Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгойн “тавилан”…

 

Шинэ оны эхэнд миний бие сэтгүүлч, судлаач, шинжээч хэдэн хүнтэй буу халав. Юу эс ярих билээ, ам уралдуулахад ямар мөнгө зарах биш. Эхлээд мэдээж нийслэлийн утаа, тэгээд шинэ хэрэгжих татварын хууль, түүнээс үүдэлтэй дарамт, дараа нь мэдээж сүүлийн үед орой бүр аль ч мэдээллийн хэрэгслээр хөндөгдөх болсон Эрдэнэтийн  "наймаа”,  шинэ Засгийн царай зүсийг хүртэл шүүж халуурав аа.

Яриа ид өрнөж байтал телевизороор Оюутолгойн уурхайг зогсооно гэж Уул уурхайн дэд сайд Д.Загджав мэдэгдсэн тухай мэдээлэл цацагдаж таарав. Мэдээж түүнийг өлгөж авалгүй яав гэж. Оюутолгой ч бид хэдийн дунд халуун сэдэв болж, мэтгэлцэн маргалдсаар шөнө дунд хүргээд гэр гэрийн зүг таксидав. Замын түгжрээнд муужирч, дээрх мэтгэлцээнд өртсөн зүрх  минь  савласаар гэртээ буулаа. Гэхдээ Оюутолгой гэгч "амьтан”-ы тухайд бодит үнэний эрэлд  маргааш   нь мордохоор шийдэж орондоо оров. Нам дугжирчээ.


Миний бие болбоос Оюутолгойг хэвлэл, мэдээллийн эх сурвалжаас гадарладаг,   улстөрчдийн аман ярианаас л Рио-Тинто-г "арван таван толгойтой атгаалжин хармангас” гэж боддог төдий нэгэн. Интернэтийн  "Блумберг мэдээ”-ний сүлжээгээр "Сино-СибирьКоппэр”(ССК)-оос гаргасан мэдэгдлийн тухай мэдээ хөвөрч байна аа. Дотор нь Монгол Улсын Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр дэх  Оюутолгойн уурхайн цогцолборын нийт хувьцааны 66 хувийг Хятад-Оросын хамтарсан ССК нэгтгэл худалдан авсантай холбогдуулан Оюутолгойн шинээр  байгуулагдсан ТУЗ-ийн анхдугаар хурал ӨМӨЗО-ны Баяннуур хотод болов. ССК нь БНХАУ ба ОХУ-ын төрийн өмчит нэгтгэл учраас түүнд Бээжинг   төлөөлж   дөрвөн хүн, Москваг төлөөлж хоёр хүн тус тус сонгогдсон бөгөөд Оюутолгойн ТУЗ-ийн даргаар Жань Юнь ши, Гүйцэтгэх захирлаар Ван Минь Лю хэмээх эрхмүүд тус   тус томилогдов.

Уг хуралд Монгол Улсын  Засгийн газрыг  төлөөлж гурван хүн оролцов. Ийнхүү уг уурхайн  цогцолборт хөрөнгө оруулагч Рио-Тинто, Туркойз   Хилл Ресурс компаниуд нутаг нутаг  руугаа буцсан учраас Оюутолгой дээрх Их Британи  ба Канадын төрийн далбаанууд БНХАУ болоод ОХУ-ынхаар тус тус солигдов. Чингэж орчин цагийн Монгол Улсын түүхэн дэх барууны хамгийн том хөрөнгө, технологи оруулалтын өмчийн эрх шилжлээ. Харин Лондонгийн Хөрөнгийн бирж дээрх Рио-Тинто компанийн нэгж хувьцааны үнэ 54.60 ам.доллараас 102.25, Туркойз Хилл Ресурсынх Торонтогийн хөрөнгийн бирж дээрх   нэгж хуьцааны үнэ 4.33 канад доллараас 12.15 хүртэл тус тус өсөв гэсэн үг, өгүүлбэр уншигдав. Би  цочиж сэрээд алмайрав. Д.Загджав сайдын  мэдэгдлээс хойш 24 цаг ч өнгөрөөгүй байсан хэрэг.

Өмнөх үдшийн мэтгэлцээний уур амьсгал, өнгө аяс хийгээд бухимдал улам ч лавшрах шиг. Тамхи  асаалаа, кофе чаналаа. Хонгилд хөлчүү хүмүүс шуугин нойрыг минь бүрмөсөн хулжаав. Компьютерээ асааж Рио-Тинто, бас Оюутолгойн цахим хуудсыг нээлээ. Тэнд нам гүм. Манай Уул   уурхайн яамных ч дүлий дүмбэ оргино. Зүүд байжээ. Ямартай ч Оюутолгой маань хөдлөөгүй бололтой. Ашгүйдээ гэж бодогдох шиг. Тэгмэгцээ уг компаний тухай тойм мэдээг татаж сонирхов.

Тэднийх  өнөөдөр 13000 орчим ажиллагсадтай бөгөөд түүнийх  нь 94 хувь нь монголчууд, тэдгээрээс 20 хувь нь Өмнөговь аймгийн иргэд аж. Үлдсэн хэсэг нь өндөр чадвартай гадаад мэргэжилтэн нар юм байна. Эдгээрийн 47 хувь нь Гүний уурхайн  барилга, бүтээн байгуулалт дээр  хөдөлмөрлөж  байгаа ажээ. Тэгэхлээр Оюутолгой нь эдүгээ бараг УБТЗ-тай дүйхүйц тооны ажиллагсадтай, Эрдэнэт болоод "МСS” группынхээс бараг хоёр дахин илүү тооны ажлын байртай болж таарах нь.

Оюутолгой бол нас сүүдрийн хувьд хамгийн залуу нь шүү дээ. Түүнчлэн 2016 оны хувьд  хамгийн том  татвар төлөгч болжээ. Мөн 2010-2017 оны гуравдугаар улирлыг дуустал үндэсний худалдан авалт, татвар хураамж, цалин шимтгэл зэрэгт нийт 6.7 тэрбум ам.доллар заржээ. Энэ  нь, 2010 оноос хойш өдөр тутам 2.6 сая ам.доллар зарсан гэсэн үг. Мөн 2017 оны эхний  гурван улиралд дотоодын худалдан авалтанд нийт 234 сая ам.доллар түүний дотор Өмнөговь  аймгийн  хэмжээнд 62 сая ам.доллар тус тус  зарцуулжээ. Харин 2018 онд  батлагдсан тус аймгийн төсөв нь бараг 171 тэрбум төгрөг болж байгаа юм.

Оюутолгой нь 2018 онд тус аймагт хийх худалдан  авалтдаа ийм хэмжээний ам.доллар төлөвлөсөн нь өнөөдрийн ханшаар бодоход дээрх тоотой бараг ойролцоо очих нь. 2020 оны дундуур Гүний уурхайн эхний ээлж ашиглалтад ороход ил уурхайтайгаа нийлээд 1.8 орчим зэсийн баяжмал экспортлох аж.  

Оюутолгой ХХК нь  эдүгээ тав дахь жилдээ ӨМӨЗО-оос цахилгаан импортолж   байгаа гэнэ. Үүнд зарагдсан нийт өртгөөр 450 мв хүчин  чадалтай дулааны нэг цахилгаан станц барих боломжийг алдсан гэсэн үг. Цахилгаан  саатах, тасрах бол яана. Хилийн  цаана  манай Ханбогдтой ижилхэн  говь нутаг.

Тэнд угалз салхи мэт байгалийн гамшигт үзэгдэл гарч эрчим хүчний үйлдвэр саатах эрсдэл ч бий. За тэгээд хилийн  боомтын  янз янзын зовлон, зам харгуйн зүдэргээ, үргэлж өсдөг татвар хураамж, урд нутгийн Баянннуур аймгийн  эрх баригчдын ааш араншин гэх мэт түмэн дарамт шахалтыг Оюутолгойн экспорт "туулдаг” гэнэ.

Ингэхээр Оюутолгойн хувьд үйлдвэрлэл, бизнесийн ашгийн талаас нь авч үзвэл Баяннуурт  суурьших нь бараг дээр ч юм шиг. Зүүд минь ийнхүү  гуниглалаар солигдож элдвийг ургуулан бодсоор үүр айлгав.

Миний зүүд хэрэгжвэл Монголд бүртгэлтэй ч  Оюутолгой ХХК нь дээрх Баяннуур хот руу нүүх аваас хамгийн түрүүнд  нийслэл хотын шилэн барилгууд хоосорч таарна. Тэгээд нийт ажиллагсдынх нь 94 хувь орос, хятад  мэргэжилтнээр солигдож, үлдсэн хэсэг нь  монголчууд болох нь. Харин манай Засгийн газар бол төмөр зам, цахилгаан эрчим  хүчээр хангах зэрэг үүрэг хариуцлагаас мултарч санаа амрана. Тэгээд Ханбогдод барихаар төлөвлөж буй Зэс хайлуулах үйлдвэртээ Оюутолгойн баяжмалыг дээрх ССК-аас гуйх нигууртай учирна. Өмнөговьд хийдэг Оюутолгойн жил тутмын 70-90 сая ам.долларын худалдан авалт хил давж одно.

МИАТ, Хүннү-Эйр болоод Аэромонгол авиакомпаниуд Оюутолгой руу нисэх хэрэггүй болно. Шунхлай, НИК, Магнай трэйд нь Оюутолгой руу бензин тос тээвэрлэх зүдгүүрээс салж, оронд нь хилийн цаанаас шатахуун дамжуулах хоолой орж ирнэ. Үндэсний цементийн үйлдвэрүүд Оюутолгойгоос сална. Ханбогд сумын шинэлэг суурьшил задран сарниж, тэндэх аж амьдралын өнгө цагийн аясаар өөрчлөгдөнө. Эдгээр нь зөвхөн зарим жишээ. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилт, түүний засаглал нь хоёр хөршийн төрийн мэдэлд шилжиж, Хятад-Орос-Монголын харилцааны асуудал болж хувирна.

Энэ нь ч хоёр хөршийнхөө хүсэл эрмэлзлэлийг хангаж байвал дэлхий бидэнд падгүй хэмээдэг эх   орончдын хувьд "загатнасан газарт нь маажих” хувилбар биз. Рио Тинто ч гэсэн Монголоос эртхэн хагацсандаа алгааташиж, гуяа алгадан баярлаж одох нь мэдээж. Бид ч хоёр хөршдөө мегауурхайгаагаа даатгаж, өөрсдөө жинхэнэ  ардчилсан нийгэм, нээлттэй эдийн засгаа хөгжүүлэх боломж, завтай болно биз.

Гэхдээ дэлхийд  хаагдаж, мартагдана гэхээс гуниглал улам зузаарав. Өнгөрсөн XX зууны эхний 90 жил тиймэрхүү байсан түүхтэй. Уул нь эдүгээ дэлхий хавтгайрч, эдийн засаг улам даяаршиж буй цаг. Үүнийг  уншигчдын зарим нь намайг Рио-Тинто, эсвэл Оюутолгойн "бууны  нохой” гэж  хараана. Бурхан  багш, аав ээжээ өмнөө барьж тангараглая. Би эх орондоо хайртай, сэтгүүлч мэрэгжилдээ үнэнч эгэл нэгэн иргэн. Ажил албандаа хир буртаг суулгаж, удам судрынхаа нэр төрийг сүүдэртүүлэх хүмүүжил надад байхгүй. Оюутолгойд хайртайдаа зүүдлээгүй.

Харин   манай эдийн засгийн тусгаар тогтнолд байр сууриа донжтой эзэлж буй энэхүү томоохон төслийн хувь тавиланд зовних шалтгаан олгосон зүүд, ургуулан бодолт, түүнээс төрсөн гуниглалаа зүгээр л хуваалцсан минь энэ. Зарим зүүд үнэн бодит болох юмсыг, зарим нь хийсвэр зүйлсийг зөгнөдөг шүү дээ. Тэгээд манайхан сайн  зүүд гэж билэгшээж, эсвэл муу ёрын зүүд гэж сэжиглэдэг. Аль нь болохыг монголчуудын амны хишиг л мэдэх хэрэг. 

  • http://www.24tsag.mn/content/158831.shtml


Оюутолгойн “тавилан”…
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

Өчигдөр, 15:36
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

Өчигдөр, 12:19
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани