Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгой компани олон нийтийг ойлголцол руу хөтөлнө үү

 

Оюутолгой компани олон нийтийг ойлголцол руу хөтөлнө үү

Монголын Засгийн газар 2009 оноос хойш Оюутолгой ордын төсөл дээр "Рио Тинто" гэх уул уурхайн акултай хамтрагч болсон юм. Хамтрагч гэдэг утгаараа үе, үеийн Засгийн газар "Рио Тинто”-той хэл амаа ололцох, эрх ашигт нь үйлчилнэ. 

Хамгийн сүүлд Ч.Сайханбилэгийн Засгийн газар "Рио Тинто”-гийн эрх ашгийн төлөө томоохон шийдвэрийг гаргасан нь Оюутолгойн төсөл дээр олон улсын арилжааны банкуудаас зээл авах визийг олгосон явдал буюу "Дубайн гэрээ” гэгддэг Тинто Оюутолгойн ордын лицензүүдийг барьцаалан олон улсын арилжааны 15 банкаас нийт 4.4 тэрбум ам.долларын зээлийг авснаа Оюутолгой компанид дамжуулан зээлүүлсэн юм.

Оюутолгойн ордын нөөцийн 80 хувь руу бид зөвхөн далд уурхайгаар дамжин хүрэх ба Хьюго Норт-1 хэмээх далд уурхайг байгуулахад шаардагдах 4.4 тэрбум ам.долларыг олон улсын 15 арилжааны банкнаас зээлээр авсны баярын ёслолыг 2016 оны 12 дугаар сард Улаанбаатарт тэмдэглэсэн. Гацаад байсан төсөл урагшлахаар болсонд Засгийн газар баярлаад өнгөрсөн эдийн засгийн агуулгаар нь харвал энэ зээлтэй хамт нэлээдгүй зовлон ирсэн юм.

Оюутолгойн орд одоогийн байдлаар зөвхөн ил уурхайн олборлолт явуулж буй бөгөөд нийт агуулгын 80 орчим хувь нь далд уурхайн аргаар ашиглагдах бололцоотой гэж үздэг. Далд уурхайн бүтээн байгуулалтад долоон жил шаардагдана гэж ч мэдээлж байсан. Далд уурхайгаар ашиглах тэрхүү 80 хувийн нөөцийг дөрвөн хэсэгт хуваадаг ба Хьюго Норт-1, Хьюго Норт-2, Херуга, Хьюго Саус гэж тус тус нэрлэдэг.

Эхний ээлжид Хьюго Норт-1 далд уурхайг ашиглалтад оруулах ба үүнд шаардагдах зардалд зээлээр авсан 4.4 тэрбум ам.долларыг зарцуулах зориулалттай. Бусад далд уурхайг хэзээ ашиглаж эхлэх нь тодорхойгүй төдийгүй бусад далд уурхайг байгуулахад хэчнээн ам.доллар шаардлагатайг өнөөдрийг хүртэл хэн ч яриагүй гэхэд болно. Нэг удаа Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа гишүүн С.Ганбаатарын асуултад хариулах үеэрээ "нийт 24 тэрбум ам.доллар шаардлагатай” гэж дуугарч байжээ.

"Рио Тинто” банкуудаас авсан 4.4 тэрбум ам.доллараа далд уурхайн бүтээн байгуулалтын жил, жилийн зардалд тааруулан хувааж оруулж ирнэ гэсэн байсан. Ингээд тэр зээл, бүтээн байгуулалт юу болж байгаа нь олон нийтэд тодорхойгүй болоод байж байтал Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав Оюутолгойн асуудлаар мэдээлэл хийв. Тэрбээр "Оюутолгой”-оос олж байгаа ашиг ард түмэнд харагдахгүй, улс орны эдийн засагт өгч буй нөлөөлөл нь мэдрэгдэхгүй байна.

Өнгөрсөн богинохон хугацаанд гурван сая тонн зэсийн баяжмал гаргасан байна. Цэвэр зэс гэхэд 600 мянган тонн гаргасан байгаа юм. Энэ нь 1.2 тэрбум ам.доллар олсон гэсэн үг. Энэ бүхнээс Монголд наалдаж байгаа зүйл нэг ч алга. Саяхан "Рио Тинто” компани "Оюутолгой”-д түшиглэж, манай улсын нэрийг ашиглаж

5.4 тэрбум ам.доллар босгосон. Үүнээс нэг тэрбум ам.долларыг Оюутолгой төсөлд оруулаад, үлдсэн 4.4 тэрбум ам.долларыг Монголоос бусад хувьцаа эзэмшигчдэдээ бүгдэд нь тарааж өгсөн байгаа юм. Монгол Улсын JA хувийн хувьцаа эзэмшигчдийн зээл, хүү нийлээд хоёр тэрбум орчим ам.доллар болно. Яагаад тэд энэ хоёр тэрбум ам.долларыг өгч болоогүй юм бэ?” гэжээ. Түүнчлэн Засгийн газрын хуралдааны үеэр "Оюутолгой”-н үйл ажиллагааг зогсоох ёстой гэдэг үгийг хэлснээ ч нуугаагүй.

Түүний ярьсанд үнэний ор байж болно. Магадгүй зарим нь дэгс ч байж мэднэ. Тэгэхдээ Оюутолгойн тухай үнэн, худал нь нотлогдохгүй мэдээллээр өдийг хүртэл толгой эргүүлж байгаа энэ байдлыг хэн эцэслэх вэ? Баттай мэдээллээр бол үйл ажиллагааны менежментийн хөлсийг Рио Тинто компани авдаг, тэгэхдээ бүтээн байгуулалтын зардал өсөхийн хэрээр үүнийг дагаад менежментийн зардал өсдөг. "50,000 хувьсагч”-аар С.Баярцогт толгой эргүүлснээс хойш хэн ч учрыг нь олоогүй гэхэд болно. Яагаад Рио Тинто компани болон Оюутолгой компанийн ТУЗ-д Монголыг төлөөлж байгаа эрхмүүд олон нийтэд хандсан үйл ажиллагаа явуулж, ойлголцол руу хөтөлж болдоггүй юм бэ?!

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар өчигдөр мэдээлэл хийхдээ дэд сайд Д.Загджавын мэдэгдлийг Засгийн газрын байр суурь биш гээд цаашид Засгийн газрын байр сууринаас өөр асуудлыг олон нийтэд мэдээлбэл албан тушаалаас чөлөөлөх асуудлыг тавина гэв. Тэгэхдээ дэд сайдын мэдээлэлд дурдагдсан асуудлуудыг үгүйсгээгүйг анхаарах нь зүйтэй болов уу.

Түүнчлэн "Тус компаниас авсан, Засгийн газрын хүүний зардлыг бууруулах, өгөөжийг эргэн харах шаардлага бий. Ерөнхийлөгч уржигдар телевизээр Оюутолгойн ТУЗ-ийн гишүүдийг солих талаар ярьж байна лээ. ТУЗ бол ТУЗ шигээ ажиллах ёстой. Бүгдээрээ үлбэгэр байна. Засгийн газар Рио Тинтод 6.5+лайбор=8.4 хувийн хүүг зээлд төлдөг нь хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Эхний ээлжинд энэ асуудлуудад анхаарна” гэж мэдэгджээ. ТУЗ-ийн гишүүд энэ удаад өөрсдийн үүргээ хангалттай гүйцэтгэж чадаж байгаа эсэхээ ч эргэн харах хэрэгтэй болж байна.

Тэгэхээр цаашид Рио Тинто болон Монголыг төлөөлөн Оюутолгой компанийн ТУ.З-ын нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх кампанит ажил хийх ч юм уу, ямарваа байдлаар ойлголцол руу хөтөлнө үү.

 

 

А.Алиман

Эх сурвалж: "Өглөөний сонин"

 

Оюутолгой компани олон нийтийг ойлголцол руу хөтөлнө үү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 14:03
Өчигдөр, 10:45
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани