- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Эрдэнэт”-ийг тойрсон зовлон эгэл ардынхаас их болжээ
-МАНАЙД УЛСТӨРЧИД ХЭРЭЛДЭЖ, ДЭЛХИЙ ЭРГЭДГЭЭРЭЭ ЭРГЭВ-
"Эрдэнэт” үйлдвэрийн асуудал Арбитрын шүүх дээр эцэслэгдсэн огноонуудыг сөхөж харахад манай дотоодод жинхэнэ "алаантай” цаг үеүд таарчээ. Тухайлахад, 2016 оны тавдугаар сард Арбитрын шүүхээс 50.9 сая ам.долларыг "Эрдэнэт” үйлдвэр "Стандарт” банкинд төлөх ёстой гэсэн шийдвэр гаргаж байж. Яг энэ үеэр манай улс төрийн хүрээнд юун "Эрдэнэт” манатай, УИХ-ын сонгуулийн тов зарлагдчихсан, намууд ид бужигнаж, тойргийн төлөөх дайн дэгдэж байв.
Дараа нь 2017.05.22-ны өдөр Английн Худалдааны дээд шүүхээс 50.9 сая ам.долларын дэнчин байршуулж, давж заалдах эрхтэй гэсэн шийдвэр гаргасан байна. Энэ үе нь Ерөнхийлөгчийн сонгуулийн нүргээнт цаг хугацаатай давхацжээ. Засгийн газар хамаг сайнаараа М.Энхболдыг сайхан харагдуулахыг зорьж байснаас биш 51 сая ам.долларын дэнчин байршуулж, давж заалдах ухаан сөхөөгүй байв.
Ингээд 2017.07.27-ны өдөртэй золгосон байна. Арбитраас шүүхийн шатны зардал, зээл тэргүүтэй нийт 44.3 сая ам.долларыг өмнөх 50.9 сая ам.доллар дээр нэмж төлөх шийдвэр гарчээ. Энэ өдрүүдэд монголчууд наадмаар эрлийз адуу уралдаагүйд баярлангаа амарч зугаалж, МАН-ынхан У.Хүрэлсүх гэж нэг "сүрхий” дайсантай болоод байлаа. Мөн Сайд дарга нарын жинхэнэ хор найруулж явсан үетэй яг таарчээ.
Үүнээс хойшхи огноонууд нь У.Хүрэлсүх Ерөнхий сайдын албаа хүлээн авсан, шинэ танхим бүрдсэн, Засгийн газрын 100 хоногийн тайлангийн үетэй зэрэгцэв. Дэлхийн эргэх хурдаар гадаад орчинд саалийн ганц үнээ гэгддэг "Эрдэнэт” үйлдвэр бидний мэдлээс улам бүр холдож, харин Монголд сонгууль явагдаж, хоёр засаг солигдож, МАН-ынхан дотроо жаал уралцжээ.
-НУУЦГҮЙ "НУУЦ”: ТӨЛБӨРИЙГ БАРАГДУУЛАХ ЧИГЛЭЛИЙГ ЗАСГИЙН ГАЗРААС ӨГЧЭЭ-
Засгийн газар "Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг хоёр ч удаа нууцын зэрэглэлд оруулан хэлэлцэв. Хоёр цаг болоогүй байхад мэдээлэл нь задарч байгаа юм. Бас нэг хошин зүйл нь, сайд нар нь "Эрдэнэт” үйлдвэрийн өрийг Засгийн газар төлөхгүй. Ард түмний татварын мөнгөнөөс төлөхгүй. Үйлдвэрийн хөрөнгийг барьцаалах асуудал яригдаагүй юм билээ” гэсэн тодруулга өгч байсан явдал. Мэдээлэл нь задарчихаад байхад гүлдийгээд ийм хариулт өгөөд л байна.
Бодит байдал дээр Засгийн газар "Стандарт” банктай зээлийн төлбөрийг барагдуулах, хүүгийн тооцоолуурыг зогсоох асуудлаар хэлэлцээр хийх чиглэлийг хэдийнэ "Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудад өгчээ. Тэгсэн "Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн С.Дэмбэрэл гарч ирээд "Бид 2016 оны ашгаасаа Эрдсэлийн сан байгуулчихсан. Үүнээсээ төлчихнө” гэж ярьж байгаа юм. Үнэндээ энэ мөнгө ч улсад хэрэгтэй л баймаар.
Манай улс одоогоор "Стандарт” банкинд нийт 102 сая ам.доллар төлөх ёстой. Энэ тоо цаг, минутаар өсч буй. Сардаа 700 мянган ам.доллараар өсөхөөр байгааг албаныхан сануулсаар байгаа юм. "Эрдэнэт” үйлдвэр сүүлийн жилүүдэд 100-250 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан тоон үзүүлэлтттэй байгаа. Өөрөөр хэлбэл, маш их ашигтай ажилласан нэг жилийнхээ цэвэр ашгийг "Стандарт” банкинд тушаах бодит шаардлага үүсчээ.
Сүүлийн үед "Стандарт” банкийг урд хөршийнхөн худалдаж авсан гэх мэдээлэл түгэв. Бидэнд урд хөрштэйгээ "Эрдэнэт” үйлдвэрийг битүүмжлэх эсэх амин чухал асуудлаа ярилцах шаардлага үүсэх нь үү. Энэ мэт дурдаад байвал "Эрдэнэт”-ийг тойрсон зовлон хэтэрхий их болжээ.
ЭЦЭСТ НЬ
Өнгөрсөн бүх хугацаанд энэ бүхэн хөшигний ард яригдаж, олон нийтэд мэдээлэл бараг хүрдэггүй байв. Харин 49 хувийг ОХУ-ын талаас авсан дотоодын аж ахуйн нэгжийг Засгийн газар жинхэнэ утгаар нь олон нийтэд үзэн ядуулж чадсан. Одоо ХХБ, "Монголын зэс” шиг муу газар алга. Шүүх дээр ялалт байгуулаад байгаа ч УИХ, Засгийн газар нь хүчээр төрд авах шийдвэр гаргаад, нөхөн тооцох арга гэх мэргэн ухаан бодоод олчихсон сууж байх жишээтэй.
Биднийг ингэж улс төржиж, 49 хувиа тойрч хэмлэлдэж байх зуур "Эрдэнэт” үйлдвэр тэр чигээрээ улсын мэдлээс гарах эрсдэлтэй тулгарчээ. Энэ асуудлаа бөөн юм болж байж шийдлээ гэхэд 49 хувийнхан дахиад Арбитрт хандахад Засгийн газар унах өндөр эрсдэлтэй. Ийм байдлаар "Эрдэнэт”-ийг тойрч хэрэлддэг нэг сайхан хэвшил бий болсноор Тавантолгой төслийг эрчимжүүлэх, Оюутолгойн цахилгаан станц, нефтийн үйлдвэр барих сайхан амлалтууд сулрах вий.
Бид хэрэлдэх тусам гадаад орчинд муухай харагдана, Монголд орж ирэх хөрөнгө оруулалтууд багасна. Асуудлаа том дүнгээр нь хараад, "Эрдэнэт” тойрсон маргаанаа хурдан шийдэх бодит шаардлага үүсчээ.
Ж.МЯДАГБАДАМ
http://medee.mn/main.php?eid=103811“Эрдэнэт”-ийг тойрсон зовлон эгэл ардынхаас их болжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
| Нью йоркын хөрөнгийн бирж | ||
| Нэр | Хаалт | Өөрчлөлт |
| BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
| Австралийн хөрөнгийн бирж | ||
| Нэр | Хаалт | Өөрчлөлт |
| General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
| Лондонгийн хөрөнгийн бирж | ||
| Нэр | Хаалт | Өөрчлөлт |
| Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
| Хонконгийн хөрөнгийн бирж | ||
| Нэр | Хаалт | Өөрчлөлт |
| Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
| Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани
>


























