Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгойн гэрээг баталсан ЗГ-ын гишүүдийн “хаяг”-тай мөнгө хилийн чанадаас илэрч эхэллээ

Оюутолгойн гэрээг баталсан ЗГ-ын гишүүдийн “хаяг”-тай мөнгө хилийн чанадаас илэрч эхэллээОюутолгойн гэрээ, Эрдэнэтийн 51 хувийн асуудал гээд манай уул уурхайн томоохон бүтээн байгуулалт тойрсон зарим хэрэг Олон улсын хэмжээнд яригдаж эхэллээ.  Лондонгийн Арбитрын шүүхээс Өмнөд Африкийн "Стандарт” банкны нэхэмжлэхтэй, "Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалсан гэх 109 сая.ам долларын хэрэгт Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан.  Энэ асуудлыг АТГ-аас шалгаж, дуулиан намжаагүй байхад дахиад нэг хэрэг анхаарлын төвд орж ирж байна.  Швейцарийн дээд шүүхээс "Рио Тинто” корпорацитай Оюутолгойн төслийн гэрээг байгуулахад ажилласан Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогттой холбоотой авлигын хэргийг хэлэлцээд, Швейцарийн банк дахь түүний дансны үлдэгдэл болсон 1.85 сая ам.долларыг битүүмжлэх шийдвэр гаргасан тухай "Ройтерс” агентлаг мэдээллээ.  Цаагуураа энэ шийдвэр нь  Оюутолгойн гэрээг Монголын ард түмэнд ашиггүй гэрээ болсон тухай ч бас дурдагдаж. Тэгвэл энэ гэрээг хэний тэргүүлж байсан ямар Засгийн газар хийсэн, "Ройтерс” агентлаг С.Баярцогтын дансны талаар юу гэж мэдээлсэн,  АН  С.Баярцогтыг намын гишүүчлэлээс хассан талаар тоймлон хүргэж байна.
 
С.БАЯРЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮД ОДОО ХААНА ЮУ ХИЙЖ ЯВНА ВЭ?
Оюутолгойн гэрээг биечлэн гүйцэтгэсэн баг бол С.Баярын тэргүүлсэн МАН, АН-ын хамтарсан "стандарт бус”  гэдэг тодотголтой Засгийн газар. С.Баяр 2008 оны есдүгээр сарын 11-нээс 2010 аравдугаар сарын 28-ныг хүртэл гүйцэтгэх засаглалыг  толгойлсон.  Энэ хугацаанд "Рио –Тинто”-той хийсэн Оюутолгойн гэрээ хүчин төгөлдөр болсон юм.
МАХН-ын дарга, Монголын Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар, зарим иргэний  нийгмийн байгууллага тухайн үед гэрээг монголын ард түмэнд ашиггүй, луйврын гэрээ болсон талаар мэдэгдэж, олон нийтэд зарлаж байсан.  Гэсэн ч гэрээг биечлэн гүйцэтгэгчид, ард түмний  нүдэн дээр цээжээрээ хамгаалан зүтгүүлсээр байгуулж чадсан юм.  Гэрээний цаана байсан бараан сүүдэр одооноос цухуйж эхэллээ.  С.Баярцогтын нууц дансыг Швейцарийн дээд шүүхээс битүүмжилсэн бол  Гүйцэтгэх засаглалын тэргүүн асан С.Баярыг  АТГ-аас Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар шалгаж эхлээд байна.  Эхний  удаа 10 гаруй цаг байцаалт авсан байдаг. С.Баярыг яллагдагчаар татсан гэх мэдээлэл цацагдаж байсан ч Нийслэлийн прокурорын газраас няцаагаад байна.  Тэр саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Одоогийн Ерөнхийлөгч хамтарч ажиллах дургүй байгаа учраас ИБУИНВУ-ын Элчин сайдын ажлаа өгөөд орхиё” гэсэн байдаг.  Түүнтэй холбоотой   асуудал цаашид яаж ч үргэлжилж мэднэ. Ямар ч гэсэн АТГ Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлыг албан ёсоор шалгаж байгаа гэдэг нь тодорхой болоод байгаа юм.
С.Баярын Засгийн газрын тэргүүн шадар сайдаар Н.Алтанхуяг, Шадар сайдаар М.Энхболд нар ажиллаж байжээ.  Энэ хоёр эрхэм одоо ч улс төрд нөлөөтэй явна.  М.Энхболд УИХ-ын даргаар, харин Н.Алтанхуяг  Ерөнхийлөгчид зөвлөж байгаа.   Албан тушаал наймаалцсан гэх 60 тэрбумын хэрэг, 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг луйвардсан гэх асуудал УИХ-ын дарга М.Энхболдоос ер салдаггүй.  Саяхны нэг судалгаагаар ард түмэн таалдаггүй  улстөрчдийг нэрлэхэд  М.Энхболд тэргүүлсэн байдаг. Харин Н.Алтанхуягийн хувьд, түүний  тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газрын үед хэрэгжүүлсэн "Нүүрс” хөтөлбөр, "Цэвэр агаар сан”, "Гудамж төсөл” гээд олон асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаж байгаа.  Зарим хэрэгт түүний багт ажиллаж байсан эрхэм ял сонссон.
С.Баярын багт ажиллаж байсан эрхмүүдээс одоо У.Хүрэлсүхийн Засгийн газарт гурван ч эрхэм сайдын суудалд тухалж байна.  Тухайн үед ЗГХЭГ-ын дарга асан Ч.Хүрэлбаатар одоо Сангийн сайдаар, Гадаад хэргийн сайд асан Г.Занданшатар одоо ЗГХЭГ-ын даргаар, харин ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж одоо дахиад л хуульзүйн салбарыг толгойлж байна.  Ч.Хүрэлбаатар У.Хүрэлсүхийн Засгийн газарт арай л гэж багтсан.  Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс түүнийг уул уурхайн олон лиценз эзэмшдэг, ашиг сонирхлын зөрчилтэй учраас  Сангийн сайдаар  ажиллуулах боломжгүй гэж хориг тавьсан.  Харин Ч.Хүрэлбаатар ёстой л янз бүрийн мэх хийсээр энэ Засгийн газарт орж ажиллаж байгаа.   Мөн тухайн үед ЗТБХБ-ын сайдаар  одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, ЭБЭХ-ний сайдаар Д.Зоригт, БСШУ-ы сайдаар Ё.Отгонбаяр нар ажилласан байна.  Д.Зоригтын тухайд Европын нэгэн оронд амьдарч байгаа талаар зарим эх сурвалж мэдээлж байгаа.  Харин Ё.Отгонбаяр БСШУС-ын дэд сайдаар ажиллаж байгаад  АНУ-д суух Элчин сайдаар томилогдоод байгаа.  Гэхдээ тэр албан ёсоор итгэмжлэх бичгээ гардаагүй. Түүнчлэн ХХААХҮ-ийн сайдаар Т.Бадамжунай, НХХ-ын сайдаар Т.Ганди, Эрүүл мэндийн сайдаар С.Ламбаа нар ажиллаж байв. Т.Ганди  зөвлөхийн алба хашиж байгаа бол  Т.Бадамжунай улс төрд ил гарч ирдэггүй, харин далд фронтын нууц ноён гэгддэг. Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа тэтгэвэртээ гарч, жиргээнд нэлээд идэвхтэй нэгэн болсон.   Харин  Батлан хамгаалах салбарыг Л.Болд толгойлж байв. Тэрээр одоо УИХ-д сууж байгаа.  Саяхан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохтой  холбоотой асуудлыг хэлэлцэх үеэр түүнтэй холбоотой  асуудал яригдаж, тэр бүдрэхийг дөхсөн байдаг.  Мөн С.Баярын багт БОАЖ-ын сайдаар Л.Гансүх, Сангийн сайдаар С.Баярцогт нар ажилласан.  Л.Гансүхийн  тухайд  Н.Алтанхуягийг сайд байхад ахлах зөвлөхөөр нь ажиллаж байв.  Энэ хугацаандаа "Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшсан гэх хэргээр 2014 онд баривчлагдсан. Тэр энэ хэргээр ял эдэлсэн. Ийм бүрэлдэхүүнтэй Монгол Улсын Засгийн газар ажиллах хугацаандаа Монголын эдийн засгийн томоохон  хөшүүрэг болсон Оюутолгойн гэрээг хийсэн байна.
 
ХУУЛЬЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ ЯАГААД ЧИМЭЭГҮЙ БАЙНА ВЭ?
С.Баярын Засгийн газрын бүрэлдэхүүнд одоогийн Хууль, зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мөн л гол үүрэг гүйцэтгэсэн байна.  Шударга гэж түүнийг зарим нэгэн тодорхойлдог.  Тэгвэл ард түмэнд ашиггүй, луйврын гэрээг үзэглэхэд тэр яагаад эсэргүүцээгүй вэ.  Хууль зүйн сайд хүн аливаа олон улсын гэрээг үзэглэхэд хуулийн талаасаа асуудалгүй байх бүхий л асуудлыг хариуцах үүрэгтэй нь мэдээж.   Харин тухайн үед Оюутолгойн гэрээнд Ц.Нямдорж "за” гэж  дуугарсан нь сонирхол татаж байна. Одоо ч тэр энэ асуудалд загас мэт дуугүй хэвээр байгаа.   Оюутолгойн луйврын гэрээ  гэлтгүй Эрдэнэтийн 51 хувийн асуудалд манай  Засгийн газар Арбитрын шүүх дээр оччихоод байна.  "Жаст”-ын Ш.Батхүүг баривчилж, Ерөнхий сайд асан С.Баярыг АТГ дуудах хэмжээнд асуудал яригдаж байна. Мөн "Алтжин” группын захирал Г.Алтанг байцаах талаар яриа гарлаа.  Харин Хууль зүйн сайд Ц.Нямдорж таг чиг…
 
"РОЙТЕРС”АГЕНТЛАГ ЮУ ГЭЖ МЭДЭЭЛЭВ?
Швейцарийн дээд шүүхээс Рио Тинто корпорацитай Оюутолгой төслийг байгуулахад ажилласан Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогттой холбоотой авлигын хэргийг хэлэлцээд, Швейцарийн банк дахь түүний данс,  үлдэгдэл болох 1.85 сая ам.долларыг битүүмжлэх шийдвэр гаргажээ.  Швейцарийн Прокурорын ерөнхий газар С.Баярцогтыг дээрх битүүмжилсэн данснуудын аль нэгээр дамжуулан 10 сая ам.доллар шилжүүлэн авсныг тогтоосон байна. Тус улсын хуулийн байгууллагаас Монгол Улсын Засгийн гишүүнтэй холбоотой авлигын хэргийг 2016 оноос эхлэн мөрдөн шалгаж байгаа юм байна. Швейцарийн дээд шүүх энэ хэргийг авч хэлэлцээд "Сангийн сайдаар томилогдсон даруйдаа ийм их хэмжээний мөнгө шилжүүлэн авна гэдэг маш сэжигтэй хэрэг” гэж үзжээ. Шүүхийн тогтоолд "С.Баярцогтын гарын үсэг зурсан Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ Монгол Улсад ямар ч ашиггүй гэдэг нь олон зүйлээр тодорхой байна” гэжээ. 2013 онд Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум С.Баярцогтын Швейцарийн банкинд данстай тухай илчилсний дараа тэрээр Монгол Улсын Их Хурлын дэд даргын албан тушаалаас огцорсон юм. Харин энэ  удаа асуудлыг Швейцарийн дээд шүүхээс шийдвэрлээд байна. Тус улсын хууль сахиулах байгууллагаас хууль бус гүйлгээ хийж байж болох хэд хэдэн банкны дансыг битүүмжилж шалгахад 2008 оны есдүгээр сард 8.2 сая евро (ойролцоогоор 10.1 сая ам.доллар)–ыг С.Баярцогтын мэдлийн дансуудад шилжүүлсэн нь тодорхой болсон бөгөөд энэ хугацаа нь С.Баярцогт Монголын Сангийн сайдад томилогдсон хугацаатай давхцаж байна хэмээн мэдээлжээ.
 
АТГ: С.БАЯРЦОГТЫН 9.2 САЯ ДОЛЛАРЫН АСУУДЛЫГ ШАЛГАЖ БАЙГАА
Энэ хэрэгтэй холбогдуулан  өчигдөр АТГ-аас мөн албан ёсны мэдээллээ өөрийн вэб хуудастаа байршуулжээ. АТГ мэдээлэхдээ, "Монгол Улсын Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогтын болон нэр бүхий хүмүүсийн Швейцарийн банкинд байршуулсан 1.836.851 евро, 161.393 ам.долларын хөрөнгийг 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Швейцарьт битүүмжилжээ.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь С.Баярцогтын 9.2 сая ам.доллартай холбогдох эрүүгийн хэргийг Швейцарь улсын холбооны прокурорын газартай хамтран мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хэргийг прокурорын хяналтан дор шалгаж байна” гэсэн байна.
 
АН С.БАЯРЦОГТЫГ ШҮҮХЭЭС ӨМНӨ ШҮҮЖ, НАМААСАА ХАСАВ
Улс оронд  ийм хэрэг дэгдээд байгаа цаг үед Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар баруун аймгуудад бие биетэйгээ уралдах шахам ажиллаж байна.  Манай төрийн өндөрлөгүүдэд орон нутгийн иргэдийнхээ саналыг сонсох нь энэ цаг үед чухал байгаа бололтой.  Харин АН-ын зүгээс өчигдөр шуурхай мэдээлэл хийж,  С.Баярцогтыг их л хурдан намаасаа хасч орхилоо. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан "Намын гишүүн С.Баярцогтын нэр хүндтэй  холбоотой мэдээлэл нь намын үндсэн дүрмийг зөрчиж байгаа эсэх талаар Үндсэн дүрмийн хорооноос тайлбар хүссэн. Үүний дагуу АН-ын Үндсэн дүрмийн хороо хуралдаж С.Баярцогтын намын гишүүчлэлээс хасах, шийдвэр гаргасан. Ардчилсан бол Үндсэн дүрэмтэй, дүрмийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Нэг жилийн өмнө С.Баярцогтыг намын дээд байгууллага буюу Үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгогдохтой холбоотой асуудал дээр түдгэлзүүлэх шийдвэр гарч байсан. Үүнээс хойш намын Үндсэн дүрмийн хороонд өөрөө ирж, энэ асуудлаар тайлбар хийх бүтэн жилийн хугацаа байсан боловч тайлбар хийгээгүй. Мөн С.Баярцогт Швейцарийн банкинд данс эзэмшдэг. Дансанд нь 1.8 сая ам.доллар байсныг царцаалаа гэж албан ёсоор зарласан. Энэ мэтээр хууль бус ажиллагаанд холбогдсон гишүүддээ хариуцлага тооцож байна.  Цаашид ч хариуцлагын асуудал яригдана.  Мөн С.Баярын толгойлсон Засгийн газрыг шалгахыг хууль хяналтын байгууллагаас шаардаж байна” гэв.  Ийнхүү Оюутолгойн гэрээг баталсан ЗГ-ын гишүүдийн "хаяг”-тай мөнгө хилийн чанадаас илэрч эхэллээ. Зөвхөн Сангийн сайд С.Баярцогт энэ гэрээг хариуцаж, Рио-Тинтогоос авлига аваагүй гэдэг нь тодорхой. Цаашид аль орны ямар банкны данснаас хэн гэдэг сайдынх нь нуусан мөнгө, хөрөнгө илрэх вэ гэдэг нь анхаарал татаж байна.
 
 
Т.Батсайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Оюутолгойн гэрээг баталсан ЗГ-ын гишүүдийн “хаяг”-тай мөнгө хилийн чанадаас илэрч эхэллээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани