Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Утаа дагасан бизнес УЛИГ БОЛСОН ТУРШИЛТУУД

Утаа дагасан бизнес УЛИГ БОЛСОН ТУРШИЛТУУД

 

Өмнөх нийтлэлээрээ үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд тэргүүтэй төрийн тэргүүн, эрх мэдэлтнүүдийн агаарын бохирдлыг бууруулах амлалтуудыг эргэн сануулсан. Тэгвэл энэ удаагийн нийтлэлдээ тэдгээр амлалтуудыг биелүүлэхийн тулд ямар төсөл, хөтөлбөр хэрэгжиж, хэчнээн төгрөг зарцуулж, утаа дагасан бизнес хэрхэн цэцэглэсэн талаар энэ удаагийн нийтлэлээ бэлтгэлээ.

 ХӨЛЖСӨН ТӨСЛҮҮДИИН ХӨРӨНГӨ ХААЧИВ
Манай улс агаар бохирдуулагч дөрвөн эх үүсвэрээс төлбөр авдаг. Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч иргэд, түүхий нүүрс олборлогч, цахилгаан станцууд, органик болон химийн бодис импортлох тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгж уг төлбөрийг төлдөг хуультай. Агаар бохирдуулсан төлбөрөөс жилд дунджаар улсад 22 тэрбум төгрөгийг улсын төсөвт хуримтлуулдаг аж. Гэвч энэ мөнгийг агаарын бохирдлын эсрэг бүтнээр нь зарцуулдаггүй. Энэ онд агаарын бохирдлыг бууруулахад зориулан улсын төсвөөс таван тэрбум төгрөг гаргахаар тогтсон бөгөөд энэ нь агаар бохирдуулсны төлбөрт авдаг мөнгөний 20 гаруй хувьтай тэнцэж байгаа юм. Өнгөрсөн жилүүдэд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Агаарын чанарын алба, Цэвэр агаар сан. Цэвэр агаар төсөл зэрэг хэд, хэдэн байгууллага үйл ажиллагаа явуулсан. Үүнээс гадна АНУ-ын Мянганы сорилын сан, Японы ЖАЙКА зэрэг олон улсын байгууллага ч Улаанбаатарын утааг бууруулахад гар бие оролцсон. Үүнээс АНУ-ын "Мянганы сорилын сан” агаарын бохирдолтой тэмцэхэд 200 гаруй тэрбум төгрөг зарцуулсан гэх тооцоо бий. Ингэхдээ хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн байдаг. Тодруулбал, утаагүй зуух нийлүүлэхэд 68, гэрийн дулаалгад 12, эрчим хүчний хөнгөлөлтөд 3.5, дулааны цахилгаан станц сайжруулж, шинэчлэхэд 17.9 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан дүнтэй.

Тодруулбал, агаарын бохирдлыг бууруулахад улсын төсвөөс 2013 онд 22.9, 2014 онд 9.2 тэрбум төгрөг зарцуулжээ. Хоёр жил гаруйн хугацаанд нийтдээ 32.1 тэрбум төгрөгийг утаатай тэмцэхэд зарцуулсан бөгөөд онцлох ажил нь "Нүүрс” хөтөлбөр. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын айл өрхүүдэд нүүрсийг хөнгөлөлттэй үнээр борлуулсан байна. Энэ онд 3.5 тэрбум төгрөгийг шөнийн цахилгааныг хөнгөлөхөд, 450 сая төгрөгийг зорилтот бүлгийн өрхүүдэд сайжруулсан зуух тараахад, 400 сая төгрөгийг зорилтот бүлгийн өрхүүдэд сайжруулсан түлш тараахад, үлдсэн 550 сая төгрөгийг үйл ажиллагааны зардалд болон олон нийтэд хандсан мэдээлэл сурталчилгаанд зарцуулахаар тусгажээ. Ирэх онд агаарын бохирдлыг бууруулах зардлыг өмнөх оноос 13 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 17.9 тэрбум төгрөг болгоно. Энэ мөнгийг шөнийн цахилгааны урамшуулал, цахилгаан дамжуулах агаарын шугамыг шинэчлэх, хүчин чадлыг өргөтгөх, цахилгаан халаагуур нэвтрүүлэх зэрэг агаарын бохирдлыг бууруулах шинэчлал хийх арга хэмжээнд түлхүү зарцуулахаа мэдэгдсэн. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын утаатай тэмцэхэд улсын төсөв болон олон улсын байгууллагын зээл, тусламжийн хүрээнд багагүй хөрөнгө зарцуулсныг дээр дурдсан. Утаатай тэмцэх хөрөнгө нэмэгдэхийн хэрээр агаарын бохирдлын хэмжээ буурах атал эсрэгээрээ нэмэгдсэн дүр зураг ажиглагдсан аж. Магадгүй дээрх төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнд гэр хорооллын зарим айл өрх утаагүй зуух, эсгий дулаалгатай болсон бол Улаанбаатар хот агаарын бохирдлыг хэмжих цөөн тооны хянах самбартай л үлдлээ.

2011 онд "Утаагүй хороо" туршилтын хөтөлбөр хэсэгчлэн хэрэгжүүлж, агаарын бохирдлын голомттой бүсэд амьдардаг өрхүүдэд түгээсэн. Гэвч энэ санаачилга удаан үргэлжлээгүй бөгөөд амжилт ч олоогүй. Өрхийн хэрэгцээнд шаардлагатай түлшний ердөө 5-10 хувийг шахмал түлш үйлдвэрлэгчид нийлүүлж байсан учир уг хөтөлбөрийг зогсоосон. Үүнд найман тэрбум төгрөг зарцуулжээ.

2012 онд "Цэвэр агаар” сангаас "Утаагүй зуух” хөтөлбөр хэрэгжүүлж, утаа бага ялгадүулдаг, түлшинд хэмнэлттэй, дулаанаа удаан хадгалдаг гэх "Хас”, "Өлзий”, "Дөл” гэсэн гурван төрлийн зуухыг иргэдэд хөнгөлөлттэй үнээр олгож эхэлсэн. Үүний ард зуух үйлдвэрлэгч компаниудыг хөрөнгөжүүлөөд үлдсэн. "Утаагүй зуух" хөтөлбөр хоёр жил үргэлжлэх хугацаанд 17 тэрбум төгрөг зарцуулсан байна.

2014 онд зургаан дүүргийн гэр хорооллын өрхүүдэд яндангийн утаа шүүгч тараав. Эхний ээлжид Баянгол дүүргийн 16 дугаар хороо буюу Гандан орчмын 1090 өрх, Чингэлтэй дүүрэгт мөн тооны айлд өгчээ. Гэвч эл төсөл утаа шүүгч үүргээ тийм ч сайн гүйцэтгэдэггүйг тогтоосны улмаас эцэс болж энэ төсөлд хоёр тэрбум төгрөг зарцуулжээ

2015 онд нүүрс цэвэршүүлэгч бодисыг агаарын бохирдол ихтэй бүсэд амьдардаг 12 мянга гаруй өрхөд бэлэглэсэн. Тус бодисоор цэвэршүүлсэн нүүрс илчгүй, түргэн асдаг гэсэн гомдол дээр үндэслэн тус оролдлого эцэс болсон. Үүнд, 50 сая төгрөг зарцуулсан байна. Энэ мэт жишээнүүдийг дурьдвал дуусашгүй. Хамгийн гол нь бүх туршилтын ард мөнгө яригдаж, бизнес эрхлэгчдэд хөлжих боломж олгосоор байна.

АРГА ЯДСАНДАА АМНЫ ХААЛТ АШИГЛАХЫГ ЗӨВЛӨВ

Үлгэрийн далай мэт олон амлалт, төсөл хөтөлбөрийн жагсаалт дуусахгүй хөвөрсөөр байхад утаа намжсангүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2009 онд Монгол Улсад жилд цаг бусаар нас барж буй 7000 хүний 10 хувь буюу 700 орчимд нь агаарын бохирдол шууд нөлөөлснийг тогтоосон байна. Гэтэл 2014 онд агаарын бохирдлоос болж нас барагсдын тоо нийт нас барагсдын 20 хувьд хүрсэн байна. Бид агаарын бохирдлоос болж амь нас эрүүл мэндээрээ хохирсоор байна. Үүнд тодотгон нэг зүйлийг дурдахад агаарын бохирдлоор далимдуулж тал талын бизнес хөгжсөөр байна. Утааны голомтод амьдардаг бага насны хүүхдийн өвчлөлийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа нь эмгэнэлтэй. Эмнэлэг бараадсан хүүхдээ гэсэн эцэг эхчүүдийн халаасыг эмийн сангууд сэгсэрсээр байгаа нь гэр бүлийн эдийн засагт хүнд дарамт болж байна. Агаарын бохирдлоос үүдэн стрессдэж, эрүүл мэндээрээ хохирч, эдийн засгаар хямарч байгаа нь өнөөгийн нийгмийн дүр төрх гэлтэй. Хүүхэд өвдөхөд эмчийн бичиж өгсөн нэг эм дунджаар 5000 төгрөг бөгөөд ихэнх нь түүнээс дээш үнэтэй байдаг. Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөгдөх нэрийдлээр эмиин сангууд олшрох болж байгаа юм. Гэлээ гээд хүүхдээ өвдөхийг зүгээр хараад суух эцэг эх ховор. Эцэстээ агаарын бохирдлоос өөрийгөө хамгаалах хамгийн энгийн арга нь амны хаалт, болон дархлаагаа дэмжиж, аль болох агаарын бохирдол ихтэй газраар явахгүй байх, шаардлагагүй бол агаарын бохирдол ихтэй цаг үед гэрээсээ гарахгүй байх гэсэн зөвлөгөөг Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төвийн Эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэ онцолж байлаа.

Тэрбээр "Амьсгалын замын архаг өвчлөлийг нэмэгдүүлэх нэг хүчин зүйл нь агаарын бохирдол гэдгийг бид судалгаагаар тогтоосон. Агаар бохирдуулагч нь жирэмсэн эхчүүдэд сөргөөр нөлөөлж дутуу төрөх, ураг амьгүй болох гэмт нөхцөлийг бүрдүүлж байна. Тэгэхээр агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэхийн тулд хүн бүхний оролцоо маш чухал. Нийслэлийн хэмжээнд агаар бохирлуулагчийн эх үүсвэр нь гэр хорооллынхны хэрэглэж заншсан нүүрсний шаталтаас гаралтай байгаа юм. Хүн болгон агаарын бохирдлыг бууруулахын тулд хэрхэн оролцох вэ гэдэг нь нийгмийн эрүүл мэнд, өөрийн эрүүл мэндийг хамгаалах нэг энгийн арга шүү дээ. Үүний тулд гэр, байшингаа маш сайн дулаалах хэрэгтэй. Дулаан алдагдалт багассанаар нүүрсний шаталтыг бууруулж, тухайн өрхөд эдийн засгийн хэмнэлттэй гэсэн үг. Гэрээ сайн дулаалснаараа эдийн засгийн хувьд 25 хувийн үр ашигтай гэж судлаачид тогтоосон. Мөн автомашинаа цаг тухайд нь оношлуулж, тос маслыг нь сольж, утаа тортог бага гаргадаг болгох хэрэгтэй. Хамгийн онцлох нэг зөвлөмж бол хог хаягдлаа ангилж хаях. Тухайлбап, үнсээ савлаж хаяхгүй бол үнсэн хог хаягдал дотор нарийн ширхэгтэй тоос, тоосонцроос үүдсэн хортой химийн бодис агуулагдаж байдаг. Гэтэл иргэд гудамжиндаа үнсээ ил задгай асгаж агаар бохирдуулсаар байна. Нарийн ширхэгт тоосонцор нь уушгины нарийн судасны төвшинд очиж хүнийг хүчил төрөгчийн дутагдалд оруулдаг. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд дархлаагаа сайжруулах хэрэгтэй. Мөн амны хаалтыг хэрэглэж занших нь агаарын бохирдлоос өөрийгөө хамгаалах нэг арга болж байгаа юм. Манайд ажлын байрны амны хаалтын стандарт гэж байдаг боловч одоо иргэдийн хэрэглээд байгаа амны хаалтад стандарт гэж байхгүй. Арга ядаад л амны хаалт хэрэглэж байгаа шүү дээ” гэв.

Үүнтэй холбогдуулан Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төв гадуур худалдаалагдаж байгаа 5-6 компанийн олон төрлийн амны хаалтыг цуглуулсан байлаа. Эдгээрээс нэг нь монгол үйлдвэр бусад нь импортоор оруулж ирдэг буюу гадаад улсын амны хаалтууд байв. Зарим компанитай хамтран ажиллаж нийгмийн хариуцлагын хүрээнд утааны голомтод байрлах сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд үнэ төлбөргүй тараах ажлыг санаачлан төлөвлөөд байгаа аж. Манай улсад агаарын бохирдлын үед зайлшгүй зүүх шаардлагатай амны хаалтын стандарт одоогоор байхгүй байна. Чанарын шаардлага хангасан эсэх нь эргэлзээтэй олон төрлийн амны хаалт хаа сайгүй зараад эхэлчихсэн байна. Үнийн хувьд хийсэн материал, утаанаас хамгаалах хүчин чадлаасаа хамаараад өөр өөр үнэтэй байлаа. Эцэст нь утаа дагасан бизнес амны хаалт буюу маскаар үргэлжлэхнээ.

Үргэлжлэл бий.


С.БЭРЦЭЦЭГ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Утаа дагасан бизнес УЛИГ БОЛСОН ТУРШИЛТУУД
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани