- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
УТАА МАРТАГДАХ ЦАГ
Өглөөний 08.00 цагийн байдлаар Баянхошуу, МҮОНРТВ, Баруун дөрвөн зам орчимд агаар бага зэргийн бохирдолтой. Улаанбаатарын бусад цэгүүдэд агаар бохирдолгүй хэвийн байна. Ийнхүү улаанбаатарчууд урин дулааны улиралтай зэрэгцэн шагшин гайхагдаж байсан утааны тухай яриагаа орхиход хүрлээ. Төр засаг хийгээд иргэдийн зүгээс энэ тухай яриаг дараагийн өвөлтэй золгох хүртлээ "мартаж” орхидог. Энэ нь гэм биш зан болсон зүйл. Утааны оргил үед Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганд "...Утааг арилгаж чадахгүй бол УИХ-ыг тараах санал гаргана” гэж мэдэгдэж байв. Одоо бол улирлын аясыг даган "утаагүй” Улаанбаатарынхан боллоо.
Тэгвэл яг энэ үед АНУ-ын Элчин сайдын яамнаас нийгмийн сүлжээнд "Утаагүй" олон нийтийн аяныг өчигдөр эхлүүлжээ. Агаарын бохирдлын идэвхтэй үеийн дараа ч утааны хор хөнөөлийн талаарх олон нийтийн сонор сэрэмжийг хадгалах ба нэмэгдүүлэх, мөн агаарын бохирдлын эсрэг авч болох богино болоод урт хугацааны хариу арга хэмжээг сурталчлах санаачлагатайгаар эхлүүлж байна. Тэд бидэнд сануулж байна. Бидний яг энэ үеэс эхлэн мартчихдаг утааг сануулан ийнхүү аян эхлүүлжээ. Тэд энэ аяныхаа хүрээнд долоо хоног бүр салбар салбарын мэргэжилтнүүдтэй Фэйсбүүк Лайв ярилцлага хийж, шууд дамжуулах, агаарын чанарын тухай баримт, статистик, тайлан, мэдээлэл, зөвлөгөөг нийтэд түгээх, мөн богино хэмжээний баримтат кино бэлтгэх зэрэг ажлууд хийгдэх гэнэ.
Тэгвэл төр засгийн зүгээс агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан дараах тодорхой арга хэмжээнүүдийг авахаар баталсан. Энэхүү УИХ тогтоолын төсөлд тусгагдсан онцлох заалтуудыг утаа мартагдах цагт дор эргүүлэн сануулахад,
- Улаанбаатар хотод байгаа түүхий нүүрсээр ажилладаг халаалтын нам даралтын зуухнуудыг 2019 оноос хаах,
- Зохист хэмжээнээс их хорт утаа ялгаруулж байгаа авто тээврийн хэрэгсэл, зориулалтын бус түлш хэрэглэн химийн хорт бодис ялгаруулж агаарын чанар, нийгмийн эрүүл мэндэд хохирол учруулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг чангатгаж, таслан зогсоох арга хэмжээг авах,
- Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэх, гэр хорооллын дэд бүтцийг бий болгож, төвлөрсөн дулаан хангамжид холбох,
- Аймгийн төвүүд болон Улаанбаатар хотод баригдаж бэлэн болсон, зах зээл дээр борлогдоогүй байгаа орон сууцны тооцоолол судалгааг нарийвчлан гаргаж, тэдгээрт гэр хорооллын иргэдийг оруулах талаар арилжааны банкууд, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран судалж, 2018 оны эхний хагас жилд багтаан холбогдох шийдвэрийг гаргах,
- Чанар стандартын шаардлага хангасан утаагүй шахмал болон хийн түлшний үйлдвэрлэл эрхлэгчдийг төрийн оновчтой бодлогоор дэмжих,
- Нийслэл болон төвлөрсөн суурин газрын агаарын бохирдлыг бууруулах, утааг багасгах асуудлыг тухайлан хариуцах төрийн захиргааны бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох,
- Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор нийслэлээс орон нутаг руу ажиллаж амьдрах иргэдийн санал санаачилгыг дэмжих бодлого боловсруулан хэрэгжүүлж, аян өрнүүлэх,
- Дагуул хотуудыг бий болгож шинжлэх ухаан, технологи, инноваци, аялал жуулчлал, аж үйлдвэр, худалдааны чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх,
- Төрийн зарим байгууллагууд болон төрийн өмчит их, дээд сургуулийг шилжүүлэх, тэдгээрийг холбосон хурдны зам, метро байгуулах урьдчилсан тооцоо судалгаа хийх,
- Нийслэл хотын зарим чиг үүргийг аймгийн зэрэглэлтэй болон дагуул хот руу шилжүүлэх зэрэг асуудлыг 2018 оны 1 дүгээр улиралд багтаан судалж, холбогдох шийдвэр гаргах,
- Төсвийн байгууллагын халаалтын нам даралтын зууханд улсын төсвийн хөрөнгөөр, хувийн аж ахуйн нэгж, байгууллагад урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр тус тус технологийн шинэчлэл хийх ажлыг 2018 оноос эхлүүлэх, тэдгээрийн хэрэглэгчдийг төвийн эрчим хүчний системд холбох, сэргээгдэх эрчим хүч, хийн түлшинд шилжүүлэх замаар түүхий нүүрсний хэрэглээг багасгах асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх,
Харин энэхүү төлөвлөгөөт ажлууд хэрхэн хэрэгжиж байгаа талаар өнөөдрийн байдлаар албан ёсны мэдээлэл алга байна. Олон жилийн туршлагаар эрх баригчид утааны улиралд авах арга хэмжээгээ цогц байдлаар боловсруулдаг. Харин үүнийгээ дараа жилийн "утааны улирал" эхлэх хүртэл мартчихдаг. Харин энэ удаад эрх баригчид бодлого төлөвлөгөөгөө хэрхэн ажил хэрэг болгохыг харах л үлдэж байна.
П.ГОО
Оллоо.мн
УТАА МАРТАГДАХ ЦАГ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
| Нью йоркын хөрөнгийн бирж | ||
| Нэр | Хаалт | Өөрчлөлт |
| BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
| Австралийн хөрөнгийн бирж | ||
| Нэр | Хаалт | Өөрчлөлт |
| General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
| Лондонгийн хөрөнгийн бирж | ||
| Нэр | Хаалт | Өөрчлөлт |
| Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
| Хонконгийн хөрөнгийн бирж | ||
| Нэр | Хаалт | Өөрчлөлт |
| Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
| Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани
>


























