Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Газрыг нөхөн сэргээх нь хүний биеийг эмчлэхтэй адил

 
Газрыг нөхөн сэргээх нь хүний биеийг эмчлэхтэй адилХариуцлагагүй уул уурхайгаас үүдэж нутаг орон нь сүйдээгүй нэг ч аймгийг Монголын тал нутгаас хайгаад олохгүй болов уу. Нүүрс ухсан газар, нүдийг нь ухаад авсан хохмой толгой шиг харагддаг бол алт ухсан газар алаг гэдсийг нь хүй татсан үнээ лугаа харагддаг гэж манай эрдэмтэд ёжилсон  байдаг. Энэ яасан үнэн хэлсэн үг вэ гэж  уул уурхай олборлолтоор  сүйдсэн газруудаар явж байхад бодогдоно. 2000 оны тэртээгээс ажил, орлогогүй болсон 2000-аад хүн хүрз жоотуугаа барин алт руу хошуурцгааж эхэлсэн. Танил талтай нэг нь уул уурхайн компанид жолооч, ачигч болж ногоон талыг хар шороон тал болтол, нүүрсийг шанага шанагаар ухаж урд хөрш рүү гаргасан он жилүүдэд овоолсон шороо, ухсан нүхтэй үлдсэн. Алтны илэрц ихтэй долоон аймаг бий. Түүний нэг нь Төв аймгийн Заамар суманд огтоно хөёөлөх өвсгүй, уух усгүй болсон. Мөн  мал бэлчээрлэх газаргүй  болж хүн байтугай үлийн цагаан огтоно дайжиж байна гэж нутгийн иргэд ярьдаг.
 
Манай улсад олборлох салбар болон байгаль орчныг хамгаалах хууль эрх зүйн орчин тийм ч муу биш. Усны эх, ойн сан, ухсан газрыг эргэн сэргээх талаар олон дүрэм журамтай. Гэвч бодит байдал дээр нөхөн сэргээлгүй орхисон талбай нэмэгдсээр. 2012 онд улсын хэмжээнд нийт 699 нэгж талбарт 3256 га газрыг эвдэж нөхөн сэргээлгүй орхижээ. 2017 оны эхний хагас жилийн байдлаар 13375 га-д буюу 42.02 хувьд техникийн, 7452 га-д биеологийн нөхөн сэргээлт хийжээ. Төв аймгийн Заамар сумын Хайлааст баг алтны компаниудын балгаар 90 орчим мянган га талбай эвдэрч сүйдсэн билээ.  "Алт-2” хөтөлбөрийн хүрээнд Хайлааст багт энэ намар оройхон очлоо. Нутгийн иргэдтэй цуг сүйдсэн газар тийш хараа бэлчээн зогстол дунд хэсэгт дүүжин гүүр, хажууд нь нэг сандал харагдах шиг болов. Энэ юу билээ гэж иргэдээс асуухад " УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын компани "Монполимент”- ийн нөхөн сэргээсэн талбай гэв. Яагаад энэ овоолсон  шороо, нүхэн дунд ийм зүйл барьдаг байна гэхэд "Амарч зугаалах газар болгосон царай нь” гэж билээ. Тэгтэл наана нь Туул гол дотор "Монполимент” компаний алт угаах хүчит "Драг” ажиллаж харагдав. Нөхөн сэргээлтийг бусад компаниудаас арай дээр хийдэг гэсэн тус компани иргэдийг ийнхүү дором­жилж нүглийн нүдийг гурилаар хуурах ч гэж дээ гэж харамсаж байлаа.
 
НУТГИЙНХ НЬ УРГАМЛААР НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙХЭД УНАГАН ТӨРХӨНДӨӨ ХУРДАН ОРДОГ
 
Уул уурхайн олборлолт явагдсан газар уг нь, уурхай хаах үеэр нөхөн сэргээлтийг үе шаттайгаар хийж өмнө байсан унаган төрхөд нь оруулж  газар нутгийг улсад нь хүлээлгэн өгдөг олон улсын жишигтэй. Энэ жишгийг ярьсаар олон жил болсон ч нөхөн сэргээлтийг төгс хийсэн компани нэг ч байхгүй нь харамсалтай. Хуульд анхнаас нь уул уурхайн олборлолт хийсэн үеэс эхлэн хаах хүртэл үе шаттай нөхөн сэргээлт хийхийг тусгаж өгөөгүйтэй холбоотой. Зөвхөн уурхай хаах үед  нөхөн сэргээлт хийнэ гэсэн нь өрөөсгөл болжээ. Учир нь уурхай хаах үед нөхөн сэргээлт хийхэд асар их хөрөнгө мөнгө шаардлагатай болдог. Гэвч уурхай эдийн засгийн ашигтай ажиллаж байх үедээ нөхөн сэргээлтэд мөнгө нөөцөлдөггүйтэй холбоотой гэж уул уурхайн мэргэжилтнүүд хэлдэг. Нөгөө талаар БОАЖЯ-наас боловсруулсан нөхөн сэргээлтийн аргачлал нь уурхайн үйл ажиллагаа дууссан их хэмжээний газар эвдэгдсэний дараа хийхээр байгаа нь  их зардал шаардаад зогсохгүй үр дүн бага байгааг шүүмжилсээр иржээ. Бусад орны нөхөн сэргээлтийн туршлагыг манай компаниуд авч хэрэглэдэг ч Монгол орны нөхцөлд таарахгүй байгааг олон жилийн явцад харуулсан байна. Том компаниуд ихэвчлэн техникийн нөхөн сэргээлт хийдэг ч анхныхаа унаган төрхөндөө ороогүй. Түүнчлэн ургамал ногоо нь ургаж, ан амьтан нь ирээгүй байгааг Баян­хонгор аймгийн Галтуут суманд "Хаан гарьд” компанийн хийсэн тех­никээр нөхөн сэргээсэн тал­байгаас харж болно. Гэ­тэл тус сумын "Батсайхан итгэлт” ТББ-ын бичил уурхайн нөхөрлөлийн хийсэн биеологийн нөхөн сэргээлт хийсэн талбайд аль хэдийнэ өвс ногоо ургасан байх жишээтэй.
 
МОНГОЛ ЭРДЭМТДИЙН БОЛОВСРУУЛСАН АРГАЧЛАЛ ҮР ДҮНТЭЙ ЗАРДАЛ БАГАТАЙ
 
2014 онд Швейцарийн хөгжлийн агентлагын санхүүжилтээр Азийн сан "Бичил уурхайчдын нөхөн сэргээлтийн аргачлал”- ыг боловсруулж мөрдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл гадны орны туршлагыг Монгол  орны онцлогт тохируулж бичил уурхай нөхөрлөлүүдийн боломж, байгаль цаг уурын онцлог зэргийг харгалзан монгол эрдэмтэд хоёр жилийн турш боловсруулжээ. Монголын хөрсөнд энэ аргачлал илүү үр дүнтэй гэж  батлагдсан юм байна. Аргачлал нь гурван онцлоготой. Тухайлбал, биео­логийн нөхөн сэргээлтэд тухайн нутагт ургадаг ургамлын үрийг нь хатааж улмаар тэрхүү хатаасан үрээр сэргээдэг учраас буцаж унаган төрхөндөө хурдан орох боломжтой байгальд ээлтэй юм. Нөгөө нэг онцлог нь нутгийн иргэдээс ямар аргачлалаар  нөхөн сэргээлт хийх талаар санал авч хэлэлцүүлдэг. Дараа нь энэ талбайг юуны зориулалтаар ашиглах тухайд нутгийн иргэдээс мөн санал авдаг онцлогтой ажээ. Бэлчээрийн, ойн үржүүлгийн, аялал жуулчлал, хиймэл нуур гэх мэтээр цаашид ямар чиглэлээр газрын эргэлтэд оруулах уу гэдгийг нутгийн иргэдтэй ярилцаж ажлын тө­лөв­лөгөө гаргадаг байна. Түүнчлэн бага зардал­тайгаар онцлогтой. Мон­голын цаг агаар, байгалийн тог­тоц харилцан адилгүй бүс нутагт энэ аргач­лалаар 2014, 2015 онд Швейцарийн хөгжлийн агентлаг есөн аймгийн 14 сумын нутагт 17 талбайд 210 гаруй га-д бичил уурхайчдын нөхөр­лө­лүүдээр биологийн нөхөн сэргээлт хийлгэсэн байна. Энэ жилийн тухайд  таван аймгийн  найман газарт 37.5 га газарт хийгээд байгаа тухай Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогт­вортой бичил уурхай төслийн орон нутгийн засаглалын мэргэжилтэн Ч.Оюунчимэг ярьж байв. Уул уурхай олборлолт явагдсан газарт байгаль орчин биологийн тө­рөл зүйлд  нөлөөлөх нь  зайлшгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Нө­лөөлөхгүй гээд олборлолт эхлүүлдэг. Үүнээс болж том  хар нүх энд тэндгүй үүсдэг. Тэгэхээр сөрөг нөлөөллийг тооцохгүйгээр төслүүдийг хэрэгүүлжсэнээс болж асуудал үүсдэг гэж уг  аргачлалыг боловсруулсан Тогтвортой хөгжилд талуудын оролцоо ТББ-ын тэргүүн П.Болормаа хэлэв.
 
МӨЧЛӨГИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ ШИЛДЭГ АРГА БОЛЖ БАЙНА
 
Сүүлийн үед дэлхийн нийтэд байгальд үзүүлэх сөрөг нөлөөллийг шат дараалан бууруулах  аргыг нөхөн сэргээлтэд өргөнөөр ашиглаж байна. Уул уурхайн сөрөг нөлөөллөөс зайлсхийх арга. Сөрөг нөлөөллүүдийг саармагжуулах, үр дүнтэй нөхөн сэргээлт хийх гэсэн. Нөхөн сэргээсэн гээд хаяад явдаггүй. Байгаль хамгаалах нэмэлт аргыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх  ёстой. Нэгэнт өөрчилсөн байгаль дэлхийг нөхөн сэргээлт хийснээр боллоо гэж үздэггүй аж. Өөрөөр хэлбэл тухайн нутагт ургамал нь ургаж унаган төрхөнд орлоо гэхэд дараагийн ажил нь тэнд нутагладаг ан, амьтан, хулгана зурамыг нь авчирч тавьдаг юм байна. Уул уурхайн компани олборлолт хийж хөрсөө хуулахдаа  эхлээд шимт хөрсийг хуулж аваад уурхайгаас арав орчим метрийн зайнд тусад нь тавьж салхинд хийсэхээс хамгаалж хучдаг аж. Дараа нь хөрсний дараагийн үе болох жижиг чулууг гаргаж мөн тав орчим метрийн зайнд тавина. Түүний дараа том чулуутай хэсгийг авч мөн тусад нь тавьдаг юм байна. Ингээд уурхай хаагдах үед биеологийн нө­хөн сэргээлтийг  хийхдээ анх авсан энэ дараалалаар бу­­цааж хийдэг ажээ. Ин­­гээд хамгийн сүүлд шимт хөрсөө тавьж нут­гийнх нь хатаасан урга­мал,  өтөг, бууцаар бор­дож өгдөг ажээ. Ингээд дараа жил гэхэд тэнд урга­мал нь ургаж амьтад, хор­хой шавьж нь ирдэг байна. Мөн нөхөн сэр­гээлтэд мөчлөгийн үе шаттай нөхөн сэргээлт хийх арга байна. Энэ нь хүний биеийн онцлогт тохируулж эмчилдэгтэй адил  уул уурхайн хайгууль ол­борлолт, ашиглалт, уурхай хаах бүхий л үе шат, мөчлөг бүрт нөхөн сэр­гээлт хийхийг хэлдэг байна.
 
 
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Газрыг нөхөн сэргээх нь хүний биеийг эмчлэхтэй адил
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани