Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Үнэт цаасны зах зээлийн үнэлгээ түүхэн дээд түвшинд хүрчээ

 
 Үнэт цаасны зах зээлийн үнэлгээ түүхэн дээд түвшинд хүрчээ

Улаанбаатар/МОНЦАМЭ/.Үнэт цаас, даатгал, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоод өнгөрсөн онд 25 хувийн өсөлт үзүүллээ хэмээн Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
Дээрх салбаруудыг СЗХ зохицуулдаг бөгөөд үнэт цаасны зах зээлийн үнэлгээ 2017 оны жилийн эцэст  2.4 их наяд төгрөгт хүрсэн нь 2016 оноос 65.9 хувийн өсөлт үзүүлсэн нь түүхэндээ хамгийн өндөр түвшинд хүрсэн байна. Зах зээлийн үнэлгээг дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулбал 9 хувьд хүрчээ. Улмаар үнэт цаасны шинээр гаргасан үнэт цааснууд амжилттай арилжигдсан нь тус салбарт зах зээлийн эрэлт нэмэгдснийг илтгэжээ.
Тодруулбал өнгөрсөн онд үнэт цаасны нийт арилжаа 860.8 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд хувьцааны арилжаа 78.1 тэрбум, Засгийн газрын үнэт цаасны арилжаа 772.5 тэрбум, компанийн бондын арилжаа 10.2 тэрбум төгрөг байсан. "Монголын хөрөнгийн бирж” ХХК-ийн ТОП-20 индекс 66.5 хувиар,  MSE-ALL индекс 33.1 хувиар өсчээ.


Хөрөнгийн зах зээлд нийт 52 үнэт цаасны компани болон Хорооны үнэт цаасны бүртгэлд бүртгэлтэй 300 хувьцаат компани үйл ажиллагаа явуулж байна.
Хөрөнгийн зах зээлийн өсөлтөд жин дарсан гол арилжаа бол ЗГҮЦ-ны арилжаа юм. Мөн онд анхдагч зах зээлийн арилжаагаар 6.7 сая ширхэг үнэт цаасыг 630.2 тэрбум төгрөгөөр арилжиж, харин ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 1.4 сая ширхэг үнэт цаасыг 142.3 тэрбум төгрөгөөр арилжжээ.
Даатгалын салбарын нөхөн төлбөр 31.9 хувиар өсчээ


Харин даатгалын салбарын нийт хөрөнгө 2017 оны жилийн эцсийн байдлаар 244.7 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 17.4 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Салбарын нийт хөрөнгийн 79.1 хувийг ердийн даатгалын компаниуд, 3.2 хувийг урт хугацааны даатгалын компани, үлдсэн 17.7 хувийг давхар даатгалын компани эзэлж байна.
Салбарын нийт хураамжийн орлого өнгөрсөн оны мөн үеэс 26.1 хувиар нэмэгдэж, 144.3 тэрбум төгрөг болсон ба үүний 97.8 хувийг ердийн даатгалын хураамж, 0.9 хувийг урт хугацааны даатгалын хураамж, үлдсэн 1.3 хувийг давхар даатгалын хураамж эзэлжээ.
Даатгалын салбарынхан өнгөрсөн онд 45.2 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр төлсөн нь өнгөрсөн онтой харьцуулбал 31.9 хувиар өсчээ. Нийт нөхөн төлбөрийн 98.0 хувийг ердийн даатгалын компаниуд гаргасан бол 2.0 хувийг урт хугацааны даатгалын компани гаргажээ.
Түүнчлэн даатгалын салбарын цэвэр ашиг өнгөрсөн оноос 15.7 хувиар өсч, 13.2 тэрбум төгрөг болжээ. Цэвэр ашгийн өсөлтийн гол шалтгаан нь давхар даатгалын компанийн цэвэр ашиг 55.6 хувиар өссөнтэй холбоотой аж. Тайлант жилд ердийн даатгалын компаниудын цэвэр ашиг 8.7 тэрбум төгрөг, урт хугацааны даатгалын компанийн цэвэр ашиг 0.2 тэрбум төгрөг, давхар даатгалын компанийн цэвэр ашиг 4.3 тэрбум төгрөгт  хүрсэн байна. Нөөц сан өнгөрсөн жилээс 26.9 хувиар нэмэгдэж, 118.1 тэрбум төгрөгт хүрчээ.  ББСБ-ууд 5.5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ
Санхүүгийн зах зээлд  534 банк бус санхүүгийн байгууллага  үйл ажиллагаа явуулж байгаагийн 90 хувь нь зээлийн үйлчилгээ эрхэлж буй юм.
Салбарын нийт хөрөнгийн хэмжээ тайлант онд 969.2 тэрбум төгрөгт хүрсэн нь ДНБ-ийн 3.6 хувьтай тэнцүү байна. Нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оноос 23.1 хувиар өссөн ба хөрөнгийн өсөлтийн 84.6 хувийг хувь нийлүүлсэн хөрөнгийн өсөлт бүрдүүлж байна. ББСБ-уудын активын бүтцийг харахад, нийт зээлийн өсөлт хөрөнгийн өсөлтийн 88 орчим хувийг бүрдүүлж байна.
ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлсний дүнд ББСБ-уудын хөрөнгийн хэмжээ нэмэгдэж улмаар зах зээл дэх зээлийн нийлүүлэлт өсчээ. Салбарын зээлийн нийлүүлэлт нэмэгдсэнээр банкнаас бусад санхүүгийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, зээлийн бүтээгдэхүүний үнэ болох хүүгийн түвшин буурч буй зэрэг эерэг өөрчлөлтүүд ажиглагдаж байна.
 Өнгөрөгч онд салбарын нийт зээлийн хэмжээ өмнөх оноос 33.4 хувиар өсөж 638 тэрбум төгрөгт хүрч, ББСБ-уудын зээлийн сарын жигнэсэн дундаж хүү 4 хувиас буурч 3.4 хувьд хүрлээ. 2017 оны байдлаар ББСБ-уудын нийт ашиг 13 хувиар өсөж 66.8 тэрбум төгрөгт хүрчээ.
2017 оны байдлаар хадгаламж, зээлийн хоршооны тусгай зөвшөөрлийн эрхтэй  290 хоршоо, 55,624 гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж. 2017 онд салбарын нийт цэвэр ашиг 5.5 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн онтой харьцуулахад 42.4 хувиар нэмэгдсэн нь 2012 оноос хойш хамгийн өндөр өсөлтийг үзүүлжээ.
Цэвэр ашгийн энэхүү өндөр өсөлтөд хадгаламж, зээлийн хоршоодын нийт орлогын өсөлт голчлон нөлөөлсөн бөгөөд нийт орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29.9 хувиар нэмэгдэж, сүүлийн 10 жилийн хугацаан дахь хамгийн өндөр хувьд хүрчээ.


Б.Заяа
Гэрэл зургийг Т.Чимгээ

Эх сурвалж: Монцамэ агенгтлаг


Үнэт цаасны зах зээлийн үнэлгээ түүхэн дээд түвшинд хүрчээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өнөөдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани