Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Газрын тосны графикт Кремлийн өсөлтийн найдвар нуугдаж байна

Газрын тосны графикт Кремлийн өсөлтийн найдвар нуугдаж байнаВенесуэлийн эдийн засгийн хямрал, Ираны тогтворгүй байдал намжсаны дараа нефтийн бүтээгдэхүүний хэмжээг нэмэх боломжтой хэмээн ОПЕК өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн билээ. Тухайн үед олон улсын биржүүдэд LCOc1 түүхий нефть нэг баррель нь 67.52 ам.доллараар худалдаалагдаж байсан бол өдгөө 70 "ногоон”-д хүрээд байна. Тэгвэл хар алтны томоохон нийлүүлэгчийн тоонд зүй ёсоор багтдаг хойд хөрш энэхүү үнийн өсөлтийг хэрхэн хүлээн авч буй талаар барууны мэдээллийн хэрэгслүүд хэрхэн тайлбарласныг товчлон хүргэе.
 
Дэлхийн нефтийн баян булаг болсон бусад улс орнуудын адилаар ОХУ-д түлшний эх үүсвэр маргааны сэдэв болоод байна. Үүнийг тайлбарлахын тулд юун түрүүнд өнгөрсөн пүрэв гаригт Америкийн дөр­вөн сенаторын хийсэн мэдэгдлийг иш татах учиртай. Тэд засаг захиргаанаас болон Засгийн газрын агент­лагуудаас нэр бүхий хүмүүсийг хар жагсаалтанд багтаахыг хүс­сэн нь ОХУ-ын хөрөнгийн зах зээлийн өсөлтийг "дуудсан” юм.
 
Энэ нь дараагийн хориг арга хэмжээний эхлэл байгаагүй ч Москвагийн зах зээлд сайн тэмдэг авчирсан гэж хэлж болно. Гэвч дэлхийн газрын тосны үнэ ийнхүү жил дараалан өсч байсан нь ховор билээ.
 
"Хориг арга хэмжээ чухал. Ялангуяа, зах зээл, өр төлбөр, үнэт цаасны зах зээлд илүү чухал. Гэвч ДНБ болоод ОХУ-ын энгийн иргэдийн амьдралд илүү чухал юм” гэж Москва дахь Bank of America Merrill Lynch-ийн ахлах эдийн засагч Владимир Осаковски хэлжээ.
 
Дэлхийн хар алтны үнэ сүүлийн гурван жилийн хамгийн өндөр төвшинд очиж нэг баррель нь 70 ам.доллар болсон нь ОХУ-ын эдийн засагт гэрэл гэгээг далласан билээ.
 
Goldman Sachs энэ онд эдийн засгийн өсөлт 3.3 хувьд хүрнэ гэж урьдчилан таамагласан нь Засгийн газраас гаргасан судалгаанаас өндөр байгаа юм. Харин энэ зуур хэрэглээний зар­дал улам өссөөр байна. Тэг­вэл инфляц хоёр хувьд хүрч буурсан нь ОХУ-ын хувьд тааварлаагүй зүйл байв.
 
Өнгөрсөн жилүүдэд хойд хөршийн албаны хүмүүс улсынхаа статус болоод өрнөдийн хориг арга хэмжээнүүдэд тэгтлээ ач холбогдол өгдөггүй байлаа.
 
Гэвч ОХУ-ын эдийн засаг ийнхүү хурдтай эргэлдэж байгаа энэ үед тус улсын Эдийн засгийн хөгжлийн сайд тогтвортой байдлыг бий болгохыг зорьж буйгаа илэрхийлсэн юм.
 
"Одоогийн байдал нь миний бодлоор өөдрөг төсөөллийн эхлэл биш” гэж сайд Максим С.Орешкин Москвад жил бүр болдог Gaidar Forum-ын үеэр сэтгүүлчдэд хэлжээ.
 
Үнэндээ сүүлийн хэдэн жил газрын тосны үнэ өндөрт хүрнэ гэж хэн ч төсөөлж байсангүй. Түүнчлэн Европын холбооноос эхтэй хориг арга хэмжээнүүдийн хү­рээнд АНУ болон бусад улс орнууд төрийн өмчит компаниуд болоод банкуудынхаа хяналтыг чангатгаж байна.
 
АНУ-ын зүгээс Кремлийг сонгуульд хөнд­лөнгөөс хошуу дүрсэн хэмээн сөрөг ханд­лагатай байсан юм. Өнгөрсөн зун Конгрессийн баталсан хуулийн дагуу Сангийн яамнаас энэ сарын 29-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй улс төрийн хувьд ойр ажилладаг байх магадлалтай бизнесмэний хар жагсаалтыг ил зарлах боломжтой талаар мэдээлж байлаа.
 
Өнгөрсөн пүрэв гаригт Бүгд найрамдах намын сенаторууд бо­лох Рожер Викер, Марко Рубио, Кори Гарднер, Линдси Грахам нар засаг захиргааны нэгжүүд болоод бусад агентлагуудыг металлын магнат, Facebook-ийн өмнөх хөрөнгө оруулагч Алишер Б.Усманов, ОХУ-ын ерөнхий прокурор Юри У.Чайка нарыг багтаасан хар жагсаалтыг өргөжүүлэхийг уриалсан билээ.
 
Гэвч дэлхийн нефтийн бүтээгдэхүүнүүд болох газрын тос, байгалийн хий зэрэг нь ОХУ-ын экспортын тал хувийг эзэлдэг билээ. Ингэснээр Украины хямрал болон АНУ-ын сонгуулийн маргаантай холбоотой хоригуудаас илүүтэйгээр тус улсад нөлөөлөх магадлалтай гэж эдийн засагчид үзэж байна.
 
"Хямд зээлүүд нь ОХУ-ын ихэнх компа­ниудад хүрэх боломжгүй. Яагаад гэвэл хориг арга хэмжээнүүдийг тоо­цоолох ёстой. Гэвч энэ бол дунд хугацааны асуудал. Богино хугацаандаа газрын тосны үнийн нэмэгдэл нь өсөлтийн хүчин зүйл болно ” гэж ОХУ-ын Үндэсний эдийн засаг, төрийн захиргааны ака­демийн профессор Александр И.Абрамов "Нью-Йорк таймс”-д ярьжээ.
 
 
Ж.Цогзолмаа
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Газрын тосны графикт Кремлийн өсөлтийн найдвар нуугдаж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

Өчигдөр, 17:39
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

Өчигдөр, 15:17
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

Өчигдөр, 11:59
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

Өчигдөр, 09:55
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани