Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гарын үсэг хуурамч байсан бол “УБТЗ” 12 жил “Стандарт” банктай өрийн бичиг шидэлцэх үү

Гарын үсэг хуурамч байсан бол “УБТЗ” 12 жил “Стандарт” банктай өрийн бичиг шидэлцэх үү

 

Д.Сугар дуугарлаа. Олон ч үг дуугарсангүй. Хуурамч гарын үсэг гэдгийг л дахин хэлжээ. Өнөөдөр сонссон бас нэг сонирхолтой мэдээлэл гэвэл Стандарт банкны 60 хувийг Хятадын Аж үйлдвэр, Арилжааны банк / Industrial and Commercial Bank Of China буюу ICBC/ 770 сая ам.доллараар худалдан авах хэлцэл дууссаныг албан ёсоор олон нийтэд зарласан явдал байв.

Тухайлбал 2015 оны хоёрдугаар сарын 1-нд Хятадын Аж үйлдвэр, Арилжааны банк / Industrial and Commercial Bank Of China буюу ICBC/, Лондон дахь Standart Bank-ийн хяналтын хувьцааг худалдан авсан. 2007 оны 10-р сарын 25-ны өдөр Хятадын Үйлдвэрийн ба Арилжааны Банк Лимитед ("ICBC") болон Standard Bank Group Limited ("Standard Bank") хамтран хувьцаа эзэмшлийн гэрээ, стратегийн хамтын ажиллагааны талаар хамтран зарласан.ICBC нь 20 хувийн хувьцааны 36.67 тэрбум ранд буюу 5.46 тэрбум ам.долларыг төлснөөр Standard Bank-ын хамгийн том хувьцаа эзэмшигч болно.Хоёр банк стратегийн хамтын ажиллагаагаар дамжуулан олон салбарт урагшилж байна. Стандарт банк нь 1970 онд Йоханнесбург дахь хөрөнгийн бирж дээр олон нийтэд арилжаалагдаж байсан бөгөөд тухайн үедээ буюу 2007 оны 10-р сарын 22-нд 144.7 тэрбум ранд буюу 21.5 тэрбум ам.доллараар зах зээлд үнэлэгдэж байжээ. Ингээд 11 жилийн дараа буюу эдүгээ Стандарт банкны 60 хувийг Хятадын Аж үйлдвэр, Арилжааны банк / Industrial and Commercial Bank Of China буюу ICBC/ 770 сая ам.доллараар худалдан авахаар болж байгаа юм байна. 

Харин Стандарт банк ч, Английн хатан хааны шүүх ч хуурамч гарын үсэг гэдгийг мэдэлгүй өнгөрсөн он жилүүдийг элээсэн үү. Д.Сугарын үзүүлсэн бичиг шиг хэдэн бичгийг "Жаст”-ын Ш.Батхүү хэн, хэн рүү шидэж өнөөдрийг хүрсэн бэ гэдэг өөр асуудал.

Ш.Батхүүгээс Ч.Даваацэрэнд хаягласан бичгийн тухайд бол "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн тэр үеийн удирдлага нь энэ үйлдлийн талаар огт мэдэхгүй байсан болохыг үүгээр тодорхойлов. "Жаст групп” ХХК нь "Стандарт” банкны зээлийг төлж барагдуулахаар ажиллаж байна” гэсэн Ш.Батхүүгийн гарын үсэгтэй бичиг. Тэгвэл "УБТЗ” ХНН-ийн тухайд В.Магдей агснаас эхлээд өнөөг хүртэл "УБТЗ” ХНН-ын удирдлагууд болон "Стандарт” банкныхан хоёр талаас албан бичгээр л "харилцаад”, бас уг гэрээг улам баталгаажуулаад төлөөд явж байжээ. Хамгийн сүүлд 2013 оны 8 дугаар сарын 1-ний өдөр "УБТЗ” ХНН-ийн Даргын үүрэг гүйцэтгэгч Н.Сэрээнэндоржийн тухай үеийн Зам, тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Манлайбаярт илгээсэн бичигт "Бид "УБТЗ” ХНН-ийн тухайн үеийн Замын дарга Т.Очирхүүгээс Stardart Bank-нд 2010 оны 12 дугаар сарын 2-ны өдөр гаргаж өгсөн №12/1491 дугаартай Баталгаа, 2012 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр гаргаж өгсөн№12/57 дугаартай Баталгаа гэх баримтуудыг 2013 оны 6 дугаар сарын 3-ны өдөрStardart Bank-ны төлөөлөгчидтэй уулзахдаа анх удаа харж, энэ тухай мэдсэн болно” гэсэн байгаа юм.

"Стандарт" банкны Өмнөд Африкийн салбараас 2013 оны тавдугаар сарын 24-нд "Эрдэнэт" үйлдвэрт "Манайхаас мөнгө зээлсэн Жаст групп зээлээ хугацаанд нь төлөхгүй байгаа учраас батлан даалт гаргасан танай Эрдэнэт үйлдвэрт хандаж байна" гэх утга бүхий албан бичиг ирсэн. Дараа нь Ш.Батхүүгийн гарын үсэгтэй бичиг Ц.Даваацэрэнд 2013 оны 6 сарын 19-нд очсон байна. "УБТЗ”-ийн тухайн үеийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Сэрээнэндоржийн 2013 оны 8 сарын 1-ний бичигт "Жаст” ХХК нь Stardart Bank-тай байгуулсан зээлийн гэрээгээ биелүүлээгүйн улмаас Stardart Bank 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Англи улсын захиргааны шүүхэд нийт 9 хариуцагчид холбогдуулан нийт 55.742.555.63 ам.долларын нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас "УБТЗ” ХНН-д холбогдуулан 33.088.690.26 ам.доллар буюу 21.729.342 англи паунд нэхэмжилсэн байна. Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх явцад зээлийн хүү, алданги, үргэлжилж өсөж буйг тэмдэглэжээ. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын гол үндсэн нотлох баримт нь дээр дурдсан Замын даргаар ажиллаж байсан Т.Очирхүүгийн гарын үсэг зурж өгсөн хоёр баталгааг нэрлэжээ. 

Английн хатан хааны шүүх нэхэмжлэлийн өргөдлийг хүлээн аваад шүүгчийн захирамж гаргасан байна. Захирамжийн 2-т "Хариуцагч бүр нэхэмжлэлийн шаардлагыг авч, нэхэмжлэлийн шаардлагыг тэдэнд, Монгол Улсад хүргүүлснээс хойш 24 хоногийн дотор хүлээн авсан тухай мэдэгдэл гаргах эсвэл зөвшөөрсөн мэдэгдэл хүргүүлэх замаар хариу өгвөл зохино” гэжээ. Өөрөөр хэлбэл 2013 оны 7 сарын 19-нд шүүхийн шийдвэр гараад Монголын талд хүргүүлснээс 24 цагийн дотор хариу өгөх болчоод "Жаст”-тай холбоотойгоор "Стандарт”-тай холбогдсон, бас Оростой хамтарсан /тэр үед 49 хувийн худалдан авалт сураггүй байсан/ дээрх хоёр том байгууллага түргэн авч бичиг шидэлцэж эхэлсэн байтал яагаад одоо болтол "Гарын үсэг хуурамч” гэж мэлзсээр байна вэ гэдэг нь сонин байгаа биз. Мөн тэр 2013 оны зун "Хадгаламж” банк дампуурсан нь ил болж Төрийн банкны мэдэлд очсон. Монгол шуудан банкийг залгисан Хадгаламж банк "Анод”-ын дампуурлаас тэс өөр цэвэрхэн аргаар Төрийн банкинд нэгтгэгдэн аврагдсаны шалтгааныг Ерөнхий сайд асан С.Баяр болон МАН-ын сүр хүчтэй холбохоос аргагүй байдаг. 

Үүнээс хойшхи асуудал гэвэл "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь нь Монголын нэгэн компанийнх шүү гэж хэлэх боломж Монголын талд үлдсэн болов уу. Эсвэл битүүмжлүүлж баларсан гэгдэх бүхнээ зөвхөн ICBC банкны мэдэлд оччихлоо гэж үзэх үү гэдэг асуудал л үлдлээ. "Эрдэнэт үйлдвэр”-ийг Төрийн мэдэлд 100 хувь байлгах хүсэлтэй бүлгийн тухайд 100 хувь л "Стандарт” банк, түүний 60 хувийг худалдаж авсанICBC-д хүлээлгэн өгөх нь зүйтэй гэсэн байр суурин дээрээ хэвээрээ байх. Тэгвэл 49 хувийг худалдан авсан гэх "Монголын зэс” одоо авлагатай юу гэхээс өргүй болж таарна аа даа. Уг нь "Монголын зэс”-д үлдээчихсэн бол "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь нь Монголын нэгэн хувийн компанийнх гэхсэн. Цаашид асуудал хэрхэн үргэлжлэх бол. Арбитын шүүх дээр ч гэсэн нэг их "гоёор” ялагдахыг хэн нэгэн хүлээж байсан юм биш биз. 

Мартсанаас "УБТЗ” ХНН-ийн өр яах вэ. "Стандарт банк” ч, ICBC ч тэндээс авах өрийг "тэглэе цаашаа” гэхгүй л болов уу. Хуурамч гарын үсэг гэдэг үлгэрээ дуусгаад Монголд юу үлдэх бол гэдгийн төлөө хуульчдаараа зэвсэглээд зүтгээд үзэж болохгүй гэж үү. Тэгэх хүсэл алга уу.

Нийтлэлч У.Оргилмаа

Гарын үсэг хуурамч байсан бол “УБТЗ” 12 жил “Стандарт” банктай өрийн бичиг шидэлцэх үү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өнөөдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани