Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Ариунболдын 8.2 сая ам.долларын нууц гэрээ буюу Тавантолгойн ордын "хулгай"

Д.Ариунболдын 8.2 сая ам.долларын нууц гэрээ буюу Тавантолгойн ордын "хулгай"Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд нэгэн ноцтой хэргийн мөрөөр оржээ. Тавантолгойн ордод төрийн нэрээр үйл ажиллагаа явуулж буй "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн удирдлагуудын хууль бус үйл ажиллагааны баримтууд тэдний гарт орсон байна. Баримт, болсон үйл явцыг дэлгэрэнгүй өгүүлье.
2017.03.30 "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд хэвлэлийн бага хурал зарлаж, Чалькогийн өрийг өлж дуусгасан тухайгаа мэдэгдэв.
 
Энэ үеэрээ нэн тааламжтай нэгэн мэдээлэл хэлсэн нь Тавантолгойн нүүрсийг сонгон шалгаруулалтаар олборлуулах болсон тухайгаа дуулгаж байв.
 
Тэр үед Д.Ариунболд захирал"...Энэхүү төлбөрийг төлж барагдуулахад манай компанийн зөв менежмент, Засгийн газраас өгсөн Баруун Цанхийн ордын олборлолтыг эхлүүлэх, нүүрсийг нээлттэй үнийн сонгон шалгаруулалтаар борлуулах чиглэл чухал үүрэг гүйцэтгэлээ. Нүүрсний үнэ 2016 оны есдүгээр сард тонн тутам нь 26 ам.доллар байсан. Баруун Цанхийн ордын нүүрсийг нээлттэй үнийн сонгон шалгаруулалтаар борлуулсанаар 72.5 боллоо. Тус ордын нүүрснийг олборлох тендерт "Монгол уурхайчин нэгдэл” буюу "Хишиг Арвин”, "Олборлолт”, "Мера” компанийн хамтарсан төсөл ялалт байгуулсан. Энэ нь дотоодын аж ахуйн нэгжүүд нүүрсний олборлолт хийх техник, боловсон хүчинтэй болсныг илэрхийлж байна. Дотоодын аж ахуйн нэгжээр олборлолт хийлгэснээр 200 тэрбум төгрөг Монголд үлдэж байна” гэсэн юм. Ингэснээр эрх барьж буй нөхдүүдийн дундуур нь орж, гэрээ байгуулуулаад тонн тутмаар нь бодож их хэмжээний мөнгө цохидог "цавчаа” алга болох нь гээд нийтээрээ баярлаж билээ. Энэ шийдвэр тэр үедээ "албан тушаалтай хүмүүсийн дургүйг хүргэлээ" гэж байсан юм.
 
ГЭТЭЛ... Нөхцөл байдал өөр байжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Эрдэнэс Тавантолгой” ХК, жижиг "Тавантолгой” ХК хоёрын дундын мөргөцөгөөс сонгууль, наадам дамнуулаад хулгайгаар нүүрс олборлосон. Төлбөр мөнгө нь сураггүй алга болсон. Мөн "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Д.Ариунболд ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэх мэдээллүүд гарах болсон. Харин "Эрдэнэс Тавантолгой” ХК-иас эдгээр мэдээллийг эрс үгүйсгэж, энэ тухай бичвэл хуулийн байгууллагаар шалгуулна гэж сүрдүүлсэн мэдэгдлийг хэдхэн хоногийн өмнө хэвлэлд нийтлүүлсэн. Харин АТГ, шударга төрийн албан хаагчид маш ноцтой байж болох мэдээллүүдийн мөрөөр оржээ.
 
"Эрдэнэс Тавантолгой” ХК дээрх мэдэгдлээ зөрчиж маш олон удаа, онц их хэмжээний нүүрсийг "нууц гэрээ"-гээр Хятадын компаниудад өгсөн байна. Зарим гэрээний жагсаалтыг зураг дээрээс харна уу. Зөвхөн энэ хуудас дээрх жагсаалтад 5-7 дугаар сард буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль, Үндэсний их баяр наадам дамнуулан байгуулсан гэрээ байна. Үүнээс гадна олон бий гэсэн үг. Маш ноцтой нэг зүйл яригдаж байгаа нь ийм гэрээ байгуулаад коксжих нүүрсний тонн тутмаас 2.0 ам.доллар, исэлдсэн нүүрсний тонн тутмаас 1.0 ам.доллар "нүүрсчид”-ийн халаасанд ордог байсан байж тун болзошгүй ажээ. Хуудас дээрх жагсаалтад 1 250 000 тонн исэлдсэн нүүрсний гэрээ байна. Исэлдсэн нүүрсний тонн тутмаас 1.0 ам.долларыг халаасладаг гэвэл 1 250 000 нэг сая хоёр зуун тавин мянган ам.доллар болно. Мөн энэ хуудсан дахь гэрээгээр 3 510 000 тонн коксжих нүүрсийг олборлуулжээ. Коксжих нүүрний тонн тутмаас 2.0 ам.доллар халаасладаг гэвэл 7 020 000 долоон сая хорин мянган ам.доллар "нүүрсчид”-ийн халаасанд орсон болж таарах нээ. Нийлээд 8 270 000 найман сая хоёр дуун далан мянган ам.доллар болж байна.
 
Үүнийг Монголбанкны өчигдрийн ханш болох 2 431 төгрөгөөр бодоход 20 104 370 000 хорин тэрбум нэг зуун дөрвөн сая гурван зуун далан мянган төгрөг сураггүй алга болсон байна. Улсаас төсөвлөдөг жишгээр 100 хүүхдийн ортой 40 цэцэрлэг барих хөрөнгө юм. Түүнчлэн энэ нь ийм маягаар байгуулсан нүүрсний гэрээний жагсаалтын багаахан хэсэг нь гэж эх сурвалж хэлж байгаа юм. Энэ бүх дэлгэрэнгүй мэдээлэл хуулийн байгууллагуудын гарт орж, тэр ч байтугай "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд болон Засгийн газрын эрх бүхий албан тушаалтны энэ мэтийн компанитай гэрээ байгуулах талаар ярилцаж буй нотлох баримт ч хууль, хүчний байгууллагынханд байгаа гэх мэдээлэл байна.
 
Хэрэв энэ нь үнэн бол "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Д.Ариунболд "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өмнөх захирлуудын шорон оронтой холбогдсон гашуун түүхийг энэ удаад бас л давтаж мэдэх нь. Уг нь Д.Ариунболдын хувьд мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга байсан. Хувийн бизнесээ ч амжилттай хийж явсан. Ер нь л маш сайн менежер юм. Үүнийгээ ч "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар ажиллах хугацаандаа харуулсан.
 
Гэвч сүүлийн үед түүнийг сэтгэл санааны хувьд нэг л базаахгүй байгаа тухай хааяа дуулддаг болсон. Д.Ариунболд захирал "...Үнэндээ бол .............ах, ............найз хоёр л авдаг байсан шүү дээ” гээд ихээхэн бухимдаад ярьсан тухай хүмүүсийн ам дамжсан яриа байгаа юм. Жич: "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлын албан тушаал хашсан хүндээ халгаатай. Бидний мэддэгээр тус компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш 2012 оны сонгуулийн дараа ажлаа өгөөд гадаад руу зугтаж байсан. Өнөө хэр нь Монголдоо ирсэн эсэх нь тодорхойгүй. Энэ хүн Сү.Батболдыг Ерөнхий сайд байхад энэ албыг хашиж байсан. Алдарт Чалкогийн өрийг "тавьсан” эрхэм юм.
 
Дараа нь УИХ-ын гишүүн асан, Дорноговийн Я.Батсуурь "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал болсон. Тэрээр тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнгийн 14 тэрбумын тендерээс болоод шүүхээр шийтгүүлсэн. Я.Батсуурийн дараа ЗГХЭГ-ын дэд дарга байсан П.Сайнбилэг хэдэн сар энэ ажилд очсон. Гэнэт өөрөө өргөдлөө өгсөн. Бас "Молекул” Батбаярын хүү Батбилэг нэг хэсэг энэ албан тушаалд ажилласан. Тэрээр эгээтэй л хүн амины хэрэгт орчихоогүй. Түүний дараа УИХ-ын сонгууль болж, Д.Ариунболд гүйцэтгэх захирлаар очсон юм.
 
Эх сурвалж: zuv.mn

Д.Ариунболдын 8.2 сая ам.долларын нууц гэрээ буюу Тавантолгойн ордын "хулгай"
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани