Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Н.ЭНХБАЯР: ХҮСВЭЛ Ш.БАТХҮҮГИЙН АРЫГ АМАРХАН ОЛНО

Н.ЭНХБАЯР: ХҮСВЭЛ Ш.БАТХҮҮГИЙН АРЫГ АМАРХАН ОЛНО

 

МАХН-аас боловсруулсан Дээд Үндсэн хуулийн төслийг ард түмнээр хэлэлцүүлэн батлуулах чиглэлд МНН, МҮАН, ИЗНН хамтарч ажиллахаар болж, өчигдөр тунхаг бичигт гарын үсэг зурлаа. Тунхаг бичигт "Эрдэнэт Монгол хүний 9 цагаан хүслийг тэтгэх тунхагт "МАХН, МНН, ИЗНН, МҮАН шинэ дээд хуулийн төслийг даяар олноо хэлэлцүүлэхээр хамтран ажиллах болсныг зарлаж, энэхүү тунхаг бичгийг гаргаж байна" хэмээжээ.

Түүнчлэн Үндэсний их хуралдай, Улсын бага хуралдай гэсэн хоёр парламенттай болох, Төр залуу үеэ дээд боловсролтой, нарийн мэргэжилтэй болгох, залуу гэр бүлийг орон сууцаар хангах зардлыг хариуцах, БНМУ-ыг цогцлоон байгуулж ядуурлыг бүр мөсөн арилгах зэрэг заалт оруулсан байна. Мөн газрын баялгийг монгол хүн, хойч үеийн элбэг дэлбэг амьдралын төлөө зориулах, Стратегийн ордын нэр дээр иргэн бүрт хувьцаа, гэрчилгээ олгох зэргийг тусгажээ.

Тунхаг бичигт гарын үсэг зурах үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяртай цөөн хором ярилцлаа.

-"Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг "Стандарт” банкинд барьцаалж, их хэмжээний зээл авсан "Жаст”-ын Ш.Батхүү нарт холбогдох хэрэг олон нийтийн анхаарлын төвд байна. Анх энэхүү "луйвар”-ыг хийх үед та төрийн өндөр албан тушаал хашиж байсан. Өөрөөр хэлбэл, та 2009 онд төрийн тэргүүн төдийгүй Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг толгойлж байсан санагдана. Тэгэхээр та энэ асуудал, хэргийг мэдээгүй байх боломжтой гэж үү?

-Намайг 2009 оны луйврын сонгуулиар "унагасан”. Тэрнээс хойш Монгол Улсын эрх ашиг, байгалийн баялгаар цөөн хэдэн улстөрч тоглосон. Тэрний илрэл нь "Эрдэнэт” үйлдвэрийн 49 болон 51 хувь. Түүнчлэн офшор данс, МАН-ын 60 тэрбум зэрэг хэрэг байна.

Энэ бүх зүйл 2009 оноос хойш болж, өрнөсөн. Миний хувьд энэ бүх луйвар, булхайг 2009 он хүртэл гаргалгүй, болгохгүй байж чадсан. Тэгж ярих юм бол 2003 онд "Эрдэнэт”-ийн 51 хувийг Монголын талд авч ирсэн. Тэр үед офшор данс гэдэг ойлголт байгаагүй. Дээр нь сонгуулийн ажлыг мөнгөөр явуулдаг, албан тушаалыг мөнгөөр зардаг ойлголт ч байгаагүй юм шүү. Харин "Оюутолгой”-н гэрээг ард түмэндээ ашигтай байдлаар байгуулахын төлөө зүтгэж байсан.

Харамсалтай нь, намайг луйвардаж унагаагаад энэ бүх зүйлээ хийлээ. Гэхдээ энд би нэр зааж, нэг хоёр хүнийг муулмааргүй байна. Нэг, хоёр хүнийг шоронд хийгээд шийдчих асуудал биш. Үнэхээр гэмт хэрэг хийсэн бол хариуцлагаа хүлээх ёстой. Гэвч асуудлыг үнэхээр л шийдэх гэж байгаа бол төрийн дээр луйварчин гарч ирсэн ч хулгай хийж чаддаггүй тогтолцоог л бий болгох ёстой.

Өөрөөр хэлбэл, ард иргэдийн амьдралыг сайжруулахын тулд тогтолцоогоо сайжруулах хэрэгтэй. Тогтолцоогоо сайжруулахын тулд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай. Энэ бол нэг, хоёр намын асуудал биш. Нэг, хоёр хүний хэрүүл ч биш юм.

-Гэхдээ "Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалж, гадны банкнаас их хэмжээний мөнгө зээлэх үйл явц 2007 оноос эхэлсэн байдаг. Та үнэхээр мэдээгүй гэж үү?

-Надад ямар ч мэдээлэл байгаагүй. Тэр үйл явцыг 2007 оноос эхэлсэн гэдгийг сая л мэдэж байна. Харин гарын үсэг зурах явц нь 2009 оны сонгуулийн дараа дууссан гэж ойлгож байна. Энд би нэг зүйлийг баталгаатай хэлэх байна. Намайг Ерөнхийлөгч байхад ийм үйл явдал болоогүй, болох ч үгүй байсан. Гэхдээ өнөөдөр хууль, шүүхийн байгууллага яаж ажиллаж байгааг хүн бүр мэдэж байгаа байх.

Жишээлбэл, Н.Энхбаяр гэдэг хүнийг боловсролгүй, хүмүүжилгүй гэх шалтгаанаар нэр дэвшүүлдэггүй. Ямар ч хэрэг хийгээгүй байхад нь шоронд хорьж чаддаг шүү дээ. Үүнийг би жинхэнэ яс, махаараа мэдэрсэн. Мэдэрсэн хүнийхээ хувьд тогтолцоогоо л өөрчлөх гээд байгаа юм.

-Та мэдээгүй, танд ямар ч мэдээлэл ирээгүй юм байж. Тэгвэл АТГ-аас өнгөрсөн даваа гарагт тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярыг дуудаж, байцаалт авлаа шүү дээ. Үүнд та ямар хариулт, тайлбарыг өгөх вэ?

-Энд нэг, хоёр хүний асуудал ярихгүй. Учир нь, үүнээс болж хэрүүл болдог. Үнэнийг тогтоох биш хэрүүлийг шалгадаг. Монголчуудыг хэрэлдүүлмээргүй байна. Бид олон жил хэрэлдлээ шүү дээ. Нэг нэгнээ дээд зэргээр доромжиллоо. Одоо эвтэй байя. Шударга ёсонд суурилсан эв байх ёстой.

-Гэхдээ та С.Баяртай их ойр ажиллаж байсан хүн. Тэр яригдаад байгаа офшор хөрөнгө болон тэр олон хаусыг ямар мөнгөөр худалдаж авсан гэж бодож байна вэ. Эх үүсвэр нь хаанаас гарсан юм бол оо?

-Харин наадахыг чинь л асуугаад байгаа шүү дээ. Би шалгаад өгөөч гэж хүртэл хүссэн. Ер нь, ганц С.Баяр ч биш тэр олон офшор хөрөнгөтэй гэх нөхдийг шалгах хэрэгтэй. Олж тогтоох шаардлагатай шүү дээ. Одоо Х.Баттулга Ерөнхийлөгч энэ бүхэнтэй тэмцээд байх шиг байна. Бүгдээрээ шалгуулах хэрэгтэй. Тэр хөрөнгөө тайлбарлах шаардлагатай байна. Би бодохдоо нэлээн хэдэн тэрбум ам.доллар тэр офшор дансанд бий гэж бодож байгаа шүү.

-Та "Жаст”-ын Ш.Батхүүгийн ард хэн байгаа гэж харж байна вэ?

-Шалгах хэрэгтэй. Хууль, хяналтынхан шалгаж эздийг нь олох хэрэгтэй. Хэрэв хүсэх юм бол их амархан олно шүү дээ. Н.Энхбаяр гэдэг хүнээр хэлүүлээд ч байх шаардлагагүй. Тэртээ тэргүй дансыг нь хөөгөөд үзэхэд л хангалттай. Хүн гишгэхдээ хүртэл мөрөө үлдээдэг биз дээ.

Яг үүн шиг тэр банкаар орж, гарсан мөнгө болон дансны хуулгыг нь үзэхэд л хангалттай шүү дээ. Нээх толгой өвдөөд, янз бүрийн юм ярьж төөрүүлээд байх зүйлгүй. Би хангалттай ярьсан. Одоо Ц.Элбэгдорж, С.Баяр, М.Энхболд нараар яриулах хэрэгтэй. Энэ хүмүүс тэр бүх луйвраа ярих хэрэгтэй л гэж хэлэх байна даа.

Өглөөний сонин
Б.Төгөлдөр

Н.ЭНХБАЯР: ХҮСВЭЛ Ш.БАТХҮҮГИЙН АРЫГ АМАРХАН ОЛНО
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани