Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

П.Oчирбат: "Дээлийнхээ энгэрийг мялаасан газрын тос маань шатахуун боллоо шүү" гэж хэлэх юмсан

П.Oчирбат: "Дээлийнхээ энгэрийг мялаасан газрын тос маань шатахуун боллоо шүү" гэж хэлэх юмсанМонгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбаттай ярилцлаа.


-Та сайхан өвөлжиж байна уу. Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээсээ бууснаас хойш жил гаруй хугацаа өнгөрчээ. Танаар сонин их үү?

-Сайхан өвөлжиж байна даа. Би одоо ШУТИС-д зөвлөх профессорын албыг хашиж байгаа.Эрдэс баялаг, уул уурхай геологийн салбарын хөгжлийн онолын асуудал, экологи зэрэг чиглэлээр нэлээд судалгааны ажил хийж байна. Үүний зэрэгцээ магистр, докторуудын ажлыг удирдаж байна. 2017 онд шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жил, Үндсэн хуулийн Цэц байгуулагдсаны 25 жилийн ой тохиосон шүү дээ. Тэмдэглэлт ойнуудыг угтаад Монгол Улсын Үндсэн хууль түүний хэрэгжилт, хяналт, судалгаа гэсэн бүтээл туурвисан. Мэргэжлийн дагуу Уул уурхайн ажлын үндэс гээд хоёр боть сурах бичгийг манай сургуулийн зарим эрдэмтэн оросын эрдэмтэдтэй хамтраад бүтээлээ. Иймэрхүү судалгаа шинжилгээний ажлыг л хийж байна.

-Манай улсад уул уурхайн салбар үүсч хөгжөөд 95 жилийг үджээ. Эдийн засгийг хөдөлгөгч гол хүч болсон уул уурхайн салбарын хөгжлийн ирээдүйг та хэрхэн харж байна вэ?

-Энэ 95 жилийн хугацаа бол Монголын эрдэс баялаг, уул уурхайн салбарын орчин үеийн хөгжил, уурхайчдын хөдөлмөр, туулсан замнал, бүтээл юм. Монгол орныг цахилгаантай, дулаантай болгох ажлыг уурхайчид хийж байна шүү дээ. Тиймээс Монголын уурхайчдын сүүлийн 95 жилийн их бүтээлийн ойн жил гэж хэлбэл хүн рүүгээ их ойртох юм. Тэд энэ хугацаанд Монголын гадаад худалдааны экспортын голыг үйлдвэрлэж, нугалж байна. 1990-ээд оны эхээр нийгмийн шилжилтийн тэр хүнд үед Монголын эдийн засгийг болоод ард түмнийг аварсан хоёр гол салбар байдаг шүү дээ. Нэг нь малчид. Нөгөө нь уурхайчид байв.

Ер нь уул уурхай хөгжсөн түүх чулуун зэвсгийн үеэс эхтэй. Манай археологийн ховор олдворуудын олон баримт бий. Дараагаар нь хүрэл зэвсгийн үед зэс, тугалгыг хайлуулж хөдөлмөрийн багаж зэвсгээ болгож байсан. Харин төмөр зэвсгийн үе гээд ярихаар дэлхийн түүхэнд Египетээс эхлээд эртний Ром, Грекийнхнийг уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлсэн орон гээд байдаг. Нарийн судлаад үзэхээр харин ч дундаж зууны үед Монгол Улс уул уурхайн салбарыг барууныхнаас илүү түрүүлж хөгжүүлж байсан түүхтэй. Чингис хааны байлдан дагуулалтын зэвсэглэж байсан өнөөх сэлэм жад, хуяг дуулгыг бид өөрсдөө л хийсэн байж таарна. Ер нь бид дэлхийд тэргүүлж байсан уул уурхайн хөгжлийн арвин түүхтэй юм шүү. Харин орчин цагийн уул уурхай бол өөр түвшинд хүрч байна л даа.

Ардчиллын жилүүдэд бид алтны үйлдвэрлэлээр нэлээд ахисан. Өмнөх нийгмийн үед жилдээ 600-800 кг алт олборлож, боловсруулдаг байж. Одоо бол жилд 20 мянган кг, заримдаа 24 мянган кг алт олборлож, боловсруулж, борлуулдаг болсон. Энэ бол том амжилт байгаа юм. Эдийн засаг хүндрээд гадны тусламж багасаад ирэхээр өөрийгөө дайчлах, боломждоо тулгуурласан эхний бодитой алхам бол "Алт" хөтөлбөр. Алт байгаль дээр шижрээрээ байдаг болохоор боловсруулалтын шат дамжлага цөөтэй. Түргэн эргэлтэд оруулж, валютынхаа нөөцийг өсгөхөд нэмэр болдог. Өөр нэг бүтээгдэхүүн нь нүүрс. 1990-ээд оны эхээр жилд найман сая тонн нүүрс олборлоод өөрсдөө л хэрэглэдэг байлаа. Одоо жилд 40-өөд сая тонн нүүрс олборлоод 30 гаруй саяыг нь экспортолж байна. Тэгвэл "Газрын тос” хөтөлбөрийг 1991 онд гаргаад мөрдсөн. Жилд нэг сая орчим тонн нефть олборлож, экспортын эх үүсвэр бий болж байх жишээтэй. Харин төмрийн хүдрийг тийм ч их олборлож гадагшаа гаргадаггүй байлаа. Одоо төмрийн хүдрийг олборлож, баяжуулаад экспортолдог болсон. Бас цайр, хар тугалгын үйлдвэрлэл эрхэлдэг боллоо. Энэ мэтчилэн уул уурхайн томоохон хүчин чадалтай үйлдвэрүүд байгуулагдаад явж байгаа. Цаашид өргөжөөд хөгжөөд явах байх. Тэгэхээр бидэнд яг гадагш нь гаргаад байх эрдэс баялаг, уул уурхайн бүтээгдэхүүнээс өөр жин дарчихаад бүтээгдэхүүн ховор байгаа юм. Иймд нэгэнт зах зээлтэй болчихсон баялгаа өргөжүүлж, явуулах ёстой.

Энэ 95 жилийн хугацаанд манай улс мэргэжлийн инженерүүд, техник, оператор, уурхайчид гээд өндөр ур чадвартай боловсон хүчнээ бэлдэж чадлаа. Тэд маань өндөр түвшинд том хүчин чадалтай үйлдвэрүүдээ ажиллуулаад явж байна. Дэлхийн зах зээлийн хандлагыг харахад ойрын 50 жилд манай уул уурхай эдийн засгийн гол салбар байх юм. Гагцхүү төрийн ухаантай шийдвэрүүд л хэрэгтэй байгаа юм.

-Уул уурхайн салбараас гадаадын хөрөнгө оруулагчид үргэсний зовлонг сүүлийн хэдэн жил амсаж байгаа. Том төслүүдийг яаж хөдөлгөх юм бэ. Жишээлбэл, Оюу толгойн талаар ямар санал хэлэх вэ?

-Оюу толгойн ордын нөөцийн 80-аад хувийг гүний уурхайгаар ашиглах нөөц. Үүнийг байгуулахгүйгээр Оюу толгойг бүрэн хүчин чадалд хүргээд ирээдүйд манай эдийн засгийн суурь үйлдвэр болно гэхэд боломжгүй л дээ. Тиймээс Оюу толгой төслийг зогсолтгүй маш эрчимтэй явуулаад нэн түрүүнд гүний уурхайн үйлдвэрийг нь барьчих хэрэгтэй. Зарим хүн энэ төслийг хэтэрхий удаан байна гэж шүүмжилдэг. Хэдхэн хоногийн өмнө Уул уурхайн дэд сайд Д.Загджав гэж нөхөр Оюу толгойг хаана, зогсооно гэж байгаа харагдсан. Нарийн үнэнийг хүмүүс мэдэхгүй байгаагаас энэ мэтийн популист яриа гараад байгаа юм. Улмаар "Монголын хамаг баялгийг гадныхан цөлмөөд дуусах нь. Монголын эдийн засагт үүнээс унаж, орж байгаа зүйл алга байна” гэж буруу ташаа ярих нь их болжээ.

Оюу толгой төслийн гэрээг Монголын талд илүү өгөөжтэй байх чиглэлээр нэмж тодруулах зүйл бол бий. Гэхдээ тэрийг заавал одоо барилга байгууламж, хөрөнгө оруулалтын явц дунд яриад, шахаад хэрэггүй. Айлын тал хөрөнгөө зориулаад үйлдвэрээ байгуулчихсныхаа дараа янз бүрийн шалтгаанаар хааж, зогсоох зэрэг утгагүй ажил хийхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр аль аль талдаа харилцан ашигтай байх зарчим дээрээ тулгуурлах ёстой. Тэрнээс "Бид нар л ашиг олж байвал болно” гэсэн өрөөсгөл хандаж болохгүй шүү дээ. "Эрдэнэт” үйлдвэрийн тухайд 1991 он хүртэлх ашиглаж байх хугацаанд гэрээнд таван удаа нэмэлт өөрчлөлт оруулсан. Өмнө Зөвлөлтийн тал ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлдөггүй байсан юм.Ус хангамжийн газар, төмөр зам тавьсан газар зэргийг манайх өөрийнхөө хувь хөрөнгөд оруулж тооцдоггүй байлаа. Гэрээгээ шинэчлэх явцдаа энэ болгоныг оруулж тооцдог болж байсан. Яахав, зөвлөлтийн мэргэжилтэн "Эрдэнэт” үйлдвэрийн нийт ажиллагсдын 70, 80 хувийг эзэлдэг байв. Тиймээс тэдний ахуй хангамжтай холбоотой янз бүрийн хөнгөлөлтүүдийг бид үзүүлж байлаа. Яагаад гэвэл манайд Эрдэнэт хэрэгтэй байсан. Том зүйлийг босгохын тулд жижиг юмыг хаяж өгдөг хандлага аль ч газар байдаг. Тиймээс бид том асуудлаа шийдвэрлүүлэх, том үйлдвэртэй болохын тулд бага, сага хөнгөлөлт үзүүлж байсан.Тийм зарчмыг Оюу толгойд бас л хэрэглэсэн.

-"Оюу толгойгоос ногдол ашиг хүртэх хугацаа хол байна. Эрдэнэт шиг том хот байгуулахгүй байна” гэсэн шүүмжлэл их бий?

-Монгол Улс өөрөө бололцоотой байсан бол 100 хувь өөрийн хөрөнгөө гаргаад барьж байгуулаад, хүнтэй хуваалцахгүй байж болох л байсан шүү дээ. Харамсалтай нь манайд тийм мөнгө байхгүй болохоор айлыг 100 хувь хөрөнгөө гарга гэж хэлчихээд тэр олсон хөрөнгөнөөс бид 34 хувийг нь зээлж авна шүү гэсэн. Энэ зээл нь эхлээд 14 хувийн хүүтэй байлаа. Сүүлд нь ярьж байж 11 хувь болгож бууруулсан. Тэгэхдээ л энэ бол асар өндөр тоо. Хүмүүс ярихдаа "Өөрийнхөө баялгийг ашиглуулаад, дээрээс нь өрөнд баригдаад. Ямар гээч тэнэг зүйл хийгээд байна вэ” гэдэг. Үүнийг манайхан өөрсдөө л хийсэн. Уг нь ийм гэрээ хийх хэрэггүй байсан юм. Өр тавьж байхаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөө ахиу болгоод, 17 төрлийн татвар хураамжаа аваад байхад л бид Оюу толгойгоос олох ашгийн 53 хувийг авах боломжтой. Энэ тооцоог хэд хэдэн удаа хийсэн л дээ. Манайхан нарийн ширийн зүйлээ сайн боддоггүй. Миний байр суурь гэвэл энэ 34 хувиа зарчих. Битгий өр тавь. Наадхыгаа зарахдаа роялтийнхаа төлбөрийг нэмчих. Шаардлагаа ахиу тавиад, хяналтаа өндөрсгөчих хэрэгтэй. Гэтэл одоо 34 хувийг нь эзэмшиж байгаа юм чинь өөрөө өөртөө шаардлага тавих тийм хэмжээнд байна. Байгаль экологийн хувьд янз бүрийн зөрчилтэй асуудал гарах юм бол хүн рүү хандаж, бүрэн шаардлага тавьж чадахгүй. Хамтарч хувьцаа эзэмшиж байгаа орны хувьд өөрөө зөрчлийг бий болгогчийн нэг гэсэн үг. Тэгэхээр Оюу толгойнхоо төслийг тууштай явуулаад дуусгах хэрэгтэй байгаа юм.

-Таван толгойн төслийн хувьд?

-Таван толгойн коксжих нүүрсний ордыг ашиглах төсөл хаа, хаанаа хэрэгтэй. Үүнийг түргэхэн нэг талд нь багтааж шийдээд, бас л харилцан ашигтай байх зарчимыг баримтлах ёстой. Заримдаа төр эдийн засгийн асуудлууд руугаа илүү зан гаргаж, буруу шийдвэр гаргаад тэр нь шийдэгдэхгүй удаад байх юм. Зах зээл нь Ази руу байгаа. Ийшээ гардаг Хятадаар л дамжина.

Хамгийн ойрхондоо 1000 гаруй км замыг туулаад л далайд хүрчихэж байгаа юм. Таван толгойн төслөө эхнийхээ шатанд хэрэгжүүлээд Хятад, Япон, Солонгос, Энэтхэгийн зах зээл рүү түргэн гаргамаар байна. Хятадын тал манайхыг долоон боомтоо ашиглаж болно гээд гэрээ хийчихсэн шүү дээ. Энэ боомтууд руу нүүрсээ зөөж хүргээд, Хятадын нарийн төмөр замаар нь яваад далайн эрэг дээр очвол аль улс руу зарах нь чөлөөтэй болчихож байгаа юм. Тиймээс Таван толгойг хөдөлгөхийн тулд төмөр замаа хурдан барих хэрэгтэй.

-Та дээлийнхээ энгэрийг газрын тосоор мялааж байсан цагаас хойш 20 гаруй жил өнгөрчээ. Гэтэл манай улс одоо болтол нефтийн үйлдвэртэй болж чадаагүй байна. Энэ нь нефть олборлогч компаниудын ашиг сонирхолтой холбоотой байдаг юм уу?

-Энэтхэгийн тусламжтайгаар нэг сая орчим тонн нефть боловсруулах үйлдвэр барих нь шиг байна. Бас Дарханд хоёр сая орчим тонн түүхий нефть боловсруулах үйлдвэр барих хувилбар байсан. Нефтийг нь ОХУ-аас авчраад нэрэх тухай юм. Үндсэндээ манайхаас гарч байгаа нефтийн 60 хувь нь бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Хятадын талынх юм. Тэд хайгуулынхаа зардлыг нөхтөлөө 60 хувийг нь авна. Харин үлдсэн 40 хувь нь манайд үлдэнэ. Хэрэв нэг тонн нефть боловсруулах үйлдвэр барихаар гаргаж байгаа бүх нефтиэ зах зээлийн үнээр Хятадын талаас худалдаж авна гэсэн үг. Үүнийг зарим хүн өөрийнхөө нефтийг яагаад худалдаж авах ёстой юм бэ гэдэг асуудлыг тавьдаг. Үнэндээ нефть олборлохын тулд олон жил хайгуул хийж, олборлохын тулд их хэмжээний хөрөнгө зарж байгаа. Энд бид сохор улаан мөнгө ч оруулаагүй. Энэ нефть чинь бүгдээрээ хүний хөрөнгөөр босч, газрын хэвлийгээс гарч ирж байгаа юм. Тэгэхээр баялаг манайх, гаргасан эзэн нь өөр учраас хувааж л авахаас өөр арга байхгүй. Ийм зарчмаар бид нефть боловсруулах үйлдвэрээ бариад өөрсдийнхөө газар шорооноос гарсан хэрэгцээний тодорхой хувийг хэрэглэнэ.

Би нефтийн үйлдвэрийнхээ нэрж гаргасан анхны хувин бензинийг машиныхаа банк руу хийгээд "Дээлийнхээ энгэрийг мялаагаад байсан газрын тос ийм шатахуун боллоо шүү” гээд хэлэх юм сан гэж уран сайхны халилтайгаар боддог юм(инээв). Дахин хэлэхэд, Монголын ирээдүй бол уул уурхай, эрдэс баялаг юм шүү.

 

-Гэхдээ манай төрийн түшээд том төслүүдийг шуурхай хэрэгжүүлэх талд дээр үнэхээр хойрго ханддаг. Дор бүрнээ бизнестэй хүмүүс төрд гарснаар хувийнхаа эрх ашгийг тэргүүнд тавиад байх шиг...

-Тэдэнд хувийн, намын, улстөрийн эрх ашиг байна. Өмчтэй байж сураагүй улсууд жаахан хөрөнгөжөөд ирэхээрээ тэрийгээ арвижуулах гээд зүтгэчихдэг бололтой юм. Том төсөл, ард түмнийхээ хэрэгцээтэй асуудлуудыг хойш тавьчихаад өөрсдийнхөө эрх ашгийг тэргүүнд чухалчилдаг. Нэг л их эрх мэдэлтэй, өөр хоорондоо хэрэлдэж, булаацалдаад л. Өөрийнх нь эрх ашиг хангагдахгүй бол албан тушаалаа ашиглаад тээг тавьж байдаг. Ухаандаа Таван толгойд тэгж л тээг тавилаа шүү дээ. Түүнээс биш өдийд энэ төсөл явчих байлаа. Тэгээд явцын дунд нь засч залруулдаг хуультай. Зохицуулж болдог байхад заавал ам өчгийг нь аваад байх хэрэггүй юм. Энэ бол манай улстөрчдийн буруу бодлого. Тэд эх орноо хөгжлөө гэж бодохоосоо илүү өөрсдийнхөө эрх ашиг, хувийн сонирхлыг урьтал болгоод "Гүйх нохойд гүйхгүй нохой саад” болоод байна. Түүнээс биш Засгийн газар өөрөө мэдээд том төслүүдийг явуулж болно. УИХ-д пад байхгүй юм байгаа. Хөрөнгө оруулалт татна гэдэг бол бүх мөнгөө авчраад банкинд хийчих гэсэн үг биш шүү дээ. Үе шаттай явах ёстой. Эхний ээлжинд арван сая ам.долларын үйлдвэр бариад, дараа нь хөрөнгө оруулалтаа 20 сая болгож өсгөөд үйл ажиллагаагаа өргөтгөх замаар явдаг. Түрүүчийнхээ байгуулсан үйлдвэрээс олсон орлогынхоо тодорхой хэмжээг хөрөнгө оруулалтын эх үүсвэр болгоод явдаг дэлхийн жам байна. Уул уурхайн салбар бол их хэмжээний хөрөнгө оруулалт, урт хугацаа шаардагддаг салбар. Тиймээс том төслүүдээ хөдөлгөхөд цаг хугацаа алдаж болмооргүй байгаа юм. Төрийн буруу бодлогоо өөрчлөөд төслүүдээ хурдан хэрэгжүүлэх хэрэгтэй.

-Эрдэнэтийг 100 хувь төрийн мэдэлд авахаар шийдлээ. Энэ хэр зөв шийдвэр болсон бэ?

-Тун буруу шийдвэр. Ер нь бол Эрдэнэтийг хувьчлах асуудал төрийн бодлогод байсан. Яг хэдэн хувийг нь ямар журмаар яаж хувилах уу гээд өмч хувьчлалын жагсаалтад оруулахаар татчихдаг байв. Тэгэхээр энэ 49 хувийг нь хувьчилчихаар хүний юм болчихдог гэсэн үг биш. Үйлдвэрлэлийнхээ үйл ажиллагааны орлого, ашиг нь нэмэгдэж, төрд авах татвар нь ахиу болж байвал төрийнх байна уу, хувийнх байна уу гэдгийн ач холбогдол байхгүй. Эрдэнэтийн 49 хувийг Монголын хуулийн этгээд 400 гаруй сая ам.доллараар аваад ирсэн нь хоёр талын ач холбогдолтой юм. Сайн ч тал бий. Саар ч зүйл байна. Би оросуудыг гайхаад байгаа юм. Монгол Оросын эдийн засгийн харилцааг хөгжүүлье гэж ярьчихаад хамтын үйлдвэрийнхээ талаас нь татгалзсан. Харин Монголын тал тэр 49 хувийг нь бусад улсад алдчихаагүй авсан нь сайн хэрэг. Гэхдээ үүнийг заавал төрийнх болгох гээд байх хэрэг байхгүй санагддаг юм. Засгийн газрын шийдвэр бол эдийн засгийн арга биш. Хувийн өмч рүү халдаж байгаа тийм хэлбэр гэж харагдаад байгаа юм.

-Хармагтай ордыг Оюу толгойтой дүйцэхүйц нөөцтэй гэх юм. Дээрээс нь Гацууртын орд байна. Эдгээр томоохон орд газруудыг ашиглаж эхэлбэл үр өгөөж нь ямар байх вэ?

-Хармагтай ордын нөөц нь нотлогдоогүй, яагаа ч үгүй байгаа. Ямар гээчийн, адармаатай орд юм, хэр зэргийн гүнд яаж баяжигдах зэргийг нь тогтоохын тулд асар их судлах шаардлагатай шүү дээ. Гэтэл манайхан тоо яриад л, алаагүй баавгайнхаа арьсыг ахиж хуваах гээд байх юм.

Харин Гацууртыг нь бол маш хатуу гэрээ хийгээд, түүхийн тэр их үнэ цэнэтэй дурсгалд ямар ч хохирол учруулахгүйгээр ам өчгийг нь авч баталгаатай болгож, зураг төслийг нь хийлгээд ашиглуулахад болох юм байхгүй. Тэгэхгүйгээр хав дараад л байх юм бол өөдтэй үр дүнд хүрэх нь юу л бол.

Үргэлжлэл бий.

 
Dorgio.mn
П.Oчирбат: "Дээлийнхээ энгэрийг мялаасан газрын тос маань шатахуун боллоо шүү" гэж хэлэх юмсан
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани