Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Барын амнаас барын ам руу буюу Багануурын ордыг “49-ийнхэн” чадахгүй бол “Голомт” авна гэв үү?

 

Барын амнаас барын ам руу буюу Багануурын ордыг “49-ийнхэн” чадахгүй бол “Голомт” авна гэв үү?Монгол Улсын стратегийн ордын нэг, нийслэл Улаанбаатар түүний орй орчмыг эрчим хүч, дулаанаар хангах ажлын гол тулгуур бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч Багануурын ордыг тойрсон асуудал өнгөрсөн 2017 оноос эрчимтэй яригдаж байна.

Багануурын ордын өрөм гэхээр хэсэгт анх хайгуулын лицензийг "Алтай констракшн”-ийн Х.Бат-Эрдэнэ "Алтай голд” гэдэг ХХК-иараа авсан. Ганцхан жилийн дараа ашиглалтын лицензтэй болгож, улмаар "Алтайн гянт” ХХК-д лицензээ худалдсан. Тэр "Алтайн гянт” ХХК-ийнх нь удирдлагад "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг авсан "Монголын зэс корпораци”-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин байж таарав. Ц.Пүрэвтүвшингийн нэр гараад ирсэн учраас "49-ийнхэн” гэж энэ талыг нэрлэх болоод байгаа юм.

Өдгөө "Алтайн гянт” ХХК, АМГТГ, Багануурын уурхай гэсэн гурвалсан асуудал Дээд шүүх дээр шийдвэрээ хүлээж байна.

Иймэрхүү мэдээлэл хэвлэлүүдээр цацагдах болсон юм.

Хэдхэн хоногийн өмнө "Нэгдсэн Монгол хөдөлгөөн”-ий тэргүүн, сэтгүүлч Ч.Мөнхбаярын "Багануураас салхилах бодит аюул” гэдэг гарчиг бүхий нийтлэлийг хэвлэлүүд түгээжээ. Ч.Мөнхбаярын тэр нийтлэлд "…Бидний санаанд оромгүй газраас ноцтой аюул заналхийлнэ гэж хэн санах билээ. Хамар доор орших Багануураас шинэ аюул гэтэж байна.

…Багануурын ДЦС төсөлд учирч буй дараагийн нэг эрсдэл нь нүүрсний хангамж ! Том ордын дэргэд байгаа юм чинь гэж тайвшрах хүн байгаа бол дараах асуудалд анхаарахыг хүсье.

Стратегийн ангилалд орсон Багануурын ордын нөөцтөй талбайн 60 гаруй хувийг (530 сая тонн) нэгэн хувийн компани эзэмших болж, Багануурын уурхайтай шүүхдэлцсээр 12 жил болж байна. Та бидний сайн танил Эрдэнэтийн 49 хувийг худалдан авагч өнөөх Цоожийн Пүрэвтүвшин энэ компанийн захирал юм. Тэрээр "Алтайн гянт” ХХК-ийн цор ганц хувьцаа эзэмшигч. Энэ хүн Эрдэнэтийн 49 хувийг гартаа оруулсан шигээ тодорхойгүй байдлаар Багануурын уурхайн нөөцийн 60 хувийг эзэмших болсноор Багануур ДЦС-ын нүүрсний хангалт найдваргүй байдалд орчихоод байгааг огт ярихгүй байна. "Багануур” ХК-ийн зүгээс гаргасан гомдлын дагуу 2012 оны 10 сарын 23-нд АМГ-ын даргын 616 дугаар тушаалаар хууль бус тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгожээ.   "Алтайн гянт” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа өнгөрснөөс 3 жилийн дараа 2015 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүх "хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр хүлээж аваагүй. Гэсэн ч "Алтайн гянт” ХХК хөөцөлдсөөр байгаад нэхэмжлэл гаргах эрхээ 2016 онд сэргээлгэж чаджээ. Одоо тэд Багануурын үндсэн нөөцийг эзэмших эрхтэй болж байгаа нь ДЦС-ын нүүрсний хангамж, үнэд хүндрэл үүсэх урьдач нөхцөл болж байна.

Багануурын ДЦС-ын төсөл нь анхнаасаа маш эргэлзээтэй хүмүүсийн гараар орсон, Ч.Сайханбилэг, М.Сономпил, Д.Эрдэнэбат, Д.Зоригт гээд улс төрчид маш их дэмжиж, хүчээр зүтгүүлсэн төсөл юм. Эд нараас сайд асан М.Сономпилийг АТГ шалгаж байгаа бөгөөд гадуур тархсан мэдээллээр бол хятадын компаниас их хэмжээний авлига авч, 16 давхар зочид буудлын барилга бариулсан, барилга дээр нь хятад компанийн ажилчид ажиллаж байсан нь тогтоогдсон гэж байгаа.

Зарим эх сурвалжийн баттай бус мэдээллээр Багануурын ДЦС-ын концесст ялсан хятадын компани 60 сая орчим долларыг "тендерт ялахын тулд зарцуулсан” гэх яриа байгааг холбогдох хууль хяналтын байгууллагынхан анхааралдаа авч, шалгаж үзэх ёстой. Станц барих үнэ өндөр байгаа, хожим цахилгаан нийлүүлэх нөхцөл, үнэ тариф ч монголын эрх ашигт нийцэхгүй байгаа, дээр нь нүүрсний хангамж нь маргаантай, тодорхойгүй төлөвт орчихсон, аюулгүй байдлын болон тогтвортой байдлын шаардлага хангахгүй ийм төсөл бидэнд огт хэрэггүй.

Эрчим хүчний яамны одоогийн удирдлага, эрчим хүчний системийн удирдах ажилтнууд ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, төслийг эртхэн зогсоох, монгол улсын техникийн боломж шаардлагад нийцсэн төслүүдийг илүүтэй дэмжих ёстой болоод байна. Та бүхэн үүргээ эс биелүүлбэл хожмын өдөр буух хариуцлага чанга байх болно гэдгийг сана.

Багануурын ДЦС төсөл нь үндэсний эрх ашигт нийцэхгүй, дутуу боловсруулсан, эсвэл санаатайгаар эрсдэл учруулахаар байгааг Засгийн газар, холбогдох яамд, АТГ, тагнуулын байгууллага нь анхааралдаа авах шаардлагатай байна” гэж бичжээ.

Чухамдаа энэ нийтлэлийн гол санаа нь Багануурын ордын шүүх дээр явж байгаа асуудалд хуулийн байгууллага, олон нийт анхаарлаа хандуулах хэрэгтэй гэсэн байгаа юм.

Ингэж болно оо. Үр дүнд нь "Алтайн гянт” ялагдаж, Багануурын уурхай, АМГТГ ч ялж болно.

Гэхдээ энэ сацуу анхаарал татах нэгэн мэдээлэл гадуур дотуур яригдаад эхэллээ.

Тэр юу гэвэл, "Алтайн гянт”, Ц.Пүрэвтүвшин буюу хүмүүсийн ярьдгаар Худалдаа хөгжлийн банк энэ маргаанд ялагдал хүлээж лиценз нь цуцлагдвал дараа нь энэ орд руу дайрах, тэрхүү лицензийг өөрийн болгохоор хүлээж байгаа хүмүүс байгаа гэнэ. Тэр нь "Голомт” банк гэж байна.

Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол "…Хөөрхий, Багануурын ордын зарим хэсэг барын амнаас гараад барын аманд л орох юм байна” гэх яриа газар авч эхлэв.

Гэвч нэг зүйлийг бодох хэрэгтэй. Ийм том маргааны ард эрх ашгаа хамгаалах томоохон далд тэмцэл заавал явдаг билээ.

Эх сурвалж: www.news1.mn


Барын амнаас барын ам руу буюу Багануурын ордыг “49-ийнхэн” чадахгүй бол “Голомт” авна гэв үү?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

Өчигдөр, 17:01
Өчигдөр, 17:00
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани