Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Б.Энхтуяа: Миний хүүгийн аминд хүрсэн “Тэн Хун” компанийн эзэд хэргийг булзааруулахын тулд гэрчүүдийг бүгдийг нь худалдаж авсан байх

Уул уурхайн компаниуд  хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны наад захын  дүрэм, журмаа мөрдөхгүй, хуулийг уландаа гишгэж  буйн улмаас эрдэнэт  хүний амь үрэгдсээр байгаа билээ.  Зөвхөн Төв аймгийн Жаргалант сумын нутагт алт олборлодог Хятадын зуун хувийн хөрөнгө оруулалттай "Тэн Хун” компани дээр гэхэд  сүүлийн арав гаруй жилд  Монгол, Хятадын  11 иргэн золгүй байдлаар хорвоогоос халин оджээ.  Хамгийн сүүлд өнгөрсөн оны 12 дугаар сард  тус уурхайд харамсалтайгаар нас барсан  Г.О-ын ээж Б.Энхтуяа  ингэж ярьж байна.

 -"Тэн Хун” компанид сүүлийн жилүүдэд  олон хүн харамсалтайгаар  амь үрэгдсэн гэж сонслоо.  Хамгийн сүүлчийн  ийм явдал чухам юуны улмаас гарсан гэж та үзэж байгаа вэ?

-Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэр байдаг  Наран толгойн  алтны ордыг  Хятадын "Тэн Хун” компани эзэмжин үйл ажиллгаа явуулж байгаа. Тэнд удаа дараа хүний амь үрэгдэж байна. 2017 оны 12 дугаар сарын 18-нд миний хүү Г.О-гийн амь эрсэдсэн нь тус компанийн удирдлагын хууль бус ажиллагаатай л холбоотой бид үздэг.  Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангадаггүй энэ компанийн ажлын байранд урьд нь олон хүн амиа алдсан. Миний сайн мэдэж байгаагаар урьд нь 2012 онд хоёр хүүхэдтэй нэг эмэгтэй амиа алдсан нь мөн л хөдөлмөр хамгааллын  шаардлагыг хангаагүй  нөхцөлд  ажиллуулснаас болсон ноцтой хэрэг юм. 2015 онд ч бас ийм хэрэг гарч байсан. Миний хүүгийн нас барсан хэрэг нь тус компанид гарсан 11 дэх удаагийн хүн амины хэрэг юм.

-Урьд нь тэнд амиа алдсан хүмүүс бүгдээрээ монголчууд байсан уу?

-Үгүй ээ. Амь үрэгдсэн Монгол, Хятад иргэд нийлээд одоогоор бүгд 11 болоод байгаа юм. Ийм олон хүний аминд хүрсэн тус компанийн удирдлагууд хөдөлмөр хамгааллын хууль дүрмээ биелүүлэх, ийм эрсдэлээс хамгаалах талаар одоо болтол ямар нэгэн сургамж авч, алдаа зөрчлөө арилгаж чадаагүй байгаа нь маш харамсалтай.

 

-Таны хүүгийн үхлийн гол шалтгаан аюулгүй арга хэмжээ аваагүй дарга нартай нь холбоотой юм уу?

-Тийм ээ. "Тэн Хун” компанийн удирдлагууд хүдэр боловсруулах гэрээт үүргээ биелүүлдэггүй. Тус компани техник, технолог хөгжсөн энэ цаг үед маш бүдүүлэг арга хэрэглэж байгаа. Өөрсдийнхөө эзэмшлийн талбайгаас хүдэр боловсруулахын оронд заримдаа манай аймгийн нутагт гар аргаар алт олборлодог хүмүүсийн гаргасан шалаамыг машинаар ачиж авчраад цианит натри ашиглан алт ялгаж авдаг. Уг нь энэ компанийн олборлолтын талбайд маш их хэмжээний алт мөнгөний нөөц бий гэдэг. Цианит натри нь 99.7 хувийн ялгалттай. Тийм болохоор тэд хүдэр олборлохгүйгээр шалаам зөөж угаагаад байгаа юм. Уурхайгаас гаргасан хүдэр нь болохоор тээрэмд орж бутлагдаад гардаг. Харин тэр шалаам нь чийгшил ихтэй шороо учраас бункер дотор нь наалдаж зууралдах тохиолдол их гардаг. Тухайн өдөр шалаам дээр нь гурван Монгол хүн ажиллаж байсан. Тэд гурван метр гаруй урттай төмрөөр шалаамтай торных нь доороос түлхэж хатган шалаамыг нь баяжуулах үйлдвэрийнхээ тээрэм рүү явуулж байсан юм билээ. Бункерт нь бараг арваад тонн шалаам ордог гэсэн. Гэтэл  гэнэт тэдний дээрээс шалаам нь нурах үед гарах гарцныхаа ойролцоо байсан нөгөө хоёр хүн нь амжиж гадагшаа зугтаж гарсан, харин миний хүү шалаам гэдэг тийм их шороонд дарагдаж амиа алдсан. Ер нь техник хөгжсөн өнөө үед алтны агууламжтай овоолсон шороог нь хүмүүс гар аргаар тэгж сэтгээд, түлхээд сууж байх ёсгүй л баймаар юм. Тийм цаг үе мөн үү? Үгүй шүү дээ. Хамгийн эрсдэл ихтэй ийм аймшигтай нөхцөл байдлыг тус компанийн удирдлагууд өөрдсөө л гаргасан байна. Юун түрүүнд захирлууд нь хөдөлмөр хамгааллын дүрэм журмыг маш ноцтойгоор зөрчсөн. Нөгөө талдаа тэд миний дээр хэлсэнчлэн хөдөлмөрийн гэрээгээ зөрчин шалаам зөөж, хамгийн бүдүүлэг аргаар хүмүүсийг цалингаар нь барьцаалан хүчээр шахаж ажиллуулснаас хүн амины хэрэг гарчээ. 

-Талийгаачтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажлын байрыг нь арай өөрөөр зааж өгсөн байсан уу?

-Ажлын байрны тодорхойлолтод нь шалмаан шороог төмрөөр сэтгэж явуулах үүрэг огт байхгүй. Нэг үгээр хэлбэл, компанийн захирлууд нь албан тушаалаа урвуулан ашиглаж миний хүүгийн өдөр тутам хийх ёстой ажлаас өөр ажил хийлгэсэн.  

 

-"Тэн Хун” компани хэдэн оноос тус сумын нутагт алт олборлож эхэлсэн юм бэ. Лиценз нь одоо хэний нэр дээр байдаг юм бол?

-"Тэн Хун” компани 2007 оноос манай сумын Наран толгойн ордод үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Алт, мөнгө олборлох ажил нь 2011 онд эхэлсэн юм билээ. Харин лиценз нь УИХ-ын Сү.Батболдын нэр дээр анх байж байгаад хожим түүний дүү авсан гэж би сонссон. Тухайн үед би тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг толгойлон ажиллаж байсан юм. Үйлдвэрчний байгууллага мэдээж хэрэг ажилчдынхаа эрх ашгийг тэргүүн зэрэгт тавьж, тэдний эрх зөрчигдөхөөс хамгаалах хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн бүх талын арга хэмжээ авч ажиллаж таарна шүү дээ. Энэ үүднээс хөдөлмөр хамгааллын талаар маш муу анхаардаг тус компанийн удирдлагуудтай зөрчилдөх явдал их гардаг байлаа. Намайг Үйлдвэрчний эвлэлтийн хорооны даргаар ажиллаж байхад дээр дурьдсан хоёр хүүхэдтэй нэг эмэгтэй амиа алдсан ноцтой хэрэг гарсан юм. Тэр эмэгтэй үндсэндээ ажлын байран дахь дарамтнаас болж нас барсан. Түүний бие  өвдөөд байхад дарга нар нь огт хайхарч үзэлгүй, эмнэлэг рүү явуулахгүй ажил дээр нь байлгасаар байгаад үхүүлсэн. Энэ талаар би тухайн үед сонин хэвлэлээр тодорхой мэдээлж, зохих ёсны шаардлагуудыг тавьж байсан. Харамсалтай нь тус компанид хөдөлмөрийн  нөхцөл байдал одоо болтол дээрдээгүй, хууль дүрэм зөрчигдөж, хүний амь үрэгдсээр л байна.

-"Тэн Хун” компанийн удирдлагууд амь насаа алдаж хохирсон хүмүүсийн ар гэрийнхэнд ямархуу дэмжлэг туслалцаа үзүүлж байсан бэ. Хүн амины хэргүүдийг нь шүүх шударгаар шийдэж чадсан уу?

-2015 оны хүн амины хэрэг нь "Тэн Хун” компанийн нягтлан бодогчийн ярьснаас үзэхэд шүүхээр явж байгаад ар гэрийнхэн нь 17 сая төгрөг авсан байдаг юм. Энэ нь бусад хүн амины хэргүүдээсээ арай шударгадуухан байдлаар шийдэгдсэн юм болов уу даа. Бусдыг нь компанийн удирдлагууд ар гэрийнхэнтэй нь янз бүрийн байдлаар тохиролцоод салсан юм шиг байна лээ. Ажлын байран дээрээ нас барсан Хятад ажилчдынхаа асуудлыг яаж шийдсэнийг би сайн мэдэхгүй байна. Ямарч байсан цогцосыг нь чандарлан нутаг руу нь илгээсэн гэдэг. Тэгээд ар гэрийнхнээс нь Монголд хүрч ирсэн хүмүүсийг хотын дэлгүүрүүдээр оруулж, хүссэн юмыг сонирхуулж байгаад буцаадаг байсан юм билээ.

-Таны талийгаач хүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа одоо ямархуу шатандаа яваа вэ?          

-Төв аймгийн Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгаж байгаа гэсэн. Ер нь дөнгөж шалгагдах шатандаа л явж байна. Хохирогч бидний зүгээс хэргийн талаар янз бүрийн хүсэлтүүдийг өгсөн боловч одоогоор ямар нэгэн хариу ирүүлээгүй байна. Ослын газрын актанд дээр нь болохоор миний талийгаач хүүгийн буруугаас болсон гэсэн утгатай дүгнэлт бичигдсэн байсан. Мөн ийм дүгнэлтийхээ доод талд Төв аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас биш харин Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Баяраа гэдэг хүний гарын үсгийг зуруулсан нь ихээхэн эргэлзээ төрүүлээд байгаа юм. Яагаад хэргийн газар дээр Төв аймгийн мэргэжлийн хяналтынхан очоогүй юм бэ. Заавал яагаад хотоос Баяраа гэдэг хүн дараа нь очиж гарын үсгээ зурав. Миний талийгаач хүүд ямар ч буруу үйлдэл байхгүй гэдгийг тухайн осол болсон өдөр хамт байсан нөгөө хоёр хүнээс нь гадна өөр гэрчлэх олон хүн байсаар байхад  үхсэн хүн үг хэлэх биш гэсэн шиг заавал яагаад зориудаар ингэж буруутгах хуурамч дүгнэлт гаргав. Энэ мэт олон эргэлзээтэй, хохирогч бидний эрхийг илэрхий зөрчсөн үйлдлүүдийг тус компанийн удирдлагууд хийгээд эхэлчихжээ. Тэд хэргийн бодит үнэнийг зориуд нуун дарагдуулахын тулд л иймэрхүү увайгүй юм хийлээ гэж би хардахаас аргагүй байна. Миний хүү "Тэн Хун” компанид оператороор ажиллаж байсан. Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтонд нь шалаамыг тээрэм рүү төмрөөр сэтгэж оруулах үүрэг байхгүй. Хүү минь шалаамтай тохиолдол болгонд гурвуулаа тийм ажилд томилогддог гэж ярьж байсан. "Тэн Хун” компани нь зарим сард ингэж шалаам авч ажилчдаа хүчээр хуваарилан ажиллуулж байсан юм байна. Уг нь хүдэр олборлон баяжуулах л гэрээтэй компани гэдгийг би дээр хэлсэн шүү дээ. Гэтэл ингэж шалаам зөөж гэрээний үүргээ зөрчин хүний амь сүйтгээд байна.

-Таны хүүг тухайн өдөр ажилд хуваарилсан даргатай нь та уулзсан уу?

 -Уулзаж чадаагүй. Харин мөрдөн байцаагчид нь тус компанийн нэлээд олон хүнээс мэдүүлэг авах хүсэлтүүдийг гаргаж өгсөн. Хамгийн ноцтой нь тус компанид хөдөлмөр хамгааллын талаар тогтсон систем, дэг журам, ийм ажлыг биечлэн хариуцах албан тушаалтан байдаггүй юм шиг байна. Зүгээр л ээлжийн ахлагч нар нь өглөө болгон ажилчдаа хуваарилж ажилд гаргахдаа "Хөдөлмөр хамгаалалдаа анхаарааарай” гээд гарын үсэг зуруулсан болоод явуулдаг бололтой. Гаднаас хэн ч орох боломжгүй хаалттай компани болохоор хохирогч бид нар хашаа руу нь явж ороод тиймэрхүү баримтуудыг нь үзэх аргагүй байгаа юм. Би андуураагүй бол 2013 онд шиг санаж байна, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд байхдаа "Тэн Хун” компани дээр очоод ажил байдалтай нь танилцахаар дотогшоо орох гээд чадалгүй хашааных нь үүдэн дээрээс буцаж байсан шүү дээ. Компанийнх нь захирлууд түүнийг оруулаагүй. Ийм л хаалтай компани байгаа юм.

-"Тэн Хун” компанид одоо хэдэн Монгол хүн ажиллаж байгаа вэ?

-Монгол ажилчид нь 270 орчим, Хятад ажилчин 30 гаруй байгаа байх. Одоо тус компанид үйлдвэрчний эвлэлийн хороо гэж байхгүй. Хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах ийм байгууллагыг тус компанийн удирдлагууд нь хавчиж шахсаар байгаад байхгүй болгосон. Ажилчид нь болохоор үйлдвэрчний хороо байгуулах хүсэлтэй байдаг. Гэвч Хятад эзэд нь хүлээн зөвшөөрдөггүй. Тийм болохоор тэнд хөдөлмөрийн харилцааны гурвалсан гэрээ, хамтын гэрээ хийгддэггүй. Ер нь ажилчдынхаа хөдөлмөрийн гэрээг ч гэсэн бүтэн жилээр хийчихээд өвлийн хоёр гурван сард нь ажилуулдаггүй. Гэтэл тус компани нь жилийн дөрвөн улиралд тасралтгүй ажиллах улсын гэрээтэй. Оны эхний нэгдүгээр сараас дөрвөн сар хүртэл ажилгүй сул зогссон үеийнх нь цалинг олгодоггүй. Ийм нөхцөлд ажилчдын нийгмийн даатгал төлөгдөхгүй хохирч байна. Ажиллаагүй саруудын цалин байхгүйгээс гадна бас хөдөлмөрийн дэвтэрт ажилгүй байсан сарынх онгорхой орон зай үүсээд тогтвор сууршилгүй хүн шиг харагдаад байдаг юм билээ. Энэ мэтээр ажилчдын эрхийг  хөрөсдүүлсэн олон зөрчил бий.  

-Сү.Батболдын дүүд нь тэр ордын лиценз байгаа бол тодорхой хувийг нь эзэмшиж байдаг биз. Та энэ тухай мэдээллийг нь олж харсан уу?

-Монголын алт, мөнгөний тэр их баялгийн арай ч хятадууд бүгдийг нь авч захиран зарцуулдаггүй байх. Лиценз нь Сү.Батболдынхонд хэвээрээ байгаа бол тодорхой хувь эзэмшдэг байлгүй дээ. "Тэн Хун” компани Наран толгойн ордоос алт, мөнгө олборлохын тулд цианит натриг урдаас оруулж ирэх зөвшөөрөл авсан байдаг юм билээ.

-Та өмгөөлөгчөө сонгож авсан уу?

-Тиймээ. Бид өмгөөлөгчтэй байгаа. Энд зориуд онцолж хэлэхэд, миний хүүгийн хэрэг дээр Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, цагдаа, прокурор, мэргэжлийн хяналтын байгууллагуудаас тодорхой анхаарч, "Тэн Хун” компанийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох талаар шийдвэртэй арга хэмжээ авч ажиллаасай гэж хүсч байна. Миний хүүгийн аминд хүрсэн "Тэн Хун” компанийн Хятад, Монгол эзэд энэ хэргийг булзааруулж будлиантуулахын тулд гэрч болох бүх хүмүүсийг өнгө мөнгөөр худалдаж аваад амыг нь таглах ажлаа хийгээд эхэлчихсэн болов уу гэж хардаж байгаагаа ч бас нуух юм алга даа.     

Ярилцсан: Б.Отгонбаяр Шуурхай.мн

Б.Энхтуяа: Миний хүүгийн аминд хүрсэн “Тэн Хун” компанийн эзэд хэргийг булзааруулахын тулд гэрчүүдийг бүгдийг нь худалдаж авсан байх
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани