Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ТУРК УЛС МОНГОЛД ЗЭЭЛ ОЛГОЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ СОНИРХОЛТОЙ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЭВ

 ТУРК УЛС МОНГОЛД ЗЭЭЛ ОЛГОЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ СОНИРХОЛТОЙ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЭВ
УИХ-ын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Исмаил Кахраманы урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ Истанбул хотод зочилж, тус улсын ЭКСИМ банкны удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтад Туркийн талаас ЭКСИМ банкны Дэд захирал Корай Эрдэн, олон улсын төслийн зээл хариуцсан захирал Сюзан Уста, олон улсын худалдаа, санхүүгийн асуудал хариуцсан захирал Үмүт Топал нар оролцож, банкны үйл ажиллагаа, Монгол Улстай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар танилцуулга хийлээ.

Туркийн төрийн мэдлийн ЭКСИМ банк нь гадаадын улс орон, дотоодын бизнес эрхлэгчдэд төслийн зээл болон зээлийн эрсдэлийн даатгалын үйлчилгээ үзүүлдэг томоохон банк юм. 2017 онд гэхэд 40 тэрбум ам.долларын зээл олгожээ.

Тус банкны онцлог нь Туркийн хөрөнгө оруулагчид гадаад улс оронд төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж зээл олгодог бөгөөд тухайн улсын Засгийн газрынх нь болон банкуудын баталгааг шаарддаг, хүүгийн хувьд нэлээд өндөр буюу 7 орчим хувьтай байдаг ажээ. Монголын ХААН, Голомт, Хөгжлийн банкинд зээлийн шугам нээж, хамтран ажиллаж байгаа аж.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга М.Энхболд тус улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоантай уулзах үеэрээ Орхоны хөндийд аялал жуулчлалын цогцолбор байгуулах, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зэрэг тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх асуудлыг ярилцан, тохиролцсон. ЭКСИМ банкнаас 300 сая ам.долларын зээл авах асуудал олон жил яригдлаа. Зээлийн шугам нээгдсэн боловч бүрэн тохиролцоонд хүрч чадалгүй өдий хүргэснийг нэг мөр шийдэж, дээр дурдсан болон бусад төслүүдийг хэрэгжүүлэх нь ирэх жил тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд та бидний барих бэлэг болно. Зээлийн хүү өндөр, баталгаа шаарддаг гэсэн хоёр асуудал бий. Ах дүү улсын хувьд асуудлыг хөнгөлөлттэй нөхцөлөөр шийднэ гэдэгт итгэж байна. Дөрөвдүгээр сард Туркийн Ерөнхий сайд Бинали Йылдырымийг Монголд айлчлуулах асуудлыг ярьж байгаа. Мөн удахгүй Монгол-Туркийн Засгийн газар хоорондын комиссын хуралдаан Улаанбаатарт болно. Эдгээр арга хэмжээний үеэр асуудлыг эцэслэн шийдэх нь чухал хэмээн онцоллоо.

ЭКСИМ банкны дэд захирал Корай Эрдэн "Бид зөвхөн Монгол Улсад зориулсан тусгай гарц олохыг хичээж байна. Монголын талын санал санаачилгыг хүлээж авахад бэлэн. Тухайлбал, зээлийн төлбөрийг бүтээгдэхүүнээр хийж болно. Зээлийн хэмжээг 350 сая ам.долларт хүргэх боломжтой гэж бид шийдсэн” гэв.

Эдгээр шийдэл өмнөх өдөр нь М.Энхболд, Р.Т.Эрдоан нарын ганцаарчилсан уулзалтын үеэр ярьж тохирсон зүйлүүд юм. Монгол орон, монголчуудыг элгэн саднаа гэж тооцдог туркчуудийн хүндлэл, М.Энхболд, Р.Т.Эрдоан нарын хувь хүмүүсийн нөхөрлөл, дотночлол энэ нааштай алхамд нөлөө үзүүлсэн байна
.
Мөн өдөр УИХ-ын дарга М.Энхболд Туркийн Гадаадтай эдийн засгаар харилцах зөвлөл (DIEK)-ийн удирдлагуудтай уулзалт хийв. Энэхүү уулзалтыг өндөр түвшинд, тусгайлан бэлтгэж хийх талаар Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан үүрэг өгсөн гэж Зөвлөлийн тэргүүн Нэйл Олпак, Зөвлөл дэх Турк-Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны хорооны дарга Чэнгиз Гул нар онцоллоо.

Зөвлөлийн бүрэлдэхүүнд багтдаг хамтын ажиллагааны улс орон хариуцсан хороо 144 байдаг аж. Уулзалтад Туркийн нэр хүнд, туршлага, чадавхиараа Туркт төдийгүй дэлхийд үнэлэгддэг томоохон аж ахуйн нэгжийн 20 шахам удирдлага ирсэн байв. Тэдгээр нь уул уурхай, өнгөт болон хар төмөрлөг, мах, махан бүтээгдэхүүн, газар тариалан, ноос ноолуур, нэхмэл сүлжмэл, авто зам, тээвэр, хот байгуулалт, орон сууц, эрчим хүч, төмөр зам, зочид буудал, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд гэх мэт бүхий л салбарт үйл ажиллагаа явуулдаг аж.

Тэд өөрсдийн үйл ажиллагааны чиглэл, цар хүрээний талаар танилцуулж, Монголтой хамтран ажиллаж, төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийлж байлаа.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболд Монгол, Туркийн бизнес эрхлэгчдийн хооронд амьд хэлхээ холбоо тогтоож, харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх сайхан эхлэл тавигдаж байна хэмээн онцлоод, "Энд яригдсан асуудлууд, тодорхой саналуудыг ажил хэрэг болгоход бид онцгой анхаарна. Монгол Улс Европын холбоотой "Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр” байгуулсан. 7200 нэрийн бүтээгдэхүүнийг Европын холбооны 28 оронд татваргүй гаргах боломжтой. Орос, Хятад хэмээх дэлхийн хоёр том зах зээлтэй хаяа дэрлэн оршдог. Ази-Европыг холбох хамгийн дөт замын зангилаан дээр байрлалтай. Ази, Номхон далайн бүс нутагтаа хамгийн бага татвартай улс бол манайх. Энэ мэт давуу талууд бизнест сайнаар нөлөөлөх нь дамжиггүй. Та бүхнийг Монголд урьж байна” гэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд энэ өдөр Туркт ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Уг уулзалтыг Истанбул хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газар (Консул Э.Мөнх-Очир) зохион байгуулсан юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.    

ТУРК УЛС МОНГОЛД ЗЭЭЛ ОЛГОЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ СОНИРХОЛТОЙ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЭВ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

Өчигдөр, 17:01
Өчигдөр, 17:00
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани