Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Кобальтын эрэлчид Монголыг чиглэх үү

Кобальтын эрэлчид Монголыг чиглэх үү

 

Газрын ховор элементгүйгээр машин, гар утас гээд л бидний өдөр тутмын хэрэглээ бүтэх боломжгүй. Хүн бүрийн мэдээд байдаггүй элементүүд нь цахилгааны төгс дамжуулагч болж чаддагаараа чүдэнзний хайрцагнаас ч жижигхэн "iPod”-ooc эхлээд дэлхийн тодорхой хэсгийг эрчим хүчээр хангаж буй цөмийн реакторууд хүртэл XXI зууны дэвшилтэт технологийн бүхий л бүтээгдэхүүний салгаж боломгүй нэг бүрэлдэхүүн хэсэг, заримдаа зүрх нь ч болдог байна.

Газрын ховор элементүүдээс хамгийн ергөн хэрэглэгддэг нь кобальт. Дэлхийн нийт кобальт олборлолтын дөрөвний нэгийг ухаалаг гар утасны үйлдвэрлэлд ашигладаг гэсэн тоо ч бий. АНУ-ын Геологийн судалгааны газрын тооцоогоор, дэлхий дээр газрын ховор элементийн ашиглаж болохуйц 100 сая гаруй тонн нөөцийг баттай тогтоогоод байгаа бөгөөд 40 орчим хувь нь Хятадад үлдсэн хэсэг нь АНУ, ОХУ болон хуучин Зөвлөлтийн харьяаны орнууд, Афганистан, Монголд байдаг байна.

Гол хэрэглэгч нь АНУ, Япон, Франц, Герман зэрэг дэвшилтэт технологийн үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч орнууд. Хятадын дарга асан Дэн Сяопин нэгэнтээ "Ойрх Дорнод газрын тостой бол Хятад газрын ховор элементүүдтэй" гэж хэлж байсан удаатай гэдэг. 2009 онд л гэхэд дэлхийн хэмжээнд 124 мянган тонн газрын ховор элемент зах зээлд нийлүүлсний 120 мянгыг нь Хятадад олборложээ.

Гэвч сүүлийн хэдэн жилийн хугацаанд тус улс экспортын хэмжээгээ эрс хумьж, ховор элементийн зарим уурхайнхаа үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авч эхэлжээ. Энэ зорилгынхоо хүрзэнд газрын ховор элементүүдийн экспортын татварыг өсгөж, томоохон уурхайнуудаа хаагаад байгаа.

Үүний үр дүнд дэлхийн зах зээл дээрх зарим ховор элементийн үнэ ганцхан жилийн дотор даруй гурав дахин өссөн байна. Зөвхөн кобальтын ханш л гэхэд сүүлийн 18 сарын хугацаанд гурав дахин өсөж, тонн тутамдаа 80 мянган ам.долларт хүрээд байна. Дэлхийн нийт кобальтын эрэлт хэрэгцээний гуравны хоёр нь Африкийн Ардчилсан Конго Бүгд Найрамдах Улсаас нийлүүлдэг. Гэвч энэ улсад байнгын үймээн самуун болж байдаг тул кобальтын олборлолт тогтмол бус байдаг аж. 

Мөн Австралид нэг сая тонн, Куба 500 мянган тонн, Филиппин 290 мянган тонн, Канад 270 мянган тонн, Замби 270 мянган тонн, ОХУ 250 мянган тонн кобальтын нөөцтэй аж. Хэдийгээр ховор металлын асар их нөөцтэй ч Хятад Улс өнгөрсөн оны эхний өсөн сарын хугацаанд 1 2 тэрбум ам.долларын өртөг бүхий кобальт Конгоос импортолсон байна. Хятадын хийж буй энэ алхмыг зарим ажиглагч Хятад Улс ирээдүйдээ зориулан нөөцөлж байна гэж тайлбарлаж байгаа бол өөр бусад нь энэ зах зээлд монополь байдлаа ашиглан газрын ховор элементүүдийн үнийг өсгөх гэж байна гэж шүүмжилж байгаа.

"IPhone", "iPad'’ зэрэг төхөөрөмжийн батарейг үйлдвэрлэх гол түүхий эд кобальтын нөөц дэлхий даяар багасаж байгаагаас үүдэн "Apple" компани анх удаагаа байгалийн ховор эрдэс болох кобальтыг шууд олборлогчоос нь худалдаж авах урт хугацааны гэрээ байгуулахаар ажиллаж байгаа аж. Мөн цахилгаан хөдөлгүүртэй автомашины хөгжил кобальтын эрэлтийг улам нэмэгдүүлэхээр байгаа юм. Түүнчлэн дэлхийн хүн ам асар хурдацтай өсөж, хэдхэн жилийн дотор долоон тэрбумд хүрчхээд байхад кобальтын хэрэглээ нь дагаад өсөх нь ойлгомжтой байна.

Тиймээс АНУ, Герман, Канад, Австрали зэрэг улс шинэ нөөц хайж, уурхай нээх аянд мордоцгоосон бол Япон Улс цахилгаан машин, салхин сэнс үйлдвэрлэхэд ордог газрын ховор элементүүдийнхээ хэмжээг бууруулах, орлуулах эх сурвалж бий болгох ажилд ханцуй шамлан оржээ. Японы Засгийн газар энэ ажилдаа хэдийнээ нэг тэрбум ам.доллар төсөвлөсөн байна.

Гэсэн ч энэ арга зам нэг л бүтэлтэй болохгүй байгаа бололтой. "Тоёота" компанийн мэдээлснээр, "Prius” машины батарейг үйлдвэрлэхэд 5-20 килограмм кобальт ордог байсан бол уг автомашины шатахууны хэрэглээг илүү багасгахын тулд кобальтын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатай болоод байгаа гэнэ. Ингээд бодохоор дэвшилтэт технологи, автомашин, электрон барааны үйлдвэрлэл дээр тогтдог Японы хувьд газрын ховор элементийн төлөө үхэн хатан зүтгэх нь ойлгомжтой.

Тэгвэл АНУ газрын ховор элементгүй бол Цахиурын хөндийд юу болох бол. Дэвшилтэт технологийн талбарт тоглогч бусад орны хувьд ч газрын ховор элементүүдийн хойноос хөөцөлдөх зайлшгүй шаардлага гарч байгаа юм. Эрдэмтдийн тооцоолсноор, эдүгээ ашиглагдаж байгаа дотоод шаталтат хөдөлгүүртэй бүх машиныг цахилгаан хөдөлгүүртэй машинаар сольё гэвэл 14 сая тонн буюу дэлхий дээр тогтоогдоод байгаа нөөцөөс хоёр дахин их кобальт хэрэгтэй болох гэнэ. 

Тэгвэл тэдгээр эрдэнэсийн эрэлчдийн хараандаа авсан газрын нэг нь Монгол Улс, Манай улсын нутаг дэвсгэрт 60 гаруй газарт ховор элементүүдийн орд илрээд байгаа аж. Хэдийгээр нийт хэмжээг хараахан нарийн тооцож гаргаагүй байгаа ч хамгийн том нь болох Өмнөговийн Мушгиа худаг хэмээх орд Өвөрмонголын Баян-Овоогийнхтой бараг дүйцэхүйц буюу 200 сая орчим тонн газрын ховор элементүүдийн хүдрийн нөөцтэй юм байна.

Ц.ДАВААСАМБУУ, ҮНДЭСНИЙ ШУУДАН

Кобальтын эрэлчид Монголыг чиглэх үү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өнөөдөр, 13:10
Өчигдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани