Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Oюутолгой”-н он тоолол

“Oюутолгой”-н он тоололМонгол Улсын Засгийн газар "Оюутолгой” компанитай 2014 оны наймдугаар сард байгуулсан Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг Засгийн газар өнгөрсөн сард цуцалсан. Үүнтэй холбогдуулан Цагаан сарын үеэр "Оюутолгой” компанийн зүгээс "Монголын Засгийн газар цахилгаан станц барих ажлыг зогсоох шийдвэр гаргасан ч бид үйл хэргээ үргэлжлүүлэх болно” гэж мэдэгдсэн бол Засгийн газрын зүгээс "2014 оны гэрээ 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3 дахь заалтыг түдгэлзүүлсэн.

Тэр заалтаар "Оюутолгой” компани өнгөрсөн жилийн долдугаар сараас Монгол Улсаас эрчим хүчээ авах ёстой байсан. Хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар оруулж хийсэн тул аливаа өөрчлөлт хийхдээ танилцуулах ёстой. Энэ талаас нь харвал хууль зөрчсөн, цаашилбал гэрээ зөрчсөн гэж үзэж байгаа. Тиймээс Засгийн газраас Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг цуцалсан” гэж тайлбарлаж байна. "Оюутолгой” ХХК жилдээ 100 гаруй сая ам.долларын эрчим хүчийг БНХАУ-аас экспортолдог байна.

Хэрэв тус компани 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж цахилгаан станц баривал энэ мөнгө Монголд үлдэнэ гэж албаныхан хэлж байгаа. Уг асуудалтай холбогдуулан АТГ албан вэб сайтдаа "Монгол Улсын Засгийн газрын 2009 онд "Оюу толгой” ХХК-тай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний зарим үүрэг биелэгдээгүй асуудлаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ. "Оюу толгой” ХХК нь Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу цахилгаан станц барьж ашиглалтад оруулах, Монгол Улсаас цахилгаан эрчим хүч авах үүргээ биелүүлээгүй бөгөөд одоог хүртэл БНХАУ-аас цахилгаан эрчим хүч импортоор авч хэрэглэж байна. Иймээс Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3 дахь заалтыг түдгэлзүүлсэн холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад Авлигатай тэмцэх газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна” гэжээ. 2014 оны нэмэлт гэрээнд тухайн үед Засгийн газрыг төлөөлж Эрчим хүчний сайд М.Сономпил, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр нар гарын үсэг зурсан байдаг. Түүнчлэн дээрх асуудалтай холбогдуулан АТГ "Туркойз Хилл” компанид "Оюутолгой” төсөлтэй холбоотой санхүүгийн мэдээлэл гаргаж өгөх шаардлага хүргүүлсэн аж. Шаардлагын хариуд "Туркойз Хилл”-ийн зүгээс гаргасан мэдэгдэлд "Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаар 2009 онд хэлэлцээр хийж байх үед албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашигласан эсэхийг шалгах ажлын хүрээнд гэж зорилгоо тодорхойлсон байна. Гэвч "Оюутолгой” төслийг өөрийг нь шалгах тухай агуулга байхгүй байна” гэж дурдсан талаар мэдээлэл цацагдаж байгаа юм. 
"Оюутолгой” төслийн хувьд хэрэгжиж ирсэн цагаасаа багагүй өгөөж манай улсад оруулаад байгаа. Эдийн засгийн гэнэтийн өсөлтийг "Оюутолгой”-н эхлэлтэй ч холбон тайлбарлах нь бий. Гэхдээ тэр оруулж ирсэн валютыг эргээд бид тансаг хэрэглээгээр буюу импортоор машин тэрэг худалдаж авахад зарцуулаад өнгөрсөн тухай олон яриа байдаг. Энэ бол тусдаа сэдэв юм. Ингээд зарим улстөрчдийн хувьд шүүмжилсэн байр суурь дээр байж имижээ бүрдүүлдэг. Гэрээний хувьд үе үе ширүүн маргаан өрнөдөг "Оюутолгой”-н бүлэг уурхайн он цагийн товчооныг тоймлон хүргэж байна. 
 

1957 он

Зөвлөлтийн геологич Я.Петрович Ханбогд сумын Оюутолгой орчмын газраас дээж цуглуулж судлаад "Шаварлаг занар, элсэн чулуулагт зэсийн хүдэржилт байна” хэмээн тэмдэглэжээ.

1982 он

Сансрын зураг Ханбогд сумын орчим томоохон хуйлрал хэлбэртэй формац байгааг харуулсны дагуу геологич Д.Гарамжав судалж 20-30 км-ийн гүнд 240 сая жилийн өмнө шүлтлэг боржингийн найрлагатай урсамтгай магма царцсан байгааг тогтоов. 

1987 он

1987-1989 оны хооронд Оюутолгойд илүү нарийвчилсан зураглалын судалгаа хийжээ. Геологич Э.Бүрэнхүү, А.Готовсүрэн нар 1:200000 машстабтай геологийн зураг гаргахад молибдений харьцангуй өндөр агуулга ажиглагдсан байна. 
 

1996 он 

Австралийн "Би Эйч Пи” компани Оюутолгойд зэсийн порфирын орд байх шинж тэмдэг байгааг тогтоожээ. Тиймээс уг талбайд хайгуул хийх тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргажээ. 

1997 он

Тусгай зөвшөөрөл авсан "Би Эйч Пи” компани хайгуулын ажлаа эхлэв. Хайгуулын хүрээнд алтны нөөц ч байж болохыг тогтоосон аж. 

1999 он

Хайгуулын хэт өндөр зардал, Азийн санхүүгийн хямралаас үүдэн хүндрэлд орсон "Би Эйч Пи” компани "Оюутолгой” төсөл дээр Канадын "Индочайна Гоулдфилдс” компанитай хамтран ажиллах болов. Мөн онд "Индочайна Гоулдфилдс” компани нэрээ "Айвенхоу Майнз” болгон өөрчилсөн байдаг. 

2000 он

"Айвенхоу Майнз” компани "Оюутолгой” хайгуулын тусгай зөвшөөрлийн 98 хувийг эзэмших болсон бөгөөд мөн онд 109 цооног өрөмдлөг хийсэн байна.  

2001 он

"Айвенхоу Майнз” компанийн геологич Чарли Форстер "Оюутолгой”-н талбайн Вандантолгойд 50 сая тонн хүдэр байна гэж тогтоожээ. Тэр онд Чарли Форстер алмаазан өрөмдлөг хийхээр шийдсэн байна. Гэвч 2000 оноос хойш Оюутолгойн талбайд нийтдээ 120 орчим цооног өрөмдсөн ч дорвитой үр дүн гараагүй тул "Айвенхоу Майнз” компанийн захирал Роберт Фридландаас бусад удирдлагууд төслийг хаах шийдвэрт гарын үсэг зураад байжээ. Харин тус оны долдугаар сард 150 дахь цооногоос авсан дээжийг шинжлэхэд 508 метрийн зузаантай, тонн тутамд 0.81 гр алт, 1.17 хувийн зэс агуулсан сульфид ихтэй эрдэсжилт илэрчээ. Тиймээс хайгуулаа улам өргөжүүлсэн байна. 

2002 он

"Айвенхоу Майнз” компанийн геологич Чарли Форстер "Оюутолгой”-н талбайн Вандантолгойд 50 сая тонн хүдэр байна гэж тогтоожээ. Тэр онд Чарли Форстер алмаазан өрөмдлөг хийхээр шийдсэн байна. Гэвч 2000 оноос хойш Оюутолгойн талбайд нийтдээ 120 орчим цооног өрөмдсөн ч дорвитой үр дүн гараагүй тул "Айвенхоу Майнз” компанийн захирал Роберт Фридландаас бусад удирдлагууд төслийг хаах шийдвэрт гарын үсэг зураад байжээ. Харин тус оны долдугаар сард 150 дахь цооногоос авсан дээжийг шинжлэхэд 508 метрийн зузаантай, тонн тутамд 0.81 гр алт, 1.17 хувийн зэс агуулсан сульфид ихтэй эрдэсжилт илэрчээ. Тиймээс хайгуулаа улам өргөжүүлсэн байна. 

2003 он

Энэ оны дунд үе гэхэд Оюутолгойд 200 орчим хүн, 21 өрмийн машин ажиллаж, хоногт 1000 гаруй уртааш метр цооног өрөмдөж байжээ. "Айвенхоу Майнз”-ын мэдээлснээр тухайн үед 38 сая тонн зэс, 21 сая унци алтны нөөц илрүүлээд байсан "Оюутолгой” төсөл дэлхийн хамгийн том хайгуулын төсөл гэгдэж байв. Мөн онд "Айвенхоу Майнз” компанийн Насдакийн хөрөнгийн бирж дээр "HUGO” нэрээр гаргасан хувьцаа 215 хувиар өсч дэлхийн санхүүгийн зах зээлд шуугиан тарьсан юм.

2006 он

Ерөнхий сайд М.Энхболдын гуравдугаар сарын 7-ны өдөр гаргасан захирамжийн дагуу Сангийн сайд Н.Баяртсайхан, Үйлдвэр, худалдааны сайд Б.Жаргалсайхан, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нар Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хэлэлцээг эхлүүлэв. Мөн оны долдугаар сарын 8-нд УИХ-аас Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, ашигт малтмалын ордуудыг дөрвөн ангилалд хуваав. Тус хуульд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувь, төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон бол 34 хувь байна гэж заажээ. 

2006 он 10 сар

"Айвенхоу Майнз” компани Оюутолгойн уул уурхайн бүтээн байгуулалт, ашиглалтын үйл ажиллагаанд хамтран ажиллахаар "Рио Тинто”-той стратегийн түншлэл байгуулахаар тохиролцов. "Рио Тинто” эхний ээлжинд 303 сая ам.долларын хөрөнгө оруулснаар "Айвенхоу Майнз”-ын 9.95 хувийг эзэмших бөгөөд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсаны дараа нэмж 388 сая ам.долларын санхүүжилт хийснээр 19.9 хувь болж өснө. Үүний дүнд "Рио Тинто” нь "Айвенхоу Майнз” компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч болох аж. 

2007 он

Нэгдүгээр сарын 15-нд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатараар ахлуулсан Засгийн газрын төлөөлөгчид "Айвенхоу Майнз” болон "Рио Тинто” компанитай Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэж эхлэв. Хоёрдугаар сарын 6-ы өдөр УИХ стратегийн ач холбогдол бүхий 15 орд газрыг баталсны дотор Оюутолгойн орд багтжээ. Ингээд дөрөвдүгээр сарын 10-ны өдөр "Айвенхоу Майнз”, "Рио Тинто” компаниудтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах асуудлыг судалж, боловсруулах ажлын хэсгээс эхний хувилбарыг Засгийн газарт танилцууллаа. Уг хувилбараар ил уурхайн олборлолтыг 2010 оноос, гүний уурхайн олборлолтыг 2014 оноос эхлэхээр тусгажээ. Зургадугаар сарын 26-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд Сангийн сайд Н.Баяртсайхан Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний шинэчилсэн төслийг танилцуулав. 

2008 он

Засгийн газрын арванхоёрдугаар сарын 5-ны хуралдаанаас "Хөрөнгө оруулалтын гэрээний тухай” тогтоол гаргаж, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай яриа хэлэлцээ хийхийг Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарт даалгав. Арванхоёрдугаар сарын 11-ний өдөр Ерөнхий сайд С.Баяр захирамж гаргаж Оюутолгой болон ойролцоо нь орших Тавантолгойн нүүрсний ордын асуудлаар хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийж, гэрээний төсөл боловсруулах ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт ахалсан юм.

2009 он

"Айвенхоу Майнз” компаниас Оюутолгой ордын зэсийн нөөцийг 45.032 сая тонн гэж тооцсоныг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл долдугаар сарын 1-ний өдөр хэлэлцээд эдийн засгийн "үр ашигтай” зэсийн нөөцийг 25.3 сая тонн хэмээн тооцож, улсын нөөцөд бүртгэн авав. Энэ оны аравдугаар сарын 6-нд Монгол Улсын Засгийн газар болон "Айвенхоу Майнз”, "Рио Тинто” компанийн хооронд Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурснаар Монголын төр Оюутолгой төслийн 34 хувийг эзэмшихээр боллоо. Аравдугаар сарын 20-нд "Оюутолгой” компани Монгол Улсын Засгийн газрын 100 сая ам.долларын өрийн бичгийг худалдан авсан юм. Гэрээний дагуу "Оюутолгой” нийт 250 сая ам.долларын өрийн бичиг худалдан авах бөгөөд өрийн бичгийн үлдэх хэсэг нь татварын урьдчилгаа төлбөр болсон юм. Мөн онд "Айвенхоу Майнз Монголиа Инк” ХХК нэрээ өөрчилж "Оюутолгой” ХХК болсон билээ.

2010 он

Тавдугаар сарын 5-ны өдөр Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан, бизнесмэн Ч.Ганболд нарыг "Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд Монголын Засгийн газрыг төлөөлөн ажиллах гишүүдээр томиллоо. Зургадугаар сарын 10-ны өдөр хуралдсан "Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн анхны хуралдаанаар дипломатч Г.Батсүхийг ТУЗ-ийн даргаар сонгов. Мөн оны есдүгээр сард "Айвенхоу Майнз Монголиа” компани Оюутолгойн төслийн талбайд алт, зэсийн орд нэмж илрүүллээ. Энэхүү шинэ орд нь нэг км орчим сунаж тогтсон аж.

2012 он

Нэгдүгээр сарын 25-нд "Рио Тинто” компаниас "Айвенхоу Майнз” компанийн дийлэнх хувьцааг эзэмших болсноо зарлав. Дөрөвдүгээр сарын 18-ны өдөр "Айвенхоу Майнз” компанийн гүйцэтгэх ерөнхий захирал Роберт Фридланд чөлөөлөгдөж, компанийн удирдлагыг "Рио Тинто” компанид шилжүүллээ. Зургадугаар сарын 30-ны өдөр "Айвенхоу Майнз” компанийн нэрийг "Туркойз Хилл Ресурс” болгон өөрчилсөн юм. Мөн оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр "Оюутолгой” компани БНХАУ-аас эрчим хүч худалдан авах гэрээ байгуулснаа мэдэгдэв.

2013 он

Долдугаар сарын 9-ний өдөр 576 тонн зэсийн баяжмал ачсан 16 машин бүхий цуваа БНХАУ-ын хилээр гарснаар "Оюутолгой” компани зэсийн баяжмалаа албан ёсоор экслортод гаргаж эхлэв. Мөн оны есдүгээр сард Засгийн газар "Оюутолгой” компанийн ТУЗ-д Монгол Улсыг төлөөлөн ажиллаж байсан Н.Багабанди, П.Цагаан, Ч.Ганболд нарыг чөлөөлж оронд нь Да.Ганболд, Г.Тэмүүлэн, Ч.Отгончулуу нарыг томилов. 

2014 он

Наймдугаар сард Монгол Улсын Засгийн газар "Оюутолгой” компанитай Цахилгаан эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав. Гэвч энэхүү гэрээг өнгөрсөн сард Засгийн газраас цуцалсан тухай дээр дурдсан билээ.

2015 он

Энэ оны тавдугаар сарын 19-ний өдөр Дубай хотноо болсон уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газар болон "Рио Тинто”, "Туркойз Хилл Ресурс” компанийн төлөөлөгчид Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа. Арванхоёрдугаар сарын 16-нд Улаанбаатар хотноо талууд гүний уурхайн  бүтээн байгуулалтыг эхлүүлэх 4.4 тэрбум ам.долларын санхүүжилтийн багцад гарын үсэг зурав. Дубайн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө монголчуудад ашиггүй болсон талаар тухайн үед МАН-ын УИХ-ын гишүүд болон бие даагч Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Х.Болорчулуун нар эсэргүүцлээ илэрхийлж байсан юм. 

Үндэсний шуудан сонин

“Oюутолгой”-н он тоолол
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани