Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“ПЕТРО ВЬЕТНАМ” КОМПАНИ МОНГОЛД ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛ ХИЙХ ХҮСЭЛТ ТАВЬЖЭЭ

“ПЕТРО ВЬЕТНАМ” КОМПАНИ МОНГОЛД ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛ ХИЙХ ХҮСЭЛТ ТАВЬЖЭЭ

 

БНСВУ-ын Үндэсний ассамблейн дарга, хатагтай Нгуен Тхи Ким Нганы урилгаар УИХ-ын дарга М.Энхболд тус улсад айлчилж байна. Айлчлалын үеэр хоёр парламентын тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Их Хурал, БНСВУ-ын Үндэсний ассамблей хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа.

УИХ-ын дарга М.Энхболд энэхүү айлчлалаараа БНСВУ-ын Ерөнхийлөгч Чан Дай Куанг-д бараалхаж, тус улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фук, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Нгуен Суан Гыөнг нартай уулзаж ярилцав.

Хоёр тал Монгол Улс, БНСВУ-ын уламжлалт найрсаг харилцааны нэгэнт хүрсэн түвшинг цаашид улам өргөжүүлэх, хамтын ажиллагааны баримт бичгүүд, Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаас дэвшүүлсэн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэх нь харилцаа, хамтын ажиллагаанд чухал нөлөөтэй болохыг онцлов.

УИХ-ын дарга М.Энхболд хууль тогтоох парламентууд болон аюулгүй байдал, батлан хамгаалах, хуулийн байгууллагуудын хооронд тогтоосон хамтын ажиллагааг бэхжүүлж, уулзалт, яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцож, боловсон хүчнийг чадавхижуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хамтран хийх, Вьетнамын цэргүүдийг "Хааны эрэлд” олон улсын сургуулилалтад өргөнөөр хамруулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдыг ойрын үед Вьетнамд айлчлуулж, хамтран ажиллах хэлэлцээр байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж буйг дуулгаад, банк санхүүгийн байгууллагуудын харилцааг бэхжүүлэх замаар хоёр талын бизнес, хөрөнгө оруулалтыг дэмжих нь чухал гэж үзэж байна гэв.

Тэрбээр аж үйлдвэр, аялал жуулчлал, барилга, хот байгуулалт, дэд бүтэц, уул уурхай зэрэг салбарт Вьетнамаас хөрөнгө оруулахыг дэмжих, худалдааны урсгалыг хоёр талтай болгож, экспорт, импортын бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэлээ. Тухайлбал, Засгийн газар хоорондын хуралдаанаар хэлэлцэн тохирсон Монголоос гүн хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүн экспортолж, Вьетнамаас загас агнуурын бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ импортлох шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд мэргэжлийн хяналт, хорио цээр, хил, гаалийн байгууллагуудад тулгамдаж буй асуудлыг цаг алдалгүй шийдэх нь чухал болохыг онцолж, цаашид цагаан будаа, цай, кофе зэрэг бүтээгдэхүүн импортлох боломжтой гэснийг Вьетнамын удирдлагууд бүрэн дэмжиж байгаагаа илэрхийллээ.
"Петро Вьетнам” компанийн Монголд газрын тосны хайгуул хийх хүсэлтийг Монгол Улсын Засгийн газар хүлээж авахад бэлэн байгааг УИХ-ын дарга М.Энхболд мэдээлж, хоёр талын шууд оролцоотой хэрэгжүүлэх төслүүдийн нэг байж болох боломжтой гэв. Энэ өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Л.Раднаасүрэн "Петро Вьетнам” компанийн удирдлагуудтай ажлын уулзалт хийв.   

2017 оны 8-р сард Улаанбаатарт болсон Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаас худалдааны эргэлтийг 70 сая ам.долларт хүргэх зорилт дэвшүүлснийг УИХ-ын дарга тэмдэглэсэн юм. БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Нгуен Суан Гыөнг 2017 оны дүнгээр энэ хэмжээ 67.7 сая ам долларт хүрч, 2016 оныхоос 16.5 хувь нэмэгдсэнийг мэдээллээ.

УИХ-ын дарга М.Энхболд бизнесийн салбарын үр өгөөжийг нэмэгдүүлэхэд агаарын болон төмөр замын тээврийн асуудал онцгой чухал болохыг онцлоод, энэ талаар Вьетнамын тал өөрөөс хамаарах арга хэмжээг авна гэдэгт найдаж байна гэв. Мөн нэхмэл, оёдлын үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах сонирхол Монголын үйлдвэрлэл эрхлэгчдэд байгааг анхааралдаа авахыг хүсэв.

Түүнчлэн боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Вьетнамын Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэх, Ханой-Улаанбаатар хот, нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийг Ханой болон Хо Чи Мин хотын дүүргүүдтэй шууд харилцаатай болгох, уур амьсгалын өөрчлөлт, агаар, хөрс, усны бохирдлоос сэргийлэх хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, НҮБ-аас дэмжсэн далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хамтарсан судалгааны төвийг Улаанбаатарт байгуулах санаачилгыг дэмжих санал тавьсныг Вьетнамын тал дэмжиж байгаагаа илэрхийлэв.



Айлчлалын үеэр Төв аймаг, Вьетнамын Хао Бинь мужийн хооронд хамтран ажиллах Санамж бичиг байгуулж, Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Хао Бинь мужийн Ардын зөвлөлийн дарга Чан Данг Чинь нар гарын үсэг зурлаа.  

Үндэсний ассамблейн дарга, хатагтай Нгуен Тхи Ким Нганг өндөр дээд хэмжээний айлчлал, яам, газруудын уулзалт яриа хэлэлцээг тогтмолжуулж, Гадаад харилцааны яамд хооронд Улс төрийн зөвлөлдөх уулзалт зохион байгуулж байх нь чухал гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Үндэсний ассамблейд 9 гишүүнтэй Вьетнам-Монголын найрамдлын бүлэг ажиллаж байгааг дурдаад, цаашид хоёр парламентын удирдлага, гишүүд, Байнгын хороо, найрамдлын бүлгийн хамтын ажиллагааг байнга, тасралтгүй өрнүүлэх нь хууль тогтоох байгууллагуудын харилцаанд чухал үр нөлөөгөө өгнө гэдэгт итгэж байгаагаа тэмдэглэлээ.

БНСВУ-ын Ерөнхийлөгч Чан Дай Куанг, Үндэсний ассамблейн дарга Нгуен Тхи Ким Нганг нар ирэх жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой болохтой холбогдуулан хот, дүүргүүдийн хооронд шууд харилцаа тогтоох саналыг дэмжиж Вьетнам, Монголын соёлын өдрүүдийг зохиох, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах гэрээ байгуулах, хөрөнгө оруулалтуудын төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, үзэсгэлэн яармаг зохиох зэрэг олон талт арга хэмжээ авах нь зөв гэж үзэж байна.



Ерөнхий сайд Нгуен Суан Фук худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэмжээ даруухан байгаа ч аажим аажмаар урагшлан хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрбээр Монголд Вьетнамын мэргэжилтэй ажилчдыг илгээн ажиллуулах санал тавьсан юм. Түүнчлэн Монголоос Вьетнамд хөрөнгө оруулалт хийх аливаа санаачилгыг бүрэн дэмжих болно гэв.

УИХ-ын дарга М.Энхболд Засгийн газар хоорондын комиссын дэргэд Дэд ажлын хэсэг байгуулж, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, дэд бүтэц, уул уурхай зэрэг салбарын хамтын ажиллагааг цаг алдалгүй, шуурхай зохион байгуулалтаар хангах саналтай байгаагаа илэрхийлснийг Вьетнамын тал дэмжив.

Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Нгуен Суан Гыөнг ясны гурил, малын арьс шир экспортлох санал тавьж, гүн хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүнийг Монголоос экспортлох аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийн асуудлыг яаралтай шийднэ гэдгээ амлалаа.       

Хоёр тал бүс нутгийн болон олон улсын байгууллагуудын хүрээнд бие биеийг дэмжиж ирсэн уламжлалаа цаашид хэвээр хадгалах, аливаа маргаантай асуудлыг энхийн замаар, яриа хэлэлцээний шугамаар шийдэх ёстой гэсэн байр суурийг баримтлахаа санал нэгтэй тэмдэглэв. Монгол Улс Вьетнамыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдоход нь дэмжиж, Вьетнамын тал АСЕАН-ы гишүүнээр элсэх Монголын санаачилгыг дэмжсэн байр сууриа хэвээр хадгална гэдгээ нотоллоо.

УИХ-ын дарга М.Энхболдын БНСВУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр орны харилцааг шинэ агуулга, хэлбэрээр баяжуулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт бүрэн итгэж байгаагаа хоёр тал санал нэгтэй илэрхийлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтнууд Ханой хотоос мэдээлэв.               
 
“ПЕТРО ВЬЕТНАМ” КОМПАНИ МОНГОЛД ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛ ХИЙХ ХҮСЭЛТ ТАВЬЖЭЭ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

Өчигдөр, 17:01
Өчигдөр, 17:00
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани