Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хамар доорхи аюулыг хайхарч үздэг үү, бид

 
 

"Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ”  Үндсэн хуулиар баталгаажуулж хамгаалуулсан эрх дархтай ард түмэн гэвэл монголчууд бид.  Цаасан дээр хараар бичсэн энэ эрх дарх бодит амьдрал дээр хэр хэрэгждэг нь эргэлзээтэй.  


Эрүүл, аюулгүй орчин гэдэг зүгээр нэг хэлэх гээд хэлчихсэн гоё ганган үг биш.  Энэ үгийн араас хэрэгжилт, хариуцлага, бодит үр дүн дагалдах учраас нэхэл хатуутай шалгуур байх учиртай. Улсынхаа нийслэлд "Аз жаргалтай Улаанбаатар” гэсэн тодотгол хайрлачихаад  байгаа. Монгол хүн амны билэгдлээрээ, ингээд хэлчихэд болохгүй юмгүй мэт. Гэхдээ энэ аз жаргалын тодотгол хийсвэр байх учиргүй. Аз жаргал өөрөө харьцангуй ойлголт.  

Улаанбаатарт явган зорчигч, тээврийн хэрэгсэл хоёр нэг дохиогоор хөдөлгөөнд огтлолцдог. Жишээ нь: Ногоон гэрлээр зам хөндлөн гарч байгаа зорчигч баруун гар талаас эргэх тээврийн хэрэгсэл хоёр. Монголд ирсэн АНУ-ын иргэн хөдөлгөөний энэ зохицуулалтыг ихэд гайхаж  байгаагаа хэвлэлийнхэнд дуулгаж байсан нь бий.  


Эргэлзмээр ч юм шиг аймаарч  юм шиг тоо баримт бий. Монголд авто замын ослоор нас барсан хүүхдийн тоо Сирийн иргэний дайнд амь үрэгдсэн хүүхдийн тооноос давж байгааг мэдээллийн хэрэгслүүд анхааруулж байв.Энэ бол мөнөөх л бидний эргэн тойрон дахь орчин аюултай байна гэсэн үг.  Улаанбаатарын гол айдас энэ зам тээврийн осол эндэгдэл. Айдас болгоомжлол аз жаргал мөн үү.


Кино үзээд гарч явсан оюутан залуу, албаны ажлаа амжуулж явсан жолооч залуу "тэнгэр”-ээс унасан төмөрт оногдож, цаг бусаар хорвоог орхиж байсан эмгэнэлтэй тохиол бий.  Баригдаж буй барилгууд тэр чигээрээ айдастай, аюултай орчин. Тэнд хөдөлмөрийн аюулгүй байдлын хэм хэмжээг хэзээ ч төгс төгөлдөр биш юмаа гэхэд журам номын дагуу мөрдөж ажилладаггүй.

...Хэдэн жилийн өмнө Баянхонгор аймгийн Галуут, Бөмбөгөр, Баян-Овоо сумын нутгаар явав. Ерөнхийдөө уул уурхай төвлөрсөн, алт олборлолтын гол бүс нутаг.  Тэнд ажиллаж байгаа уул уурхайн компаниуд тэр сайхан газар нутгийг орвонгоор нь эргүүлж хүн байтугай мал амьтад  амьдрах аргагүй  там болгосоныг эндхийн Далангийн нуруу гэдэг газраас харж билээ.  Нэгэн цагт булаг ус бургилж, хүн мал нь зоо тэнэгэр налайж байсан уулын тэр сайхан амын алтыг олборлоод нөхөн сэргээлт хийлгүй орхисноос мал амьтан нүхэнд унаж үхдэг, айл мал нь дайжиж нүүсэн байв.


...Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Олон овоотын уурхайг ашиглахдаа алтны агууламжтай шороог овоолж байгаад цианитын уусмал бүхий  шингэнээр  алтыг тунгааж олборлодог тухай нутгийнхан ярьдаг байв. Уурхай талбайн тогтоол усанд хошуугаа хүргэсэн болжмор тэр дороо хордож үхэж байна хэмээн ярилцдаг байлаа. Нэгэн цагт нарийн соргог өвстэй малын сайхан бэлчээр байсан нутаг ийнхүү хөрс нь хордож шороо бужигнасан улаан хөрс болж үлдэж байгаа нь ганц энэ биш. Уул уурхай ингэж мөнөөх Үндсэн хуулийн "эрүүл аюулгүй орчинд амьдрах” монголчуудын эрхийг эрээ цээргүй, эрх дархтайгаар хөсөрдүүлж байгаа нь маргах аргагүй үнэн билээ.


...Хэдэн жилийн өмнө Дархан-Уул аймгийн  Хонгор сумыг хоёр гуравхан хятад  хордуулчихаад чимээ анир, ял зэмлэлгүй сураг алдарсан. Тэдний үлдээсэн хор уршиг одоо ч арилаагүй хэвээр байна. Ураны хайгуул Улаанбадрахын  сумын иргэдийн эрүүл мэндэд аюул учруулж буй тухай  дуусдаггүй гомдол хэдэн жил үргэлжижлж байна.

Байсхийж байгаад л монголчуудын чихийг халууцуулж, сэтгэлийг сэмэлдэг  түгшүүр бол хоол хүнсний хордлого. Сургуулийн сурагчид, үйлдвэрийн ажилчид  олноороо идсэн уусанаасаа хамтдаа хордсон нь нэг биш. Багануур, Дорнодод  идээний дээж хэмээн хүртсэн хатуу ундаанаасаа хордож, хэд хэдээрээ  дэлхий дэрлэсэн гунигтай бөгөөд эмгэнэлтэй тохиол бий.  Тэднийг архичид, дур  сонирхолдоо болж хортой шингэн ууж хордож үхлээ хэмээн үл ойшоодог ч  бидний амьдран буй орчин ийм аюултай бүхнээр дүүрэн байгааг илтгэх жишээ энэ мөн.

Хүнсний хангамжаараа бусдаас хараатай, импортонд дулдуйддаг байна гэдэг тэр чигээрээ эрсдэл мөн. Зуны халуун, өвлийн хүйтэнд хол зам туулж хоног сараар тээвэрлэгдэхдээ чанар байдлаа алдахгүй гэх баталгаа үнэндээ байхгүй. Хоол хүнсний аюулгүй байдал бол монголчуудын орших эс оршихуйн нэг шалтгаан  гээд хэлчихвэл хэтрүүлэг болохгүй болов уу.


Мэргэжлийн болон хяналтын төв байгууллагууд нь төвлөрч байдаг болохоор Улаанбаатар хот хамгийн аюулгүй орчинтой байж болохоор.  Гэвч тийм биш аж.  Өчигдөр нэгэн ноцтой мэдээлэл дуулдлаа.


Тодруулбал, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Хас гоёл” ХХК цианид бодисыг их хэмжээгээр, хууль бусаар ашиглаж байсныг хууль хүчний байгууллагаас илрүүлсэн байна. Уг компанитай холбоотой хэргийг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Энэ цианит бол зөвхөн тусгай зөвшөөрлөөр ААН, байгууллага ашигладаг. Цианит нь хүний эрүүл мэнд, амь насанд аюултай химийн бодис тул холбогдох яам, мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн нарийн шалгуураар тусгай зөвшөөрөл олгодог. Гэтэл яаж яваад ямар замаар захын компани ус шиг хэрэглээд явж байна вэ.


Сүүлийн үед гэр хороолол дунд байшин барилга баригдаж үйлдвэрлэл явуулж байна.  Тэнд мэргэжлийн байгууллагын хараа тусч, хяналт хүрдэг эсэх нь эргэлзээтэй. Яг энэ "Хас гоёл” ХХК шиг алт мөнгөний дархан, урлал хийдэг компани Чингэлтэй дүүргийн 9-р хороонд  гэр хороолол дунд  өдөр шөнөгүй ажиллаж байх юм билээ.  Тэр хавь хэр эрүүл аюулгүй орчин бол...

Монголчууд хэнэггүй талдаа ард түмэн. Энэ хэрээрээ амьдарч буй орчныхоо чанар байдлыг төдийлөн анзаараад байдаггүй байж магад.  Гэвч хамар доор чинь аюул, хаяанд чинь хорт бодис  байдгийг  "Хас гоёл”-ын жишээнээс харж болмоор байна шүү.


М.Нэргүй

http://www.zaluu.com/read/1h00g35gg


Хамар доорхи аюулыг хайхарч үздэг үү, бид
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани