Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Үлгэр хэзээ дуусдаг бол…

 
 Үлгэр хэзээ дуусдаг бол…

Д.ЦЭРЭННАДМИД

Үлгэр гэдэг сайхаан. Эрт урьдын цагт гээд л эхэлдэг ч дунд нь элдэв юм гарна. Зовно зүдэрнэ. Аймшигт мангастай учирна. Гэвч дийлнэ. Мангасыг дарсан хүлэг баатруудыг нүдээр үзмээр л санагдах. Хамгийн гоё нь үлгэр сүүлдээ амар сайхан жаргажээ гэж төгсдөг. Тэгвэл өнөө үед хэзээ ч дуусдаггүй ямар нэг амар амгалангийн төгсгөлд хүрдэггүй "үлгэр” цөөнгүй байх болжээ. Түүний нэг нь Монгол Улс газрын тос боловсруулах үйлдвэртэй болох тухай олон жил дамжин яригдаж байгаа шинэ цагийн хуучин үлгэр.

Тийм ээ үлгэр болохоороо л боллоо шүү дээ. Аль 1993 онд Дорнодын их тал Тамсагийн сав газраас нефть оргилж монголчууд даяараа баярласансан.

Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат тэнд очоод сэтгэл нь хөөрөхдөө шинэхэн саарал давуун дээлийнхээ энгэрийг эх дэлхийн хишиг газрын тосоор мялааж байхыг хараад зогсож байсны хувьд уг үйл явдлыг өнөөгийнхний хэлээр өнгөтөөр нь санаж байна л даа. Монголыг маань газрын хөрсөн дор тийм их багтаж ядсан баялаг байдгийг сая л мэдсэн юм шиг баярласнаа мэдэрч улс орны минь хөгжлийн нэг үүд нээгдлээ гэж чамгүй хөөрөлтэй сурвалжлага бичиж дээлээ мялаасан Ерөн­хий­лөгчийнхөө зургийг сониныхоо тэр­гүүн нүүрт залж омогшиж байв даа. Энэ бол миний хэлэх үлгэрийн эхлэл юм шиг. Тэр дундаас сугалж авч ярих нэг зүйл бол газрын тос саваа халин гарч ирсний дараахнаас эхлэн ярьсан нэг зүйл нь Монголдоо газрын тос боловсруулах үйлдвэр барих тухай асуудал юм. Энэ "үлгэр” одоо ч яригдаж л байгаа. "Үлгэр”-ийг хэрвээ жаргаасан бол өдийд Монгол улс хөгжлийн арай өөр өнгийг олсон ч байх юм билүү. Ийм бодол төрсний учир хуучин гэхээр энэ сэдвийг дахин сөхлөө. Сүүлийн 20 гаруй жил үе үеийн Засгийн газрын хөтөлбөрт газрын тос боловсруулах үйлдвэр барьж шатахууны импортоос ямар нэг хэмжээгээр гарна гэж бичээстэй бий. Тоолбол лав 10 гаруй төсөл боловсруулагдаж олон компани, хувь хүн тусгай зөвшөөрөл авсан байдаг.

Бас 1994-2004 оны үеийн сонгуулийн гол пиар энэ байж нэр дэвшигчид үүнийг л ихээхэн өргөлттэй ярьж амлаж байсныг санаж байна. Тэр ч байтугай Багахангай, Багануур, Налайх, Сайншанд, Дарханд боловсруулах үйлдвэрийн шав тавигдаж байв. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, газрын тосны газраас Монгол улс газрын тос үйлдвэрлэгч орон боллоо гэж сүржин зарласан удаатай. Гэвч Монгол түмнийг горьдоосон яриа хэл, хоосон амлалт үргэлжилсээр он солигдсоор л…

Уг нь "Хэт, "Сүмбэр ойл” зэрэг компанийн санаачилгын дагуух төсөл нь бэлэн болоод үйлдвэрээ барихаа дээрээс команд хүлээж байсан цаг бий.  Эрдэмтэд мэргэжилтнүүдийн тооцоо судалгаа ч тал талаасаа нэгдсэн байв. Гэтэл яагаад тэр бүхэн ажил болохгүй асуудлыг жонхууруулж орхиод байсан юм бэ гэвэл Монгол Улс мөнгөгүйдээ бас боломж нөхцөл нь бүрдэхгүй байсандаа биш юм. Дээрх төслүүд тушаатай дэвхцэж байгаад алдардгийн гол учир төр, засгийн эрхмүүд санаа тавиагүйнх. Санаа тавья гэхээр УИХ, Засгийн газарт уг асуудал ороод ирэхээр монополь эрх эдэлдэг шатахуун импортлогчдын төлөөлөл саад хийчихдэг. Тэдний зарим их хуралд ч байсан юм чинь. Нөгөө талаар шатахуун нийлүүлдэг гол түнш Роснефтийнхэн ч нөлөөлдөг байсан байх. Тэд манайхан шиг өөрийнхөө  зах зээлийг хааж тэнэглэнэ гэж юу байхав. Түүхий тосоо хямд өгснөөс нэмүү өртөг шингэсэн бэлэн бүтээгдэхүүнээ ахиухан үнээр шахахаа л бодож таарна. Бас манай төр, засагт эрхлэнгүй байдаг "Петро Чайна Дачин Тамсаг”-ийн хятадууд ч Монголд үйлдвэртэй болоход дуртай байгаагүй нь мэдээж. Ийм шалтгаануудын улмаас улсын мөнгөний ихээхэн хэсэг шатахууны импортын зардалд урссаар байгаа. Улсын хэмжээгээр оноос онд автомашин, механизмын тоо эрс өссөнөөр шатахууны импортын хувьд бусдаас хамаарал улам нэмэгдэв. Түрүү, түрүүчийн Засгийн газрын үед манай улсын эдийн засгийн өсөлт бараг 20 хувьд хүрэх гэж байна. Уул уурхайгаас олох ашиг орлого нэмэгдлээ гэж мэдээлж байсан. Гэтэл олсон мөнгөө сонгууль, халамжид цацаж ямаанд хүртэл өгсөн ойрын жишээ бий. 2011 он гардаг юм. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед дээ. Японоос авах 600 сая ам.долларын зээлээр Дарханд жилдээ хоёр сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр барих боллоо гээд тогтоол, шийдвэр хүртэл гаргасан. Уг үйлдвэр хоногт 44 мянган баррель тос боловсруулж жилд 1.7 сая тонн шингэн түлш үйлдвэрлэнэ гэсэн техник эдийн асгийн үндэслэл хийсэн гээд л…

Өмнө нь бас Зүүнбаянд боловсруулах үйлдвэр барина гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан байсан санагдана. Энэ үед ашгүй нэг өөрийн гэсэн үйлдвэртэй. Монгол гэсэн шошготой шатахуунтай болж гадны хараат байдлаас бага ч гэсэн ангижрах нь гэж ард олон баярласан даа. Гэтэл Дарханд барих үйлдвэр бас л цаасан дээр "босоод” өнгөрсөн. Хэдийгээр техник, эдийн засгийн үндэслэлийг хийсэн гэх ч уг үйлдвэрийг түүхий эдээр хэрхэн хангахав, хангадаг юм гэхэд тээвэрлэн авах боломж нь ямар билээ.

Бас энэ үйлдвэрийн буйраа засах газар нь  Дархан мөн үү, биш үү гэсэн яриа, шүүмжлэлд өртсөөр асуудал газрын гаваар ороод алга болсон. Үлгэр ингэж үргэлжлэв. Уг нь манайд туршлага бий 1950-аад онд Дорноговийн Зүүнбаянгийн ордыг түшиг­лэсэн нефтийн үйлдвэр барьж авто бензин, дизель түлш гаргаж авч байсан шүү дээ. Жилд 16 мянган тонн бензин үйлдвэрлэж байв. Энэ нь дуусдаггүй үлгэрийн эхэнд дахин дахин сонсмоор дурсамж юм. Гэтэл үүнээс хойш 70 гаруй жилд Монгол Улс газрын тосны салбарт гарсан гялтайх юмаар тун бага. Уг нь Монголын газар нутаг хэвлийдээ 1.6 тэрбумын "хар алт”-ны, 150 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэдэг. Тэгсэн байтлаа өдий болтол өөрийн үйлдвэргүйгээс шатахууны хэрэглээгээр бусдын халаасанд амьдарч ирлээ. Улсын хэмжээнд шатахууны хэрэглээ өслөө гээд 800-900 сая тонн. Үүнийг 100 хувь гадаадаас авч байна. Өөртөө баялаггүй бол яая гэхэв гэхсэн.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Монгол Улс энэ жил 884074 тонн газрын тос олборлож 861854 тонныг нь экспортоллоо. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс өссөн үзүүлэлт гэж саяхан мэдээ­лэв. Үүнийг бодохоор үйлд­вэрээ барьчихаад тэр их тосоо өөрсдөө боловсруулаад байсансан бол улс орны маань эдийн засаг тэгтлээ хямрахгүй байх ч байсан юм бил үү гэж бодогдох. Нэг мэргэн үг байдаг даа. Хүн малгайгаа толгойдоо тааруулдгаас биш толгойгоо малгайдаа тааруулна гэж байдаггүй гэж. Энэ утгаар аваад үзвэл газрын тосны баялаг нь толгой гэвэл түүндээ таарсан малгай буюу үйлдвэрээ барьчихсан байвал зөв байх нь ээ дээ. Гэтэл өдий болтол "толгой ч үгүй, малгай ч үгүй” л байна. Шатахуунтай холбоотой асуудал дэгдэнгүүт манай улстөрчид дуу дуугаа авалцан өлгөж аваад л эх оронч дүр эсгэдэг. Тэр нь ердөө өмнөх үеэ, хэн нэгнийг шүүмжлэн хэлэлцэх аятай болоод ярианы гал намдангуут таг чиг болдог нь худлаа биш. Нүглийн нүдийг гурилаар гэдэг шиг юм бас хийнэ. Хятад талын эрх ашигт нийлүүлж байгаа ч юм уу. Нөгөө талдаа Монгол түмнийхээ сэтгэлийг хуурсан нэг юм нь "Мон-93” нэртэй бензин. Энэ нь Монгол Улс шатахуун үйлдвэрлэдэг боллоо гэсэн үг огт биш. Дорнодын тал нутгаас гадагш нь зөөлгөсөн газрын тосыг шатахуун болголоо гэсэн өнгөцхөн санаа. Хятадын "Чайна-Ойл” компанийн Хөх хот дахь үйлдвэрт Тамсагийн нефтийг боловсруулдаг.

Тэндээс Монгол Улс сар бүр "Мон-93” гэсэн шошготой 10 мянган тонн бензин авч байгаа юм билээ. Үнийг нь тооцохдоо Монголоос импортолж байгаа газрын тосны үнийг суурь бол­гохоор харилцан тохиролцсон гэх ч нэг литр "Мон-93” бензин 1640 төгрөг юм байна. Энэ нь импортоор авч байгаа ижил төрлийн бинзенээс илүү үнэтэй болохоор хэрэглээ муу байгаа аж. Харин борлуулалтыг нь ямар нэг аргаар хийдэг л байх. Монгол Улс далайд гарцгүй болохоор өөр орны далайн тээврийн хөлөг онгоцууд дээр Монгол төрийн далбаагаа хатгадаг гэдэг. Үүнийг харсан хүн Монголын хөлөг онгоц явж  байна гэдэггүй. Монголын далбаатай онгоц л гэх юм билээ. "Мон-93” бензин ч яг л үүнтэй адил юм санагдана. За тэгтэл саяхан байгуулагдсан У.Хүрэлсүхийн Засгийн газар БНЭУ-ын нэг тэрбум ам.долларын зээлээр газрын тос боловсруулах үйлдвэр барих юм яриад эхэллээ. У.Хүрэлсүх гэдэг хүн Ерөнхий сайд болох гэж байхдаа "Би алив юманд бодитойгоор хандана. Худлаа юм хэзээ ч амлахгүй гэж зоригтой хэлж байсан. Сая намын дарга болоод "Ардын намын жорыг одоо би найруулна” гэсэн зэргээс нь олзуурхаж байна. Хэлсэндээ хүрэх болов уу гэж найдах сэтгэл бас төрнө.

Гэхдээ бас олон удаа хууртсан болохоор хашир санаа ардаас чангаах юм. Гэвч энэ удаа өөдрөгөөр бодьё харъя даа. Болж бүтвэл ямар ч хүчин чадалтай нь хамаа алга нэг үйлдвэртэй болбол оноос онд дуусгалгүй "тавьж хоносон” газрын тосны үйлдэрийн сэдэвтэй үлгэрээ нэг жаргаах сан даа. Олон Засгийн газар энэ асуудлыг дараагийнхдаа "гэрийн даалгавар” болгон үлдээж ирсэн. Энэ Засгийн газар битгий л тэгээсэй дээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин



Үлгэр хэзээ дуусдаг бол…
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өнөөдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани