Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Төрд хэрэггүй зайран

Төрд хэрэггүй зайран

 

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат гэж У.Хүрэлсүхийн Засгийн газарт нэмэр болохоосоо нэрмээс болох янзын нөхөр байх юм.

Монголын байгаль орчны хувь заяаг ямар нэг хугацаанд атгаж байх хариуцлагатай үүрэг оногдсон болохоор олон түмний анхааралд байнга байдаг л хүн. Улаанбаатарын агаарын бохирдол энэ утааг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдгүйгээр багас­гаж, арилгана гэж хэн ч тө­сөөлөхгүй биз. Тийм болохоор түүний үг, яриа утаандаа дарлуулаад байгаа энэ үед чухал байм. Гэтэл эрхэм сайдын хэвлэл, мэдээлэлд өгсөн удаа дараагийн ярилцлагыг уншихад "Ээ чааваас ийм сайд байх гэж дээ” гэсэн бодол төрөх юм.

Ярианаас нь урагшаа харсан царай огт харагдахгүй дандаа л утаатай хийсэн өмнөх жилүүдийн бүтэлгүй бүхнийг хамж шимсэн үгнээс нь өөрийн гэсэн бодолгүй нь илт. Ёстой Майн Ридийн "Морь унасан толгойгүй хүн”-ий тухай романы үйл явдал санагдах. Тэр нэг хэдэн тоо л давтаж хэлдэг. Өмнөх үед утаанд 200 гаруй тэрбум төгрөг зарцуулаад үр дүн гараагүй гээд эхэлнэ дээ.

Одоо утааг бууруулахад чиглэсэн олон ажил хийж байж үр дүнд хүрнэ. 194 ажил байгаа. Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд нийт 9.8 их наяд төгрөг шаардлагатай гэх юм. Мөнгө л нэхээд байгаа бололтой.

Сайдын өөрийнх нь багцад 16.9 тэрбум төгрөг бий гэж. Түүний 8.3 тэрбум нь эрчим хүчний зардалд явчихна. Таван тэрбум нь дэд бүтцэд, аймаг орон нутаг, суурин газруудын агаарын бохирдлыг бууруулахад 100 сая төгрөг зарцуулна гээд л тоть шиг давтана даа энэ сайд. Одоо Улаанбаатарын утааг хэрхэн бууруулах вэ гэсэн асуултад хариулахаараа нэг хэлсэн үгээ дараа нь үгүйсгээд л авч өгнө. Утаагүй зуух өмнө нь тараагаад үр дүн гараагүй нь үнэн гэх мөртлөө Улаанбаатарт байгаа 13 мянга орчим зорилтот бүлэг (гоёор нэрлэж байгаа нь энэ)-ийн айл өрхийг сайжруулсан зуух, түлшээр хангана. Энэ нь нөгөө 194 ажлынх нь эхнийх нь юм байх.

Өмнөх тараасан зуухууд шахаа байсан гэж Н.Цэрэнбат хэлсэн. Тэгвэл одоо тараах зуух чинь ямар нь вэ гэж асууя. Дараа нь нөгөө сайжруулсан түлш чинь хаа байна гэхэд сүүлийн дөрвөн жилд энэ чиглэлийн үйлдвэрүүдэд татаас өгөөгүй учир үйл ажиллагаа нь зогссон. 17 тэрбум төгрөгийг сайжруулсан түлш хийх үйлдвэрийн зардалд өгсөн дүн мэдээ бий гэж байна лээ. Энэ бүхнийг нь сонсоход утааг бууруулна гэсэн сэдвийн бүхэл бүтэн үлгэр мэт.

Н.Цэрэнбатын ярьж байгаа үлгэр үүгээр дуу­сах­гүй ээ. "Агаар орч­ны бохирдлыг бууруу­лах үндэсний сан” гэдэг нэрийн дор Улаан­баатарынхныг Таван­тол­гойн нүүрсээр хангах төсөл гээч үл биелэх үл­гэрээр улам баяжиж байна.

Тавантолгойгоос хагас коксжсон нүүрсийг Улаанбаатарт тээвэрлэн авчрах юм гэнэ. Юу юу гэнэ вэ. Өмнөговиос Чойр хүртэл 500 км хатуу хучилттай замыг 650 тэрбумаар барина. Чойрт нүүрс тээврийн сүлжээтэй болно. За тэгээд нүүрсээ хатууруулах үйлдвэр барина ч гэх шиг. Улаан­баатарын зургаан дүүрэгт нүүрс хадгалах агуулахтай болно гэв үү.

Н.Цэрэнбатын хэлс­нээр энэ үлгэр Улаан­баа­тарыг нүүрсний хот болгох нь дээ. Нүүрснээс салаа­гүй цагт утаанаас анги­жирна гэж ярих нь ёстой солиотой хэрэг биш үү.

Энэ сайдын үгэнд утааны эсрэг шинэ технологи танилцуулж байгаа нэг компанийнхан "Бид хятадын зах зээлд хамрагдчихвал бэлэн олон мянган зуух байгаа” гэж хэлсэн гэжээ. Бээжин хот утаагүй боллоо гээд байгаа. Тэгэхээр тэдний олон илүүдэл зуух бий. Түүнийг хямдаар худалдаад авчих юм гэсэн санаа буй бололтой.

Өмнө нь сайд байсан Д.Оюунхорол утааны эсрэг тэмцэх тухай хурал болж байхад унтаж байсан гэж шүүмжлүүлж байсан ч агаарын бохирдлыг бууруулахад сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, цахилгааны үнийг бууруулах, евро 4.5 стандартад нийцсэн сайн чанарын шатахууны импортыг дэмжих, долоогоос дээш жил эдэлсэн автомашины хэрэглээг хязгаарлах гэх мэт биелээгүй ч шинэ санаа хэлдэг л байж.

Гэтэл Н.Цэрэнбатад тийм юм бодох, хэлэх тэнхээ алга бололтой. Өмнө нь гарч ирж байсан дэвшилттэй санал санаачилгыг ч огт дурсахгүй юм. Уг нь нийслэлийн нягтралыг багасгахын тулд Налайх, Эмээлтэд аж үйлдвэрийн парк байгуулах, гэр хорооллыг барилгажуулах, V цахилгаан станцыг барих гээд хэрэгжүүлсэн бол үр дүнгээ өгөх төслүүд байсан. Бас нэг төвтэй хотоос олон төвтэй хот руу шилжүүлэх тухай төсөл хийгдэж Улаанбаатар хотын захиргааг Сонгинохайрхан дүүрэгт барих асуудал ч сонин л сонсогдож байж билээ. Тэдгээр нь дэвшилттэй шинэ санал байлаа. Тэгвэл Монгол төр, засгийн ажлын залгамж чанар гэж алдагдсанаас тэр бүхэн мартагдав даа.

Н.Цэрэнбат сайд иймэрхүү шинэ гэгдэж байсан юмнаас сэргээн санавал яасан юм бол. Зүгээр л утаагүй зуух, сайжруулсан түлш, маск төдийг л ярих юм. Утаа гэдэг өөртөө олон төрлийн хор хөнөөл агуулсан нийлмэл эд. Тэгвэл одоо манай төр, засгийнхны утаатай хийж байгаа тэмцэл гээч нь улс төр, бизнес гэсэн холимогын төрөл болчихоод байгаа юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Солон­­­госоос 500 сая ам.доллар зээлж ирэх нь Улаанбаатарын утааг бууруулахад зориулах мөнгө гэсэн. Энэ сургаар нэг хэсэг нөхөд элдэв төсөл барьж гүйн тэрнээс нь хувь хүртэх гэж оролдоно мэдээж.

Н.Цэрэнбат бол зуухаа, нүүрсээ, маскаа авах мөнгөтэй боллоо гээд баярлаж яваа байх.

Түүнийг Засгийн газрын гол нэг яамны сайдаар томилохдоо шинэ сэргэг, залуу хүн юм цаашаа хол явах байх гэсэн итгэл хүлээлгэсэн. Гэтэл утааны тухайд л гэхэд хэлж ярьж байгаа нь хэнд ч гологдоод нэмэр нь бага нэрмээс нь их байгаа. Тиймээс монголчууд төрд хэрэгтэй зайран гэж хэн нэгнийг өргөмжилдөг бол Н.Цэрэнбат төрд огт хэрэггүй зайран ажээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Ц.ЖАРГАЛСҮРЭН
Төрд хэрэггүй зайран
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 10:45
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани