Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ЭРДЭНЭТ-Бидэнд байгаа, байхгүй

"Зэрэг нэмэхийн өмнө” кинон дээр  ноён зарц хоёрын дунд болдог тал  еэвэнгийн утгагүй яриа одоо Эрдэнэт дээр яригдаж байна. Хаанаас ч лавлаад харсан 100 хувь Монголдоо байгаа. Хэрэг дээрээ бидэнд байхгүй мэт.  49 хувийг нь Оросуудаас хувийн  компани худалдаж авсан. Дараа нь төр шууд өөртөө авахаар тогтоол гаргасан. Үүнд нь хариу маргаан зарга үүсгэсэн. 51 хувь нь Африкийн стандарт банкны барьцаанд байна. Ингээд 49/51 хувь хоёулаа маргаантай тул саалийн үнээ маань тал талаасаа зулгаалгуулж, олон улсын шүүх дээр гол тоглогч, ОД болчихлоо.

 

Сар гаруй хугацааны өмнө "Эрдэнэтийг 100 хувь төрийн мэдэлд авлаа” гэсэн гарчгаар төр хувийн хэвшил хоёрын маргааны хурцадмал үе эхэлж байлаа.  Монголын зэс нь ч, Монголын төр ч авсан бай манайдаа 100 хувь иржээ гэсэн мэдээлэлд иргэд тайвандуу сууж байв. Угаасаа хувийн өмчийг адлах дуртай нийгэмд төр юмаа авлаа гэдэг мессеж нааштай л буусан.  Тэгтэл яг араас нь төрийн мэдлийн 51 хувь нь тив алгасан Африкийн нэг банкны барьцаанд явчихсан шийдвэр гарсаныг бид сонслоо. Ингээд олон улсын шүүхэд хандахаа зарлаад байгаа Монголын Зэс компани,  төр хоёрын дунд 49 хувь нь маргаантай байгаа бол, 51 хувь нь Африкийн банкны 104 сая ам долларын барьцаанд  байгаа болж таарлаа. Ингэхээр одоо Эрдэнэт маань яг хэний мэдэлд байна вэ гэж  асуух болж байна.

 

Энд  анхааралд байгаа сэдэв бол Эрдэнэт саалиа өгч Монголдоо байгаа боловч хэн нь хэдэн хөхийг нь шувтрах вэ  гэдэг зодоон олон улсын түвшинд гарчихжээ.  Одоо энэ зургаар бол хэрүүл уруултай ч Эрдэнэтийн 49 хувийг Оросуудаас аваагүй байсан бол бид өнөөдөр Эрдэнэт-гүй болчихож мэдэхээр.  Саалийн үнээний 49 хувь Орос ах нарт, 51 хувь нь Африкийн банкных болчихсон гээд сууж байх юм байна. Хардлага сэрдлэгтэй ч 49 хувийг Монголдоо үлдээсний буян энэ.  Маргаантай ч 49 хувь бидэндээ  байгаа.

 

Ямар замаар хаа байсан Африкийн банк ганц үнээг минь сүүлдэх болсон талаар бол хэвлэлүүд хангалттай бичсэн.  Мөнгө авсан, барьцаалсан хүмүүс нь  байгаа. Бизнес хийж,  эрсдлээ үүрээд хэрэгтэн болчихоод байгаа нэг Монголруугаа нийлээд дайрах амархан. Харин улсаа тэжээдэг энэ том үйлдвэрийг гадны барьцаанд төвөггүй тавих тэр дардан зам улс төрийн хүрээнд хэрхэн засагдсан бэ гэдэг л гайхмаар асуулт болж байна.

 

Хувийн бизнесментэй хэн бүхэн ингэж том хөдөлж, ганц үйлдвэрийг нь гадаадын банкинд тавьчих гэдэг боломжгүй санагдана. Гэтэл чаджээ. Энд л манай төр ямархуу менежер төдийгүй ард түмнийхээ өмчийг хэр итгэлтэй  хамгаалдаг вэ гэдгээ харуулж байна. Шуудхан хэлэхэд  эрх бүхий таван нөхөр сууж байгаад төрийн нэрээр юу ч хийж мэдэх бүлэглэлийн гарт Монгол маань орсон байна.

 

Жаст-ын Ш.Батхүү захирал яагаад ийм том зээл авах болсон талаар  ямарч тайлбар байж болно. Харин энд том өмчөө итгэж даалгасан төр баригч нар хэрхэн хуйвалдаж, ямар зоригтой хийж чадав. Тэр үедээ /2013 он/ Төрийн мэдлийн 51 хувьтай, үлдэх 49 хувь нь Оросын мэдэлд байсан  ийм том үйлдвэрийг гадагш нь барьцаанд тавих бололцоог хангасан ямар хуулийн цоорхой байв.  Дотоодын нэг банк 100 саяын зээлэнд юу шаарддаг, яаж шалгадаг билээ. Гадны банкныхан ийм том зээлд хуурамч гарын үсэгтэй факсаар гэрээ хэлцэл тамгалж, гүйлгээ хийхгүй. Эрх бүхий албан тушаалтан нараас нягталж шалгасан нь тодорхой ба тэд  өдөө хүртэл "би биш” гэж гүрийж байгаа ч мутраа зурж толгой дохисон нь "Стандарт банк”-ны нэхэмжлэлээр хөөгдөн тогтоогдох бололтой.

Үнэн бодит мэдээлэлгүй, дөрөвдэх засаглал нь бүрэн худалдагдсан, ихэнх хэвлэлийн гол байгууллагууд дарга нартайгаа нам бүлэглэлд хувьчлагдсан нийгэмд, тархийг нь угаасан ядуу ард түмнийхээ дээр завилж суух ийм л амархан байна.

 

Энд нэхэмжлэглэж буй хүү төлбөрийг ТӨР төлөх үү, хэрэгтэн болж эрхээ хязгаарлуулаад байгаа Ш.Батхүү төлөх үү  гэдэг бол хоёрдугаар асуудал. Харин төрийн өмчийн 51 хувийг нэг компанийн санал, цөөн тооны улс төрийн албан тушаалтнуудын гарын үсгээр барьцаалж болдог дээд түвшиндээ хүрсэн завхралын цаана тодрох  үнэн дүр төрх олны айдас жигшлийг төрүүлж байгаа юм. Хэрвээ тэр үед  Эрдэнэт 100 хувь төрийн өмч байсан бол, хэдэн гарын үсэг хуйвалдаанаар ямарч хяналтгүй  100 хувь  барьцаанд тавьчихаж чадах л байж.  Ирээдүйд болох ийм эрсдлээс хамгаалж, тодорхой хувийг  хувьцаат компани  эзэмших нь зөв, төр 100 хувь өмчлөх буруу  гэдэг зөрүүдлийн  минь нэг үндэслэл энэ.

Ж.Энхбаяр нарын нэр бүхий шудрага гишүүд яг энэ асуудлаар мэдээлэл шаардаж Ерөнхий сайдад хандлаа. Хэвлэл мэдээлэл Эрдэнэтийн 51 хувь барьцаалагдсан, 51 сая ам долларын хүү төлбөрт унасан асуудлыг алгуурхан хурцалж аль талд орохоо бодон харзнаж байх зуурт Олон улсын шүүхийн шийдвэрт туссан 51 сая ам долларын нэхэмжлэл хангагдах  нь тодорхой болж байна.

 

Энэ тойрогт  олон асуудал нэмэгдсээр.  Сонголтыг буруу ашигласан  "ХААН”  эрх мэдэлтэй хэдхэн хүн төр барьж байсан юм уу. Тэдний гар хөл одоо ч төр түшилцсээр  байгаа юу. Эрдэнэтийн маргаантай байгаа 49 хувь төрд очсоноор хамгаалагдаж байна уу. Харин ч цөөхөн хүн, бүлэглэл идэж завшихад амархан болж байна уу...  Засгийн газрын шийдвэрээр 100 хувь төрийнх болсон Эрдэнэтийн 51 хувь дахиад барьцаанд гарахгүй гэх баталгаа нь юу байх вэ.  Эрдэнэтэд 100 хувь хувьцаа гаргаж, яаралтай  ард түмний хяналтад оруулах уу гэдгээ бид өнөөдөр шуугин хэлэлцэх хэрэгтэй юу. Хэн төлөх тухайд маргаж талцах уу.

 

Хууль зөрчсөн, төрийн өмчийг гулгуулсан завшсан буруутан нь яагаад үнэн мөнөөрөө тодордоггүй вэ. Нэг бизнесмен, албан тушаалтанг золиослоод  "цаад хүн”-ийг нь ямарч хариуцлага хүлээлгэхгүй сугалчихдаг тэр "өршөөгч” эзэн нь хэн байдаг юм бэ. Цаашид төрийн өмч нэртэй, намын гишүүдийн шахаа болсон  газар  шороо, түүний хэвлий доорх болоод дээрх баялгийг улс төрчдийн савирсан шүлснээс  яаж хамгаалах вэ. Эрх зүйн орчинд ямар шинэчлэл хийх вэ гэсэн хамгийн чухал асуултаа тойрч,  хов живээр шуугисаар байгаа нь бидний хамгийн том эмгэнэл.

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

Эх сурвалж: Shuud.mn

Линк: http://www.shuud.mn/content/read/493878.htm

ЭРДЭНЭТ-Бидэнд байгаа, байхгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

Өчигдөр, 15:36
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

Өчигдөр, 12:19
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани