Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Энэ жил дэлхийн зах зээл Монголд ээлтэй хандах нь ээ

 

Энэ жил дэлхийн зах зээл Монголд ээлтэй хандах нь ээУул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар алтны салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүдтэй уулзав. Уулзалтад УУХҮЯ, АМГТГ, Монголбанк, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо /МАҮХ/ болон 120 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон. 

Сайд Д.Сумъяабазар уулзалтыг нээж хэлсэн үгэндээ "Миний бие сайдаар томилогдсон өдрөөсөө салбарын хариуцлагын тогтолцоог сайжруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэх боломжтой үйлдвэрийн төслүүдэд онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлсэн. Мөн эдгээр зорилтыг хэрэгжүүлэхдээ төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх төрийн байгууллагуудын уялдааг сайжруулах, аж ахуйн нэгжүүдтэй нээлттэй хамтран ажиллах зарчимыг баримталж байна” гэлээ.

Гэхдээ алтны салбарын бодит байдал аль түвшинд яваа бол. Уг нь статистик дүнгээр алт тушаалт өссөн гээд байгаа. Тодруулбал, Монголбанк нэгдүгээр сард 1,128 кг алт худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үед 770 кг алт авч байснаас 358 кг-аар илүү буюу 46 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 2018 оны нэгдүгээр сарын байдлаар Лондонгийн үнэт металлын захын алтны ханш өндөр байгаагаас шалтгаалан нэг грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 103,531.75 төгрөг байв.

Цаашид Монголбанкны алт худалдан авах үнэ өндөр байгаагаас шалтгаалан Монголбанкинд тушааж байгаа алтны хэмжээ өсөх хандлагатай байна.

Тэгвэл олон улсын зах зээлд алт болон бусад голлох металын ханш хэр өөрчлөлттэй байх талаар Дэлхийн банк тайлангаа танилцуулсан.

Уг тайланд эрчим хүч, металл, хөдөө аж ахуй, үнэт метал, бордоо гэх мэт гол ангиллаар түүхий эд, бараа бүтээгдэхүүний зах зээлд нарийвчилсан дүн шинжилгээ хийжээ. Мөн 45 нэр төрлийн түүхий эдийн үнийн 2030 он хүртэлх төсөөллийг багтаадаг. 

Газрын тосны эрэлт тогтвортой нэмэгдэн, экспортлогчид үйлдвэрлэлээ бууруулсан. АНУ-ын шатдаг занарын үйлдвэрлэл тогтворжсоны улмаас газрын тосны үнэ 2017 онд дунджаар нэг баррель нь 53 ам. доллар байсан бол энэ онд дунджаар 56 ам.долларт хүрэх төлөвтэй. Газрын тос, байгалийн хий, нүүрс гэх мэт эрчим хүчний түүхий эдийн үнэ энэ жил 28 хувиар огцом өссөний дараа 2018 онд 4 хувиар өсөх төлөвтэй.

Төмрийн хүдрийн үнэд хийсэн залруулга нь бусад суурь металлын үнийн өсөлтөөр нөхөгдсөн учраас металын индекс энэ жил 22 хувиар огцом өссөний дараа ирэх жил тогтвортой байх төлөвтэй байна. Хүнсний бараа, бүтээгдэхүүн, түүхий эд зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ 2017 онд бага зэрэг буурсан ч 2018 онд өсөх төлөвтэй байна.

"Нийлүүлэлт багасч, эрэлт тогтвортой нэмэгдэж байгаатай холбоотойгоор эрчим хүчний үнэ сэргэж байгаа ч газрын тос үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ бууруулах арга хэмжээг үргэлжлүүлэх эсэхээс их зүйл хамаарна. Металын үнийн төсөөлөлд Хятадын хөгжил чухал үүрэг гүйцэтгэнэ” гэж ахлах эдийн засагч, түүхий эдийн зах зээлийн тоймын тэргүүн зохиогч Жон Баффес хэллээ.

Газрын тосны үнийн төсөөллийг IV сарын түүхийн эдийн зах зээлийн тоймд тусгаснаас бага зэрэг бууруулж залруулсан бөгөөнд үүнд хэд хэдэн эрсдэлүүд нөлөөлөх магадлалтай. Ливи, Нигери, Венесуэл зэрэг үйлдвэрлэгчдээс нийлүүлэх түүхий эдийн нийлүүлэлт тогтворгүй байхын зэрэгцээ Газрын тос экспортлогч орнуудын байгууллагын (ОПЕК) гишүүн орнууд болон бусад үйлдвэрлэгчид цаашид үйлдвэрлэлийнхээ хэмжээг бууруулахаар тохиролцож, түүхий эдийн үнэд дарамт учруулсан хэвээр байж болзошгүй.

Гэвч ийнхүү тохиролцож чадахгүй эсвэл АНУ-ны шатдаг занарын үйлдвэрлэл нэмэгдвэл үнэ буурч болох юм. 2018 онд байгалийн хийн үнэ 3 хувиар өсөх төлөвтэй байгаа. Хятадын байгаль орчны бодлого нүүрсний зах зээлийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох гол хүчин зүйл болох төлөвтэй.

Төмрийн хүдрийн үнэ энэ жил 10 хувиар унах төсөөлөлтэй байгаа ч хар тугалга, никель, цайр зэрэг суурь металлын нийлүүлэлт бага байвал тэдгээрийн үнэ өсөхөд нөлөөлнө. Төсөөллийн гол эрсдэл нь Хятадын эрэлт төсөөллөөс доогуур байх эсвэл Хятадын хүнд үйлдвэрүүд дэхь үйлдвэрлэлийн хязгаарлалтыг сулруулах явдал юм.

АНУ-ын хүүгийн түвшин өндөр байх хүлээлтийн улмаас 2018 онд алтны үнэ буурах төлөвтэй байна.

Нийлүүлэлт багассан, үр тариа, тос, хоол хүнсний бүтээгдэхүүний үнэ бага зэрэг өссөний улмаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ 2018 онд өсөх хандлагатай байна. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн нийлүүлэлт сайн, зарим үр тарианы хадгалалт-ашиглалтын харьцаа нь (зах зээлд нийлүүлэлт хир сайн байгааг хэмжих үзүүлэлт) олон жилийн үзүүлэлтээс өндөр байх төлөвтэй байна.

Гэвч цаг уурын таатай нөхцөл байдал, дэлхийн хүнсний бүтээгдэхүүний зах зээлийн нийлүүлэлт сайн, дэлхийн зах зээлийн үнэ харьцангуй доогуур байгаа зэрэг нь хоол хүнсий хүртээмжтэй байдал хаа ч хангалттай гэсэн үг биш юм. 60 жилд тохиолдож байгаагүй ган гачигт нэрвэгдсэний улмаас Этиоп, Сомали, Кенийн зарим газарт ур тариа ургаагүй бөгөөд хоол хүнсний хүнд хомсдолд ороод байна. Өмнөд Судан, Йемен, Нигерийн зөрчилдөөнүүд олон сая хүмүүсийг орон гэрээс нь дайжуулж, олон сая хүнийг хоол хүнсний яаралтай тусламжийн хэрэгцээнд оруулжээ.

 

Erennews.mn


Энэ жил дэлхийн зах зээл Монголд ээлтэй хандах нь ээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өнөөдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани