Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хоёрдугаар ээлжнийхэн "ЭРДЭНЭС МГЛ"-оос хооллоод эхэлчихжээ

 

Хоёрдугаар ээлжнийхэн "ЭРДЭНЭС МГЛ"-оос хооллоод эхэлчихжээЦагаан сарын өмнөх завгүй өдрүүдийг далимдуулан Засгийн газрын хуралдаанаас нэгэн хачирхалтай шийдвэр гаргажээ. Тодруулбал, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ "Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийг даргалахаар болов. Ингээд тодорхойгүй шалтгаанаар тус компанийнн удирдлагыг ийнхүү сольж, давхар дээлтэй дарга ТУЗ-ийг толгойлохоор болсон аж.

Хамгийн гол нь, Б.Бат-Эрдэнэ гэгч нөхрийг өнгөрсөн нэгдүгээр сард болсон Засгийн газрын хуралдаанаар ЗГХЭГ-ын дэд даргаар томилсон. Гэтэл сар хүрэхгүй хугацааны дараа дахин томилгоо хийж, Монголын уул уурхайн салбар дахь төрийн мэдлийн томоохон компаниудын толгой байгууллагын дарга болгосон нь энэ. Харин хэн ч харсан асуудалтай гэдэг нь илэрхий энэ шийдвэрийг Засгийн газраас үхэн хамгаалж байгаа.

Тэгэхдээ энэ шийдвэрийнхээ үндсэн шалтгааныг ЗГХЭГ-ын дэд дарга төрийн өмчит "Эрдэнэс Монгол” ХХК-ийг удирддаг гэсэн хачирхалтай тайлбараар хаацайлах юм билээ.

Байгуулагдсанаасаа хойших 10 жилийн хугацаанд "Эрдэнэс Монгол” ХХК стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдүүдийн төрд ногдох хувь, төрийн мэдлийн хувьцааг эзэмшиж, тэдгээрийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг өргөтгөх, ашигт ажиллагааг сайжруулах, гадаад, дотоодоос хөрөнгө оруулалт татах, нэмүү өртөг бий болгох, боловсруулах үйлдвэрийн төслүүд хэрэгжүүлэх, компаниудын үйл ажиллагааг Засгийн газрын бодлоготой уялдуулах зэрэгт анхаарч ирсэн. Үүний харъяанд "Эрдэнэс Оюу Толгой” ХК, "Эрдэнэс Таван толгой” ХК, "Багануур” ХК, "Шивээ Овоо” ХК багтдаг. Монголчуудын амьдралд олон талаар хамааралтай, эдийн засгийн онцгой үр нөлөө бүхий газрууд гэсэн үг.

Тэгвэл энэ газрыг давхар дээлтэй даргаар удирдуулах сонирхол хэнд байв. Мэдээж Б.Бат-Эрдэнэ шиг туршлага нимгэн, залуу хүнд ар татаас байгаа болоод л ийм өндөр сэнтийд сууж таарна гэх хардлага түлхүү явагдаж байгаа.

Харин эх сурвалжийн мэдээлснээр, Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын дэд дарга, дараа нь "Эрдэнэс Монгол”-ын ТУЗ-ийн даргаар томилох шийдвэрийн цаана ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар бий гэнэ. Үүнээс улбаалан асуудлыг хөөн судлахад Б.Бат-Эрдэнэ нь МАН-ын НАМЗХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, JCI  Олон улсын байгууллагад ерөнхий нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байжээ. 2015 онд МХЕГ-ын дэд даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож байсан аж. Тэгэхдээ энэ хугацаанд У.Хүрэлсүх, Г.Занданшатар нартай ойртож чадсан сүйхээтэй нэгэн бололтой.

Түүнээс гадна тэрбээр С.Батболдыг Ерөнхий сайдаар ажиллаж байхад зөвлөх нь байсан гэдэг. Тэгэхээр эхнээсээ албан тушаалын дардан замаар ах нарын дэмжлэгтэйгээр торох юмгүй урагшилсан түүнийг чухал ач холбогдолтой дарга нарын суудалд аваачсан нь яав ч санамсаргүй хэрэг биш болж таарах нь. Уг нь улстөрөөс тун ч хол, түүх судлаач мэргэжилтэй, сүүлд агаарын тээврээр мэрэгшсэн юм билээ. Гэхдээ ямар мэргэжил, мэргэшилтэй байх нь дарга болохтой өчүүхэн ч холбоогүй гэдгийг энэ томилгоо батлан харууллаа.

Хамгийн гол нь, хэдийгээр томилгоог Цагаан сарын өмнөхөн хийсэн ч бүр эртнээс ярьж тохирсон байсан тухай мэдээлэл бидэнд ирсэн. Тодруулбал, он гарсны дараахан л ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Б.Даажамбыг сольж, Г.Занданшатарын хүнийг уг албанд томилох гэж байгаа тухай яриа Саарал ордонд тархсан. Гэтэл удаа ч үгүй Б.Даажамба өөрийн хүсэлтээр ажлаасаа гарах өргөдлөө бичсэн. Ингээд шинэ дэд дарга ирсэн нь НАМЗХ-д байсан Б.Бат-Эрдэнэ болж таарсан. Өөрөөр хэлбэл, Г.Занданшатарын хүн гэдэг нь эргэлзээгүй, өөрөө ч түүнийгээ нуудаггүй нэг нөхөр дэд дарга болоод ирсэн хэрэг.

Ингээд байж байтал хоёрдугаар сар гарч, "Эрдэнэс Монгол”-ийн ТУЗ хуралдаж, Б.Бат-Эрдэнийг даргаар сонгох шийдвэр гаргасан юм. Өөрөөр хэлбэл, МАН-ын Засгийн газар хэлсэн амнаасаа ухарч, давхар дээлтнүүдээр төрийн албыг дүүргэлээ.

"Эрдэнэс Монгол”-ийн хувьд хэзээдээ сайн нэртэй байгаагүй. Үе үеийн дарга нар нь шахааны бизнесээр хөлжсөн гэх шүүмжлэл, хардлагад өртдөг. Төрийн өмчийн компаниудыг нэгтгэсэн энэ байгууллага Засгийн эрхэнд гарсан намуудын халаасыг дүүргэх гол хэрэгсэл болдог ч гэгддэг. Харин энэ удаагийн яаран гаргасан шийдвэр, томилгоо дээрх хардлагыг яах аргагүй баталж байна.

Тэгээд ч дээр дурдсан төрийн өмчит компаниуд ямаршуу байдлаар ажилладгийг хүн бүр мэддэг болсон. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт, "Төрийн өмчит болон орон нутгийн өмчит компаниудын ашиглалт, ашигт ажиллагаа, өгөөж, засаглал, өмч хувьчлалын бодлогыг шинэ шатанд гаргана” гэсэн маш том зорилт дэвшүүлсэн. Гэтэл уг үндсэн чиглэлийн төсөлд дээр дурдсан том зорилтын хүрээн зөвхөн баримт бичгийг боловсруулах ажил тусгагджээ. Ийм зорилт байж болохгүй гэж үзэж байна. Учир нь төрийн өмчит компаниудын ашигт ажиллагааг сайжруулах, өгөөжийг нэмэгдүүлэх тал дээр эдийн засгийн маш том боломж байна. Өнөөдөр төрийн өмчит компаниудад 45 мянган хүн ажиллаж байна. Гэтэл компаниа өрөнд оруулчихаад өндөр цалин авч, өндөр оффис түрээслэн, хамгийн үнэтэй машин унадаг хариуцлагагүй захирлууд байж болохгүй. Хариуцлага тооцох ёстой. Тиймээс төрийн өмчит компаниудын менежмент, засаглалыг сайжруулахад онцгой анхаарах хэрэгтэй. Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр Эрдэнэс Монгол ХХК-ийн асуудлыг авч хэлэлцлээ. Монгол Улсын гурван сая иргэн энэ компанийн хувьцааг эзэмшдэг. Энэ компанийн тухайд маш хүнд нөхцөл байдал үүсчээ. Эрдэнэс Монгол ХХК-ийн охин компаниудын нийт өр зээл 4 их наядад хүрсэн байна. Энэ бол 10,4 их наяд өрөөс гаднах өр. Төрийн өмчит компаниудын өрийн удирдлага, менежмент, үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгаа. Одоогоор төрийн өмчит 100 орчим компани үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн оны 10 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд төрийн өмчит компаниудын өр өмнөх жилүүдийнхээс 3,3 дахин нэмэгдсэн буюу 10,8 их наяд төгрөгт хүрчээ. Эхний эхнээс өнөөдрийг хүртэл төрийн өмчит компаниудын өрийг барагдуулах талаар хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлсний дүнд 9,5 их наяд төгрөгийн өртэй болсон бөгөөд энэ богино хугацаанд 1 их наяд 300 тэрбум төгрөгийн өрийг барагдуулаад байна” гэсэн юм.

Энэ бол маш том баримт. Өөрөөр хэлбэл, төдийгөөс өдийг хүртэл намуудыг халаасыг дүүргэж ирсэн "Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагыг Г.Занданшатар өөрийнхөөрөө дэглэж байгаа нь, хоёрдугаар ээлжнийхэн хоолондоо нэгэнт орчихсныг харуулж байна.

"НИЙГМИЙН ШУУДАН" сонин

Хоёрдугаар ээлжнийхэн "ЭРДЭНЭС МГЛ"-оос хооллоод эхэлчихжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани