Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ГЛОБАЛ ТАЙМС: МОНГОЛ УЛС ӨМНӨД СОЛОНГОСТОЙ ХУДАЛДААНЫ ХАРИЛЦААГАА БЭХЖҮҮЛЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА

 
 ГЛОБАЛ ТАЙМС: МОНГОЛ УЛС ӨМНӨД СОЛОНГОСТОЙ ХУДАЛДААНЫ ХАРИЛЦААГАА БЭХЖҮҮЛЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА

БНХАУ-ын Өвөр Монголын ӨЗО-ны Нийгмийн шинжлэх ухааны академийн Орос ба Монгол судлалын хүрээлэнгийн судлаач Ли Чао "Монгол Улс Өмнөд Солонгостой худалдааны харилцаагаа бэхжүүлэхийг зорьж байна” гэсэн гарчигтай  нийтлэлээ энэ сарын 30-нд буюу өчигдөр Хятадын "Глобал Таймс” өдөр тутмын сонинд нийтлүүлжээ. Энэхүү нийтлэлийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.


 

БЭЭЖИН. /Глобал Таймс/.  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 15-17-нд Өмнөд Солонгост гурван өдрийн албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын үеэр У.Хүрэлсүх Монгол-Өмнөд Солонгосын бизнесийн форумд оролцож, хоёр талын харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар Өмнөд Солонгосын удирдагчидтай санаа бодлоо солилцсон юм. Тус хоёр улсын аль аль нь худалдаа, эдийн засгийн салбарт хоёр талын харилцаа, хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэхийг эрмэлзэж буй нь энэ айлчлалын үеэр харагдсан.

Монгол бол худалдаа, эдийн засгийн хувьд Орос болон Хятад гэсэн мөнхийн хоёр хөршөөсөө ихэд хамааралтай улс. Тиймээс тус улс бусад улстай, тухайлбал Өмнөд Солонгос болон Японтой хийж буй худалдаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаа юм. Өмнөд Солонгостой байгуулах эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт ихээхэн найдлага тавьж буйгаа Сөүл хотноо болсон бизнес форумын үеэр У.Хүрэлсүх  илэрхийлээд "Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь Өмнөд Солонгосын хувьд Төв Ази болон Европ руу нэвтрэх үүд хаалга болох бол Монголд Ази-Номхон далайн бүс нутагт нэвтрэхэд нь тусална” гэж байв.

Монгол Улс анхны эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээ 2015 онд Японтой байнгуулсан. 2016 оноос хэрэгжиж эхэлсэн энэхүү хэлэлцээрийн хүрээнд тус хоёр улс дийлэнх бараа бүтээгдэхүүний гаалийн тарифыг бууруулахыг нь бууруулж, тэглэхийг нь тэглэсэн билээ. У.Хүрэлсүхийн хэлсэн үгнээс үзвэл, Монголын хувьд эдийн засгийн түншлэлийн хоёр дахь хэлэлцээрээ байгуулах улс нь Өмнөд Солонгос байх магадлал өндөр байна.

Өмнөд Солонгост монголчууд ажиллах боломжийг нэмэгдүүлэх арга замуудыг олох нь У.Хүрэлсүхийн тус улсад хийсэн айлчлалын үеэр хөндөгдсөн гол сэдвүүдийн нэг байв. Монголчууд Өмнөд Солонгосыг "ажиллаж, сурахад хамгийн таатай орнуудын нэг төдийгүй Ази-Номхон далайн бүс нутгийн улс орнууд болоод Хойд Америкийн орнууд руу гарахад туслах дамжин өнгөрөх цэг” гэж үздэг. Тиймээс Монголын Засгийн газар тэнд ажиллаж амьдарч буй иргэддээ туслахад ихээхэн анхаарлаа хандуулсаар ирсэн юм.

Хоёр улсын иргэдийг алсдаа харилцан визгүй зорчуулдаг болгохын тулд илүү их хүчин чармайлт гаргахаар У.Хүрэлсүх, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар айлчлалын үеэр тохиролцсон. Мөн хоёр улс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудлаар хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурсан юм. Түүнчлэн Өмнөд Солонгост ажиллаж буй монголчуудын квотыг нэмэгдүүлж, ажил олгогчид бөгөөд ажил хайж буй монголчуудыг холбох мэдээллийн санг бий болгохоор төлөвлөж буйгаа У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр Өмнөд Солонгосын Хөдөлмөрийн сайд Ким Ён Жү илэрхийлсэн.
Өмнөд Солонгост ажиллаж, сурч буй монголчуудын эрхийг хамгаална гэдэг нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр гүнзгийрэхийн илрэл юм.

Монголын Засгийн газар гадаад улс орнуудтай, олон улсын санхүүгийн байгууллагуудтай эдийн засгийн хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хөрөнгө оруулалт татахыг чухалчилж ирсэн. Гадаад улс орнуудын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн ачаар Монголын эдийн засаг одоо сэргэх шатандаа явж байна.  У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр шийдвэрлэгдсэн асуудлуудын нэг нь Өмнөд Солонгосоос хөнгөлөлттэй зээл авахаар болсон явдал юм. Тодруулбал, Монгол Улс нь Өмнөд Солонгосоос жилийн 0.2 хувийн хүүтэй, 30 жилийн хугацаанд эргэн төлөх, эхний 10 жилийн хугацаанд  үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх болзол бүхий 700 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар болсон юм. Монголын Засгийн газар энэ мөнгөний 500 саяыг нь агаарын бохирдлыг бууруулахад зарцуулахаар төлөвлөж байгаа аж.

Монгол болон Өмнөд Солонгос энэ эрчээрээ хоёр талын эдийн засаг болоод худалдааны хамтын ажиллагаагаа бэхжүүлэх арга хэмжээнүүдийг авах төлөвтэй байна. Уул уурхайн салбарыг хамгийн эрчимтэй хөгжүүлж буй улс орнуудын нэг болох Монголыг "худалдааны харилцаагаа бэхжүүлэхэд хамгийн тохиромжтой улсуудын нэг” гэж Өмнөд Солонгосын тал үзэж байна. Газар тариалан эрхлэх газар хязгаарлагдмал Өмнөд Солонгосын анхаарлыг Монголын газар тариалан болоод мал аж ахуйн салбар ч татаж байна.

Стратегийн хувьд Монгол Улс Өмнөд Солонгосын хүнс, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад эерэг үүрэг гүйцэтгэж чадна. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мү Жэ Ин хоёр талын иж бүрэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэж өргөжүүлэх саналыг Монголын талд тавьсан нь ийм учиртай.
Гэхдээ экспортыг төрөлжүүлэх, харьцангуй багаар хэмжигдэж буй хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зэрэг олон сорилт хоёр орны өмнө тулгарч байна. Эдгээр сорилтыг даван туулахад хоёр улсын аль аль нь ихээхэн хүчин чармайлт гаргах хэрэгтэй.

http://www.globaltimes.cn/content/1087321.shtml
Г.Доржханд
 

 


ГЛОБАЛ ТАЙМС: МОНГОЛ УЛС ӨМНӨД СОЛОНГОСТОЙ ХУДАЛДААНЫ ХАРИЛЦААГАА БЭХЖҮҮЛЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани