Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

АМИН ЧУХАЛ САЛБАР

 АМИН ЧУХАЛ САЛБАР

 

Уул уурхай бол Монгол улсын амин чухал салбар. Хүн ам цөөн, Улаанбаатар хотоос бусад газраа маш сийрэг суурьшсан, мал аж ахуй болон түүнээс гаралтай цөөн бүтээгдэхүүнээс өөр үйлдвэрлэлгүй монголчууд юуны өмнө байгалийн нөөцөө эрж олох, олборлох замаар анхан шатны капиталын хуримтлалтай болох гэж зүтгэж байна.

Тэр хуримтлалаар эдийн засгаа төрөлжүүлэх [солонгоруулах], тодорхой бүтээгдэхүүн, үйлчилгээгээр олон улсын зах зээл дээр өрсөлдөх замаар валютын тогтвортой эх үүсвэртэй болж нийгэм, эдийн засгаа цаашид хөгжүүлэх баттай, үндэс сууриа тавих ёстой юм.

Харамсалтай нь бид эдүгээ хөрөнгө хуримтлуулах байтугай, томоохон өрөнд орчихоод тэр үндэс сууриа тавьж чадахгүй, улс төржихөөс өөр бүтээж байгаа зүйл тун бага байна. Тийм ч учраас ажилгүйдэл, ядуурал нүүрлэж, иргэд нь гадагшаа дүрвэх эрмэлзэлтэй болов.

Уул уурхайн нөөцөө удирдаж чадахгүй, засаглал нь хариуцлагагүй, сул учир эрдэс баялгийн үр өгөөжийг төр засгийн нөөлөг дор цөөхөн айл хүртэж, хөдөө нь цөлжин эзгүйрч, нийслэл нь ажилгүй иргэд бөөгнөрч, хуучин машин бөглөрсөн тосгон болж, агаарын бохирдолт нь гамшиг авчраад байна.

Уул уурхайн салбарт юугаа, яаж өөрчлөх шаардлагатай, ямар эерэг эхлэл байгаа тухай хэлэлцэх цаг болжээ.

Эрдэс баялгийн хайгуул 

Уул уурхайн салбарын үндсэн хоёр дэд хэсгийн эхнийх нь эрдэс баялгийн хайгуул юм. Улс орон бүр нутаг дэвсгэрийнхээ геологийн зургийг гаргаж, ямар төрлийн эрдэс, ашигт малтмал хаана байгааг аль болох тодорхой тогтоохыг хичээдэг. Геологи, геохими, геофизикийн судалгаа хийж ерөнхий зураглалыг нь эхэлж гаргаад, дараа нь тодорхой хэсэгт нь төвлөрөн эрэл хайгуул хийж нөөцийг нь нарийвчлан тогтоодог. 

Тэгвэл монголын Засгийн газар нутаг дэвсгэрийнхээ 1:200 мянга масштабтай геологийн ерөнхий зураглалаа 2020 он гэхэд хийж дуусна. Харин ашигт малтмалын хэтийн төлөв бүхий хүдрийн бүс, сав газрын 1:50 мянга масштабтай геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг 2020 он гэхэд нийт нутаг дэвсгэрийн 40 хувьд, 2030 он гэхэд талд нь төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх зорилт тавьжээ.

Илүү нарийвчлалтай, жижиг масштабтай зураглал хийхэд маш их эрэл хайгуул хийж, ихээхэн хөрөнгө шаардлагатай учир манайх шиг том нутагтай улс гадаадын хөрөнгө татахад хүрдэг. Хөрөнгө татахын тулд бизнесийн таатай, ойлгомжтой, тогтвортой орчин бүрдүүлж дэлхийн олон оронтой өрсөлдөх хэрэгтэй болдог. Тэгээд ч хөрөнгө оруулагчид зөвхөн хайж олох гэж бус, олбол түүнийг олборлож, борлуулаад ашиг олох зөвшөөрөл нь баталгаатай бол ирдэг.

Хэрэв ямар нэг орд олбол нөөцийг нь тогтоохын тулд хайгуулаасаа хэдэн арав дахин илүү хөрөнгө оруулж, олон зуун өрөмдлөгө хийж, дээжийг нь хөндлөнгийн байгууллагаар шинжлүүлж, хүдрийн тогтцын зургийг нь гаргадаг. Энэ хүртэлх ажлыг жижгэвтэр компани (Junior) гүйцэтгэж, хөрөнгийн зах зээл дээрээ хувьцаагаа гаргаж санхүүждэг.

Харин нөөцийг нь олон улсын жаягаар (JORG) тогтоосны дараа, тухайн ордыг олборлох эрхийг нь том, туршлагатай компани (Major) худалдан авч олборлолт эхлүүлдэг. Бага нөөцтэй, жижиг ордыг бол жижгэвтэр компани өөрөө олборлоод ашиг олж болно.

Монгол улсын УУХҮЯ нь манай нутаг дэвсгэр дээр хийгдсэн хайгуулын ажлын бүх тайланг цуглуулан авч, гео-мэдээллийн нэгдсэн сангаа баяжуулдаг.

Эрдэс баялгийн олборлолт

Уул уурхайн хоёр дахь дэд салбар бол олборлолтын салбар. Ордыг нөөцийг нь бүрэн тогтоогоод, олборлох нь ашигтай гэж шийдвэл холбогдох дэд бүтцийг байгуулан, олборлолтоо эхэлдэг. Нөөцөөсөө хамаараад цөөхөн эсвэл хэдэн арван жил олборлолт үргэлжилнэ. Олборлох явцад байгалийг аль болох бага хөндөж, уурхайг хаасны дараа өмнөх байдалтай нь аль болох төсөөтэй болгож нөхөн сэргээх ёстой. Тэр ажлыг хийхийн тулд олборлолт эхлэхтэй зэрэгцэн тодорхой хөрөнгийг байгаль орчныг нөхөн сэргээх санд хуримтлуулах ёстой.

Уул уурхайн олборлолт түрүүлж томоохон хөрөнгө шаарддаг, хэдэн жилийн дараа олборлолт эхлэхэд борлуултын орлого нь ирдэг учир хууль эрхийн болон бизнесийн урт хугацааны тогтвортой байдлыг шаарддаг. Ордын нөөц том байх тусмаа цахилгаан, ус, төмөр зам гэх мэт томоохон дэд бүтэц байгуулах болдог.

Уул уурхайн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг маш нарийн, бодитой тооцоо хийж хөрөнгийн зах зээлээс босгодог. Санхүүжүүлэгчид бүх эрсдлийг нь дахин дахин тооцож, хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар хийдэг. Туршлага, түүхтэй, олон улсад нэр хүндтэй томоохон олборлогч компаниуд том төслүүдийг амжилттай хэрэгжүүлдэг.

МОНЦАМЭ-ийн мэдээлснээр 1990 оноос хойш 27 жилд манай улсад гадаадын шууд хөрөнгө оруулалтаар нийтдээ 19 тэрбум америк долларын хөрөнгө орж ирсний бараг 80 хувь нь ганцхан уул уурхайн салбарт ногдож байна. Голланд, Хятад, Англи, Сингапур, Канад зэрэг улсууд тэргүүлсэн 112 орны 13 мянган аж ахуйн нэгж манайд байгуулагдан 38 мянган ажлын байр бий болгосны 80 хувийг дотоодын ажиллагсад эзэлж байна.

Уул уурхай дахь шинэ хандлагууд

Манай төр засаг түргэн солигдож, уул уурхайн хууль журмаа олон удаа өөрчлөн, алдаж онож яваа ч энэ салбаргүйгээр монголын эдийн засгийг төсөөлөх аргагүй болжээ. 

2017 оны эхний 11 сард уул уурхайн салбараас улсын төсөвт нийт 9 төрлийн татвар, төлбөр хэлбэрээр 1.4 их наяд төгрөг төвлөрүүлсэн нь төсвийн орлогын 20 хувьтай тэнцжээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 764 тэрбум төгрөгөөр буюу хоёр дахин өсчээ. Мөн оны эхний 10 сарын байдлаар улсын нийт экспортын бараг 80 хувийг уул уурхайн бүтээгдэхүүний экспорт эзэлжээ. Эрдсийн экспорт өмнөх оны мөн үеийнхээс 1.5 тэрбум ам.доллараар өссөний 85 хувь нь нүүрснийх ажээ.

Уул уурхайн холбоотой олон асуудлууд тодорхой биш болсон учир орон нутгийн иргэдтэй зөрчилдөөн гарах болсон бөгөөд ихэнх нь уул уурхайн компаниудын төлсөн татвар, төлбөрийг төр засгаас орон нутагт нь тогмол олгодоггүйгээс үүдэлтэй. Нөгөө талаас олборлогч компаниуд санаачлан, нийгмийн хариуцлагаа ухамсарлан тодорхой төслүүд хэрэгжүүлэх болсныг тэмдэглэх хэрэгтэй.

Жишээ нь Оюу толгой компани орон нутгийн хөгжилд зориулан жил бүр 5 сая долларыг Говийн Оюу хөгжлийн сан нэртэй төрийн бус байгууллагаар дамжуулан 2015 оноос эхлэн олгох болжээ. Өмнө нь орон нутгийн хөгжилд зарцуулж ирсэн хөрөнгийн жилийн дунджаар тооцсон энэ мөнгийг хэрхэн зарцуулахыг компанийн болон аймаг, орон нутгийн удирдлага, иргэний нийгмийн байгууллууд хамтран шийдэж байна. 13 гишүүнтэй Харилцааны Хорооны шийдвэрээр 2015 онд гэхэд Даланзадгадад хоёр цэцэрлэгийн барилга, хоёр сургуулийн биеийн тамирын заал, Баян-Овоо суманд эрүүл мэндийн төв, Ханбогд суманд сургууль, цэцэрлэгийн барилга, сум дундын малын эрүүл мэндийн төв, Манлай суманд уурын зуухны барилга барьж ашиглалтанд өгчээ. 2016 онд Ханбогд суманд ундны ус цэвэршүүлж, хангах байгууламж, мод үржүүлгийн газар, хүнсний ногооны хүлэмж, ойн төгөл барих зэрэг олон төсөл хэрэгжүүлээд байна.

Говийн бүсийн гүний усны менежментийг сайжруулах төслийг Австралийн Засгийн газрын тусламжийн 4.2 сая америк доллараар Дэлхийн Банк 2013 оноос хэрэгжүүлж байгаа нь уул уурхайн олборлолттой холбоотой олон маргааныг бодитой шийдвэрлэх, усны ухаалаг менежментийг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх боллоо. Монгол улсын нутаг дэвсгэрт нийт 29 голын сав газар байдгаас гурвынх нь [17 аймгийн 99 сум, нийслэлийн нэг дүүргийн нутаг дэвсгэрийг буюу бүх нутгийн 34 хувь] гүний усны чанар, урсгалын эзлэхүүн болон түвшний хэлбэлзлэл, уул уурхайн ашиглалтын явцыг хянадаг 114 цооногон цэгийг ашиглан мэдээллийг цуглуулсан систем бий болгоод байна.

Бороогийн уурхайн олборлолтын нөлөөгөөр үүссэн ухаш буюу ил уурхайн 92.7 га талбайг нөхөн дүүргэж, техникийн болон биологийн нөхөн сэргээлт бүрэн хийх боломжгүй тул экологийн ижил төстэй газарт дүйцүүлэн хамгаалах ажил хийжээ. Олборлолтын өмнө байсан 77.5 га бэлчээр газар, 15.2 га ойн экосистемийн оронд 160.4 га бэлчээрийн, 45.7 га ойн экосистемийн талбайд "сайжруулалт ба нөхөн сэргээх” ажил хийж байна.

Монголын уул уурхайн олборлогч компаниудын нийгмийн хариуцлага дээшилж байгаа ч энэ салбарт мэдээлэл, мэдлэгтэй хэлэлцүүлгийг иргэдийн дунд улам өргөн явуулснаар энэхүү амин чухал салбарын олон асуудлыг түргэн шуурхай шийдэх боломж бүрдэх ажээ.

2017.12.20

Нийтлэл / Дамбадаржаа Жаргалсайхан 
АМИН ЧУХАЛ САЛБАР
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани