Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Лицензийн наймаа мафийн сүлжээ болтлоо өргөжжээ

 

Лицензийн наймаа мафийн сүлжээ болтлоо өргөжжээАшигт малтмал, газрын тосны албан ёсны цахим хуудсанд "Монгол Улсын хэмжээнд 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хайгуулын болон ашиглалтын нийт 3580 тусгай зөвшөөрөл олгогдоод байна. Үүнээс 2022 нь хайгуулын, 1558 нь ашиглалтын тусгай зөвшөөрөл юм. Нийт нутаг дэвсгэрийн 8.9%-д ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгогдсоноос 8%-ийг хайгуулын, 0.9%-ийг ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэлж байна” гэж бичжээ. Ерөнхийдөө кадастрын мэдээллийг хамгийн сүүлд ийм байдлаар шинэчилснээс өөр мэдээлэл байсангүй.

Эзэмшигч компаниудын нэр нь ч тодорхой. Харин энэхүү жагсаалт хэр бодитой вэ гэдэгт эргэлзээ төрөхөөс аргагүй. Нэг хүнд уул уурхайн бизнес эрхлэх санаа төрөөд хөөцөлдсөөр байгаад тусгай зөвшөөрөл авч дөнгөнө. Харин түүнийгээ ажиллуулах чадал нь хүрэхгүй болохоор хэн нэгэнд зарж орхино. Үүнийг лицензийн наймаа гэнэ. Энэ наймааг сүүлийн жилүүдэд зөвхөн хоёр этгээд хоорондоо биш үндэстэн дамнан хийдэг болсон. Нэгэнт манай улсын газар нутагт орд эзэмшиж, сэндийчиж л байгаагаас хойш түүний эзэн нь хэн байх нь тийм ч сонин биш. Болд эзэмшиж байгаад Ван авлаа гэж бодъё. Бидэнд ямар ч ялгаа байхгүй. Хамгийн гол нь шинэ эзэн нь тэр ордыг ажиллуулдаг, орлого олдог, татвар төлдөг байх хэрэгтэй.

Гэвч лицензийн наймаа гэгчээс манай улс хэзээ татвар авдаг болох вэ. Хуулийн цоорхойг хэрхэн ашиглаж, татвараас зугтдаг жишээг бид Саусгоби сэндс, Чалкогийн хэргээс тодорхой мэдэрсэн. Гэвч учир дутагдалтай Ашигт малтмалын тухай хуулиа засч, залруулах тухай ярихгүй хэвээр л байна.

Сангийн сайдын мэдээллээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг үнэн зөвөөр үнэлээгүйгээс сүүлийн таван жилд 40 тэрбум төгрөгийн орлого алдсан тооцоо байна.

Татварын албаны мэдээллээр 2017 онд нийт 92 лиценз шилжсэн. Гэрээний нийт дүн 27.7 тэрбум төгрөг, үүнээс 8.3 тэрбум төгрөгийн татвар төлсөн. Татварын албаны тодорхойлсноор 47.1 тэрбум төгрөгийн орлогод 14.1 тэрбум төгрөгийн татвар ногдож болохоор байсан. 2016 онд нийт 111 лиценз шилжсэн. Гэрээний нийт дүн 2.7 тэрбум төгрөг, үүнээс 0.8 тэрбум төгрөгийн татвар төлсөн. Татварын албаны тодорхойлсноор 20.9 тэрбум төгрөгийн орлогод 6.3 тэрбум төгрөгийн татвар ногдох боломжтой байсан гэдгийг Сангийн сайд мэдээлэлдээ онцлов.

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа Ашигт малтмалын эрэл хайгуул хийнэ, ашиглана олборлоно хэмээн авсан тусгай зөвшөөрлөө подхийсэн үнээр цааш нааш нь борлуулахын эсрэг Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-аар батлуулсан. Улсын тэргүүний зүгээс ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг эмх замбараагүй олгох, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид шилжүүлэх, цааш дамжуулан худалдах нь хэт хавтгайрсан.

Энэ нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд  нөлөөлж болохуйц хэмжээнд хүрээд байгаа гэж үзэн үүнийг цэгцлэх, зөрчил дутагдлыг нь арилгахаар дээрх хуулийг санаачилсан ч үр дүнгээ өгсөн гэхэд хэцүүхэн байна.

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн дагуу Ашигт малтмалын газраас  шинээр тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа ч лицензны наймааг устгаж чадахгүй байна. Учир нь Ашигт малтмалын хуулийн 49.1, 49.2 заалтад  тусгай зөвшөөрлийг шилжүүлж болно хэмээн цагаан цаасан дээр хараар дурайтал бичээстэй байх. Нэгэнтээ л тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэхийг хуульчилаад өгсөн болохоор цагдаагийнхан ч , Ашигт малтмалын газар ч лицензний наймааг хорьж, цагдах эрхгүй.

Гэхдээ энэ наймаа асар их мөнгө эргэлддэг бизнес болж хувирсан учраас хэн дуртай нь ийшээ орох аргагүй болсон байна. Бидэнд ирсэн мэдээллээр, өнгөрсөн оны сүүлчээр БНХАУ-ын иргэд Монголд нүүрсний орд газар хайж явсан ба нэр бүхий улстөрч, томоохон бизнесмэнүүд хэд хэдээрээ лицензээ бариад очсон аж. Тэгэхэд зөвхөн зуучлалын хөлс нь 1.2 сая ам.доллар болжээ. Хамгийн гол нь, хятадууд тухайн үед Тавантолгойн бүлэг ордыг ихээхэн сонирхож байсан учраас төрийн өмчит компанийн удирдлагуудтай нууц уулзалт хийсэн гэнэ. Харин хятадууд нь хаширласан учраас лицензийн наймаа 2017 онд багтаж хийгдээгүй хойшилж, энэ оны гуравдугаар сард товлогдсон байна. Хамгийн гол нь, уг уулзалт маш нууц түвшинд хийгдсэн гэдгийг эх сурвалж мэдээлсэн.

Тэгвэл лицензийн наймааны асуудал УИХ-ын чуулган, Байнгын хороодын хурлын үеэр ч сөхөгддөг. Жишээлэхэд, хоёрдугаар сарын 8-д болсон хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Улсаа уул, уулаар нь зардаг. Газраа зардаг юмнаас татвар авах нь зөв. Энэ хуулийг дэмжих хэрэгтэй. Үүнийг өмнө нь хийх хэрэгтэй байсан юм.  Хүрэлбаатар сайд сая хэллээ, "Айвенхоу майнз” компани "Рио тинто”-д Оюутолгойн лицензийг зарсан, нэг ч төгрөг төлөөгүй гэлээ. Дубайн гэрээгээр ийм нөхцөл байдал бий болчихоод байгаа. Тэгвэл үүнд хэн хариуцлага хүлээх юм. Ч.Хүрэлбаатар сайдын хоёр ах нь Хотгор шанагын нүүрсний уурхайг 10 сая ам.доллараар зарсан асуудал бий. Тэд хувиа авчихсан. 30 хувь гэдэг бол 7 тэрбум гаруй төгрөг. Ийм юмнууд энэ хуулийн өөрчлөлтөөр эргэж орж ирэх үү. Эх оронч дүр эсгэж уул ус, газраа худалддаг байдлыг таслан зогсоох ёстой. Хоёр төрсөн ах, туслах нь ийм наймаа хийгээд данс руу мөнгө орсон нь батлагдсан. Энэ мэт өмнө нь хийгдсэн наймаануудыг яах вэ. Ний нуугүй ярьцгаая. Ц.Элбэгдорж гэдэг хүний нөлөөгөөр олон газрыг зарсан” гэж хэлсэн.

Хамгийн гол нь, энэ яриа өмнө нь гарч л байсан. Үүнд хэн нэгэн тайлбар хийгээгүй өнөөг хүрсэн. Тэгэхээр лицензийн наймаа гэдэг асуудал бүр мафийн хэмжээнд яригдаад эхэлсэн гэдгийг улстөрчдийн хэрүүлээс харж болохоор байна.

Тэр ч бүү хэл, Сангийн яамнаас яг хэчнээн лиценз гадаадад зарагдсан бэ гэдэгт хариулж чаддаггүй. УУХҮЯ-нд бол энэ талаар тодорхой мэдээлэл байхгүй. Компаниуд чухам ямар замаар лиценз авсныг мөн энд хэлээд өгөх хүн байхгүй гэхэд болно.

Erennews.mn



Лицензийн наймаа мафийн сүлжээ болтлоо өргөжжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани