Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Шатахууны үнэ ба Үйлдвэртэй болох нэхэл

Шатахууны үнэ ба Үйлдвэртэй болох нэхэл

 

Д.ЦЭРЭННАДМИД

ЗАСГИЙН ГАЗРЫГ "БУЛАНД ШАХАХ” ИМПОРТЛОГЧДЫН АРГА, ЗАЛЬ

Шинэ Засгийн газар бий болсноос хойших гурван сард ер нь юм юм л боллоо. Түүний нэг нь Засгийн газраас импортын шатахууныг онцгой албан татвартай болгосон шийдвэрийн дараа өрнөсөн үйл явдал. Энэ юу байваа гэвэл шатахууны үнийн өндөр авсан маргаан л даа. Үе үеийн Засгийн газарт эрхэлж дургүйгээ хүрэхээр үнийн хөөрөгдлөөр айлгаж Засгийн газрыг дарамталж тэгснээрээ түрийвчээ зузаалж ирсэн нэр бүхий шатахуун импортлогч хэдэн компанийнхан яг л сурсан зангаа уг шийдвэр гарсны бараг маргаашаас нь давтав. Тэдний Засгийн газарт тулгасан гол шантааж нь бид сүүлийн гурван сар алдагдалтай ажиллаж байна. Тухайлбал, шатахууны литр тутмаас 250-300 төгрөг алддаг. Иймээс төрөөс 260 тэрбум төгрөг өг. Хэрэв өгдөггүй юм бол шатахууны үнийг тэр алдагдалтайгаа дүйх хэмжээгээр нэмнэ гэж сүрдүүлэв. Тэгээд ч зогссонгүй зарим компани шатахууны үнээ нэмж өргөн хэрэглээтэй шатахууны нөөц байхгүй гэж зохиомол хомсдол үүсгэсэн юм.

Гэтэл цаана нь АМГТГ-ын орлогч дарга Л.Раднаасүрэн нарын хүмүүс шатахууны нөөц хэвийн байгаа. Тиймээс алив хязгаарлалт, үнийн өсөлт байж таарахгүй гэж яаравчлан мэдэгдэж байлаа. Бас албан мэдээллээс харахад шатахууны импортлогч компаниуд өнгөрсөн жил бүгд л ашигтай ажилласан байх юм билээ. Энэ нь импортын шатахуунд онцгой албан татвартай болголоо гэх шийдвэрийг далимдуулан Засгийн газрыг буланд шахах үндэслэл байхгүйг нотлоод байгаа юм.

Ер нь шатахууны бизнес хамгийн ашгтай гэдэг нь хэнд ч илэрхий байдаг шүү дээ. "Петровис”-ийн Ж.Оюунгэрэл, "Содмонгол”-ын П.Анандбазар, "Шунхлай”-н Г.Батхүү, "Магнай трейд”-ийн Р.Ганзориг гээд л монголчууд мэднэ. Өнөө үед мөнгөтэй хөрөнгөтэй хүмүүс л нэрд гардаг цаг юм хойно. Тэр ч байтугай оффшорчдын жагсаалтад багтсан зарим нөхөд ч бий. Монголын толгой баячуудын тоонд тэд л яваа нь үнэн. Тиймдээ энэ салбарт тэд монополио аль хэдийнэ тогтоож амжаад ямар нэг өөрчлөлт, үнийн хөдөлгөөн хийхдээ үгсэн хуйвалдаж чаддаг болсон. Тэдний эсрэг зогсож чаддаг давилуун занг нь хязгаарладаг Засгийн газар сүүлийн жилүүдэд байсангүй л дээ. Харин ч төр шатахууны үнийг тогтворжуулж байгаа нь энэ гээд буруу шийдвэр гаргаж хэзээ ч ашигтай байдаг шатахуун импортлогчдод тэрбум, тэрбумаар мөнгө төгрөг өгч муу зан сургасан юм. Үүний цаана бас учир бий. Үе үеий улстөрчид, шатахууны эздийн хоорондын одоо ч байгаа холбоо сүлбээ хэн хэндээ ашигтай байдаг байх л даа. Байх л даа ч гэх яахав. Сонгууль болохоор л улстөрчдөд гайгүй мөнгө сарвайдаг нь шатахуун импортлогчид гэдэг нь нууц биш. Хамгийн ил юм. Нөгөө талаар шатахуун импортлогчид зөвхөн өөрсдийн л ашиг орлогыг нэмэхийн төлөө ажилладаг нь үнэн шүү дээ. Бензин шатахууны өнөөдөр мөрдөж байгаа жишиг үнэ бол дэлхийн зах зээл дээр нэг баррель нефтийн үнэ 110 ам.доллар байсан үеийнх. Гэтэл тэр нь үнэ буурч 20-30 ам.долларт унасан байхад ч шатахууны үнэ хэвээр байсан. Тэгвэл одоо нэг баррель түүхий нефть дэлхийн зах зээл дээр 69 ам.доллар байна. Бас үнийн өөрчлөлт гараагүй л. Гэтэл шатахууны бизнес эрхэлдэг компанийнхан бууралтыг огт хардаггүй өсөлт гарвал аа тэгсэн үү гэх жишээтэй ажилладаг байх юм.

Бас нэг сонирхол татаж байгаа юм юу вэ гэвэл зарим компани шатахууныхаа үнийг нэмснээр ард түмний өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүүний үнэ нэмэгдэж амьдралд нь хүчтэй нөлөөлж байна шүү дээ гэхтэй зэрэгцээд Засгийн газар ямар арга хэмжээ авав гэвэл А-80, АИ-92 шатахууны импортын онцгой албан татварыг тэглэлээ гэв. Энэ бол зөвхөн гал унтраах төдий шийдвэр болохоор нөгөө шатахуун импортлогчид бараг л тоосон шинжгүй түгээлтээ хязгаарласан нь ч хэвээр үнэ юугаа ч буулгаагүй л байгаа. Хэрэв Засгийн газар шатахуун импортлогчдынхоо эрхэнд бас цаагуураа холбоо сүлбээтэй байдаггүйсэн бол эрсхэн зогсож болох л байсан. Яах ёстой байсан бэ гэвэл Засгийн газар гаргасан шийдвэрээ хамгаалахын тулд шатахуун импортлогчдынхоо эздийг цуглуулж байгаад:

-За Засгийн газар шийдвэрийнхээ ард бат зогсоно оо. Та бүхний шахалт шаардлагаар 260 тэрбум төгрөг өгөх боломж алга гэдгийг мэдэх биз. Иймээс импортын онцгой татварын нөхцөлд ажиллаж чадахгүй гэсэн аж ахуйн нэгж байвал өнөөдрөөс шатахуун импортлох эрхээ цуцлуулж болно. Хэрэв тэгээгүй байж шатахууны хязгаарлалт хийгээд үнийг нь нэмээд байх юм бол Засгийн газар санаачлагаараа эрхийг нь олгодгийн хувьд цуцлах болно шүү гэчихэд л чадах нь үлдээд, чадахгүй нь "явах” байсан юм биш үү. Гэтэл Засгийн газарт маань ийм бяр, тэнхээ алга л даа.

Тэр ч байтугай Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шалгалт хийгээд "Магнай трейд” гэдэг компанийн эрхийг цуцлах саналаа яаманд нь хүргэлээ гэсэн. Таг чиг л байна. Тэдний эрхийг цуцалж харагдаа ч гэж хүмүүсийн ярихын цаанаа их юм нуугдаж байх шиг байсан. Нээрээ ч тийм дээ гэхээр. Энд нэг санаа хэлэхэд Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжээд 30-аад жил болж байхад эдийн засгийн зарим харилцаа, шийдэл нь социализмын үеийнхээрээ яваад байгаагийн нэг нь шатахуунаар хангах салбар юм шиг. Уг нь зах зээл чинь маргааш идэх хоолоо тавьж хонодоггүй өнөөдрөөр амьдардаг нийгэм шүү дээ. Иймээс энэ салбарын ажилтай Засгийн газар зууралдаж үнэ тогтворжуулах гэж оролдож шатахууны үнийг хаа ч адилхан байлгах гэдгээ больмоор ч юм шиг. Ер нь бол аль эртээ шатахууны үнийг цаг үед нь тааруулаад чөлөөлчихсөн бол өдийд компаниудын хооронд өрсөлдөөн бий болчихсон байх байсан ч юм билүү. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад шатахууны үнэ төвдөө өндөр, хөдөөдөө хямд байдаг гэдэг. Энэ нь зах зээлийн зарчим үйлчилсний үр дүн байдаг байх.

ҮЙЛДВЭРТЭЙ БОЛОХ ТУХАЙ "ҮЛГЭР” ҮРГЭЛЖИЛСЭЭР Л…

Дээрх шатахууны гачлан, үнийн тухай хэрүүл маргаан юу хэлээд байна вэ гэвэл Монгол Улс өөртөө нефть боловсруулах үйлдвэртэй болох нэхэл юм. Уг нь үүнийг эрт ойлгосон ч үйлдвэр барья гэж идэвхтэй ярьж эхэлснээс хойш хийе гэвэл арга нь олдоно, хийхгүй гэвэл шалтаг мундахгүйн гэдгийн үлгэрээр бараг 30-аад жил өнгөрлөө. Их ярьсаан. Төлөвлөсөн шав оноо тавьсан нь олон. Долоогоос найман үйлдвэрийн тухай яриа бий. Тэр бүхэн биелээгүйн учир дахиад л бичихээс аргагүй боллоо. "Үлгэр хэзээ дуусах бол” гэж бичснээ санаж байна. Дорнод, Дархан, Дорноговь, Налайхад тавьсан шав одоо ч тэр үлгэрийн үнэнг өгүүлж байгаа. Тэдгээрээс хамгийн боломжтой нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Хэнтий аймгийн Бэрх тосгон буюу Бор-Өндөрт нефть боловсруулах үйлдвэр барихаар хийсэн төсөл байв. Уг төслийн онцлог нь төр, хувийн хэвшлийн түншлэлээр барихаар хийж техник  технологийг нь Германы хөнгөлөлттэй зээлээр авахаар төлөвлөсөнд байсан. Цаашлаад үйлдвэрээс гарах бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн хамтарсан компани байгуулж хариуцахаар гэрээг бэлэн болгосон гэдэг. Энэ бүхэн яг зөв төсөл байсан гэж мэргэжлийн хүмүүс хэлдэг юм билээ.

Гэтэл Ж.Эрдэнэбатын Засгийн газар гарч ирээд уг төслийг хав дараад өнгөрсөн. Манай улс төрд бодлогын залгамж чанар гэж байдаггүйн харгайгаар энэ мэт зөв чигтэй ажил үйл мөн ч олон орхигдох юм даа. Тухайн Засгийн газрынхан хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөөд бас бус шалтаг шалтгаан ч нөлөөлсөн биз. Тэр төсөлд зарцуулах ёстой мөнгө нь АСЕМ-д залгиулсан гэж зарим албаны хүний хэлсэн үг байдаг. Магадгүй л байх. Ер нь яагаад тийм олон жил удаа дараагийн Засгийн газруудын бодлогод нефть боловсруулах үйлдвэрийн асуудал яригддаг нь боломжгүй гэсэн үг юм уу. Үгүй шүү дээ Монгол Улс газрын тосны гайгүй баялагтай болохоор бусдаас гуйхгүй байж бараг чадахаар даа. Судлаачдын тооцоогоор 332 сая тонн газрын тосны нөөцтэй. Үүнээс хэмжигдсэн нь 43 сая гэдэг юм билээ. Тэгэхээр үйлдвэрээ барьчихаад жилдээ хоёр сая тонныг боловсруулна гэвэл лав 20 жилийн нөөц байна гэсэн үг. Зөвхөн Тамсгаас жилдээ олборлож байгаа нь 1.2 сая тонн. Үүгээр шатахуун хийх юм бол Монгол Улс хэрэгцээгээ бараг бүрэн дүүрэн хангачихна гэж мэргэжлийн хүмүүс хэлдэг юм.

Дорнодод "Петро Чайна Дачин Тамсаг”, Дорноговийн Зүүнбаянд "Дошен газрын тос-Монгол” компаниуд олборлолт явуулж олборлосноо өдөр шөнөгүй Хятад руу зөөж байна. Энэ хоёр компани хоёулаа Хятадын хөрөнгө оруулалттайг бодохоор бид өөртөө байгаа баялагтаа эзэн биш зангаар өөр бусдад "бэлэглэж” байгаа юм шиг л сууна шүү дээ. Одоо мөрдөж буй бүтээгдэхүүн хуваах гэрээгээр Монголын тал олборлосон тосныхоо ердөө 26.7 хувийг өөрсдөө захиран зарцуулах эрхтэй. Гэвч үйлдвэрээ барьж чадахгүй мунгинасаар тосоо бүгдийг ачуулдаг. Уг гэрээг өөрчлөх талаар үе үеийн Засгийн газар, улстөрчид огт санаачилга гаргадаггүй нь бас сонин л санагддаг. Цаанаа нэг ашиг сонирхол үйлчилдэг гэдэг нь ч нууц биш л дээ. Иймээс үйлдвэр барих ажил ч бүтэмжгүйд хүрдэг байх.

Одоо У.Хүрэлсүхийн Засгийн газар Энэтхэгийн "Эксим” банкнаас зээлэх нэг тэрбум ам.доллараар жилдээ 1.5 сая тонн газрын тос нэрж 90.4 сая ам.долларын ашигтай ажиллах үйлдвэр барина гэсэн тооцоо ярьж эхэллээ. Барих газраа ч шийдлээ гэх юм. Дорноговийн Алтанширээ сумын нутагт гэж товлоод үйлдвэр барих хүн хүчний тухайд ч ярьж үйлдвэрийг 2021 он гэхэд ашиглалтад оруулна гэсэн зорилт ч дуулдлаа. Биелдэг бол сайхан л хэрэг. Бас л үлгэр болохвий гэсэн болгоомж бас төрөх юм. Шалтаг тоочих зарим хүмүүс уг нь уг үйлдвэрийг барих зохистой газар нь Зүүнбаян. Тэнд түүхий эдийн орд нь байна. Дэд бүтэц, зам харилцаа сайтай гэцгээж л байна. Гэтэл тэнд усны нөөцгүй гэсэн шалтгаан зааж болиулсан юм уу даа. Хэрэв усандаа бас зарим орддоо бүр ойртуулъя гэсэн юм бол Бор-Өндөрт ч юм уу бүр Тамсаг руу дөхүүлж яагаад болсонгүй юм бол гэх хүн ч байх л юм. Магадгүй ээ. Тамсаг орчмыг эзэгнэчих шахаад байгаа хятадуудын далд санаанаас айсан байж мэднэ. Нөгөө талаар үйлдвэр барьлаа гэхэд бэрхшээл юу гарч ирэх вэ гэвэл түүхий тосныхоо 70-75 хувийг бусдаас авах асуудал тулгарах юм. Тамсгаас бас Зүүнбаянгаас олборлож буй тосыг одоогоор манай юм гэхэд хэцүү. Учир нь бүтээгдэхүүн хуваах тэнэгдүү гэрээгээр эндээс олборлож байгаа газрын тосыг дотоодын үйлдвэрт нийлүүлэхгүй гэх санаа орчихсон байдаг гэдэг. Тэгэхээр экспортолж байгаа тосоо буцааж авах эрх зүйн чадамж алга л байна шүү дээ. Одоо барих үйлдвэрийг төрийн өмч байна гэж төлөвлөсөн нь шатахуун импортлогчдын таалалд тийм амар нийцэхгүй тал бас бий. Үүнийг сая шатахууны үнийн асуудал дэгдснээр л дохио дуугарлаа гэж хэлж болно. Эцэстээ энэ бүхнийг даван туулж болохгүй бүтэхгүйг хойш нь тавьж үйлдвэрээ л яаравчлах нь зөв юм. Үйлдвэрээ босгохтой зэрэгцүүлж шийдэх нэг гол зүйл нь ердөө түүхий эдийн хангамж. Үйлдвэр ашигтай ажиллах боломж ч үүнээс л шалтгаална. Бас мэргэжилтнүүдийн хэлээд байгаа нэг зүйл нь жилд хоёр сая тонноос бага үйлдвэрлэл ашиггүй гэх. Уг нь энэ хэмжээний биш технологитой үйлдвэр хаа ч байхгүй л гэдэг. Тийм бол өөрийн баялагтаа тохирсон шинэ техник, технолгийг бий болгож болох л юм гэдгийг инженерүүд ярьж байналээ. Ямартай ч боломж бүхнээ дайчлаад газрын тос боловсруулах үйлдвэрээ барьчих. Тэгвэл энэ Засгийн газар түүхэнд том юм бүтээлээ гэж хэлэх үгтэй болно. Манай улсын жилийн хэрэгцээний шатахууны хэмжээ 800 гаруй сая тонн. Үүнийг 100 хувь гадаадаас авахад нэг тэрбум ам.доллар зарцуулдаг. Үүнийг 70-80 хувь бууруулж чадахад үйлдвэртэй болсны ашиг харагдана. Үйлдвэр барих "үлгэр” мөдхөн төгсөөсэй дөө.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Шатахууны үнэ ба Үйлдвэртэй болох нэхэл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

Өчигдөр, 17:39
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

Өчигдөр, 15:17
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

Өчигдөр, 11:59
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

Өчигдөр, 09:55
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани