Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Жаст"-ын Ш.Батхүү уснаас хуурай гарах нь уу?

"Жаст"-ын Ш.Батхүү уснаас хуурай гарах нь уу?

 

Хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур Ш.Батхүү хаана явна вэ? гэдэг асуулт яах аргагүй анхаарал татаж буй. "Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, "Стандарт” банкнаас авсан зээлээ төлөлгүй мурьчихсан Ш.Батхүү гав ганцаараа хариуцлага хүлээх бус, зээлийг нь батлан дааж гарын үсгээ зурсан нэр бүхий хүмүүс бүгд л хариуцлага хүлээх ёстой гэсэн хандлага нийгэмд давамгайлж байна л даа. За тэгээд тэр гарын үсэг хуурамч энэ тэр гэх асуудлаа Монголдоо нэг тийш болгож шийдэлгүй унжирч сунжирсан нь арбитрын шүүхийн шийдвэр манай талд ашиггүй гарахад тодорхой хэмжээнд нөлөөлсөн гэх зүйлийг албаны хүн хэлж байгаа юм.

Нэг зүйлийг тодотгоход, "Стандарт” банкнаас авсан зээл уг нь бол буух эзэн буцах хаягтай. Зээл авсан хүн нь Ш.Батхүү. Батлан даасан газар нь "Эрдэнэт” үйлдвэр. Тэгэхээр эдийн засгийн энгийн ойлголтын үүднээс харахад эдгээр талууд хариуцлага хүлээж таарах юм.  Гэхдээ өнөөдрийн тухайд "Эрдэнэт” үйлдвэртэй холбож яриад байгаагаас биш Ш.Батхүү гэдэг этгээд яах болж байна вэ гэдэг дээр яригдаад байгаа юм бараг алга шахуу байна.

Эргэн санахад, 5 жилийн өмнө түүний удирдаж байсан "Хадгаламж” банк дампуурсан билээ. Тэр л үеэс Ш.Батхүү гэж хүн улстөртэй ямар холбоо сүлбээтэй байв гэдэг асуудлыг хэвлэлийнхэн илүүтэй анзаарах болсон. Ерөнхийдөө бол МАН-ын акулуудтай түүний хэтэвч нэг байсан тухай мэдээллүүд бий. Тиймдээ ч "Олон овоот гоулд”-ыг хөдөлгөх мөнгийг "Стандарт” банкнаас олно гэж явахдаа зэвсэг нэгт ахан дүүсээсээ гарын үсэг сэлтийг нь авсан гэж ойлгогддог. Чухамдаа харин түүнийг бизнесийн талбараас арчих сонирхол хэнд, ямар учиг шалтгаантайгаар байсан бэ гэдэг нь нэлээн нарийн асуудал болов уу.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хэлэхдээ  ""Стандарт" банкнаас зээлсэн 51 сая ам.доллар хүү, торгуультайгаа нийлээд 102 сая ам.доллар болсон гэсэн мэдээлэл байгаа... Зээлийн асуудлыг гэхдээ яаралтай шийдэх ёстой. Монгол Улсын нэр хүнд, "Эрдэнэ үйлдвэр"-ийн нэр хүндийн асуудал учир итгэмжлэгдсэн төлөөлөгч, ХЗДХЯ-ны албан ёсоор хариуцаж байгаа хүмүүс ажиллаж байгаа. Битүүмжлэх, сөрөг үр дагавар гарах магадлалтай учир холбогдох арга хэмжээгээ авч байгаа. Сардаа 870-900 мянган ам.доллар төлөх асуудал гарч байгаа юм билээ. Гэхдээ бүхэлд нь төлөхгүй байх асуудлаар банктайгаа ярилцана. ТӨУҮГ-аас "Эрдэнэт"-д баталгаа гаргаад өгчихсөн учраас Засгийн газар оролцсон нь ойлгомжтой" гэсэн байр суурийг хэвлэлд илэрхийлсэн байсан. Үнэхээр ч энд Монгол Улсын нэр хүндийн асуудал хамт яригдаж байгаа шүү дээ.

Тэгэхээр асуудлыг хойш тавьж, дахин дахин нэрээ сэвтээлгүйгээр шийдэх шаардлага манай талд үүсээд байгааг хэлэх хэрэгтэй юм. Тэрчлэн зээл аваад бултсан Ш.Батхүү гэдэг хүн ер нь өр төлбөрийнхөө хэдэн хувийг барагдуулах чадамжтай вэ гэдгийг хуулийнхан хурдан шуурхай нягтлаж, ажиллах ёстой юм.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан Ш.Батхүү гэж нөхөртэй холбоотой асуудлаар хэвлэлд байр сууриа илэрхийлсэн байсан. Тэрээр "Энэ хэрэг нь өөрөө Ш.Батхүүд холбогдох хэрэг гээд АТГ-т шалгагдаж байгаа. Ш.Батхүүд холбогдох хэрэг шүүхээс эцэслэгдэж байж гарын үсэг хуурамч эсэхийг тогтооно. Харамсалтай нь, энэ хэрэг АТГ-т шалгагдаад, шүүхэд шийдэгдэхгүй маш их удлаа. Ш.Батхүүд холбогдох хэрэг шийдэгдэхгүй байсан нь тодорхой хэмжээгээр Арбитрын шийдвэр Монголд ашиггүй гарахад нөлөөлсөн гэж бодож байна...  Ш.Батхүүд холбогдох эрүүгийн хэрэг Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа. Одоогоор шүүхэд шилжээгүй. Хэрэв шүүхэд шилжвэл, шүүхийн тогтоол гаргах юм бол шийтгэлийн хариуцлага, хэргийн улмаас хохирсон хохирлыг төлүүлэх асуудал шүүхийн шийдвэрээр баталгаажина. Одоо бол хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгаж байгаа учраас эцсийн шийдвэр гараагүй байна. Бидний мэдэж байгаагаар маш удаан шалгагдаж байгаа. Ш.Батхүүд холбогдох хэрэг эцэслэгдвэл маш олон зүйл тодорхой болно... Хилийн хориг бол таслан сэргийлэх арга хэмжээ. Хэргийг шалгахын тулд оргон зайлах, эсвэл удаан хугацаагаар гадаадад явах учраас таслан сэргийлэх арга хэмжээ гэсэн үг. Монголд байгаа эсэхийг нь мэдэхгүй байна, АТГ-аас асуух хэрэгтэй. Миний ойлгосноор хэргийг түдгэлзүүлээгүй гэж ойлгосон. Түдгэлзүүлээгүй гэдэг нь шалгагдаж байгаа гэсэн үг. Шалгагдаж байна гэдэг нь тэр хүн Монголд байна л гэсэн үг байх. Өөрөө байхгүй, ямар нэг шалтгаантай бол хэргийг түдгэлзүүлдэг шүү дээ” гэж байгаа юм.

За мөн уг асуудалтай холбоотойгоор гарсан арбитрын шийдвэрийн талаар "Арбитрын шүүхийн шийдвэр гарсан учраас бид төлөх нь ойлгомжтой. Харин тухайн төлбөрөө яаж төлөх вэ гэдгээ хурдан шийдвэрлэх хэрэгтэй байгаа юм. Төлбөрийн хугацааг хойшлуулах, хүү, торгуулийг зогсоох зэрэг олон арга бий. Тиймээс энэ асуудлаа "Эрдэнэт” үйлдвэр хурдан шийдээд явах ёстой. Тэгвэл бидний төлөх мөнгө нэмэгдэхгүй...Сүүлийн үед Арбитрын шийдвэрийг давж заалдаж болно гэх ойлголт олон нийтийн дунд их байх шиг байна. Шулуухан хэлэхэд, Арбитрын шийдвэр нэг гарсан бол давж заалдаад ялах магадлал тун ховор байдаг. Тиймээс магадлал багатай зүйлд найдаад цаг хугацаа алдах хэрэг байна уу гэдэг нь асуудал. Төлбөрөө ямар байдлаар, ямар эх үүсвэрээр төлөх вэ гэдгээ "Эрдэнэт” үйлдвэр болон Засгийн газрын түвшинд ярилцаад хурдан шийдвэрээ гаргах ёстой” гэсэн байна.

Тэгэхээр яамны хүний энэ байр суурийг харахад Монгол Улс нэр хүндээ, бүхий л талаа бодсон ч, асуудлыг хурдан шийдэх нь чухал байна. Харин энэ хандлагатай зэрэгцээд Ш.Батхүү гэж нөхөр уснаас хуурай гарах гэж буй юм биш биз гэдэг асуулт яах аргагүй анхаарал татаж байна даа.

Энэ дашрамд, Ш.Батхүү гэж хэн бэ? гэдэг асуултад товч хариулт өгье.

Ш.Батхүү  1985 онд Санхүү эдийн засгийн техникум, 1990 онд ОХУ-ын Москва хотын Статистик-эдийн засгийн их сургуулийг төгссөн. 1990-1992 онд Статистикийн төв газарт эдийн засагч, 1992-1994 онд УБ хотын гүйцэтгэх захиргаанд мэргэжилтэн, 1994-1996 онд "MCS” ХХК-д дэд захирал, 1996-1999 онд "Жамп” ХХК-д дэд захирлаар тус тус ажиллаж байжээ. 1999 оноос "Жаст Групп” ХХК-н ерөнхий захирлаар ажиллаж байсан. "Хадгаламж” банкны ТУЗ-н дарга, Хүний нөөц урамшууллын асуудал эрхэлсэн хорооны даргаар ажиллаж байсан. 2013 онд "Хадгаламж” банк дампуурсан. Тэрээр бизнесийн талбараас гарч буйгаа мэдэгдсэн. Харин түүний өр зээлийн асуудал өнгөрсөн олон жил Монгол Улсын нэр хүндэд саараар нөлөөлж, өдийг хүрлээ.

Шуурхай.мн

"Жаст"-ын Ш.Батхүү уснаас хуурай гарах нь уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани