Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

АН 49 хувийг гаднаас авчирч, Ардын нам 51 хувийг гадагш нь алдлаа

 

АН 49 хувийг гаднаас авчирч, Ардын нам 51 хувийг гадагш нь алдлааНэг нэршил бий болгох цаг одоо болж. "АН 49 хувийг гаднаас авчирлаа, Ардын нам 51 хувийг гадагш нь алдлаа” гэж. Өнөөдөр ид яригдаж буй Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийн барьцааг Монголын төр төлөхөөс өөр аргагүй бололтой. Тэгэхгүй бол хүү алданги нь дээшээ явсаар эргүүлж авах боломжгүй тоонд хүрч мэдэх нь. Ийм гарцаагүй байдалд Эрдэнэт үйлдвэрийг оруулсан бололтой, тус үйлдвэрээс насаараа баяжсан улс төрчид. Бүр нарийндаа бол 109 сая ам.долларыг Хятадад төлнө. Стандарт банкны 60 хувийг авсан Хятадын төрийн дөрвөн том банкны нэг Аж үйлдвэр, худалдааны банк арай өөр нэршлээр Монголд салбараа хэдийнээ нээчихсэнийг манай улс төрчид мэдэхгүй л байв гэж дээ.

Монголын ард түмэн Эрдэнэт үйлдвэрийн 51 хувь хүний мэдлийнх болоод удсаныг хэзээ хойно мэдлээ. Хэл аманд хүчээр оруулсан 49 хувийг бол маргааш нь л Ерөнхий сайд нь баяртайгаар мэдэгдэж баларсан. Үүгээрээ энэ "хоёр хувь” их ялгаатай юм. 49 хувийг оросуудаас 400 сая ам.доллараар худалдаж авах ажлыг Монголын нэг чөмөгтэй аж ахуй нэгж хийсэн. Хэрэвээ Монголын Засгийн газар худалдаж авсан бол дор хаяж нэг тэрбум ам.доллараар авах наймаа байсныг захын нягтлан бодох ч мэднэ. Иймэрхүү эдийн засгийн үнийн асар том зөрүүний талаар хэн ч дуугарсангүй. Дуугарах боломж олгохгүйгээр зөвхөн хар пиар болгох ажлыг Ц.Нямдорж тэргүүлэн нам хийж ард түмэнд хачин их таалагдаж байна. 51 хувийг тавьж туухад Ц.Нямдорж шиг мэдэхийн дээдээр мэдэж байсан хүн байхгүй гэдгийг Монголын ард түмэн одооноос ойлгож эхэлж байна. Ц.Нямдорж шиг Хууль зүйн сайдын ажлыг таван удаа хийж буй хүн өнгөрсөн бүх хугацааны төрөөс хийсэн бүх том хулгайг мэднэ. Мэдсэн хэрнээ дуугүй өнгөрөөд байсан тухай нь бодмоор л юм билээ. Өнөөдөр нам дотор нь ард түмэнд шударга шулуун мэт харагдах нь ганцхан тэр л үлдсэн учраас түүнийг өмнөө барьж байна. Алтан гэж тэрбумтан эмэгтэйн улс төрийн өмгөөлөгч нь Ц.Нямдорж байдгийг ард түмний мэдэх хэсэг их бий. Алтангийн хүү Сүрэн гэж нөхөр Төрийн банкнаас байхгүй олон сая долларыг байсан болгон босгож аваад Жастын Батхүүд зээлүүлж байсны нарийн учрыг тус банкны захирал Баярсайхан өчигдрийн өдөр тутмын сонинд дурайтал томоор ярьж дээ. Ард нь Ц.Нямдорж л харагдаад болдоггүй. Энэ мэт Эрдэнэтийн 51 хувийг тойрон үргэлжилж буй үйл явдлын дундаас энгийн иргэн Дорж ч ойлгохоор нэгэн логик гарч ирж байгаа нь "Өө хөөрхий, 49 хувийг төрд авна гэж Ц.Нямдорж нарын улайраад байсны учир нь 51 хувиа л хаацайлах улайрал байсан юм байна шүү дээ” гэсэн ойлголт юм. Ер нь тийм ч юм байна. Ц.Нямдоржийн хэрийн нохой санаатай хүн гал дүрэлзэх нь гэдгийг мэддэг юм байна л даа. Тэгээд л 49 хувьтай ноцолдож, дийлж, төрийн болгож авдаг юм байна. Ард түмэн цагаан цаас байхаа болих цаг одоо болж. 49 хувийг төрд авсан нь шударга үйл хэрэг биш, ийм л булхайтай хэрэг байжээ гэдгийг.

Ер нь бол Эрдэнэт үйлдвэрийн төрийн мэдлийн 51 хувь гэдэг үеийн үед, үрийн үрд мөнгөтэй нөхдийг өлгийдөн бойжуулж байсан хувь юм. Энэ үйлдвэрийн улсад төлдөг татварын дүн л нийгэмд ил тод байдаг. Бусад мөнгөнийх нь талаар хэн ч дуугарч байсангүй, ард түмний зүгээс хэн нь ч анзаарч байсангүй. Татварт төлдөгөөс гаднах тэр их мөнгө хаачдгийг одоо босговол бас л Монголын нийгмийг бухимдуулсан асар их нерв нэмэгдэнэ. Мэдээж тэр их мөнгийг өнөөдөр хамгийн их дуугарч байгаа МАН-ын дарга нар, бас хамгийн дуугүй байгаа дарга нар нь хамгийн сайн мэднэ.

Яг үнэндээ өнөөдөр Лондоны Худалдааны Дээд Шүүхээс Эрдэнэтийн 51 хувийг битүүмжлэх шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэр л бол шийдвэр. Гарсан дороо хэрэгждэг. Чухам ямар хэлбэрээр хэрэгжиж байна вэ. Баттай мэдээллэр бол лав л Эрдэнэт үйлдвэрийн Англи дахь томоохон гүйлгээний дансуудыг хэдийнээ битүүмжилчихсэнийг бүгд л нууж байгаа шүү дээ. Битүүмжилнэ гэхээр Эрдэнэт үйлдвэрийг ирээд лацдачих юм гэж ойлгоод байгаа юм. Үүнийг хамгийн сайн мэдэж байгаа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж битүүмжилсэн асуудал огт байхгүй хэмээн шууд худлаа ярьсан. Одоо бас хар л даа, нөхөр заавал дуугарч байх ёстой том үйл явдлууд өрнөж байна. 49 хувь дээр үхэн хатан дуугарч байсан шигээ биш юмаа гэхэд нэг их итгэл үнэмшилтэй царайгаараа ядаж ганц үг ган хийж болно. Дуугарч чадахгүй л байгаа.

Одоо тэгээд Эрдэнэт үйлдвэр цаашид яах юм. Лав л сая 49 хувийг төрийн мэдэлд авлаа гэснээс хойш УИХ-ын гишүүн бүр шахуу Эрдэнэт үйлдвэр рүү энийг ажилд ав, тэрийг тийм дарга болго гэсэн захидлыг өдөр шөнөгүй шидэлж эхэлсэн байна лээ. Шахааны хүмүүсээ тавьж дуусаад шахааны бизнес рүүгээ орно. Эргээд л Эрдэнэт үйлдвэр гэж баасан дээр шавсан ялаа шиг өнгөрсөн 25 жилийн дүр зураг руугаа орж байгаа нь энэ. Өөр ямар хувь заяа энэ үйлдвэрийг тэгээд хүлээж байна гэх юм. Угтаа бол энэ үйлдвэрийн ирээдүйн хөгжлийн хамгийн эрүүл зөв гарц нь төр-хувийн хэвшлийн хамтын оролцоо л байсан юм. Өмч зуун хувь төрийнх байх ийм л эмгэнэлтэй. Хэсэгхэн хором энэ үйлдвэрт хувийн хэвшлийн оролцоо бий болсон нь юун шахааны бизнес, дурын даргын дарамт шахалт, дотоодын хиймэл зардалын өсөлт, жинхэнэ эрүүл бизнесийн дүр төрх рүү орж эхэлсэн. Энэ үе нь энэ үйлдвэр дэх алтан хором байлаа. Одоо бараг аль улс орных нь өмч болох нь мэдэгдэхгүй шахам байдалд оров. Энэ бол Монгол Улсын төсвийн 30 хувийг бүрдүүлдэг, дэлхийд эхний арав, азидаа эхний тавд багтдаг, үйлдвэрийн хувьд дэндүү том эмгэнэл, харуусал юм.

Үнэхээр ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын хэлээд байгаа "Жилийн 150 сая долларын ашигтай ажилладаг үйлдвэрт 100 сая доллар төлөх нь юу ч биш” гэсэн нь бодитой хэрэгжвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хоёр л сонголт үлдлээ гэсэн үг. Нэгдүгээрт, худлаа ярьсан, эрх ашгийн илэрхий зөрчилтэй сайд нартаа хариуцлага тооцож хөөж явуулах, эс чадваас Засгийн газар огцрох. Өөр яах юм. Төрөөс зуун зуун сая ам.доллар хулгайлчихсан нөхдийг ард түмний нүдэн дээр цагаандаа гаран өмөөрч, тэдний улсад учруулсан хохирлыг төсвөөс төлнө гэдэг дэлхийн шившиг. Ард түмэн шууд бослого тэмцэлд хүрнэ. Тэр хэрийн мөнгийг төлөх хэмжээний хөрөнгөтэй хүмүүс л энэ том луйвруудын гол дүрүүд байгаа.

Энэхүү Монгол Улсад учирч буй том, бодит хохирлын асуудлаар АН-ын зүгээс Засгийн газарт албан ёсны шаардлага хүргүүлсэн. Мөн УИХ дах АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Ийм хэмжээний алдангийг Эрдэнэт үйлдвэрийн, эсвэл Засгийн газар төсвийн мөнгөөр төлөх оролдлого хийвэл бид дараа дараачийн хатуу арга хэмжээг авна. Энэ бол байж болохгүй асуудал” хэмээн мэдэгдсэн. Энэ улс оронд ер нь юу л болох гээд байна даа.

Эх сур: Өдрийн сонин


АН 49 хувийг гаднаас авчирч, Ардын нам 51 хувийг гадагш нь алдлаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

Өнөөдөр, 11:58
Өнөөдөр, 11:57
Өнөөдөр, 11:44
Өнөөдөр, 10:41
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани