Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ХУУЛЬЧЛАГДСАН ТОНУУЛЧИД

ХУУЛЬЧЛАГДСАН ТОНУУЛЧИД

 

Францын нэрт эдийн засагч, улстөрч Фредерик Бастиагийн амьдралынхаа сүүлийн жилүүдэд бичсэн "Хууль” хэмээх бүтээл нь 1850 онд хэвлэгдэж зохиогчоо ихэд алдаршуулжээ. Энэ бүтээлийн гол утга агуулга нь "хуульчлагдсан тонуулчид”-ын тухай. XIX зууны Франц улс хууль ёсоо дээдлэхээ больж, эрх мэдэл, эд хө­рөн­­гөтэй хэсэг нь хуулийг ашиглан тонуул дээрэм хийдэг жишиг нэгэнт тогтоод байжээ. Фредерик Бастиа нийгэм, улс төрийн энэ гажуудлыг соргогоор харж, хуулийн мөн чанар чухам юу болох, өмчийн тухай ойлголт, хуулийн завхрал, хуульчлагдсан тонуул гэж юу вэ. Тэдгээр нь ямар үр дагаварт хүргэдэг болохыг тодорхойлж, өдгөөгөөс 160 гаруй жилийн тэртээгээс хүн төрөлхтөнд анхааруулжээ.

Аливаа нийгмийн га­жуу­дал өнгө үзэмж, хэлбэр дүрсээ хувиргасан ч дотоод агуулга нь яг хэ­вээрээ өөр нэгэн орон зайд, өөр нэг улсад да­хин "хэрэгждэг” бичиг­дээгүй хуультай. Үүний илрэл Францаас Монголд. Хуулиа дээрэм, то­нуулынхаа зэвсэг болгосон 160 жилийн өмнөх Франц бол өнөөдрийн Монгол.

Манайд бүх салбарт шударга ёс шаардах хүмүүс байна. Энэ нь хууль мөн чанараа гээснийг, хуулийг хууль бус зүйлд ашигладаг бол­сонтой холбоотой. Нэгэн­тэйгээ уялдаа хол­боогүй эсвэл нэг нь нөгөөгөө үгүйсгэдэг бай­дал өнөөдрийн бидний мөрдөж буй 600 гаруй хуульд дийлэнх хувийг эзэлж байна. Гур­ван сая хүн дагаж мөрдөх хуулийг гурав, дөрвүүлэхнээ ши­рээний араас кноп дараад шийд­чихдэг төртэй учраас тэр.

Бастиагийн хэлсэнч­лэн тонуул хоёр төрөлтэй. Тодорхой харвал хуулийн хүрээн дэх, хуулиас гадуур гэж. Хуулиас гадуурх тонуулын хэлбэрт хулгай, дээ­рэм хамаарна. Энэ нь нийгэмд үзүүлэх хор нөлөө бага. Харин эс­рэ­г­ээрээ нийгмийн эх үн­дэс болсон хэ­сэгт за­нал­хийлдэг нь хуу­лийн хүрээн дэх то­нуул гэжээ. Нэг үгээр хэл­­бэл хуульчлагдсан то­нуул гэсэн үг. Тэгвэл хуульч­лагдсан тонуулчид манай улсын бүх салбарт үржиж байна. Үүний нэг нь уул уурхай. Хуулийг то­нуу­­лынхаа зэвсэг болго­сон жишээ, баримт энэ байна.
 

"ОЮУТОЛГОЙ”-Д БЭЛЭГЛЭСЭН УСНЫ ТУХАЙ ХУУЛЬ

 

"Оюутолгой” төслийг эхлүүлэхэд да­гал­даж баталгаажсан олон гэрээний нэг нь усны гэрээ. Ус өөрөө стратегийн гол бүтээг­дэхүүн, говь нутгийн амин сүнс. Монгол орны хувьд усны нөөц багатай, тэр тусмаа "Оюутолгой” төсөл хэрэгжиж буй Өмнөговьд бүр хязгаар­лагдмал нөөцтэй. Үүнийг үл харгалзан гэрээ байгуулсан. Улмаар секундэд 870 литр усыг гүний хоолойн нөөцөөс татаж гаргана. Энэ зөвшөөрөл "Оюутолгой” төсөл үргэлжлэх хуга­цаатай адил үргэлжилнэ гэж гэрээнд тусгажээ. Гэрээний энэ заалт олон нийтийн эгдүүцлийг хамгийн ихээр тө­рүүлж байв. Гэвч энэ эсэр­гүүцлээс хамгаалж Засгийн газраас төд удалгүй тухайн оныхоо тавдугаар сард Усны тухай хуульд өөрчлөлт оруулан батлуулсан байдаг. Шинэ хуульд "Оюутолгой”-н хамгаалалт зөвхөн нэг заалтаар хязгаарлагдахгүй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Түүний нэг нь Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын…28.9. Стра­тегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглах зориулалт бүхий ус ашиглах зөвшөөрлийн хугацаа нь ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаатай адил байна гэх заалт. "Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал Да.Ганболдын хэвлэлд ярьснаар "Оюутолгой” төслийн лицензийн хүчинтэй хугацаа 100 жил гэжээ. Гэтэл төсөл хэрэгжээд 10 жил ч болоогүй байхад усны нөөцийн асуудал говийн бүсэд хамгийн хурцаар тавигдаж эхэллээ. Энэ асуудлын хамгийн том шалтгаан нь "Оюутолгой” төслийн усны зарцуулалт. Гэвч говийнхны дуу хоолой, анхааруулга "Оюутолгой”-д үйлчилсэн хуулийн хамгаалалтыг эвдэж чадахгүй байна.
 

ТӨСВИЙН ТЭРБУМТНУУД

 

Ашигт малтмал, газрын тосны газрынхан газрын тосны хайгуул, олборлолт явуулж буй компаниудаас төлөөлөгчийн үйл ажил­лагааг дэмжих нэрээр жил бүр мөнгө татдаг. Татсан мөнгөө улсад тушаахгүйгээр тусгай дансаар дамжуулан авч хэрэглэдэг байсныг Авлигатай тэмцэх газрын­хан илрүүлээд байна. Тэд 2015 онд 1.3 тэрбум, 2016 онд 1.7 тэрбум төгрөгийг тусгай данснаасаа зарцуулжээ. Төрд мэдүүлээгүй гэвэл хувьдаа зарцуулсан гэж ойлгогдож байна. АМГТГ-ынхны тайлба­раар энэ үйлдэл нь хуу­лиар зөвшөөрөгдсөн гэжээ. Тодруулбал, Газрын тосны газрын даргын 2011 оны 211 дүгээр тушаалаар "Төлөө­лөгчийн үйл ажил­лагааг дэмжих хө­рөнгийг зарцуулах журам” баталсан нь компаниудаас мөнгө татах үндэслэл болсон гэнэ. Гэвч энэ журам нь хууль зөрчсөн гэж АТГ-ынхан үзэж байна. Газрын тосны тухай хууль 2014 онд шинэчлэгдсэнээр өмнөх 211 дүгээр тушаал хүчингүй болох ёстой байв. Гэвч 2017 он хүртэл тус журмыг үндэслэн мөнгө татаж, төрийн санд орлогоор бүртгэхгүй зарцуулсаар иржээ.



ГАЦУУРТЫН ОРД БА 35 УДААГИЙН ШҮҮХ ХУРАЛ


Түүх соёлын үнэт дурсгалтай Ноён уулыг хамгаалж Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэд Гацууртын орд дахь лицензийг эсэргүүцэн шүүхэд хандсанаар даруй нэг жил гаруй тойров. Энэ хугацаанд шүүх хурал 35 удаа хойшилжээ. Монголын шүүхийн практик, иргэдийн гомдолд хамгийн олон удаа хойшилж буй тохиолдол энэ. Гэвч өнөөгийн манай хуулийн орчин, шүүхийн ажиллагаа үүнийг хүлээн зөвшөөрсөөр байна. Гомдлоо шийдвэрлүүлж чаддаггүй бурангуй хуулийн дор шүүхийн хаалга сахин жил тойрон эргэлдэх хойгуур "Сентерра гоулд” компани Гацууртын ордыг ашиглалтад оруулах бүхий л бэлтгэлийг хангасаар байгааг учир мэдэх хүмүүс хэлж эхэллээ. Баттай эх сурвалжийн мэдээлснээр энэ ордын хөрөнгө оруулалтын гэрээ болон орд ашиглах гэрээ хэдийнэ бэлэн болж, гарын үсэг зурах л үлдчихээд байгаа аж. Нэг л өдөр Засгийн газрын хурлаар тасхийтэл оруулж ирээд батлуулаад гарах нөхцлийг Монголын хууль бүрдүүлсээр л байна.
 


ХОХИРСОН Ч ХАРИУЦЛАГА НЭХЭХ ЭРХГҮЙ АРД ТҮМЭН


Монгол Улсад мөрдөж байгаа хуулиуд тонуулын арга хэлбэр болж байхад нөгөө талд хуульгүйг ашиг­лан өгөөш болох нөх­цөл ч байдаг юм байна. Нэг талаар энэ нь хуульчлагдсан тонуулын нэг хэлбэр. Дорнод аймагт газрын тосны хайгуул, олборлолтын ажлыг 20 гаруй жил хийж буй "Петрочайна Дачин Тамсаг” компани бий. Нийгэм, эдийн засаг, байгаль орчны нөлөөлөл хамгийн ихтэй, орон нутгийн мэргэжлийн бай­гуул­лагууд энэ талаар дүгнэлт акт гаргаад хүч хүрэхээ байсан. Орон нут­гийнхан компаниас хохирол нэхэмжилсний шүүх хурал өнгөрсөн 2013 онд болж 1.3 тэрбум төгрөг нөхөн төлүүлэх шийдвэр гаргуулсан байдаг. Гэвч энэ нь "Петрочайна Дачин Тамсаг” компанийн байгаль орчинд учруулсан хохирлын өчүүхэн хэсэг болохыг нэхэмжлэгч талынхан онцолж байна. Тодруулбал, нутгийнхан газрын тосны ажиллагаа нутгийн иргэдийн нийгэм, эдийн засаг, амьдрах орчин, хөрс, ус, агаар мандалд учруулсан хохирлыг нэхэмжилж шүүхэд хандсан ч хохирол тооцох боломжтой хувил­бар нь хуулийн дагуу зөвхөн хөрсний бохирдол байжээ. Бусад хохирлын тухайд тодорхой хууль жу­рам байхгүйгээс хохирол тооцох боломжгүйд хүрчээ.

Хуулийн аргаар түмний баялгийг тонодог арга манай улсад ингэж хүрээгээ тэлсээр байна. Хуульчлагдсан тонуулчид хариуцлага хүлээх нь бараг үгүй. Үр дагавар нь Фредерик Бастиагийн томъёол­сончлон нийг­мийн үндэс язгуурт учруу­лах заналхийлэл. Яг л 160 жилийн өмнөх Франц шиг.

Зууны мэдээ
Б.Энхзаяа

ХУУЛЬЧЛАГДСАН ТОНУУЛЧИД
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 14:03
Өчигдөр, 10:45
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани