Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эрдэнэтийн 49 хувь: Авсан “булаасан” хоёр талын уулзах солбилцол Арбитр байх уу

 

 Эрдэнэтийн 49 хувь: Авсан “булаасан” хоёр талын уулзах солбилцол Арбитр  байх уу2016 оны сонгуулийн өмнөхөн Ч.Сайханбилэгийн Засгийн газар "сайн” мэдээ дуулгасан нь Эрдэнэтийн ОХУ-ын эзэмшлийн  49 хувь Монголын талд шилжсэн тухай  байв. ОХУ-ын "Ростех” компанийн мэдэлд байсан 49 хувийг ямартай ч Монголын "Монгол зэс” компани 470 сая орчим ам.доллараар худалдан авсан нь удалгүй тодорхой болсон. Мэдээж,  энэ арилжаа сайн саар хэл ам, эргэлзээ итгэлийн аль алиныг араасаа дагуулсан.

Энэ бүхний "үйлийн үр"  болж 2017 оны хоёрдугаар сард УИХ энэ асуудлаар 23 дугаар тогтоол гаргаж, "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд буцааж авахаар шийдвэрлэсэн юм. Ийм шийдвэр гаргах үндэслэлээ "Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг зөрчиж эдгээр аж ахуйн нэгжийн 49 хувийн энгийн хувьцааг худалдаж авах төрийн давуу эрхэд хууль бусаар халдсан байх” тул  хэмээн  тайлбарласан байдаг. Энэ шийдвэр гарсны дараа буюу гуравдугаар сард тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  "Эрдэнэт”-ийн ТУЗ-ийг 100 хувь төрийн  төлөөллөөр бүрдүүлэхийг үүрэг болгожээ.

Эрдэнэтийг тойрсон үйл явдал цааш үргэлжилж Засгийн газрын долдугаар сарын 4-ний өдрийн ээлжит хуралдаанаар Эрдэнэтийн 49 хувийг 100 хувь төрийн мэдэлд авч, төрийн өмчийнх болгох асуудлыг бүрэн шийдэж дуусгах шийдвэр гаргасан байдаг.  Ийнхүү "Эрдэнэт”-ийн 49 хувь төрд эргэж ирсэн төдийгүй  бүр ард түмэндээ хувьцаа хэлбэрээр эзэмшүүлэхээр болов.  

Гэвч энэ шийдвэр гарахаас өмнө шүүх худалдан авсан талын нэхэмжлэлийг хэлэлцэж, Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авсан Засгийн газрын шийдвэрийг буруутгасан шийдвэр гаргаад байсан билээ. 

Эцэстээ асуудал яван явсаар Дээд шүүхийн хэмжээнд хүрч  шинэ оны өмнөхөн  "Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүдийн бүрэлдэхүүн болон бүртгэлийн гэрчилгээнээс 49 хувийг эзэмшигч хувийн хэвшлийг хассаныг хууль зөрчсөн гэж үзсэн билээ. Ингэснээр мөнөөх төрд "шилжсэн” 49 хувь эргэж худалдан авсан талдаа  ирэхээр болж,  хоёр хоногийн өмнө хувь эзэмшигчдийн 51/49-ийн төлөөллүүд хамтарч ТУЗ-ийн  хурлаа хийгээд байгаа билээ. Харамсалтай нь Эрдэнэтийн 49 хувийн эзэмшил хоёр эзний дунд шидэлцэх явдал үүгээр дууссангүй. 

Өчигдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж "Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь төрийн өмч болгох шийдвэр гаргаж, үүнийгээ УИХ-ын 23  дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж байгаа явдал хэмээн тайлбарлав. Ингэхдээ 49 хувийг эзэмшигч хувийн хэвшилтэй харилцан суутгах замаар тооцоо нийлнэ гэж мэдэгдэв. Үнэн хэрэгтээ Засгийн газар энэ шийдвэрээ лхагва гарагийн  ээлжит хурлаараа үндсэндээ шийдвэрлээд байсан ч өчигдөр ээлжит бусаар дахин хуралдаж шийдвэрээ танилцуулж байгаа нь энэ гэдгийг зарим эх сурвалж хэлж байгаа юм.  Засгийн газрын энэ шийдвэр угаас ойлгомжгүй байсан процессийг улам бүрхэгдүүлж, баахан харилцан суутгал гэсэн үгэн дунд төөрөлдүүлж орхив.

Ч.Сайханбилэгийн "сайхан” мэдээнээс хойш Эрдэнэтийн 49 хувийн эзэмшлийг тойрсон ийм л нэг ойлгомжгүй үйл явдал өрнөж,  еэвэнгийн нэг тал, нөгөө тал гэдэг шиг юм болж байна.  Засгийн газар нь УИХ-ын шийдвэрийг хэрэгжүүлэх гэж,  хөрөнгө мөнгөө гаргаад Монголдоо аваад ирсэн компани нь юмны эзэн сумын занги байж эзэмших эрхийнхээ төлөө ийн тэмцэж байна.

Одоо харин асуудал цааш хэрхэн үргэлжлэх вэ. Засгийн газрын энэ шийдвэр эцсийнх үү? Аль эсвэл дахиад шүүхэд хандах уу? Энэ мэт олон асуултын дунд төөрч мунгинах  шатгаан бий болоод байна.  

Тэгэхээр бүх шатны шүүх нэгэнт шийдвэрээ гаргачихсан. Нөгөө талд УИХ бас шийддэгээ шийдээд тогтоол гаргачихсан. УИХ-ын энэ шийдвэрийг  Дээд шүүх авч хэлэлцэх эрх зүйн  боломж байхгүй. Энэ хоёрын дунд хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага нь Засгийн газар  болчихсон байгаа. Өнөөгийн дүр зураг гэвэл иймэрхүү. 

Монголд болж байгаа ийм ойлгоход бэрх балай юмны учрыг нь олж хужрыг нь тунгаах газар бол одоо Арбитрийн шүүх болно. Хувийн компанийн тухайд худалдаад авчихсан хувьцааг нь төр шийдвэр гаргаад авчихвал эрхээ хамгаалуулах эцсийн зогсоол нь арбитр байх болно. Өөрөөр хэлбэл асуудал Монголоос хальж олон улсын хэмжээнд яригдана гэсэн үг. Арбитр бол  хохирлыг мөнгөн дүнгээр л ярьдаг байгууллага. Тэгснээс тэр УИХ-ын тогтоол, Засгийн газрын шийдвэр, энэ тэр процесс бол чухал биш.  

Нөгөө талаасаа Арбитраас гадна худалдсан, худалдан авсан хоёр улсын харилцаа тойрсон асуудал ч хөндөгдөж мэднэ. Хувь эзэмшлийн асуудал анх яригдаж байх үеэр "Ростех”-ийн  зүгээс Ерөнхий сайдад ирүүлсэн захидалд "Гэрээ байгуулсны дараа талууд хэлцлээсээ татгалзах эрхгүй. Гэрээлэгч аль нэг тал нь хэлцлээсээ ухарснаар, нөгөө тал нь Английн болон Уэльсийн хуулийн дагуу Сингапурын олон улсын худалдааны шүүхэд хандаж, нөгөө талаасаа хохирлоо барагдуулах, шүүхийн зардлаа нэхэмжлэх” магадлалтайг сануулж байсан гэх юм билээ. Тэгэхээр талуудын уулзах солбилцол Арбитр байж болох магадлал туйлын өндөр.  

Засгийн газрын өнөөдрийн шийдвэрийн талаар  "Монголын зэс” корпорацийн зүгээс одоогоор ямар нэг байр суурь илэрхийлээгүй байгаа бөгөөд үйл явдал хэрхэн өрнөх нь таамаг төдий байна. Ерөнхий зургаараа бол хоёр хоёр талын тухайд "авсан хүн арван тамтай, алдсан хүн нэг тамтай” гэдэг шиг л нөхцөл байдал үүсээд байна.

М.Нэргүй

 
Zaluu.com
 
Эрдэнэтийн 49 хувь: Авсан “булаасан” хоёр талын уулзах солбилцол Арбитр байх уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани