Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монгол Улсын 2017 оны онцлох 10 үйл явдлыг нэрлэж байна

 
 Монгол Улсын 2017 оны онцлох 10 үйл явдлыг нэрлэж байна
 

1. С.ЗОРИГИЙГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ ХОЛБОГДУУЛАН ГУРВАН ИРГЭНИЙГ ШҮҮХЭЭР ШИЙТГЭВ


Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хэн захиалж, хэн хэрэгжүүлж амь насыг нь зэрлэгээр хөнөөснийг тогтоож чадахгүй 19 жил болсны эцэст хууль, шүүхийнхэн хэрэгжүүлсэн этгээдүүдийг олж тогтоолоо хэмээн зарлаж, гурван  хүнд ял өгөв.

Гэхдээ талийгаачийн ах, дүү нар болох С.Баяр, С.Оюун нар шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлт, шаардлага тавьсаар байтал шүүх хуралдааныг хаалттай хийсэн, шүүх хуралдаанд талийгаачийн эхнэр Д.Булганыг гэрчээр оролцуулаагүй, захиалагчийг нь тогтоогоогүй мөртлөө хэрэгжүүлэгчдийг нь олж тогтоосон гэх зэрэг нь хууль, шүүхийн байгууллагын үйл ажиллагаа шударга явагдсан гэдэгт эргэлзээ төрүүлж байна гэсэн хэл ам дагуулав.

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой материалыг улсын нууцаас гаргах эсэх асуудлыг хэлэлцээд аллагын хэрэгтэй холбоотой хавтаст хэргийн материалыг хэсэгчлэн нууцын зэрэглэлээс гаргахаар шийдвэрлэжээ. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "С.Зоригийн амь насанд халдсан хэрэгт холбогдуулж гурван иргэн ял шийтгүүлсэн. Гурван иргэнтэй холбоотой 14926 хуудас бүхий хавтаст хэргийг нууцаас гаргаж, хадгалалтын статусыг өөрчилж, Ерөнхий прокурорт байдаг энгийн хэргийн архивт шилжүүлэх шийдвэр гаргалаа. Гүйцэтгэх ажиллагаатай холбоотой 74 хуудас материал нууцдаа үлдсэн. Хуулийн байгууллага шалгалтаа үргэлжлүүлж байна. Мөн гурван иргэнтэй холбоотой хэргийг Ерөнхий шүүгчийн шийдвэрээр бүх шүүгч нарын хуралдаанаар оруулах боломж бий. Харамсалтай нь Ерөнхий шүүгч ял өгсөн хуралдааныг өөрөө даргалсан учраас энэ асуудал хумигдмал болж байна. Гэхдээ боломж бий” гэв.

Дээр нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын арванхоёрдугаар сарын 15-нд зохион байгуулсан ТЕГ-ын дарга асан Б.Хурцын тухай нээлттэй хэлэлцүүлэгт  оролцсон хүмүүс Б.Хурц С.Зоригийн хэргийг шударгаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй гэсэн ойлголт төрүүлэхүйц мэдээлэл өгөв.

Ямар ч байсан олны анхаарал татсан энэхүү дуулиант хэргийн асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй эргэлзээтэй хэвээр үлдлээ.

2. 60 ТЭРБУМЫН ДУУЛИАН ҮРГЭЛЖИЛЖ, ПРОКУРОР "ХЭРЭГ БИШ” ГЭВ. ТЭР ТУСМАА ЭРГЭЛЗЭЭ НЭМЭГДЭВ

УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр дуулдаж эхэлсэн МАН төрийн албыг урьдчилан худалдаж 60 тэрбум төгрөг босгосон тухай дуулиан Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулиар эрчтэй газар авч, олон түмний анхаарлын голд оров.

УИХ-ын дарга М.Энхболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй, түүний туслах А.Ганбаатар болон тэдний хооронд болсон ярианы бичлэгийг хийж олон нийтэд дэлгэсэн Г.Доржзодов нар энэ хэргийн гол баатрууд бо­лов. МАН-ынхан бич­лэгийг "эвлүүлэг” гэж мэдэгдэв. АН засгийн эрхэнд байхад ажилласан шинжээчид энэхүү бичлэгийг "бодитой бичлэг байна” гэж дүгнэв. МАН-ынхан засгийн эрхэнд гарсны дараа шинжээчид байр сууриа 180 хэм өөрчилж тэрхүү бичлэг "хуурамч байна” гэж дүгнэв.

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл уг бичлэгийг олон улсын байгууллагаар шинж­­лүүлэхэд тэд бичлэг "бодитой бичлэг мөн байна” гэж дүгнэв. Цагдаагийн байгуул­лагынхан Ерөн­хийлөгчийн сонгуулийн үеэр Г.Доржзодовыг хам­гаа­лах нэртэйгээр үнэн хэрэгтээ хорьж саа­туулах санаатай тусгай "операци” зохион явуулсан нь дэндүү болхи ажиллагаа болж жирийн хүмүүсийн дургүйцэл зэвүүцлийг төрүүлэв. Ингэсэн нь МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболдын рейтинг тодорхой ху­виар унахад нөлөө­лөв. Сонгуулийн дараа Ц.Сандуй "золиос­логдож”, НИТХ-ын Тэргүүлэгчдийн даргын албан тушаалаа "өөрийн хүсэлтээр” орхив. Хүмүүс ч 60 тэрбумын асуудлыг сайн шалгаж, гэм буруутай этгээдүүдтэй хариуцлага тооцож, МАН төрийн эрхийг хууль бусаар авсан бол УИХ-ыг тараах нь зөв хэмээн үзэж эхлэв.

Гэвч Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга ялсны дараа Прокурорын газраас 60 тэрбумын дуулиант асуудал буюу төрийн албыг урьдчилан наймаалцаж их хэмжээний мөнгө босгосон асуудал болон Х.Баттулга ба түүний эргэн тойрны хүмүүсийн нэр холбогдсон төмөр замын дуулиант асуудал хоёрыг нэгэн зэрэг барьцалдуулан хэрэг биш хэмээн зарлаж хэрэгсэхгүй болгов. Ингэсэн нь олон түмний дундах эргэлзээ гайхлыг улам гүнзгийрүүлэн лавшруулав.

3. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ БА "ЦАГААН СОНГОЛТ”

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль зургадугаар сарын 26-нд болов.  АН-аас Х.Баттулга, МАН-аас М.Энхболд, МАХН-аас эхлээд Н.Энхбаяр нар тус тус нэр дэвшив. МАН ба АН-ынхан Н.Энхбаяраас айж СЕХ-нд "даалгавар” өгч (СЕХ-ны гишүүд нь МАН ба АН-ын оролцоотойгоор нэр дэвшин томилогдсон хүмүүс байдаг) СЕХ түүнийг гол нь "хүмүү­жилгүй” гэсэн утгатай үн­дэс­лэлээр нэр дэв­шиг­чээр бүртгэхээс татгалзав.

Тиймээс МАХН С.Ганбаатарыг нөхөн нэр дэвшүүлэв. СЕХ, хууль, шүүхийн байгууллага илэрхий С.Ганбаатар болон МАХН-ын эсрэг ажиллав. Тухайлбал С.Ганбаатар нэр дэвшигчээр тодорсоны дараа түүний найз нэртэй нэг нөхөр солонгос хүнтэй хамт гэрт нь орой үдшийн цагаар очиж хандив өгөх нэрийдлээр "гүйцэтгэх ажиллагаа” явуулав. Саяхан энэ тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "иргэн С.Ганбаатар дээр гүйцэтгэх ажиллагаа явуулж хууль зөрчсөн” гэсэн утгатай үг хэлэв. Мөн саяхан болсон Б.Хурцын тухай нээлттэй хэлэлцүүлгээр энэ асуудал хөндөгдөн яригдаж, С.Ганбаатарын өмгөөлөгч Л.Мөнхсайхан "С.Ганбаатар дээр хууль бусаар гадаадын иргэнийг татан оролцуулж гүйцэтгэх ажил явуулсан” тухай мэдээлсэн. Энэ нь Ерөнхийлөгчийн сонгууль хууль бус болсон гэсэн ойлголтыг лавшруулав.

Х.Баттулга "Монгол ялна”, М.Энхболд "Эвтэй Монгол, ээлтэй төр”, МАХН-ын С.Ганбаатар "Өөр гарц байна. Бидэнд итгэ” гэсэн лоозонтойгоор сонгуулийн кампанит ажлаа тус тус явуулав.

Зургадугаар сарын 26-ны өдөр болсон санал хураалтаар Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүн дараахь байдлаар гарав. Сонгуулийн нэрсийн жагсаалтад бичигдсэн нийт 1 сая 978 мянга 298 сонгогчоос 66.54 хувь нь буюу нийт 1 сая 320 мянга 571 сонгогч саналаа өгчээ. Ингээд СЕХ-ны "албан ёсны” гэх мэдээгээр АН-ын нэр дэвшигч Х.Баттулга 38.1, МАН-ын нэр дэвшигч М.Энхболд 30.3 хувь, МАХН-ын нэр дэвшигч С.Ганбаатар 30.19 хувийн саналыг тус тус авсан. Сонгогчийн тоогоор нь гаргавал Х.Баттулга 517478, М.Энхболд 411748, С.Ганбаатар 409899 иргэний саналыг тус тус авсан гэжээ. Ийнхүү Ерөнхий сайд Д.Бямбасүрэнгийн дүгнэн хэлснээр: Монголд АН, МАХН, МАН гэсэн улс төрийн гурван том хүчин байгаа нь тодорхой болов.

Зургадугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнийн 02.30 орчим цагт санал авсан байдлаар нь жагсаавал эхлээд Х.Баттулга, хоёрт С.Ганбаатар, гуравт М.Энхболд нар цувран жагссан дэс дараалалтай байснаа зарим хэсгийн хороодын саналын дүнгийн мэдээ телевизийн дэлгэцнээ гэнэт "гацаж”, мэдээлэл ирэх нь зогссон бөгөөд өглөө болоход гуравт байсан М.Энхболд хоёрт дэвшин шилжсэн нь олон түмний дургүйцлийг төрүүлж, тэд "энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль луйврын сонгууль боллоо” гэж үзэх үндэслэл болсон билээ. Дээр нь сонгуулийн кампанит ажлын үеэр МАН ба АН-ынхан тэрбум тэрбумаар нь мөнгө тараасан тухай мэдээ цацагдаж, мөн энэ үеэр өвөө, эмээ, аав, ээжийн үүсэл гарал, оффшор данс, 60 тэрбум, төмөр замын зэрэг олон хурц асуудал МАН ба АН-ын нэр дэвшигчид болох М.Энхболд, Х.Баттулга нартай холбоотойгоор яригдаж, нийгмийг талцуулав.

Хуулийн дагуу аливаа нэр дэвшигч санал хураалтад оролцсон нийт сонгогчдын 50 хувь дээр нэмэх нь 1 санал авч байж сонгогдсонд тооцогдох ёстой учраас  Х.Баттулга, М.Энхболд нар дахин санал хураалтад орохоор болсон юм. Ийнхүү 1990 оноос хойш болсон Ерөнхийлөгчийн сонгуулиудад анх удаа ийнхүү хоёрдох шатны санал хураалт явуулахаар болжээ.

Эхний санал хураалтад МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын саналыг эрх баригчид илтэд луйвардсан нь шударга сонголт хийсэн сонгогчдын дургүйцлийг төрүүлж, хоёр дахь санал хураалтын үеэр "Цагаан сонголт” гэсэн давалгаа өрнөсөн.  Хоёр дахь санал хураалтыг долдугаар сарын 7-ны өдөр зохион байгуулж АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 50.61 хувийн саналаар ялалт байгуулав. Энэ санал хураалтаар 100 мянга шахам иргэн "Цагаан сонголт” хийсэн нь МАН ба АН-ын нэр дэвшигчдийн алиныг нь ч дэмжихийг хүсээгүй, сонгуулийн луйвар булхайгаас залхсан ард түмний хүчтэй эсэргүүцлийн илрэл болсон төдийгүй Монгол Улсын сонгуулийн түүхэнд гарч байгаагүй цоо шинэ үзэгдэл байлаа.

АН-ын нэр дэвшигч Х.Баттулга 2017 оны долдугаар сарын 10-нд тангараг өргөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэв.

4.ЭРХ БАРИГЧ МАН ЗАСГАА ОГЦРУУЛЖ,  ШИНЭЭР  УИХ-ЫН ГИШҮҮДЭЭС БҮРДСЭН ЗАСГИЙН ГАЗАР БАЙГУУЛАГДАВ

2017 онд улс төрийн амьдралд нэгэн онцлог үйл явдал болсон  нь УИХ-д 65 суудалтай МАН шинэчлэлийн Засгийн газраа өөрсдөө "унагалаа”. Жил гаруй ажилласан Ж.Эрдэнэбатын Засгийн газарт оноо гэхээсээ илүү алдаа олон гэдгийг  журмын нөхөд нь онцолсон. Концессын гэрээг сайд нар нь хувааж авсан зэрэг тэдний үйл ажиллагаатай холбоотой олон асуудал чуулганы танхимд яригдав. Энэ үйл явдал УИХ дахь МАН-ын бүлгийг 33 ба 32 гэж хуваагдахад хүргэж, олон нийт ч эрх баригч нам эвдрэн хагарчээ гэдгийг тод томруун харсан юм.

Засгийг унагах ажлыг У.Хүрэлсүх голлон зохион байгуулж, шинэ танхимынхаа "тэргүүн” нь өөрөө боллоо. Түүний  Засгийн газар ч нэлээд бартаа саад туулан гарч ирэв Бараг 100 хувь давхар дээлтэй, дэд сайдуудтай энэ Засгийн газраас ард түмэн их зүйл хүсэн хүлээж буй.

Удалгүй болж өнгөрсөн МАН-ын 28-р их хурлаар У.Хүрэлсүх намын даргаар сонгогдов.

5. 17 УУЛЧИН АМЬ ЭРСДЭВ

Завхан аймгийн Отгон сумын нутагт оршдог Отгонтэнгэр ууланд уулын спортын мастер  Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 иргэн авиралт хийгээд бууж явахад нь цасан нуранги үүсч, 10 иргэн уулнаас эсэн мэнд бууж ирсэн бол 17 иргэн сураггүй алга болсон эмгэнэлтэй явдал 2017 оны аравдугаар сарын 22-ны өдөр гарсан юм. Ослын газарт манай алдарт уулчид, Улсын онцгой комиссын шуурхай бүлэг болон аймаг, орон нутгийн онцгой байдлын байгууллагын аврагчдаас нийлсэн 200-аад хүн ажиллав. Цасан нурангид өртөн сураггүй алга болсон уулчдыг эрэн хайх ажиллагаа гурван өдөр үргэлжилсний эцэст уулчдын цогцосыг олж эрлийн ажиллагааг зогсоов. Монголын ард түмэн харамсалтайгаар амь үрэгдсэн 17 уулчны гэгээн дурсгалд гэрэлт зул өргөж, улс даяараа гашуудав.

6. НАЙМАН НАСТАЙ ОХИН АЛГА БОЛООД ОДОО Ч СУРАГГҮЙ ХЭВЭЭР

Замын-Үүдэд 2017 оны арваннэгдүгээр сарын  2-ны өдөр хичээлдээ явахаар гарсан найман настай Д.Сэржмядаг охин алга болж, түүнийг эрэн хайх ажиллагаа эрчимтэй явагдсан юм. Тухайн үед охиныг үзсэн харсан, бодит мэдээлэл өгсөн хүмүүсийн мэдээллийг таван сая төгрөгийн төлбөртэйгээр авахаар Замын-Үүд сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс зарласан бол УИХ-д Дорноговь аймгаас сонгогдсон Б.Дэлгэрсайхан гишүүн бодит мэдээлэлд  50 сая төгрөг өгөхөөр амлав.Гэвч Д.Сэржмядаг охин сураггүй алга болсноос хойш сар гаруй хугацаа өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн сэжүүр гараагүй байна. Охиныг эрэн хайх ажиллагаанд цагдаагийн хэлтэс, онцгой байдлын хэлтэс, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллөөс бүрдсэн, давхардсан тоогоор нийт 1200 гаруй алба хаагч, ажилтан, иргэд давхардсан тоогоор 118 тээврийн хэрэгсэлтэйгээр ажиллаж 24 байгууллага, 214 аж ахуйн нэгж, 4947 айл өрхөөр нэгбүрчлэн орж, байшин сав бүрийг шалгажээ.

Мөн БНХАУ-ын Эрээн хотод суугаа Монгол Улсын Консулын газарт холбогдох мэдээллийг хүргүүлж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Цагдаагийн газарт хамтран ажиллах "Санамж” бичгийн хүрээнд албан бичиг, Хөх хотын Цагдаагийн газарт Цагдаагийн ерөнхий газрын Гадаад харилцааны хэлтсээр уламжлуулан алга болсон охиныг эрэн хайх ажлыг Монгол Улстай хиллэдэг хотуудын цагдаагийн байгууллагад чиглэл өгч, идэвхжүүлэн ажиллах тухай хүсэлтийг албан тоотоор хүргүүлжээ.

БНХАУ-ын Эрээн хотын Цагдаагийн газраас Д.Сэржмядаг охин БНХАУ-ын хилээр нэвтрээгүй гэсэн байна.

Иргэд Д.Сэржмядаг охин сураггүй алга болсныг ихээхэн эмзэг хүлээн авч, төр засгийн байгууллагуудаас түүнийг олохыг шаардсаар байна. Түүнчлэн 13 настай охин хүчирхийлүүлж буудалд амиа алдсан, таван настай охиныг хойд эцэг нь хүчиндсэн, Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь хар тамхи, хүчирхийллийн талаар ноцтой баримт дэлгэсэн зэрэг охид эмэгтэйчүүд тэр дундаа бага насны хүүхдийг хүчирхийлсэн хар бараан үйл явдал гарсаар байна. Үүний хажуугаар охид бүсгүйчүүдийн эрхийг хамгаалах иргэний нийгмийн бай­гууллагуудын хөдөлгөөн идэвхжсээр байгаа юм.

7. АСЕМ-ЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН АУДИТЫН ДҮН ЭХНЭЭСЭЭ МУУ ГАРАВ

Үндэсний аудитын газраас АСЕМ-ын зардалд гүнзгийрүүлсэн шалгалт хийж эхлэв. Гадаад харилцааны яаманд гэхэд л 2016 оны санхүүгийн тайланг аудитаар шалгахад 14.8 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ.

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар ирсэн 5572 нэгж ширхэг албан тасалгааны тавилга, тоног төхөөрөмж (сандал, ширээ, буйдан, хурлын танхимын иж бүрдэл)-ээс 4787 ширхэгийг 33 төрийн байгууллагуудад тэдний хүсэлт болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын албан бус  шийдвэрээр үнэ төлбөргүй шилжүүлсэн, иргэд, аж ахуйн нэгжүүдэд 785 ширхэг тавилгыг 103.0 сая төгрөгөөр худалдсан гэхээс 97.3 сая төгрөгийн төлбөрийг нь одоо болтол аваагүй байна.

АСЕМ-ын үйл ажиллагаанд зарцуулахаар батлагдсан төсвөөс 70.4 сая төгрөгийг Гадаад харилцааны сайд, тус яамны ажилтнуудын дээрх үйл ажиллагааг зохион байгуулахтай огт холбогдолгүй гадаад томилолтын арга хэмжээнд, 117.9 сая төгрөгийг тус яамны байр болон гаднах талбайн засварт буюу зориулалт бусаар зарцуулсан байна.

Нэгэнтээ Ц.Элбэг­дорж, Ч.Сайханбилэг нар Улаан­баатарчуудад хандан: царай муутай монголчууд АСЕМ-ын хурлын үеэр Улаанбаатараас гарч явах хэрэгтэй, эсхүл Улаанбаатарт байхаар бол хашааныхаа цаанаас хамраа цухуйлгаж болохгүй шүү хэмээн шаардаж, олон хүмүүс, түүний дотор ардын зохиолч Б.Лхагвасүрэнгийн уур бухимдлыг төрүүлж байж хийгдсэн АСЕМ хэмээх том арга хэмжээний нэрийг барин их хэмжээний хөрөнгө мөнгө идсэн байж магадгүй гэсэн хардлага таамаглал хамгийн энгийн шалгалтаар бодит үнэн болж хувирсаны ердөө наад захын баримт энэ ажээ.

Цаашид ч АСЕМ-ын арга хэмжээний санхүүжилт хэмээн зарцуулагдсан их хэмжээний мөнгө хөрөнгийг "идэж уусан” гэх асуудлыг дуустал нь шалгахад ихээхэн зөрчил гарч ирэх нь ойлгомжтой болов.

8. Б.ХУРЦ БА ТҮҮНИЙ ЭРГЭН ТОЙРНЫ ДУУЛИАН

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж,  ТЕГ-ын дарга асан  Б.Хурц нарын  тэмцэл ширүүсэв.  ТЕГ-ын дарга асан  Б.Хурцыг албан тушаалаас нь буулгаж,  БНСУ-д Элчин сайдаар томилох болсон нь хэрүүл маргааны гал дээр тос нэмсэн шиг болов. Тэд бие бие рүүгээ "С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчийг мэднэ, сайд болсноор ажлын хэсгийг удаа дараа  буулгаж байсан, эсхүл Б.Хурц С.Зоригийн хэрэгт  холбоотой, гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлж байна” хэмээн дайрав. Сүүлдээ олон нийт хэнд нь итгэхээ мэдэхээ байтал хэрэлдэв.

Харин энэ тэмцлийн "буянаар” С.Зоригийн хэргийн материалын асуудал Засгийн газрын хэмжээнд яригдаж,  14 мянга гаруй хуудас материалыг улсын нууцын зэрэглэлээс гаргахаар болов.

Б.Хурц, Ц.Нямдорж нарын зөрчил зөвхөн үүгээр дууссангүй. Б.Хурц Дамирангийн Энхбат агсаныг хулгайлснаас авахуулаад эхнэрийнхээ "Сарнайх” компанийг шалгасан татварын байцаагчид өширхөж түүнийг хэлмэгдүүлэн шоронд суулгасан, "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг оффшор компанийнхан авахад Б.Хурц оролцсон гэх зэрэг асуудлууд нээлттэй хэлэлцүүлгийн үеэр хүчтэй яригдав. Нээлттэй хэлэлцүүлэг болж байх хойгуур УИХ-ын дарга М.Энхболд О.Баасанхүү (нэгэнтээ Ж.Батзандан гишүүн түүний тухай Б.Хурцын машины хонины хонхорт явдаг төлөг гэсэн утгатай үг хэлсэн байдаг)-гийн гаргасан саналын дагуу чуулганы хуралдааныг хаалттай хийж УИХ-ын 26 гишүүний дэмжлэгээр Б.Хурцыг Солонгост Элчингээр томилох шийдвэрийг гаргуулав. М.Энхболд гаргасан шийдвэрийг зөвтгөх гэхдээ шүүмжлэлийн үзүүрийг Засгийн газар (цаагуураа У.Хүрэлсүх, Ц.Нямдорж нар руу) болон Ерөнхийлөгч рүү чиглүүлэх гэж оролдов. Х.Баттулга ч энэ асуудалд "мэдрэмжтэй” хандаж, Б.Хурцыг Солонгост Элчин сайдаар томилон явуулахыг болиулахтай хамтруулан Ё.Отгонбаяр, Г.Тэнгэр, Н.Чингүүндарь нарыг АНУ, Япон, Канадад Элчин сайдаар тус тус томилон явуулахгүй гэсэн шийдвэр гаргав.

Ийнхүү Б.Хурцын гэхээс илүү манай хууль, шүүхийн байгууллага, албан тушаалтнууд гэм буруугүй иргэдийг улс төрийн даалгавар болон хувийн өшөө хонзонгийн сэдлээр хэлмэгдүүлдэг тухай асуудал "илэрч” цаашид үргэлжлэн хэлэлцэгдэх шинжтэй болов. Б.Хурцын дараа нээлттэй хэлэлцүүлэгт хэнийг дуудах вэ гэдгийг олон нийт ихэд анхааралтай ажиглаж байна.

9. МАХН БА "ШИНЭ ДЭЭД ҮНДСЭН ХУУЛЬ”-ИЙН ТӨСӨЛ

МАХН-ынхан намын гишүүд, дэмжигчид, эрдэмтэн мэргэдийн оролцоотойгоор "БНМУ-ын Шинэ Дээд үндсэн хууль”-ийн төслийг боловсруулсан байна. Н.Энхбаяр ба түүний багийнхан 2017 оны турш "Шинэ Дээд үндсэн хууль”-ийн төслийг Монгол орон даяар нар зөв тойрон явж ард түмэндээ танилцуулан хэлэлцүүллээ. Энэ хэлэлцүүлгийн үеэр нийт 75 мянган хүний саналыг бодитойгоор авчээ.

Хамгийн гол нь ард иргэд Үндсэн хуулийг шинэчлэх цаг болсон гэж үзсэн байна. "Шинэ Дээд үндсэн хууль”-ийн төсөлд зарчмын гэх дараах зүйл, заалтууд орсон нь иргэдийн анхаарлыг татаж, дэмжлэгийг авчээ:

-Дээд (Үндэсний их хуралдай), Доод (Улсын бага хуралдай) гэсэн хоёр танхимтай Парламенттай байна,

-Ард түмний сонгосон Ерөнхийлөгч Засгийн газрын тэргүүн байна,

-Хянах эрх мэдлийг Ардын хянан шалгах хороо, Хүний эрхийн үндэсний хороо хэрэгжүүлнэ,

-Бүх шатны шүүхийн шүүгчдийг ард түмэн сонгож хараат бус шүүхтэй болно,

-Байгалийн баялаг нийт ард түмний дундын өмч байна,

-Хүн ажиллах үүрэгтэй учир хүн бүр ажлын байраар хангагдана,

-Хүн ажилласныхаа төлөө амьдралд хүрэлцэхүйц цалинтай байна,

-Төрийн өмчийн дээд сургуулиудын сургалтын төлбөрийг төр засгаас бүрэн хариуцна,

-Ахмадууд, олон хүүхэдтэй эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээ, эмчилгээний зардлыг төр засгаас бүрэн хариуцна,

-Тогтвортой гэр бүл, олон хүүхэдтэй айл өрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүлд орон сууцыг төр засгаас үнэгүй олгоно,

-Амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой хүнд баталгаатай орлого олгоно,

-Нийслэлийн иргэд нийслэлийн Засаг даргыг шууд сонгоно.

МАХН энэхүү "Шинэ Дээд үндсэн хууль”-ийн төслийг ард түмнээр хэлэлцүүлэн батлуулж хэрэгжүүлснээр Бүгд Найрамдах Монгол Улс өнөөгийн системийн хямралаас богино хугацаанд гарна гэж үзэж буй юм.

Эрх барьж буй МАН Үндсэн хуульд найман зүйл бүхий нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөж, УИХ-аас Ажлын хэсэг байгуулж, санамсаргүй түүврийн аргаар цуглуулсан гэх хүмүүсийг оролцуулан зөвлөлдөх зөвлөлгөөнөөр санал авах ажил зохион байгуулсан ч энэ нь өнгө засал төдийхнөөс хэтэрсэнгүй гэж шүүмжлэгдэж байна.

"Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хүчингүй болгоно”, "УИХ-ын гишүүн төсөв хэлэлцэх үед Засгийн газрын дэмжээгүй саналыг гаргаж үл болно” гэх зэрэг хориглосон санал санаачилга нь нийгмийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарав.

 10. ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ УИХ-ЫН ГИШҮҮНИЙ "ДАРХЛАА”-Г АВЧ ХАЯВ

Үндсэн хуулийн Цэц УИХ-ын гишүүн гэмт хэрэг хийж байгаад газар дээрээ нотлох баримттайгаар баригдвал түүнийг хариуцлагад татна гэсэн хуулийн заалт нь Үндсэн хуулийг зөрчсөн байна хэмээн үзэж хүчингүй болгож УИХ-ын гишүүний "дархлаа”-г авч хаяв. Ингэснээр УИХ-ын гишүүн гэмт хэрэг хийсэн байж магадгүй гэсэн мэдээлэл гарвал хуулийн байгууллагууд шалгах боломжтой болжээ. Ингэж шалгуулах гишүүд УИХ-д нуугдан орогносон байгаа тухай мэдээлэл олон байгаа билээ. Тэр дотроос УИХ-ын гишүүн Д.Гантулгын холбогдсон хүчингийн гэмт хэргийн талаар нийгэм даяараа жигшин зэвүүцэж байна. Энэ тохиолдолд УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдээд үйлдэл дээрээ баригдаагүй бол хариуцлага хүлээхгүй гэсэн хуулийн заалт Үндсэн хууль зөрчөөгүй гэж Цэц үзвэл түүнтэй холбоотой эвгүй хэргийг хамгаалсан болчих гээд байсан тул эцсийн шийдвэр Их хурлын гишүүний "дархлаа”-г авч хаяснаар дуусав. Ийнхүү Д.Гантулгаас бол гишүүдийн эрх хумигдлаа. УИХ-ын зарим гишүүн энэ мэдээг таагүй хүлээж авсан бол зарим нь "зөв” хэмээн үзжээ. Одоо  хууль, шүүхийн байгууллага хэр зэрэг шударга ажиллахыг харах үлдлээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Монгол Улсын 2017 оны онцлох 10 үйл явдлыг нэрлэж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өнөөдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани