Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Загджавт Монголын төр өртэй юу...

 
 Д.Загджавт Монголын төр өртэй юу...
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав өнгөрсөн сарын дундуур гэнэтхэн л "Оюутолгой” компанийн талаар мэдэгдэл хийж, "Тэвчээрт хязгаар бий. Энэ бол Монголын ард түмний санаа бодлын илэрхийлэл юм. Би тэдний өмнөөс, Монгол Улсын уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын хувьд "Рио тинто” компанийг Монголын ард түмний нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахыг шаардаж байна. "Оюу толгой" компани хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн хэд хэдэн үүргээ биелүүлэхгүй, манай орны эрх ашгийг хохироосоор өдийг хүрлээ. 

Тэд эхний ээлжинд зам тээврийн асуудлыг авто болон төмөр замын аль ч хэлбэрээр шийдэх ёстой байсан. Гэтэл өнөөдөр монголчуудын чадан ядан барьж байгуулсан авто замаар чихэлдэж, давуу эрх эдэлж тээвэрлэлт хийж, олон мянган жолооч зуу зуун км-ын дараалалд саатаж, түвэг бэрхшээл үүсэх нэг нөхцөл болж байна” гэж ирээд л мэдэгдэл хийсэн. Гэнэт шүү.

Үүнийгээ мань дэд сайдтан "Энэ мэдэгдэл бол Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын албан ёсны мэдэгдэл. Ард түмнийхээ өмнөөс хийж байна. Миний ярьж байгаа зүйлүүд эх орны эрх ашгийн үүднээс юм. Оюутолгойн гэрээг үр ашгаа үзүүлэх гэрээ гэж харж байсан. Энэ байдлыг нэлээд хүлээсэн. Оюутолгой компани Монголын баялгийг олборлож ашиглахдаа хилийн чанадаас удирдаад, манайхыг түүхий эдийн бааз болгон ашиглаж байна. Эх орны үйлдвэр уурхай байх ёстой” гэж ирээд л тайлбарлаж гарсан.

Харамсалтай нь түүний энэ үг үнэхээр өөрийнх нь хэлсэн шиг эх орны эрх ашгийн үүднээс байсан болов уу гэдэг нь олны анхаарлыг татаж буй юм.
Учир нь тухайн үед сэтгүүлчид түүнээс "Танай дүүгийн компани "Оюу толгой"-н туслан гүйцэтгэгч компани байсан гэсэн. Энэ үнэн үү” хэмээн асуухад "Би гурван дүүтэй. Нэг нь төрийн өмчит компанид, хоёр нь хувийн салбарт бизнес эрхэлдэг. Би тэдний ажилд хөндлөнгөөс оролцдоггүй. Манай дүүгийн компани туслан гүйцэтгэгч байсан гэж сонсоогүй” хэмээн хариулж байв.
Гэвч аль хэдэн жилийн өмнө буюу 2011 онд УИХ-ын гишүүн байх үедээ Д.Загджав Дорноговь аймагт МАН-ын "Ард түмнээ сонсъё аян” болох үеэр очсон байдаг. Ингэхдээ хамт явсан багийн гишүүд нь ажлаа төлөвлөж байхад мань эрхэм төдийлөн оролцоогүйгээр, дуугүй л яваад байж. Хамтран зүтгэгчид нь учрыг тодруулахад "Би ч юу хийхэв дээ. Харин энд ирснийх дүүгийнхээ ажилтай нэг сайн танилцаад авъя” хэмээн ам алдаж байжээ.

Мэдээж тухайн үед хамт явагсад нь ‘Чи намын мөнгөөр хувийн компанийнхаа ажлыг шалгахгүй шүү" гэх мэтээр маазарсан байдлаар яриад л өнгөрсөн байдаг. Тэрхүү дүүгийн ажил гэдэг нь Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг "Интер транс” компани бөгөөд Д.Загджавын дүү Д.Загд-Очир удирддаг гэх юм билээ. Харин дээрх "Интер транс” компани нь Дорноговь аймгийн төв Сайншандаас "Оюутолгой” компанид шатахуун түлш зөөвөрлөдөг аж.
Мэдээж шатахуун, түлшний маш их хэрэглээтэй уул уурхайн компаниудад, тэр дундаа "Оюутолгой”-д нийлүүлэлт хийнэ гэдэг том боломж, бөөн ашиг. Гэтэл ах нь дүүгийнхээ ашиг өндөртэй бизнест чөдөр болж буй мэт, дээрх мэдэгдлийг хийж, салбарын сайд байтугай бүр Засгийн газрын өмнүүр орж, зөвхөн өөрийн байр сууриа илэрхийлэхдээ монголчуудын эрх ашгийг ашиглаж буй нь цаанаа хардлага дагуулахгүй байхын аргагүй. Учир нь тээврийн маш олон компани "Оюутолгой”-н хэрэглээний шатахуун түлш тээвэрлэхийг хүсдэг. Харамсалтай нь хүссэн зоргоороо энэ ажлыг олж авч чаддаггүй.

Харин улс төрийн нөлөөллөөр бол амархан авч дөнгөдөг талаар салбарынхан нь ам дамжуулан ярих юм билээ. Тэгэхээр дэд сайд ах нь дүүгийнхээ компанийн өнгөрсөн хугацаанд олсон боломж, ашгийг нь нэмэгдүүлж өгөхийн төлөө барьцаа ахиулж атгахаар зүтгэж байгаа ч юм билүү хэн мэдлээ. Тэгээгүй сэн бол эрхэм дэд сайдтан хамгийн сайнаар мэдэх ёстой шатахууны үнэ ханш тогтворгүй болж, хомсдол үүссэн мэт ачаалал бий болчхоод байхад юу ч мэдээгүй хэмээн мэлзэж, тэс хөндлөн "Оюутолгой”-гоор гэнэт тэсрэх нь юу л бол.

Барьцаа ахиулахаар албан тушаалаа ашиглан мэдэгдэл зэргийг хийж "Оюутолгой”-той үзэлцэх заль түүнд бий гэхэд хилсдэхгүй. Учир нь мань хүнийг өдгөө салбарын сайд нь түншиж эхэлсэн хэмээн шуурч байгаа ч цаад утгаараа бол Д.Загджав гэх эрхэмд монголын төр яг л өртэй мэт албан тушаалд тохоон томилсоор ирсэн байдаг. Тэр ч утгаараа дэд сайд Д.Загджав энэ удаагийн суудлаа ихэд эрх мэдэлтэй мэт аяглаж буй. Саяхан мань хүн телевизийн ярилцлагад оролцох үедээ өөрийг нь танхимын зарчмаар ажилладагтай хэмээн асуухад "Ер нь дэд сайд чинь танхимын гишүүн биш шүү дээ" хэмээж байна лээ.
Арай л өөрийгөө танхимын гишүүн биш гээд ямар ч асуудалд өөрийн, хувь хүнийхээ байр сууринаас хандаад яваад байж болно гэж бодоогүй л байлтай. Эсвэл үнэхээр монголын төр энэ хүнд дааж, давшгүй их өртэй, түүнийгээ албан тушаалынхаа  бололцоог ашиглан төлбөрийг нь барагдуулж авдаг юм болов уу. Арай ч үгүй байгаа даа...
 
Б.Төгөлдөр
Эх сурвалж: "Өглөөний сонин"

Д.Загджавт Монголын төр өртэй юу...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

Өчигдөр, 17:39
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

Өчигдөр, 15:17
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

Өчигдөр, 11:59
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

Өчигдөр, 09:55
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани