Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

С.БАЯР БА УРАН

С.БАЯР БА УРАН

 

Мал нь үхэж, малчид төв бараадан нүүсэн эзгүй нутагт уран олборлогчид шар нунтаг боловсруулах үйлдвэрээ бариад эхэлжээ. Мал олноор үхлээ, сүх барьсан хүмүүс "өвчтэй малыг устгана” гээд цохиж алаад явлаа,  гадаа байсан  үхрийг минь  буудчихлаа, юу болоод байгааг  цагдаа, тагнуулынхан  шалгаач гэж малчид өчнөөн  мэдэгдсэн. Эцэст нь өрнөсөн үйл явдал энэ. Энэ хавар  Монголд  ураны лицензтэй харийн эзэд өмнөхөөсөө идэвхтэй, бүр хэд дахин  илүү хүчээр ажиллах  газрын зураг гарчээ.

Дорноговийн Улаанбадрах суманд барьж буй боловсруулах үйлдвэрийг дагаад Дорнод, Сүхбаатар, Дундговь аймгийн нутаг дахь ураны ордуудыг эдийн засгийн  эргэлтэд оруулах  эздийн төлөвлөгөө ийнхүү идэвхижжээ. Монгол Улсын хэмжээнд ураны 42 лиценз бий. Заримынх нь хугацаа дууссан ч сунгасан эсэх нь тодорхойгүй. Улсын нууц гээд мэдээлдэггүй. Нууцалж байгаад нэг мэдэхэд хугацааг нь сунгачихсан байдаг. Гэхдээ эдгээр лицензийн ихэнх нь  2035-2046 он хүртэл урт хугацаанд  ашиглахаар авчихсан байдаг. Үүнд,  Дорноговь, Дундговь, Сүхбаатар аймгийн нутагт олгосон ураны лицензүүд хамаарч байгаа юм. Ураны ли­цензийг  Монголд ийнхүү өргөжүүлсэн гол хүн бол С.Баярыг гэх яриа гарч хэвлэлээр бичээд удаж байна. Ямар сайндаа түү­нийг "Монголыг цөмийн ор­шуулгын газар бол­гох нь” гэж бичиж  байх вэ.

Тэр 2007 оны арваннэгдүгээр сард Ерөнхий сайд, намын даргын эрхийг давхар атгангуутаа  ураны салбар руу гүнзгий  орж явчихсан.  Хийсэн айлчлал, уулзалт, байгуулсан гэрээ хэлцэл, гаргасан тогтоолууд нь ч ийм гээд л бичдэг юм. Мөн Канадын  "Хан Ресурс” компанийн ураны лицензийг  оросуудад шилжүүлж, хариуд нь Монгол Улс Олон улсын Арбитрийн шүүх дээр торгууль хүлээж, 70 сая ам.доллар төлөх  өрөнд хүртэл орсон гэдэг. Энэ мөнгө ард түмний төлсөн татвар дээр л ачаа болж  буусан. Харин С.Баяр  энэ мэт ажлынхаа  шанд юм уу, эсвэл Орос-Монголын хооронд нааш, цааш цөөнгүй явж, ураны асуудлаар хамтын ажиллагаа эхлүүлсний дүнд үү, ямартай ч ОХУ-аас  300 сая ам.доллар зээлсэн нь юунд зарцуулагдсан нь тодорхойгүй үлдсэн гэгддэг. Юутай ч улс орныг өрөнд оруулсан түүнд хэн ч хариуцлага тооцоогүй юм.

Ер нь бол манай улс ураны лицензийг ойр байгаа  хоёр хөршдөө  бус  гуравдагч оронд олгох нь зүйтэй гэсэн байр суурийг нэлээд удаан хадгалж ирсэн байдаг. Үе үеийн  Ерөнхийлөгч энэ уламжлалыг дагасан. Харин С.Баяр 2008 оны хавар дөрөвдүгээр сард  ОХУ-д айлчлахдаа уран олборлоход хамтран ажиллах гэрээг  зурж,  эргэж ирээд Цөмийн энергийн газрыг  байгуулж даргаар нь С.Энхбатыг томилсон юм. Үүнээс сарын дараа  Дорнод аймгийн нутаг дахь Мардайгаар дамжин  ОХУ руу сэм гарч,  700 метрийн гүнд олборлолт явуулдаг ОХУ-ын хамгийн том уран олборлогч Краснокаменск орчмын Приаргуны үйлдвэрийг  маш нууц байдалд очиж үзэх зэргээр бужигнуулсан  гэх мэдээлэл дуулдаж, хэвлэлээр бичигдсэн.  Ингэхдээ   ОХУ-ын  "РосАтом”-ын захирал C.Кириенкотой Иркутскт уулзаж, 2009 онд Орос-Монголын хамтарсан уран олборлох, боловсруулах үйлдвэр байгуулахаар тохиролцсоны дагуу Монголд "МонАтом” ТӨК-ийг байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн асан Р.Бадам­дамдинг томилсон. Урантай холбоотой бодлогын бүх  баримт, бичгүүдийг  С.Баяр өөрийн зөвлөх Б.Долгороор гүйцэтгүүлж, тухайн үеийн УИХ "но­гоон гэрэл”-ээр баталж байсан тухай ч учир мэдэх хүмүүсийн ярианд дурдагддаг. Харин Ц.Элбэгдоржийг  Ерөнхийлөгч болсны дараа түүнийг тойрсон  ураны сэдэв дотор "Уран ярих гэж байгаа бол С.Баяр, Р.Бадамдамдин, бас өөр нэг эрхэм гуравтай уулз” гэсэн гэх "бор шувуу” нисч байв. Үнэн эсэхийг бүү мэд.

Тэгвэл  Цөмийн энергийн газар, "МонАтом” ТӨК-ийг байгуулагдахаас өмнө, хөрс суурь нь болсон нэгэн ТББ-ын тухай мэдээлэл бас дуулддаг юм. Тэр нь 2007 онд байгуулагдсан  "МОН-АМЕ”  шинжлэх ухааны судалгааны төв. Түүнийг үүсгэн байгуулагч нь одоогийн УИХ-ын гишүүн А.Ундраа, түүний нөхөр Д.Дашдорж нарыг гэлцдэг. Энэ байгууллагын  талаар олон нийт төдийлэн  сайн мэдэхгүй. МОН-АМЕ  төвөөс зохион байгуулдаг олон улсын сургалт семинарыг ивээн тэтгэж санхүүжүүлдэг компаниудын дотор  Францын Арева / Монголд 28 лицензтэй/,  Канадын   Камеко /Монголд зургаан лицензтэй/,  АНУ-ын "Деннисон Майнз” /Монголд зургаан лицензтэй/  компаниуд, Удирдах зөвлөлийн гишүү­дэд нь Монгол Улсын анхны Ерөнхийлөгч  П.Очирбат, УИХ гишүүн С.Оюун,  УИХ гишүүн асан "МонАтом” ТӨХ-ийн  анхны захирал Р.Бадамдамдин нарын нэр дуулддаг.  Мөн  МАН-ын томчууд, бизнесийнхэн ч  байдгийг ЦЭГ-ын нөлөө бүхий албан тушаалтан  хэлж  байсан  удаатай. Өнөөдөр малаа барсан малчид төв суурин бараадаж, харин нутагт нь ураны хайгуул, олборлолт хийх, боловсруулах үйлдвэр барих ажил өрнөж байна. Улсын хэмжээнд ураны лицензтэй бүх нутаг малтайгаа, хүн­тэйгээ сүйрч, хэлье гээд ч төр нь сонсохгүй, хамгаалуулъя гэж хандсан ч хууль, хяналтынхан нь тоохгүй яг л Дорноговийн Улаан­бадрахын ард түмний туулж буй гашуун зам мөрийг давтахад хүрээд байгаа ажээ.

Зууны мэдээ
Ч.Зотол

С.БАЯР БА УРАН
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 14:03
Өчигдөр, 10:45
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани