Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эрдэнэтээс "Хуссан" мөнгөө Төрийн банкнаас хулгайлж төлөх үү?

Эрдэнэтээс "Хуссан" мөнгөө Төрийн банкнаас хулгайлж төлөх үү?

 

МАН-ынхан эртнээс аливааг хоёр бүлгээр талцаж эхлээд эцэст нь нэг баг болж нийлдэг уламжлалт технологитой. Хамгийн сүүлд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын танхимыг 33 ба 32 болон талцаж огцруулаад, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг мөн энэ бүлгээрээ тохирч байгуулсан.

Энэ намыг үүсгэн байгуулагчид улсынхаа тусгаар тогтнолын төлөөх тэмцлээ Консулын дэнжийн, Хүрээний гэж хоёр бүлгээр эхэлсэн бол орчин цагийн МАН-ынхан улсын мөнгийг хулгайлахдаа мөн л хоёр бүлэг болон хуйвалддаг болсныг учир мэдэх хүмүүс ярьж байгаа юм. Тухайлбал, Эрдэнэтийн 51 хувийг барьцаалж Стандарт банкнаас авсан 109 сая ам.долларын хэрэг үүнийг гэрчлэх аж. Гэхдээ зээлсэн олон сая ам.доллар нь элсэнд асгасан ус шиг хаашаа орсон нь тодорхойгүй ч, эзэд нь бас үйл явдал хэрхэн өрнөсөн процесс ил болсоор байна.

"Жаст”-ын гэгдэх Ш.Батхүү л "Эрдэнэт”-ийн захирлын гарын үсгийг хуурамчаар зураад Стандарт банкнаас их хэмжээний зээл авсан гэж олон нийт ойлгодог. Учир нь хэргийн эзэн, хэнгэргийн дохиур Ш.Батхүү өөрөө ч ингэж тайлбарласан. Түүнийг нь хуулийнхан ч хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хэвлэл мэдээллээр явуулсан.

Гэтэл зээлийн гэрээнд Эрдэнэтийн захирал асан Ч.Ганзориг гарын үсэг зурсан болохыг УИХ-ын гишүүдийн асуулгад өгсөн Засгийн газрын албан тайлбарт дурдсан байгаа юм. Түүнчлэн Стандарт банкнаас авсан бүх мөнгө Эрдэнэт үйлдвэрийн дансанд орж ирээд ийш, тийш гарсныг өнөөх тайлбарт бас л дурайтал тэмдэглэжээ. Угтаа аливаа байгууллагаас мөнгө гарлаа гэхэд зөвхөн нэгдүгээр гарын үсэг зурагдсан байдгийг хүмүүс мэднэ. Тэгэхээр хуурамч гарын үсгээр зээл авсан байлаа гэхэд Эрдэнэтээс мөнгө гарахын тулд жинхэнэ гарын үсэг зурагдсан байх учиртай.

Бас нэгэн баримт... Эрдэнэтийн захирал гэдэг албан тушаалтан 10 сая ам.доллараас дээш үнийн дүнтэй хэлцэлд гарын үсэг зурж, үйлдвэрээ төлөөлөх эрхгүй гэдгийг Засгийн газар албан тайлбартаа онцолсон байна лээ. Тэгэхээр энэ хэрэгт тухайн үеийн Төлөөлөн удирдах зөвлөл, салбарын сайд, Ерөнхий сайд холбоотой байж болохыг нотолж буй. Эрдэнэтийн 51 хувийг барьцаалж их хэмжээний зээл авсан тэр жилүүдэд ажиллаж байсан дээр нэрлэгдсэн албан тушаалтнууд ч мэдээгүй гэдэг хэт өрөөсгөл болж байна. 

Монголчуудыг боловсрол тааруухан, бүдүүлэгдүү мэтээр санадаг албан тушаалтнууд ард түмнийг хэтэрхий басамжилж байгаа мэт. Хоосон ходоодыг халтар таван төгрөгөөр хуурч сонгууль өгүүлдэгтэйгээ адилтгаж бодох нь хэтэрсэн доромжлол гэлтэй. Тухайн үеийн албан тушаалтнууд нэгнийгээ золиослоод хэргээс цэвэр мултрахыг оролдсон ч Засгийн газрын албан тайлбар тэднийг оролцоог бодит байсныг илтгэн бас нотолж байна. Лондонгийн олон улсын Арбитр дөрвөн удаа хуралдсаны эцэст Эрдэнэт үйлдвэрээс 51 сая ам.доллар гаргуулан Стандарт банканд төлөх шийдвэр гаргасан байдаг.

Бас нэгэн зүйл... Удирдлага нь Засгийн газраас томилогддог, төрийн өмчийн Төрийн банкны захирлын ярилцлага өнгөрсөн долоо хоногт хэвлэлд гарчээ. Шүүх, хуулийнханд гар-гаж өгсөн бүх нотлох баримтаа дэлгэсэн захирал Д.Баярсайханы ярилцлагад олны танил эрхмүүд хэрхэн хуурамч баримт бүрдүүлэн тус банкнаас мөнгө нэхэж байгааг ярьсан байна. Цухас дурдвал, Төрийн банкнаас 51 тэрбум төгрөг нэхэмжлээд байгаа бололтой.

Тодруулбал, Ш.Батхүүгийн эзэмшилд байсан Хадгаламж банк "Алтжин” компаниас 51 тэрбум төгрөгийн зээл аваад өгөөгүй гэх. Ингээд Хадгаламж банк активтайгаа хамт Төрийн банканд шилжсэн учраас "Алтжин” компанид дээрх мөнгийг төлөх ёстой хэмээн шүүхдэлцдэг байна. Эндээс харвал өнөөх "Жаст”-ын Батхүү нэг халаасанДаа Стандарт банкнаас авсан 51 сая ам.долларын өртэй, нөгөөхдөө Төрийн банкнаас 51 тэрбум төгрөгийн авлагатай болж харагдана. Нэг л үнэмшил төрөмгүй...

Эрдэнэтийг Стандарт банканд барьцаалахад Ш.Батхүүгийн ард Ерөнхий сайд Баяр байсан гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан болон МАН-ын таван залуу гишүүн хардаж байгаагаа илэрхийлсэн. Харин баримтаар Төрийн банкнаас 51 тэрбум төгрөг хулгайлах үйлдэлд Ш.Батхүүгийн ард хэн байж болох вэ гэдгийг хүмүүс аль хэдийнээ ам дамжин яриад эхэлж. Улс төрийн хүрээнийхэн бол Эрдэнэтийн 51 хувийг барьцаалах үед Хуульзүй дотоод хэргийн сайд байсан, одоо бас л сайд Ц.Нямдоржийг гэж харддаг.

Харин сайд нийслэлийн хамгийн үнэтэй байрлал, Зайсангийн Белла виста хотхонд Алтжингийн хүү Сүрэнгийн нэр дээр байдаг тансаг харшид сарын зардлаа төлөөд үнэ төлбөргүй суудгаа хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээр хардах, эс хардах эрхээ эдэлж буй хүмүүст гинжин хэлхээг нээлттэй тайлбарлах цаг болсон гэлтэй.

Эцсийн дүндээ Монголын төр 109 сая ам.доллараа олж авъя. Стандарт банкнаас авсан 109 сая ам.доллар хаачив. Түүгээр юу бүтээсэн бэ гэдгээ тайлбарлах хэрэгтэй. Олны үг ортой л гэдэг. Энд нэр нь дурдагдаагүй ч хүмүүсийн ам дамжин яригдаж байгаа өндөр дээд албан тушаалтай байсан, одоо байгаа эрхмүүд баримт, нотолгоо нийтэд ил болгоосой хэмээн энэхүү нийтлэлээ тэрлэв.

Д.УУДАМ, ЗУУНЫ МЭДЭЭ

Эрдэнэтээс "Хуссан" мөнгөө Төрийн банкнаас хулгайлж төлөх үү?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

Өчигдөр, 17:01
Өчигдөр, 17:00
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани