Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Төрийг халаасалсан Шатахуун импортлогчдын санаархал хэрээс хэтэрлээ

Төрийг халаасалсан Шатахуун импортлогчдын санаархал хэрээс хэтэрлээ

 

"Монголын шатахуун импортлогч тоотой хэдэн компанийн монополь хэрээс хэтэрлээ. Тэдний зүгээс энэ салбар дахь давуу эрхээ баталгаажуулж хангахын тулд Засгийн газрыг хүртэл шантаажлан, зохиомлоор хомсдол үүсгэн бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмдэг болохыг та бүхэнд хэлмээр байна. Үнэхээр хэцүү юм билээ. Эдгээр компанийн үйл ажиллагаа, лобби улс төрийн шийдвэр гаргах түвшинд хүртэл өндөр авсан байдгийг харлаа. Тэдний эсрэг тэмцэхэд хүчин мөхөсдөж байна. Монгол Улсад нэн ашигтай хувилбараар  БНСУ, Казахстанаас асар хямд шатахуун оруулж ирье гэсэн олон гарц, боломжийг энэ монополь компаниудшууд хааж, шинээр гарч ирсэн өрсөлдөгч нараа айлган сүрдүүлэх замаар бизнесээс шахаж байна. Тэд Засгийн газрын нефть боловсруулах үйлдвэртэй болох бодлогыг ямагт хааж боон, эсэргүүцдэг...”хэмээн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг яг дөрвөн жилийн өмнө ард иргэдэд хэлж байсан. Гэхдээ яг хэн гэдэг шантаач төрийн дээр сандаалаад суучихсанг хэлэлгүй зугтах нь холгүй танхимаас гарч байсныг санаж байна.

 

Энэ байдал өнөө ч хэвээр байгааг өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаа харууллаа. Иргэд зам дээрээ түгжирдэг байсан бол одоо шатахуун түгээх станц дээр түгжирдэг болсон. Ёстой л "залхуугийн гадаа түлээгүй, залгидгийн гэрт хоолгүй” гэдэг үгийг өөрийн эрхгүй сануулсаар байна. Ингэж хэлэхийн учир манай улс уг нь нефтийн асар их нөөцтэй хэмээн Дорнод аймагт олборлодогч түүхий нефть-ээ урд хөрш рүүгээ зүгээр л зөөчихдөг гэхэд хилсдэхгүй харин дахин боловсруулсан шатахуунаа өндөр үнээр худалдан авдаг муу зуршилтай. Гэтэл энэ учиг болсон өвчинг нь "Петровис”, "Магнай трэйд”, ”Сод Монгол ”, "Шунхлай”, "Тэс петролиум” хэмээх тоотой хэдэн компани өөрт ашигтайгаар зохиомол хомсдол үүсгэж, үнийн өсөлтөөр сүрдүүлэн төрөөс шантааж хийн эгээ л утсан хүүхэлдэй мэт төрөөр тоглож суугааг хэн хүнгүй хэлдэг, мэддэг ч тэдэнтэй зоригтойгоор тэмцэх хүчтэн одоогоор байхгүй бололтой.

 

Гэтэл "Роснефть”-ийн Ерөнхийлөгч Сечин Монголд хандан хэд хэдэн удаа тавьсан ашигтай байж болох саналыг манайхан яагаад хүлээж аваагүйг одоо олон хүн асуудаг. Оросуудаас хараат байдалд орно, геополитикт нөлөөлнө энэ тэр гэсэн утгагүй тайлбарыг энэ бүх саналаас татгалзсан нөхдүүд хэлдэг л дээ. Мөн 1990-өөд оны сүүлээр Зүүнхараад нефть боловсруулах авсаархан үйлдвэр байгуулсан хэдэн залуусийн бизнесийг хэн, яагаад зогсоох болсныг мэдэх хүмүүс байдаг юм байна лээ. Монгол Улс нефть боловсруулах үйлдвэртэй болохоос нэн болгоомжилдог бүлэглэлийн ашиг сонирхол сүүлийн арав гаруй жил зохион байгуулалттайгаар хэрэгжиж ирсний золиос тэдгээр залуус болсон. Монгол нефть боловсруулах үйлдвэртэй болчихвол тэдний бизнес нурж, ашиг орлого нь хумигдах болохоор тэд хүч хавсайдан өдийг хүртэл эсэргүүцэж иржээ. Үнэндээ энэ бүхний цаана нөгөө л дотоодын монополь хэдэн компанийн эрх ашиг хөндөгдөх шалтгааны улмаас монголчууд хамгийн өндөр үнэтэй шатахуун хэрэглэж, Монголын төр засаг арчаагаа алдан тэдэндээ шантаажлуулсан хэвээр үлдсэн хэрэг.

 

Ер нь энэ мэт компаниудад боомилуулан өргөл барьц болж гүйдэг нь төрийн муугийнх л даа. Хэрэв үнийг төр зохицуулна гэхгүйгээр зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг тавьсан бол ийм байдалд хүрэхгүй байх байсан талаар олон эдийн засагчид хэлж байгаа. Тодруулбал "Үнийн зөвлөл” гэгч төр засаг, компани, үйлдвэрчний төлөөлөл хамтарсан хуурамч жүжиг тавих шаардлагагүй юм. Энэ гурав дотор хэрэглэгчийн төлөөлөл байхгүй учир зах зээлийн хүч чадал алга. Харин чөлөөт зах зээл дээр хэрэглэгчид аль хямдаас нь өөрөө сонгоно. Манай шатахуун нийлүүлэгчид гадаад үнэд нөлөөлж чадахгүй учир жижиглэнгийн үнээ болон үйл ажиллагааны зардлаа бууруулахын төлөө өрсөлдөх болно. Энэ чөлөөт өрсөлдөөн л үнийг бууруулдаг.

 

Эцэст нь хэлэхэд ҮНДЭСНИЙ тодотголтой баялаг бүтээдэггүй ч, идэхийн хүсэлд хэт автсан шатахуун импортлогчдыг төр хэдий болтол ард түмний татвараар, ард иргэд нь халаасаа гөвөн байж тэжээх юм бол.

 

Үнэхээр болдоггүй юм бол гадны хямд импортлогчдыг оруулж ирээд чөлөөт өрсөлдөөнийг бий болгох хэрэгтэй. Ингэж байж л шатахууны үнийг барих боломж бүрдэнэ. Үүнийг эдийн засагчид дуу нэгтэйгээр хэлж байгаа ч төр өдий хүртэл хазаартайгаа байхыг хүсээд байгаа нь ШАТАХУУН ИМПОРТЛОГЧИД-ын халаасанд орчихсон гэдгээ хүлээн зөвшөөрсөнтэй хэрэг.

 

BOLOD.MN

Ч.МӨНХБАТ

 


Төрийг халаасалсан Шатахуун импортлогчдын санаархал хэрээс хэтэрлээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 14:03
Өчигдөр, 10:45
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани