Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ц.ДАВААСҮРЭН: ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ХИЙСЭН ХҮМҮҮС МОНГОЛД АМЬДРАХАД Ч ХҮНД БОЛНО

Ц.ДАВААСҮРЭН: ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ХИЙСЭН ХҮМҮҮС МОНГОЛД АМЬДРАХАД Ч ХҮНД БОЛНОТавдугаар цахилгаан станцыг барина гэж олон жил ярьсан ч ажил хэрэг болохгүй байна. Асуудал нь юунд байна вэ. Хэзээ барихаар төлөвлөж байгаа вэ?

-Тавдугаар цахилгаан станцын концессын гэрээнд оролцож байсан консерциум өнгөрсөн оны тавдугаар сард задарч, хөрөнгө оруулалт хийх гэж байсан компаниуд нь төслөөс гараад явсан юм билээ. Энэ тухай манай яаманд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард мэдэгдсэн байдаг. Магадгүй тухайн үед Монголын тал газар, ус гэх мэт асуудлыг шийдэж өгөхгүй удаашруулсан, төслийг бодлогын хувьд дэмжиж өгөөгүй зэргээс болсон байж болзошгүй.

Уг нь "Багануурын дулааны цахилгаан станцын төсөл”-өөс ач холбогдол үр дүнгийн хувьд илүү төсөл байсан юм билээ. Би байсан бол "Тавдугаар цахилгаан станцын төсөл’’-ийг дэмжиж явуулах байсан болов уу. Уг нь цахилгаанаас гадна Улаанбаатарын дулааны асуудал хамт шийдэгдэх байсан.

-БНСУ-аас авах 500 сая ам.долларын зээлийн төслийг судлах ажлын хэсгийнхэн ирээд буцсан. Зээлсэн мөнгөнөөс эрчим хүчний салбарт бүтээн байгуулалт хийх үү. Тавдугаар цахилгаан станцын төслийг танилцуулсан сураг гарсан. Үнэн үү?

-Тавдугаар цахилгаан станцын төслийг ярьсан эсэхийг мэдэхгүй байна. Агаарын бохирдлын эсрэг төслүүд л байгаа гэсэн. Ажлын хэсгийнхэн цахилгаан станцуудаар орж үзсэн. Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд цахилгаан эрчим хүчийг ашиглах зарим ажлыг хамруулахаар Сангийн яамтай ярилцаж байна. Эцсийн шийдвэр гараагүй. Удахгүй энэ хүрээнд ямар ажил хийх нь тодорхой болно.

-Эгийн голын усан цахилгаан станцын ажил огт явахгүй байна. Оросууд байгаль экологид сөргөөр нөлөөлнө гэдэг. Гэхдээ Оросууд өөрсдөдөө ашигтай болгох сонирхолтой байх шиг санагддаг?

Эгийн голын усан цахилгаан станцын хувьд хэд хэдэн чухал ач холбогдол бий. Нар, салхины станцын өндөр үнэ, тарифыг усан цахилгаан станцын хямд үнээр зохицуулах, цахилгаан эрчим хүчний үнийг нийтэд нь хямдруулах, нэгдсэн системийн зохицуулалтын горим, аюулгүй ажиллагааг сайжруулах нөхцөл бүрдэнэ.

Энэ төсөл урсцын хувьд Байгал нуурт сөрөг нөлөө үзүүлэхгүй нь эрдэмтдийн судалгаагаар тогтоогдсон. Харин одоо экологийн нөлөөллийн асуудлыг судалж тогтоох шаардлага байгаа. Үүнийг тогтоосны дараа барих асуудлыг ярилцана.

-Шинэ суурьшлын бүс болон алслагдсан зарим хороод цахилгаангүй байна. Хэзээ цахилгаанаар хангах вэ?

Өнгөрсөн оноос хотын гэр хорооллыг бүрэн цахилгаанжуулах, айлуудад дөрвөн кВт хүчин чадлыг бүрдүүлэх ажлыг хийж эхэлсэн. Энэ оны төгсгөл гэхэд 50 мянга гаруй айлд эрчим хүчний ийм боломж бүрдүүлнэ. Энэ хүрээнд хотын захын хорооллын айлуудыг хамруулж шийдвэрлэж байна. Харин хот руу нүүх нүүдлийг зогсоохгүй бол энэ хэзээ ч дуусахгүй, эцэс төгсгөлгүй үргэлжилсэн асуудал байх биз.

-Агаарын бохирдлыг бууруулах нэг арга нь айл өрхүүдийн дулааныг цахилгаанаар хангах. Гэтэл манай цахилгаан станц энэ хэмжээний ачаалал даахгүй. Энэ жилийн хувьд цахилгаан станцаа өргөтгөх, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх ямар ажил хийх вэ?

-Чухал асуулт байна. Энэ боломжийг чинь бүрдүүлэх гэж өмнө дурдсан 50 мянга гаруй айл өрхүүдэд дөрвөн кВт хүчин чадалтай халаагуур залгах боломжийг бий болгож байна. Тодруулбал, агаарын бохирдлыг бууруулахад хуримтлууртай халаагуур ашиглах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Хуримтлууртай халаагуур гэдэг нь шөнийн "0” буюу хямд тарифтай үед дулаан хуримтлуулаад өдрийн өндөр тарифтай үед түүнийгээ ашигладаг халаагуур юм. 

Европын орнуудад агаарын бохирдлын эсрэг түгээмэл ашигласан арга юм билээ. Энэ бол агаарын бохирдлын эсрэг хийх нэг л арга хэмжээ юм. Цаашдаа шахмал түлш болон хий ашиглах, орон сууцжуулах гээд олон арга хэмжээг санхүүгийн боломжтой уялдуулан үе шаттайгаар авна. Утааны асуудал үе үеийн Засгийн газар, төрийн удирдлагуудын ярианы сэдэв байсныг өөрчилж ажил хэрэг болгоё гэж энэ Засгийн газар зориод зүтгэж байна.

Үр дүнг ирэх өвлөөс гаргахын төлөө ажиллаж байна. Цахилгаан халаагуур ашиглахад эрчим хүчний шинэ эх үүсвэр шаардагдана. Тиймээс Засгийн газар”ДЦС-4”-ийн дөрвөн турбин генераторыг шинэчлэх, "ДЦС-3”-ыг 250 мВт-аар өргөтгөх шийдвэр гаргаж, ажлыг эхлүүлээд байна. Ингэснээр системийн цахилгааны хүчин чадал 342 мВт-аар, дулаан нийлүүлэлт 150 Гкал буюу Амгалангийн дулааны станцын 50 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдэж, дунд хугацаанд нийслэлийн цахилгаан, дулааны нэмэлт хэрэглээг хангах нөхцөл бүрдэнэ.

Цаашдаа "ДЦС-2”-ыг шинэчилж 250-300 мВт-ын хүчин чадалтай шинэ станц болгох асуудлыг судалж байна. Төмөр зам, ус зэрэг дэд бүтэц нь бэлэн байгаа учраас хямд өртөгтэй босох станц гэж харж байгаа.

-Цахилгааны шөнийн тарифыг тэглэж байгаа. Гэхдээ айлуудын цахилгааны төлбөр нь өндөр гарч байгаа талаар гомдол гаргаж байсан. Энэ асуудлыг шал гаж үзсэн үү?

-Тэглэхдээ цахилгааны хэрэглээнд хязгаартай байгаа. Тухайлбал, 220 кв-д холбогдсон хэрэглэгчдэд сардаа 700 кВт/цаг, 380 кв-д холбогдсон хэрэглэгчдэд 1,500 кВт/цаг цахилгаан эрчим хүчийг "0″ тарифаар хөнгөлөхөөр шийдвэрлэсэн юм билээ. Үүнээс илүү хэрэглэсэн тохиолдолд ердийн тарифаар төлнө гэсэн үг. Хэт их цахилгаан хэрэглэвэл ийм нөхцөл бүрдэнэ. Ийм л асуудал гарч байгаа байх. Ирэх өвөл энэ хязгаарыг өндөр болгож, тэглэх цахилгааны хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

-Оюутолгойн асуудлаар та нэлээд байр суурь илэрхийлдэг байсан. Одоо Оюутолгойн гэрээний асуудал хөндөгдөж байгаа. Асуудлыг тухайн үед мэдээгүй юм уу?

-Миний хувьд маш сайн мэдэж байсан учраас 2009 онд уг гэрээг батлахыг эсэргүүцсэн долоон гишүүний нэг болж байлаа. Үүнээс болж намаасаа хүртэл хөөгдөж, бие дааж УИХ-д дэвшин сонгогдож байв. Өнөөдөр өдөр ирэх тусам энэ гэрээний үр ашиггүй болох нь батлагдаж байна. Энэ гэрээг хийсэн хүмүүс нойргүй хонож, сэтгэлийн шаналалд орж байгаа. Цаашдаа Монголд эрх чөлөөтэй амьдрахад ч хүнд болно.

Улс орныхоо эрх ашгийг хохироож хэдхэн хүн гаднынхан дагаж баяждаг энэ буруу жишгийг алга болгож байж монгол түмний амьдрал дээшилнэ. Үүнийг зогсоохгүй бол хэзээ ч Монгол Улс хөгжихгүй, иргэдийн маань амьдрал өөдлөхгүй. Зогсоохын төлөө эцсээ хүртэл явна аа. Ирэх 2020 оны сонгуулиар үүнийг сайн бодож, урвагчдыг унагаж яллах ёстой. Офшорчин гээд гадныхан хэлээд зарлаад байхад л сонгочихдог зангаа засаж байж амьдрал чинь сайжирна гэдгийг ойлгох хэрэгтэй. Ер нь төр, бизнес хоёр тус тусдаа явж байж нийтийн эрх ашгийн төлөө байдаг төртэй болно.

-"Оюутолгой” компани гэрээгээр цахилгаан станц барих үүрэг хүлээсэн. Дөрвөн жилийн хугацаанд цахилгаан станцаа барихгүй бол ямар арга хэмжээ авах вэ?

-2014 оны наймдугаар сард "Оюутолгой” компани болон Засгийн газар хооронд Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсан. Ингэхдээ хөрөнгө оруулалтын гэрээний 7.3 дахь заалтыг түдгэлзүүлсэн юм билээ. Тодруулбал, дөрвөн жилдээ багтааж, Монголоос эрчим хүч авах асуудлыг түдгэлзүүлсэн байгаа юм. Уг нь хөрөнгө оруулалтын гэрээгээр бол "Оюутолгой” компани өнгөрсөн оны долоодугаар сараас Монгол Улсаас эрчим хүчээ авах ёстой байсан.

Хөрөнгө оруулалтын гэрээ бол УИХ-аар орж хийгдсэн тул аливаа өөрчлөлт хийхдээ танилцуулах ёстой. Энэ талаас нь харвал хууль зөрчсөн, цаашилбал гэрээ ч зөрчсөн гэж үзэж болно. Тиймээс Засгийн газрын өнгөрсөн сарын 15-ны өдрийн хуралдаанаар Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг цуцлах шийдвэр гаргаж, үүний дагуу гэрээ цуцлагдаад байна. Өөрийн чинь асуусан, "Гэрээ зөрчвөл яах бэ” гэдэг хариуцлагыг Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан байгаа. Түүний дагуу л асуудал хөндөгдөхөд хүрнэ.

-Монголчууд хэзээ цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ бүрэн хангах вэ. Нэн тэргүүнд хийх ажил юу байна вэ?

-Өмнөд бүсэд Оюутолгой жилдээ 100 гаруй сая ам.долларын эрчим хүчийг БНХАУ-аас, баруун бүсэд 6.2 сая ам.долларын эрчим хүчийг ОХУ-аас тус тус импортолж байна. Баруун болон өмнөд бүсэд эрчим хүчний шаардлагатай шинэ эх үүсвэрийг бий болгож, төвийн эрчим хүчний системтэй холбосон нөхцөлд эрчим хүчний хэрэглээгээ бүрэн хангана. Гэхдээ Усан цахилгаан станцын хангалттай эх үүсвэр бий болгоогүй нөхцөлд бие даасан, тогтвортой ажиллагаатай эрчим хүчний нэгдсэн систем бий болохгүй. 

Энэ бол мэргэжлийн технологийн нарийн асуудал учраас энгийн хүнд тайлбарлаж ойлгуулахад бэрхшээлтэй. Өнөөдрийг хүртэл ОХУ-ын эрчим хүчний системтэй холбоотой байдаг нь эрчим хүний системийн тогтвортой байдал, аюулгүй ажиллагаатай холбоотой байдаг. Жишээ нь, эрчим хүчийг хуримтлуулж хадгалж болдоггүй учраас илүүдлээ ОХУ-ын эрчим хүчний систем лүү өгч, дутагдсанаа авч байдаг юм.

-Танай салбарт тулгамдаж байгаа асуудал юу байна вэ?

-Манай улсын оргил хэрэглээ 1,070 мВт байдаг. Гэтэл сэргээгдэх эрчим хүчинд нарны 727 гаруй мВт, салхины 502 гаруй мВт-ын буюу нийт 1,229 мВт-ын хүчин чадлын тусгай зөвшөөрөл олгосон асуудал эрчим хүчний системийн тогтвортой үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх нөхцөл үүсгээд байна. Жишээ нь, өдөртөө нарны станцууд 100 мВт үйлдвэрлэж байгаад нар жаргахаар энэ хэмжээний дутагдалд манай эрчим хүчний систем ордог учраас шууд л ОХУ-аас 100 мВт-ыг авахад хүргэнэ.

ОХУ-аас импортолж авах дээд хэмжээ маань 245 мВт байдаг. Судалгаанаас харахад 2019 оны төгсгөлд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэх хэмжээ 320 мВт хүрэхээр байна. Энэ тохиолдолд өвлийн оргил ачааллын үер нар, салхигүй болохоор ОХУ-аас 245 мВт-ыг аваад ч цахилгааны хүчин чадал дутагдах тул хэрэглэгчийг хязгаарлах нөхцөл байдалд хүрч болзошгүй байна. Өөрөөр хэлбэл, 50-80 мВт-ын дутагдал системд үүсэж, энэ хэмжээгээр хэрэглэгчийг буюу хотын хорооллуудыг хязгаарлаж, таслахад хүрнэ. 

1990-ээд оны эхэн үед хороолол, хорооллоор нь тасалж зохицуулдаг байсантай адил нөхцөл байдал 2019 оны өвөл үүсэх магадлал бий болоод байна. Эсвэл нар, салхины станцуудынхаа тодорхой хэсгийг ажиллуулахгүй байх шаардлага үүснэ. Ер нь нар, салхины дээд тал нь 300 мВт-ын хүчин чадлын эх үүсвэр барих тусгай зөвшөөрөл өгөх боломж байсан. Яагаад ийм их хүчин чадлын тусгай зөвшөөрөл өгснийг судлах, зохицуулах шаардлага үүсээд байна.

-Эрчим хүчний салбарын хөгжил ямар шатандаа явж байна. Цаашдын хөгжлийг та юу гэж харж байна вэ?

-Мэдээж хэрэг дэлхий нийтийн жишгийн дагуу сэргээгдэх эрчим хүчийг, түүн дотроо усан цахилгаан станцыг хөгжүүлэх асуудал чухал байр суурийг эзэлж байна. Нар, салхины станцын хувьд эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадал, системийн зохицуулалтын горимтойгоо уялдуулж хязгаарлалттай хөгжүүлнэ. Сүүлийн үед нарны эрчим хүчний өртөг буурч байгаа. Энэ боломжийг эрчим хүч нөөцлөх, батарей хуримтлуурыг ашиглах замаар хөгжүүлэх боломж бүрдэнэ.

Манай салбарын дунд хугацааны гол зорилго бол Усан цахилгаан станц, өндөр хүчин чадлын хуримтлуур ашиглах замаар эрчим хүчний бие даасан нэгдсэн систем бий болгох асуудал юм. Энэ чиглэлд л хөрөнгө оруулалтын ажлууд хийх болно. Мөн импортын эрчим хүчний хэмжээг бууруулах, ялангуяа, Оюутолгойг дотоодын эрчим хүчээр хангах асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна.

Эх сурвалж: "Үндэсний шуудан”

Ц.ДАВААСҮРЭН: ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ХИЙСЭН ХҮМҮҮС МОНГОЛД АМЬДРАХАД Ч ХҮНД БОЛНО
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани