Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Шатахууны үнийг ТАТААСААР Ч, ТАТВАРААР Ч зохицуулах боломжгүй гэв

Шатахууны үнийг ТАТААСААР Ч, ТАТВАРААР Ч зохицуулах боломжгүй гэв

 

Эдийн засгийн сэтгүүлчдийн "Өөрчлөгч” клубынхэн шатахууны үнийн асуудлаар нээлттэй хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодпого, зохицуулалтын газрын дарга Ч.Чулуунбат, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав нар оролцож, үүссэн нөхцөл байдлын талаар тоймтой, тод зураглал гаргаж болохуйц мэдээллүүдийг өглөө. Уг мэдээллүүдийг учир шалтгааны дараалалд оруулан харвал гарц гаргалгаа нь тодорч ч болохоор байна. Энэхүү хэлэлцүүлгийн үеэр дээрх эх сурвалжуудын өгсөн мэдээллүүдээс дараах зураглалыг буулгаад харья.
 

Шатахууны хомсдол шалтаг уу?


Зөрчлийн тухай хууль өнгөрсөн долдугаар сараас хэрэгжиж эхэлснээр өдрийн цагаар том оврын машинаар хот дотор шатахуун тээвэрлэлт хийхийг хориглосонтой холбоотойгоор Улаанбаатар хотын зарим түгээгүүрүүдэд нөөц хангалттай хүргэгдэхгүй байгаа гэх шалтгаан хэлэлцүүлгийн үеэр дурдагдаад өнгөрөв. Иргэдийн сошиал сүлжээнд байршуулсан мэдээллээр бол хотын зах, хөдөөгийн зарим түгээгүүрт ч хомсдолтой, зарим импортлогч зөвхөн картаар шатахуун олгох дэг тогтоосон байгааг үзвэл энэ нь хот доторх тээвэрлэлтийн журамтай бас шууд холбоогүй бололтой. Чухам хэзээнээс ийм хомсдол, асуудал үүссэнийг санах хэрэгтэй. Энэ он гарснаар Онцгой албан татварын нэмэгдэл үйлчилж эхэлсэн тэр мөчөөс. Тэгэхээр өнөөдрийн нөхцөл байдал шатахуун импортлогчдын нуруун дээр татварын ачаалал нэмэгдсэнтэй холбоотой. Шатахууны импорт тонн тутамд угаасаа алдагдалтай байгаа учраас үнийг нь зах зээлийн зарчмаар нэмэх шаардлага аж ахуйн нэгжүүдэд тулгараад байжээ. Үнээ нэмье гэхээр төр ямарваа зохицуулалт хэрэглэх байдлаар үнийг нь барьсаар ирсэн нь сүүлийн 8-9 жилийн явдал. Яг ийм үед онцгой албан татварыг нэмсэн нь импортлогчдын алдагдлыг дахиад нэмсэн хэрэг. Ингээд импортлогчдоо төлөөлж Петровис ХХК хэвлэлийн хурал хийж, учир байдлаа танилцуулсан боловч бусад нь хүч түрсэнгүй, чимээгүй ажиглаж байна.

Ийм нөхцөл байдал үүсэнгүүт Шатахууны үнийн зөвлөл хуралдаад нэг зөвлөмж гаргасан нь өнөөдрийн чигийг зааж өгсөн. Энэ сарын 9-нд хуралдаж гаргасан уг шийдвэрээр бол өргөн хэрэглээний А 80, А 92 бензниний үнэ, хангамжид гар хүрэхгүйгээр бусад түлшний үнийг өөрсдөө учраа мэдээд дарамт үүсгэхгүйгээр үе шаттай зах зээлийн горимд шилжүүлээрэй гэсэн чиг өгсөн байна. Одоо хэрэглэгчдэд үүсээд байгаа хардлага нь үнийг нь өсгөж болох "виз" авсан өндөр чанарын түлшний борлуулалтаа нэмэх гээд импортлогчид хангамжийг тасалдуулж байна гэсэн дүгнэлтэд хүргэлээ. Хэрэглэгчдийн хэрэглээгтанах замаар эрх баригчдад нөлөөлөх гэж байна гэсэн дүгнэлт ч сонсогдов. Өчигдрийн хүйтэнд энэ нь тун хүнд цохилт болох шиг.
 

Шатахууны үнийг өсгөх нь үндэслэлтэй юу?


Шатахуун импортлогчид үйл ажиллагаанаасаа гурван хувийн маарж буюу ашиг хийхийг зөвшөөрдөг ноён Ч.Чулуунбат  тодотгов. Үүнийг импортлогчид ч мэдэгдсэн. Ашгийг нь алгасья. Ер нь үнэ нь яасан ийсэн билээ?

Өнөөдрийн байдлаар нэг тонн газрын тос 66-70 ам.доллар байна. 2011 онд нэг ам.доллар 1300 төгрөг байхад ч нэг литр шатахуун 1600 төгрөг байсан. АИ 92 шатахууны үнэ бараг арваад жилийн өмнөхөөрөө байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл тухайн үедээ 1.27 ам.доллар байжээ. Одоо нэг ам.доллар 2430 төгрөгтэй тэнцэж байна. Төгрөгийн ам.доллартай тэнцэх ханш сүүлийн 4 жилд 80 хувиар унасан байх аж. Энэ хооронд шатахуун импортлогчид дуугүй л алдагдал хүлээгээд ажиллаад байсан юм бас биш. Үнээ нэмэх шаардлагатай байгаагаа үе үе дуугардаг. Харин тэр үед нь төр зохицуулаад дуугүй болгочихдог байв. Төрийн зохицуулалт нь үндсэндээ хоёр аргатай. Татаас, зээл, дэмжлэг үзүүлдэг, эсвэл татвараар дэмждэг. Одоо аль аль нь асуудлыг зохицуулж дийлэхгүй гэж хэлэлцүүлгийн эх сурвалжууд өгүүллээ.

Татаас: 2007 онд 3 тэрбум, 2008 онд 7.9 тэрбум төгрөгийн татаас олгосон бол 2011-2015 оны хооронд дэлхийн зах зээлийн үнэ өсч, манайд ч дагаад өсөлт бий болсон учир Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр шатахуун импортлогчид нэг ам.долларыг 1470 төгрөгөөр тооцон, Монголбанкнаас нийт 3 тэрбум төгрөгийн зээлийг 3.8 хувийн хүүтэйгээр өгсөн. Зээл авсан компаниуд зээлээ бүгдийг нь хугацаанд нь эргүүлэн төлсөн байна. Гэвч Монголбанк өнгөрсөн хугацаанд 3 тэрбум төгрөгийн алдалдатай ажилласны тодорхой хувьд нь уг хөтөлбөр нөлөөлсөн байх. Одоо манай импортлогчдын цөөнгүй нь ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд орж ирэх зээлээс дээрх мэт арга хэмжээ авах болов уу хэмээн найдад чимээгүй ажиж суугаа бололтой.

Татвар: 2011,2012 онд ч мөн адил үйл явдал өрнөхөд төр татварын бодлогоор шатахуун импортлогчдыг дэмжсэн. 2016 оноос хойш гурван удаа Онцгой албан татвараа бууруулсан. Гэвч өнгөрсөн оны долоо, арваннэгдүгээр сард бууруулчихсан онцгой албан татвараа Засгийн газар ОУВС-тай хамтран ажилласнаар өсгөх шаардлага бий болсон. Цаашид татаас, татвар хоёрын алин нь асуудлыг зохицуулах аргагүй болсон байна. Тэгэхээр цаашид үнийг чөлөөлөх хэрэгтэи оололтои. Үнииг чөлөөллөө гээд учиргүй өсгөхгүй гэж ноён Б.Лхагважав үзэж байна. Үсрээд л өртгөө гурван хувиар нэмнэ гэж үзэж байгаа юм. Ер нь үнийг нь чөлөөлж, зах зээлийн горимд оруулахгүй бол шатахууны чанар гэж авах юмгүй болж байна гэв.
 

Цаадуул чинь дампуурч байгаа юм биш биз?


Манай улсын шатахууны хэрэглээний 80-90 хувь нь уул уурхайнхны хэрэглээнд явдаг. Уурхайн аманд импортлогчид маань бүтээгдэхүүнээ борлуулсаар байгаа аж. Өөрөөр хэлбэл, уул уурхайн компаниуд шатахууны хомсдолтой нүүр тулаагүй байна. Эрэлт, нийлүүлэлт тэнд эвээ олоод байгаа бололтой юм. Импортлогчдын хувьд борлуулалтын 80-90 хувь нь хэвийн байгаа хэрэг. Тийм учраас чимээгүйхэн өөрсдийгөө болгочихоод элдэв юм дуугарч лицензээ хураалгаад юухэв гэсэн маягтай харж суугаа мэт дүр зураг бууж байна. ОУВС-тай хамтарснаар орж ирэх зээлээс боломж алдах вий ч гэж бодож байгаа байх.
 

Тэгээд цаашдаа хэн яах билээ?


УУХҮЯ-ны зүгээс бол шатахууны чанар стандартыг сайжруулахыг давхар бодолцоод шинэ стандарт баталжээ. Энэ оны байдлаар нийт импортлогчдын 7 хувь нь Евро5 буюу эко шатахуун нийлүүлж байгааг цаашид өсгөн 50 хувьд хүргэх гэнэ. Үүний тулд зөвхөн Евро 5 түлшний онцгой албан татварыг бууруулна. Газрын тосны завсрын бүтээгдэхүүн болох нафтий, керосинд нэмэлтээр онцгой албан татвар ногдуулна. Учир нь эдгээр нь чанаргүй газрын тосны бүтээгдэхүүний түүхий эд болдог байна.   

Тун тодорхой нэг ийм санал гаргаснаа Сангийн яаманд хүргүүлжээ. Шуудхан хэлэхэд цаашид үнийг аажмаар чөлөөлж, зах зээлийн горимд шилжүүлэхгүй бол цаг зуурын аргаар зохицуулж дийлэхгүй гэжээ. Одоо тэгээд Сангийн сайд юу гэж шийдэх юм байгаа юм, бүү мэд. Явж явж хүлээгдээд байгаа шийдэл маань ОУВС-гийн шийдвэрээс л хамаарах юм байна. Сангийн яамны удирдлагууд, ОУВС-гийн ажлын хэсгийнхэнтэй энэ талаар санал солилцон, интервалаар зохицуулах боломж бий эсэх талаар энэ сарын 25-нд Улаанбаатарт хуралдах үеэрээ ярилцах юм байна.

Өглөөний сонин
А.Алиман

Шатахууны үнийг ТАТААСААР Ч, ТАТВАРААР Ч зохицуулах боломжгүй гэв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

Өчигдөр, 15:36
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

Өчигдөр, 12:19
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани