Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ ӨССӨН Ч ХҮЛЭЭЛТ, АСУУЛТ ХОЁР ХЭВЭЭРЭЭ...

ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ ӨССӨН Ч ХҮЛЭЭЛТ, АСУУЛТ ХОЁР ХЭВЭЭРЭЭ...

 

Уул, уурхайн орлого нэмэгдэж, 2007 оноос манай улсын эдийн засаг аажмаар өссөөр 2011 он гэхэд 17.5 хувьд хүрч дараагийн Азийн бар орны нэг болох нь хэмээн  олон улсад шуугиулж байсан цаг саяхан.  

 

Гэвч энэ үе зөвхөн улс төрчдийн сайрхах яриа болон үлдэж, төсвийн алдагдал жил бүр өсч, төгрөгийн ханш суларч, ам.долларын ханш 2500-д хүрч, ажилгүйдэл, ядуурлын төвшин нэмэгдэж, иргэд литрийн савалгаатай ургамлын тосыг граммаар, талхыг таллаж, элсэн чихэр, будааг килограммаар авах болж, дэлгүүрт иргэний үнэмлэх гэх мэт өөрийгөө төлөөлөх хэрэгцээт бичиг баримтаа барьцаалан амьжиргаагаа залгуулж байсан. Нэг ёсондоо улсын эдийн засагт улаан гэрэл асчихаад байсан юм. Юун өсөлтийн тухай ярих, зүгээр л гацчихсан гэхэд болно. Харин энэ улаан гэрлийн өнгийг сольж, эдийн засгийг эрчимжүүлж ногоон гэрэл асаахаар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдав. 36 сарын хугацаанд хэрэгжих энэхүү хөтөлбөрийн хүрээнд 440 сая ам.долларын санхүүжилт олгохоор болсон. Ингэснээр батлагдсан даруйдаа 38.6 сая ам.долларын санхүүжилт олгож байсан. Үүний дараагаар өнгөрсөн арванхоёрдугаар сард ОУВС-гийн Захирлуудын зөвлөл хуралдаж хоёр дахь шатны 79.1 сая ам.долларыг Төв банк руу шилжүүлж өдгөө 118.6 сая ам.долларын санхүүжилт олгосон байна. Ширгэж байсан голыг хураар тэтгэхэд, урсгал нь нэмэгдэж, хүн зоны амьдралыг тэтгэдгийн адилаар аливаа улсын эдийн засагт хөрөнгө оруулалт нэмэгдэхэд голын ус лугаа нэмэгдэж, ард түмний амьдралд өөрчлөлт орох нь  тодорхой. Эдийн засаг сэргэж, өсөлт нь нэмэгдэх нь энгийн ард түмний амьдралд сайнаар нөлөөлөөд зогсохгүй, олон улсын төвшинд манай улсын нэр хүнд өсч, хөрөнгө оруулалт нэмэгдэх гэх мэт олон зүйлд тустай нь мэдээж. 

 

Эдийн засгийн өсөлт -1.6 хувьд хүрсэн. Валютын нөөц багассан, бондын эргэн төлөлтөөс үүдэлтэй хүүгийн дарамтад орсон, төсвийн алдагдалтай гэх мэт шалтгаанаар олон улсад манай зээлжих зэрэглэл буураад "Саа1” буюу санхүүгийн чадамж муу бөгөөд, маш өндөр эрсдэлтэй гэсэн ангилалд багтаад байсан юм. Олон улсын зэрэглэл тогтоогч "Moody’s” агентлагаас энэ сард манай улсын зээлжих зэрэглэлийг "В3” буюу тогтвортой гэж үнэлсэн. Өөрөөр хэлбэл, санхүүгийн чадамж муу, тун эрсдэлтэй байсан манай улс өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдэн зээлжих зэрэглэл нэг шатаар ахиж байгаа юм. Энэ нь манай улсад сайны дохио. Тус агентлагаас манай улсын зээлжих зэрэглэл ийнхүү дээшилсэн шалтгааныг Засгийн газар бондын эргэн төлөлтөө хугацаанд  нь хийсэн, төсвийн алдагдал буурсан, ОУВС-гийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа гэж тайлбарлажээ. Харин  өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дэлхийн улс орнуудын зээлжих зэрэглэлийг тогтоодог "Fitch” олон улсын агентлаг манай улсын урт хугацааны гадаад болон дотоод санхүүгийн эрсдэлд "B” буюу тогтвортой гэсэн үнэлгээ өгсөн байдаг. Аливаа улсын зээлжих зэрэглэлийг санхүүгийн зах зээл дээрх хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн, зээл эргэн төлөлтийн чадамж, найдвартай байдлыг харгалзан тогтоох замаар хөрөнгө оруулагчид, зах зээлд мэдээлдэг. Энэ нь зэрэглэл сайтай улс, компанид хөрөнгө оруулалт их хийгдэх, зээлийн хүү бага тогтох давуу тал болдог байна. Харин  бага зэрэглэлтэй улсын хувьд  зээлийн хүү өндөр тогтож тухайн оронд хөрөнгө оруулагчид итгэх итгэл бага байдаг. Олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог гурван агентлаг ижил аргачлалаар улсуудыг үнэлдэг бөгөөд манай улсыг үнэлэхдээ хэрхэн дүгнэдгийг судлаачид сонирхон нэгтгэжээ.

 

Тухайлбал, "Манай улсын эдийн засаг байгалийн баялагт тулгуурласан, үйлдвэрлэгч орон биш байгаа нь эдийн засагт санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдлыг бий болгож, улмаар энэ нь эрсдэлтэй орны тоонд багтах гол нөхцөл болж байна” гэжээ. Зээлжих зэрэглэл өндөр байх нь аливаа улсын хөрөнгө оруулалт нэмэгдэх шалтгаан болдог. Үүнийг наад захын жишээгээр тайлбарлахад, Засгийн газар 2012 онд "Чингис бонд” гаргаж байх үед зээлжих зэрэглэл "BB” ангилалтай байснаар тухайн зээлийн хүү 5.75 хувь байсан. Гэвч түүний дараагаар 2016 онд зээлжих зэрэглэл буурч дээрх 10 жилийн хугацаат бондын хүү ойролцоогоор найман хувь болж өссөн. Энэ нь санхүүжилтийн зардлыг ойролцоогоор 50 гаруй сая ам.доллараар нэмэгдүүлж байгааг мэргэжлийн байгууллагаас судалгаа гаргасан байдаг. Одоогоор манай улсын эдийн засаг сэргэж буй нь түр хугацааны үзэгдэл. ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт”-т хамрагдаж буй энэ гурван жилийн хугацаанд бид эдийн засаг урт хугацаандаа тогтвортой байх боломжийг бүрдүүлэх шаардлагатайг эдийн засагчид онцолдог.

 

Энэ талаар Удирдлагын академийн Эдийн засаг, санхүүгийн тэнхимийн эрхлэгч, Монголбанкны хяналтын зөвлөлийн гишүүн, доктор, дэд профессор Л.Ариунаа "Манай улс зөвхөн уул уурхайн салбарт тулгуурлаж байна. Эдийн засгаа хөгжүүлэх дотоод хүчин зүйл нь санхүүгийн зах зээлийн хөгжил юм. Санхүүгийн зах зээл нь эрүүл, илүү хөгжсөн байвал улсын эдийн засаг урт хугацаандаа тогтвортой өсдөг. Тиймээс манай улс эдийн засгаа тогтвортой өсгөхийн тулд бодлогын төвшиндээ санхүүгийн зах зээлийн хөгжилд илүү анхаарах хэрэгтэй. Санхүүгийн зах зээл эрүүл зөв бүтцээр хөгжиж санхүүгийн зуучлалын үйлчилгээ сайжирвал жижиг, дунд үйлдвэр, боловсруулах салбар хөгжих боломж нөхцөл бүрдэнэ. Өнөөдөр манай санхүүгийн зах зээлд 95 хувийг банк, гурван хувийг банк бус санхүүгийн байгууллага, хоёр хувийг даатгал, хөрөнгө оруулалтын сан болон бусад санхүүгийн байгууллага эзэлж байна.  Энэ бүтцээ өөрчилмөөр байгаа юм. 2007, 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын дараа Европын холбооны бүх оронд хийсэн судалгаагаар тэдний санхүүгийн системийн бүтэц нь 71 хувь нь банкнаас, үлдсэн хувь нь санхүүгийн бусад байгууллагаас бүрдэж байсан. Түүнийгээ эдийн засгийн эрсдэл өндөр байсан байна гэж үзээд хямралын дараа энэ бүтцээ өөрчлөх, даатгал, хөрөнгө оруулалтын сан гэх мэт бусад санхүүгийн байгууллагыг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлсэн түүхтэй. Энэ бодлогын үр дүнд өнөөдөр гэхэд Европын холбооны улсуудын санхүүгийн зах зээлд банкны секторын эзлэх хувь 45 болсон байгаа юм. Нэг үгээр хэлбэл, манай улсад банкны систем өндөр байгаа нь санхүүгийн эрсдэлд хүргээд байгаа юм”  гэв. 

 

Хэдийгээр манай улсын эдийн засаг тодорхой хувиар сэргэж, зээлжих зэрэглэл өссөн ч хүлээлт, асуулт хоёр хэвээр байгаа. Тиймээс бид эдийн засгийн энэхүү амсхийж буй хугацаандаа зөв бодлого хэрэгжүүлж, зээлжих зэрэглээ шат ахиулж, хөрөнгө оруу-лалт, татаж, эдийн засгаа ирээдүйд урт хугацаандаа тогтвортой өсөх нөхцлийг алсын хараатай эхлүүлэх нь зүйтэй болов уу.

 

 

Б.БОЛОР-ЭРДЭНЭ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


 
ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ ӨССӨН Ч ХҮЛЭЭЛТ, АСУУЛТ ХОЁР ХЭВЭЭРЭЭ...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани