Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг дээрэмдээд байгаа нь Д.Ариунболд захиралд хамаагүй юу?!

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг дээрэмдээд байгаа нь Д.Ариунболд захиралд хамаагүй юу?!

 

"Тавантолгой” ХК нь олон жилийн турш "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн MV-011943, MV-016883 тоот лицензтэй талбайгаас нүүрс олборложээ-

 

Уг нь энэ асуудал 2017 оны наймдугаар сард сөхөгдөж байлаа.

Нэхэн сануулахад, Жижиг Тавантолгой буюу "Тавантолгой” ХК-ийн уурхайн удирдлага гэв гэнэт тушаал гаргаж, 2017 оны тавдугаар тавдугаар сарын 23-ны өдрөөс зургадугаар сарын 26-ныг хүртэл уурхайнхаа үйл ажиллагааг зогсоож байгаагаа мэдэгдсэн байдаг юм.

 

Ерөнхийлөгчийн сонгуулийг дамнуулан ийм шийдвэр гаргасан нь ямар учиртайг олон нийт байтугай, тэндхийн уур­хайчид ч сайн ойлгоогүй гэдэг. Учир нь Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сэддорж таг чиг байсан юм.

Гэвч удалгүй нэгэн ноцтой мэдээлэл олонд ил болов.

 

Хоёр компанийн лицензийн хил дээр байдаг мөргөцгийг "Тавантолгой” ХК нь олборложээ. "Тавантолгой” ХК ч гэж дээ, "Хуала Тянь Жин” гэдэг хятад компанид мөргөцгийг бүтэн сарын турш олборлох эрхийг олгосон байгаа юм.

Зарим эх сурвалжийн мэдээллээр уг зөв­шөөрлийг хоёр талаасаа ол­го­сон. Харин Таван­толгой ХК-ийн талаас ухах шаардлагатай тул уурхайг нь зогсоосон гэж тайлбарлаж байсан юм.

 

Уурхайг гэнэт хаасан нэг сар гурав хоногийн хугацаанд тэр компани 260 мянган тонн нүүрс олборлосон. Үүнийг мөнгөн дүнгээр бодвол 18 980 000 /арван найман сая есөн зуун мянган/ ам.доллар болохыг эх сурвалжууд тухайн үед мэдээлж байв.

Харин энэ мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсаны дараа Эрдэнэс Тавантолгой ХК-иас мэдэгдэл гаргасан байдаг. 2017 оны наймдугаар сарын 30-нд гаргасан тэр мэдэгдэлдээ "…Нийтлэл нэртэй гүтгэлэг тараасан нэр бүхий сайтад хандаж алдаагаа залруулах, тайлбар хийх, уучлал гуйхыг удаа дараа шаардаж, түүнийгээ албан тоотоор ч илгээсэн.

Ихэнх сайт нь нийтлэлээ устгасан боловч, өнөөг болтол ямар нэгэн тайлбар хийлгүй, уучлал хүсээгүй хэвээр тул "Эрдэнэс Тавантолгой” ХК өөрийн нэр төрийг сэргээлгэх зорилгоор хуулийн байгууллагад хандах болсноо албан ёсоор мэдэгдэж байна.

 

Мөн уншигч олонд хандаж, Цанхийн Зүүн уурхайн урд хэсгийн "Тавантолгой” ХК-ийн тусгай зөвшөөрлийн тал­байтай хиллэж буй хэсэг, уурхайн ажиллагааны та­лаар шаардлагатай тайл­барыг хийх нь зүйтэй гэж үзлээ.

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК нь нүүрсээ Монгол Улсын "Ашигт малтмалын тухай хууль”-ийн дагуу олборлодог. Компанийн байнгын дотоод хяналт, төрийн болон мэргэжлийн байгууллагын тогтмол шал­галтын дор үйл ажил­лагаагаа ил тод эрхэлдэг.

 

Нэр дурдсан зарим сайтад бичиж нийтлээд байгаа шиг луйвар булхай манай компанид огт тохиолдоогүй гэдгийг удаа дараагийн шалгалт, түүний дүгнэлт, тайлан бэлхнээ нотолно.

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Цанхийн Зүүн уурхайн урд хэсэг нь "Тавантолгой” ХК-ийн 4-р уурхайн тусгай зөвшөөрлийн талбайн хойд хэсэгтэй уртрагийн 4831181 солбилцлоор огт­лолцдог гэдгийг тодотгоё.

Хил залгаа орших тул, ” Эрдэнэс Тавантолгой” ХК болон "Тавантолгой” ХК-ийн хооронд №ЭТТ-2017/019 тоот "Хамтын ажиллагааны гэрээ”-г 2017 оны хоёрдугаар сарын 13-ны байгуулж, компани хоорондын үйл ажиллагааг уялдуулах, харилцан хяналтын орчныг сайжруулах хүрээнд хамтран ажиллаж байгааг ч дурдах нь зөв юм.

Эцэст нь хэлэхэд, "Мөргөцгийн нүүрснээс луйвар хийсэн үү?” нийтлэл бол зохиомол, улс төрийн ашиг хонжоо эрэлхийлсэн, ичгүүр сонжуураа гээсэн захиалгат сэтгүүл зүйн үр бүтээл юм. Энэ бол гүжир гүтгэлэг” гэсэн байв.

Тэгвэл хэдэн сарын өмнөх энэ мэдэгдэл нь худлаа болохыг нотлох баримтыг бид олж авсан юм.

Ер нь бол "Тавантолгой” ХК нь "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшил бүхий талбайд нэвтэрч, хууль бусаар олборлолт хийдэг болоод удаж байгаа юм байна. Энэ байдалтай "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өмнөх захирлууд тэмцдэг байжээ.

Н.Алтанхуягийн Засгийн газрын үеэд тус компанийн Гүйцэтгэх захирал байсан Я.Батсуурь 2012 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр 01/964 дугаар бүхий хүсэлтийг Тавантолгой ХК-д илгээж байжээ.

 

Түүндээ "…”Тавантолгой” ХК манай компанийн MV-011943 тоот лицензтэй талбайд хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулж, нүүрс олборлосон. Мөн тус компанийн MV-011943, MV-016883 тоот лицензтэй талбайд хөрсний овоолго байршуулсан байна.

 

Манай ашиглалтын лицензтэй талбайг давж нүүрс олборлосны улмаас учирсан хохирол, хөрсний овоолго нүүлгэн шилжүүлэх зардлыг /нийт 197 тэрбум 975 сая төгрөг/ 141.681.735 ам.доллар/ төлж "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг хохиролгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

 

Энэ хохирол өнөөг хүртэл төлөгдөөгүй гэсэн мэдээлэл байна. Тэр ч байтугай түүнээс хойш, өнөөдрийг хүртэл "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талбайгаас хууль зөрчин нүүрс олборлосоор байгаа бололтой.

 

Д.Ариунболд захирлын 2017 оны наймдугаар сарын 30-нд мэдэгдэлдээ дурдсанчлан "Эрдэнэс Тавантолгой” ХК болон

"Тавантолгой” ХК-ийн хооронд №ЭТТ-2017/019 тоот "Хамтын ажиллагааны гэрээ”-г 2017 оны хоёрдугаар сарын 19-ний байгуулжээ. Гэхдээ эрхэм захирлын хэлээд байсан шиг …"компани хоорондын үйл ажиллагааг уялдуулах, харилцан хяналтын орчныг сайжруулах хүрээнд” бус, Тавантолгой ХК-ийн олборлосон нүүрс болон хөрсний хэмжээг хоёр талын холбогдох инженер техникийн ажилчид хэмжилт хийж тогтоон, акт үйлдэн баталгаажуулжээ.

 

Тодруулбал, 2016 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр "Тавантолгой” ХК-ийн  4-р уурхайн олборлолтод өртсөн "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн лицензийн талбайн нүүрсний хэмжээг баталгаажуулсан хамтарсан тайлан гаргажээ.

 

Уг тайланд "…Хоёр компанийн хамтарсан геологи, маркшейдерийн баг 2015 оны есдүгээр сарын 25-6, 2016 оны наймдугаар сарын 12, 2016 оны араваннэгдүгээр сарын 9-11-ний хооронд гурван удаагийн хэмжилт, дээжлэлтийг хийсэн.

"Тавантолгой” ХК-ийн 4-р уурхай нь "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн лицензтэй талбайгаас хойд хэсгээрээ 26.6 мянган тн, зүүн хэсгээрээ 233.4 мянган тн, баруун хэсгээрээ 8.2 мянган тн, нийт 268.3 мянган мн нүүрс олборлосон байна” гэжээ.

Мөн Байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөрийн хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах бай­цаагч Б.Батсайхан хяналт, шалгалтын танил­цуулгадаа энэ тухай мэдэгдсэн байна.

 

Ер нь "Тавантолгой” ХК нь өөрийн эзэмшлийн MV-287 тоот лицензийн талбайг хэтрүүлэн Эрдэнэс "Тавантолгой” ХК-ийн MV-011943, MV-016883 тоот лицензтэй талбайгаас нүүрс олборлосон үйл ажиллагаа нь  Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх хэсгийг зөрчсөн. Зөрчлийн тухай хуулийн 7, 11 дүгээр зүйлийн 2,3 дахь хэсэгт заасны  дагуу хариуцлага хүлээх хуультай юм байна.

 

Түүнчлэн хамгийн гол нь "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ариунболд "…Нэр дурдсан зарим сайтад бичиж нийтлээд байгаа шиг луйвар булхай манай компанид огт тохиолдоогүй гэдгийг удаа дараагийн шалгалт, түүний дүгнэлт, тайлан бэлхнээ нотолно. …Эцэст нь хэлэхэд, энэ бол гүжир гүтгэлэг” гээд байсан нь тухайн үед босч ирсэн мэдээллийг дарах, өөрийгөө энэ бүхнээс чө­лөө­лөх гэж бодит үнэ­нийг нуун дарагдуулсан байх магадлал өндөр байна.

Энгийнээр бодоход, "Тавантолгой” ХК олон жилийн турш "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг дээрэмджээ. Гэтэл захирал Д.Ариунболд нь "…Тийм зүйл огт болоогүй” гэж мэдэгдэл хүртэл гаргаад мэлзэж суугаа нь анхаарал татаж байна.

Уг нь Монголын ард түмний өмч, Монгол Улсын стратегийн орд Тавантолгойн нүүрсийг "чоно”-оос хамгаал гэж Д.Ариунболдыг томилсон билээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Б.ДАМДИН-ОЧИР




 



“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг дээрэмдээд байгаа нь Д.Ариунболд захиралд хамаагүй юу?!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

Өнөөдөр, 13:27
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

Өчигдөр, 15:36
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

Өчигдөр, 12:19
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани