Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Томилолтын үеэр задалсан “ЧЕМОДАНЫ ЮМ”

Томилолтын үеэр задалсан “ЧЕМОДАНЫ ЮМ”

 

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байх "Оюутолгой” компанийн уурхайн талбайд он солигдохын урд өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 31-нд гал гарч, хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэлээ хадгалдаг агуулах нь шатсан юм. Галын дөл өөдөө гэж егөөдөх нь хаашаа ч юм бэ.

Юутай ч сарын ч хугацаа өнгөрөөгүй байхад "Оюутолгой" компанийн үйл ажиллагааны хэсгийн хамт олон "Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирлын нэрэмжит "Аюулгүй ажиллагааны дээд шагнал”-ыг хэдхэн хоногийн өмнө хүртэж, гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак Монголд ирж өөрийн биеэр гардууллаа.

Хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслийнхээ агуулахыг хамгаалж чадахгүй галын осол гаргасан хамт олон группийнхээ оны дээд шагналыг хүртсэн хэрэг. Шагнал гардуулсан талаараа Жан Себастьян Жак захирал ярихдаа "Манай групп дэлхийн олон оронд 60 гаруй уурхай ажиллуулдаг. Эдгээрээс тавхан жил ажиллаж байгаа "Оюутолгой” компанийн хамт олон энэ шагналын эзэн боллоо.

Энэ амжилтад rap хумьж сууж байгаад хүрдэггүй, маш их хичээл-зүтгэл шаарддаг” гээд "Рио тинто”-гийн бусад уурхайгаас төлөөлөгч ирж, "Оюутолгой”-н аюулгүй арга барил, туршлага, соёлоос суралцах болно” гэжээ.

Дэлхийн том группийн "Аюулгүй ажиллагааны дээд шагнал”-ыг 2017 оны үзүүлэлтээрээ хүртсэн Оюутолгойн хамт олон оны сүүлчийн өдөр агуулахдаа яагаад гал алдсан юм бол. Ер нь ямар шалгууртай шагнал вэ?!

Тухайн оны үйл ажиллагааны үзүүлэлтийг 12 дугаар сарын 25-наар тасалбар болгон дүгнэдэг гэх баталгаатай бус мэдээлэл байна. Тэр хүртэл сайн байсан байх нь. Тэгээд манай монголчууд л болсон хойно шинэ жилийн баярын уур амьсгалдаа автаад тэр өдөр гэнэ алдчихсан бололтой. Тэгсэн ч 2017 оны бусад өдрүүдэд онц сайн байсныг нь харгалзан үзэв үү, өөрийн биеэр ирж гардууллаа. Ер нь энд "гардууллаа" гэж бичих нь зөв үү, "гap цайлгалаа” гэж бичих нь зүй юу?!

"Оюутолгой” компанийг Монголын Засгийн газартай хамтран эзэмшигч "Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал бээр Засгийн газрын тэргүүн солигдсоноос хойш Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй анх удаа уулзалт товлон ирсэн юм. Нэг завинд суусан хэр нь үе үе үнэн, худлаа нь нотлогдохгүй гомдол гаргадаг манай төр, засгийн түшмэдтэй үг хэлээ ололцох шаардлага байсгээд босож ирдэг нь хөрөнгө оруулагчдын хувьд шинэ зүйл биш.

Энэ удаад танхимын нэгэн дэд сайд дээшээ, доошоо гомдол урсгасан ч ийм зүйл тэгтлээ хол яваад байхааргүй гэдгийг хоёр хамтрагч хоёулаа мэдэж байгаа. Нэгэнт галт тэрэг хөдөлсөн учраас "Рио Тинто" өмнөх ажлаа хийгээд ирээдүйн ашгаа бодоод явж байхад болохгүй юмгүй ч энэ удаад Гүйцэтгэх захирал "чемоданы юм”-тай иржээ.

Нэг нь "Рио Тинто” компанийн Төлөөлөгчийн газар, нөгөө нь "Аюулгүй ажиллагааны дээд шагнал. Монгол дахь үйл ажиллагаа амжилттай явааг үнэлэх, цаашид үйл ажиллагаагаа улам бүр ойртуулахаа нотлох "дипломат” алхам хийлээ гэж болно. Үүнийгээ өөрөө ч тайлбарлаж, "Рио Тинто’ монгол Улстай урт хугацаанд түншлэх сонирхолтой байгаа. Тиймээс Улаанбаатарт суурин төлөөлөгчийн газраа нээлээ. Монгол Улстай хамтран ажиллах төсөл зөвхөн "Оюутолгой"-гоор тогтохгүй.

Мэдээллийн технологийн үйлчилгээг Монголоос авч эхэлсэн. Үүнээс гадна ашиглалт малтмалын хайгуул хийнэ” хэмээн мэдээллээ. Өмнийн говьд гэрэл гялбаж, цаашлаад Монгол Улсад хөгжлийн гэгээ татуулна гэж Оюутолгойн уурхайн ирээдүйд олонх монголчууд найдаж байдаг юм. Ийм найдвар төрж эхэлсэн тэр л үед Монгол Улсын гурван сая дахь иргэн Өмнөговь аймагт мэндэлж байлаа, Хөгжлийн ирээдүй тэнд л байна, хэзээ мөдгүй томоохон хот суурин Ханбогдод сүндэрлэнэ гэх итгэл ч нэгэн зэрэг "мэндэлсэн” юм.

Энэ удаад "Оюутолгой” уурхайнхан хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглэлийн агуулахдаа галын осол гаргасан ч гэсэн "Рио Тинто” оны "Аюулгүй ажиллагааны дээд шагнал"-аа өгснийг бодоход тэнд ажил тун амжилттай яваа гэж бид итгэж байна. Харин Төлөөлөгчийн газрын хувьд гэвэл өмнө нь 2005-2006 оны үеэс Улаанбаатарт байсныг, захирлаар нь Мөнхсүх гэх залуу ажиллаж байсныг мэдэх, санах хүмүүс олон байгаа ч энэ удаад "албан ёсоор” нээж байгаагаараа онцлогтой. Юутай ч "Рио Тинто” бидэн дээр томилолтоор ирэхдээ "чемоданы юм”-тай бууж мордоод "гap цайлгаад” явлаа.


Өглөөний сонин
З.Боргилмаа

Томилолтын үеэр задалсан “ЧЕМОДАНЫ ЮМ”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 14:03
Өчигдөр, 10:45
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани