Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

УИХ-ын дарга М.Энхболд бизнес эрхлэгчидтэй уулзав

 
 УИХ-ын дарга М.Энхболд бизнес эрхлэгчидтэй уулзав

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Удирдах зөвлөл, Эдийн засгийн бодлогын зөвлөлийн гишүүдтэй Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд уулзлаа.

Уулзалтад МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав, тус Танхимын дарга М.Оюунчимэг, орлогч дарга М.Сарандаваа болон "Барс” группийн ерөнхийлөгч Ч.Амарбаатар, "Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар, "БСБ сервис” ХХК-ийн ерөнхий захирал Б.Жаргалсайхан, "Туушин” ХХК-ийн ерөнхий захирал Н.Зоригт, "Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэл нар оролцсон байна. 

УИХ-ын дарга М.Энхболд Танхимын төлөөллийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч уулзсан бөгөөд тэд:

  • Төсөв, санхүүгийн сахилга, хариуцлагыг сайжруулах
  • Бизнес, хөрөнгө оруулалтын орчныг таатай болгох
  • Үйлдвэрлэгчдэд хууль эрх зүйн болон бодлогын дэмжлэг үзүүлэх
  • Татвар нэмэхээс илүүтэй татварын бааз суурийг тэлэхэд анхаарах
  • Төрийн үрэлгэн байдлыг өөрчилж, цомхон, чадварлаг болгох
  • Төрийн менежементийг сайжруулах
  • Төсвийн зардлыг нэмэхгүй байх
  • Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудыг нэн яаралтай хувьчлах гэсэн  найман зүйлийн шаардлага, хүсэлт тавьж байсан билээ.

УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн үгийнхээ эхэнд "Та бүхний тавьсан шаардлага, хүсэлтийн дагуу Засгийн газарт 9 зүйл бүхий УИХ-ын даргын зөвлөмжийг хүргүүлсэн. Нийтдээ Засгийн газарт албан ёсоор 3 удаа хандаж, Засгийн газраас зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээнийхээ талаар бидэнд эргэж мэдэгдсэн. Хэдийгээр дутуу дулим асуудал байгаа ч бүхэлд нь авч үзвэл бидний хамтын ажиллагаа ахицтай байна гэж хэлж болно” гэлээ.

Тэрбээр улс орны эдийн засгийн байдал нэг үеийг бодвол дээрдэж, өсөлт гарч байгаа ч иргэдийн ахуй амьдрал, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд дорвитой өөрчлөлт мэдрэгдэж, дэмжлэг болж чадахгүй байна. Тиймээс та бид хууль эрх зүйн болон бодлогын асуудлуудаар цаашид тогтвортой хамтран ажиллах нь чухал. УИХ-аас энэ онд багтааж Банкны салбарын хуулиудыг өөрчлөн шинэчлэхээр зорьж байна. Ингэхдээ хэлэлцүүлэгт мэргэжлийн байгууллагууд, үйлдвэрлэл бизнесийнхэн, иргэдийн төлөөллийг оролцуулан, санал бодлыг нь сонсож, нэлээд нухацтай авч үзэх нь зүйтэй гэж үзэж байгаа гэв.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав хүлээн авч уулзаж буйд нь УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлээд, "Татварын орлого байнга давж биелж, нийт дүн нь 1.1 их наяд төгрөгт хүрээд байна. Энэ бол манай бизнес, үйлдвэрлэлийн салбарынхан үүргээ сайн биелүүлж байна гэсэн үг. Цаашид татварын дарамтыг багасгахад анхаарлаа хандуулна уу гэж юуны өмнө хүсье. Эдийн засагт өсөлт гарч, татварын орлого давж биелж байгаагийн шалтгааныг зөв харж, анхаарлаа юунд төвлөрүүлэхээ оновчтой тодорхойлох нь нэн чухал.

МҮХАҮТ-аас өнгөрсөн хугацаанд 2500 гаруй компанийг хамруулсан "Монголын бизнесийн орчны судалгаа”-г хийлээ. Түүнчлэн эрдэмтэн судлаачидтай хамтран "Монгол Улсын татварын тогтолцооны шинэчлэл, татварын оновчлол” гэсэн томоохон хэмжээний баримт бичиг боловсруулж гаргалаа” гээд дээрх хоёр судалгааны эмхэтгэлийг УИХ-ын дарга М.Энхболдод гардуулав.

МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважав "Дөрөвдүгээр сард Тантай уулзахдаа гардуулсан найман зүйл хүсэлт, шаардлагын дагуу холбогдох байгууллагууд ажил, арга хэмжээ авч хэрэгжүүлснийг бид мэдэж байгаа. Гэхдээ дорвитой өөрчлөлт ороогүй асуудлууд ч бий.

Тухайлбал, 2018 оны төсвийн зардал өмнөхөөсөө буурсангүй. Төрийн өмчит улсын үйлдвэрийн газруудыг ядаж ХК болгох, хувьчлах асуудлаар ямар ч өөрчлөлт гарсангүй. НӨАТ-ын шинэ тогтолцоо хэрэгжсэнээр татварын орлого нэмэгдэж байгаа ч бүтээмж талдаа огт өөрчлөлт алга. Долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн "Зөрчлийн тухай” хууль бизнес эрхлэгчдэд томоохон дарамт учруулж эхэллээ. Татварын болон хууль, хяналтын байгууллагын байцаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх нь нэн чухал байна” гэж тэмдэглээд МҮХАҮТ-ын "Санал хүргүүлэх тухай” албан тоотыг УИХ-ын дарга М.Энхболдод гардууллаа.

Уг албан тоотод банкны зээлийн хүүг захиргаадлын аргаар биш, бусад арга замаар хэрэгжүүлэх саналаа тусгасан байна. Түүнчлэн валютын ханшийн өсөлт, зөрүүгээс болж хохирч, алдагдал хүлээж буй компаниудад төлбөрийг зээл авсан өдрийн ханшаар төлөх боломж олгох, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиудад зарим өөрчлөлт оруулах, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дэргэд байгуулагдсан Төсвийн хяналтын зөвлөлд МҮХАҮТ-ын төлөөллийг багтаах, алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудыг яаралтай хувьчилж, бизнесийн зарчмаар ажиллуулах, төсвийн хөрөнгө оруулалт, концессийн гэрээ, зээлээр хийгдэж байгаа бүх үйл явцыг ил тод, нээлттэй болгох асуудлуудыг тусгажээ.

Уулзалтад оролцсон "Барс” группийн ерөнхийлөгч Ч.Амарбаатар валютын ханшийн өөрчлөлтийг тооцох арга зам, "Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар банкны хадгаламжийн хүүг бууруулах, "БСБ сервис” ХХК-ийн ерөнхий захирал Б.Жаргалсайхан банкны зээлийн хүүг бууруулах асуудлыг хуулиар биш, бусад боломжит арга хэрэгслээр шийдэх, "Туушин” ХХК-ийн ерөнхий захирал Н.Зоригт улсын төсвөөс санхүүждэг олон төрлийн сангуудыг цэгцлэх, "Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэл татварын хуулиудад өөрчлөлт оруулахдаа баримтлах зарчмын асуудлуудыг хөндөж ярилаа.

Түүнчлэн УИХ-ын гишүүн, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир банкны зээлийн хүүг хуулиар хязгаарлах, эсэх болон татварын багц хуулиудыг шинэчлэх, бизнесийн орчныг эрүүлжүүлэх зэрэг чиглэлээр УИХ, Байнгын хорооноос баримталж буй чиглэлийн талаар товч танилцуулав.   

УИХ-ын дарга М.Энхболд Та бүхний саналыг бид анхааралтай судалж үзэх болно. Цаашид УИХ-аас бизнес, эдийн засгийн орчныг сайжруулах, эрх зүйн тогтолцоог оновчтой өөрчлөн шинэчлэх чиглэлээр МҮХАҮТ, бизнес эрхлэгчидтэй нягт хамтран ажиллах болно гэж төгсгөлд нь хэллээ.


УИХ-ын дарга М.Энхболд бизнес эрхлэгчидтэй уулзав
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани