Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“ПЕТРО ЧАЙНА ДАЧИН ТАМСАГ” ГЭРЭЭГЭЭ БИЕЛҮҮЛДЭГ ҮҮ?

Тамсагийн талбайгаас газрын тос олборлож байгаа "Петро чайна дачин тамсаг” компани монгол иргэдээр хар бор ажлаа хийлгэж, хамгийн бага хөлс өгдөг тухай гомдол тасрахгүй байна.

Гадаадын хөрөнгө оруулалттай компани тэр дундаа уул уурхайн салбарт ажилладаг монгол иргэдийн цалинг тус компанийн монгол ажилчдынхтай харьцуулахад бага байдаг аж.

Мөн Дорнод аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь газрын тосны чиглэлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэж төгсгөдөг ч тус компанид ажилд орж чаддаггүй аж.

Иргэд болон аймгийн төр захиргааны байгууллагаас тус компанид хандан ажлын байраа нээлттэй зарлаж, монгол иргэдийг ажилд авах хүсэлтийг гаргасаар ирсэн ч биелэгдэхгүй явсаар өнөөдрийг хүргэжээ.

"Петро чайна дачин тамсаг” компанийг "Оюутолгой”- той харьцуулбал газар тэнгэр шиг зөрүү харагдах гэнэ. Жишээ татвал, "Петро чайна дачин тамсаг”-ийн туслан гүйцэтгэгч компани нь гол төлөв Хятадын хөрөнгө оруулалттай компани байдаг бол "Оюутолгой”-н туслан гүйцэтгэгчээр Монгол компаниуд голлон ажилладаг. Нийтдээ 600 гаруй компани туслан гүйцэтгэгчээр ажилладгаас 500 гаруй нь үндэсний туслан гүйцэтгэгчид аж. Ажлын хувцас, хоол хүнснээс эхлээд олон ажлыг нь Монголын үндэсний компаниуд нугалалцдаг. Энэ нь монгол хүн ажилтай, орлоготой байх үндэс болдог. Үүний зэрэгцээ тус компанийн нийт ажиллах хүчний 93 хувийг Монгол иргэд эзэлдэг байна.

Харин "Петро чайна дачин тамсаг” компанид монгол хүн хог цэвэрлэх, манаач хийхээс хэтэрдэггүй. Ажиллах хүчний харьцааны хувьд Хятадын талаас 70 хувийг, Монголын талаас 30 хувийг бүрдүүлдэг байна.

Дорнод аймгийн Хөдөлмөр эрхлэх хэлтэстэй холбогдож бид энэ талаар тодруулахад холбогдох албаны хүн дараах хариулт өглөө. Тэрбээр "Орон нутгийн иргэдээс газрын тос олборлож байгаа Матад, Халх гол сумын иргэдийг ажлын байраар бага хангадаг гэдэг санал хүсэлт нэлээд ирдэг. Аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж, төгссөн хүүхдүүдийг ажилд сонгодоггүй гэдэг гомдол ч ирдэг. Энэ дагуу бид шаардлага тавьсаар ирсэн.

"Петро чайна дачин тамсаг” компанийн монгол ажилчдын цалинг уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг гадаадын хөрөнгө оруулалттай компанийн монгол ажилчдын цалинтай харьцуулахад хамаагүй бага” гэсэн хариулт өглөө.

Үүнээс гадна монгол ажилчдыг шаардлага хангахгүй орон байранд амьдруулдаг гэх гомдол ч ирдэг байна.

Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн хугацаанд дээрх чиглэлээр шалгалт хийж, стандарт хангахгүй орчинд амьдруулж байгааг засах шаардлагатай” гэсэн шаардлага тавьж иржээ. Гэвч бас л биелэгдэлгүй өнөөг хүрчээ. Мөн монгол ажилчид ажлын цаг урт байгааг багасгах хүсэлт тавьж ирсэн ч шийдэгдээгүй аж.

"Оюутолгой” компани ажилчдаа 14 хоног ажиллуулж, 14 хоногт амралт өгдөг бол "Петро чайна дачин тамсагт” ажилладаг монгол ажилчид 28 хоног ажиллаж, 14 хоног амардаг байна.

Иймээс энэ асуудлыг зохицуулахаас эхлээд Бүтээгдэхүүн хуваах гэрээгээ "Петро чайна дачин тамсаг” компани биелүүлж чадаж байгаа юу гэдгийг Засгийн газрын төвшинд хянах шаардлагатай гэдгийг ч анхааруулах хэсэг байна.

Үүнээс гадна тус компани 1993 оноос хойш Монголд үйл ажиллагаа эрхэлж ирсэн ч гэрээнд заасны дагуу авто замаа барьж, тээвэрлэлт хийлгүй өнөөдрийг хүргэжээ. Авто зам бариагүйгээс байгаль орчин доройтсон. Өнгөрсөн жил тус компанийн тээвэрлэлтийг хэсэг хугацаанд зогсоосны хүчинд энэ онд 68 км авто замын ажлыг эхлүүлэхээр болсон юм байна.

Мөн хөндөх ёстой нэг сэдэв нь Засгийн газар нефть боловсруулах үйлдвэр байгуулахаа мэдэгдээд буй. Ингэхдээ Дорнод Монголын тал Матад сумаас Сайншанд хүртэл газрын тос дамжуулах хоолой барих төлөвлөгөө боловсруулсан. Гэтэл Тамсаг булагийн нефтийг Петро чайна дачин тамсаг” компани эзэмшдэг. Хэрэв тус компани нефть боловсруулах үйлдвэрт түүхий нефтиэ өгөхгүй гэвэл хоосон хоолойг бөөн хөрөнгө заран барих эрсдэл ч үүсэх талтай.

"ПЕТРО ЧАЙНА ДАЧИН ТАМСАГ” ГЭРЭЭГЭЭ БИЕЛҮҮЛДЭГ ҮҮ? нийг айлчлалаар хөндөж, нэг талд нь гаргахгүй бол Оюутолгойгоос ч муу нөхцөлтэй гэрээг "Петро чайна дачин тамсаг” компанитай байгуулсан юм биш биз гэх хардлага дагуулж буйг эргэн нэг сануулъя.

 #copy

Нийслэлийн Мэдээ

 

“ПЕТРО ЧАЙНА ДАЧИН ТАМСАГ” ГЭРЭЭГЭЭ БИЕЛҮҮЛДЭГ ҮҮ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өнөөдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани