Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

БАЯНХОНГОРТ АСГАРСАН ЦИАНИДЫН ТУХАЙ ЯАГААД ХЭН Ч ДУУГАРАХГҮЙ БАЙНА ВЭ II

БАЯНХОНГОРТ АСГАРСАН ЦИАНИДЫН ТУХАЙ ЯАГААД ХЭН Ч ДУУГАРАХГҮЙ БАЙНА ВЭ II

 

-Хоёр дахь Хонгор болох аюул Баянхонгорт нүүрлэлээ-

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг, Цагаан цахирын алтны үндсэн ордод үйл ажиллагаа явуулдаг "Спэйшл майнз” компанийн баяжуулах үйлдвэрт химийн хорт бодис асгарч, ажилчид нь цианидын хордлого гэсэн оноштойгоор аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаад Хордлого судлалын үндэсний төв рүү шилжсэн талаар бид өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.

Уг мэдээллийн араас "Тэд цианидад бус, тэсэлгээний утаанд угаартсан” гэсэн үгс сонсогдож, болсон явдлыг баллаж, бүдэгрүүлэх гэж оролдож байна, хордсон иргэдийг хэвлэл мэдээлэлд юу ч ярихгүй байхыг анхааруулж, амыг нь хамхисан гэх зэрэг яриа орон нутагт түгээд буй. Дээрээс нь харьяа яам, хууль, хяналтын байгууллага өнөөг хүртэл таг чиг байна.

Одоогоос 10 гаруй жилийн өмнө Дархан-Уул аймгийн Хонгор сумынхан цианид хэмээх хорт бодисын аюулыг биеэр амсаж, тэдний удаан хугацааны тэмцлийн үр дүнд тухайн үед ажиллаж байсан Ерөнхий сайд С.Баяр "Уршигтай асуудлыг урьдчилж харах мэлмий дутсандаа, аюул учирсны дараа аврал, түшиг эрсэн хэрэгтэй тэр цагт нь үүргээ бүрэн биелүүлээгүйдээ Монголын төр Хонгор сумын иргэдээс уучлал гуйж байна” хэмээсэн нь одоо бараг мартагджээ.

Гэсэн хэдий ч зам зуурын улс Хонгор суманд буудаллаж цай уухаас жийрхдэг, хотынхон Хонгорын ногоо гэвэл авахгүй, тойрдог хэвээрээ. Хонгор суманд нүүрлэсэн энэ аюул Баянхонгорт давтагдахад ойрхон байна.

Алтны эрэлд мордогсдынхоо тоог алдаад буй Монгол Улсын хэмжээнд "Баян-Айраг эксплорэйшн”, "Тэнхун”, "Спэйшл майнз” гэсэн гурван компани л цианид хэрэглэх зөвшөөрөлтэй гэхээр энэ бодис тоглоом биш нь ойлгогдох биз. Мэдэгдэж буй хорт бодисуудаас хамгийн хурдан үйлчилгээтэй, маш хортой хэмээн тодорхойлдог энэ бодисыг алдсан нь үнэн бол ингээд дараад өнгөрөөж болохгүй гэж үзээд бид газар дээр нь ажиллаж, юу болсныг илүү тодорхой болгохыг хичээн, сурвалжилга бэлтгэлээ.

Өмнөх дугаартаа бид "Спэйшл майнз”-ын Цагаан цахир дахь баяжуулах үйлдвэрийн таван тоннын савнаас нэг тоннын сав руу шахагдсан цианидын уусмал 30 орчим минут хальж асгарсан, аюулгүй ажиллагаа зөрчигдөж химийн хорт бодис алдсан талаараа "Спэйшл майнз”-ынхан холбогдох байгууллагад мэдэгдэлгүй нуун дарагдуулсан, хууль хяналтын байгууллагынхан тухайн явдлаас 3-4 хоногийн дараа газар дээр нь очсон, цагдаагийнхан хэрэг үүсгэх саналаа прокурорт хүргүүлсэн зэргийг мэдээлсэн. Мөн "Спэйшл майнз”-ын уурхайн кэмпэд шийдвэр гаргах, мэдээлэл өгөх эрхтэй нэг ч албан тушаалтан байхгүй гээд хэвлэлийнхнийг үүднээсээ буцаасан тухай ч дурдсан билээ.

Энэ удаа нутгийн эзэн болсон малчид ямар санаа бодолтой суугааг хүргэж байна.

БАТЖ.БАТБАЯР АЛБАН ТУШААЛАА АШИГЛАН ЦАГААН ЦАХИРЫН ОРДЫГ АВСАН УУ

Нэг их өндөр технологи шаардахгүй, газрын өнгөн хэсгээс алт уудлаад авах боломжтой, цөөнгүй тоннын нөөцтэй Цагаан цахирын орд олон хүний шуналыг хөдөлгөдөг. Өмнө нь энэ ордод БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Цагаан цахир гоулд” компани үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд тэдний цианидтай шламнаас 70 шахам ямаа хордож үхсэн хэрэг гарч байв.

Тухайн үед аймгийн ИТХ-аас "Цагаан цахир гоулд” компанийн үйл ажиллагааг зогсоож, эзэмшиж байсан талбайг тусгай хэрэгцээнд авсан ч уг газар удалгүй "Спэйшл майнз”-ын мэдэлд очжээ. Тус компани УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын хүүгийнх бөгөөд нутгийн иргэд "Молекул Батбаяр манай аймгаас сонгогдоод хийсэн ганц ажил нь энэ” гэлцдэг.

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглан энэ ордыг өөрийн болгосон байх хэмээн түүнийг хардаж явдгаа илэрхийлсэн иргэн ч таарсан. Тэрбээр 2008-2012 оны парламентад Баянхонгор аймгаас сонгогдон ажилласан бөгөөд энэ хугацаандаа Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын алба хашсан юм. "Спэйшл майнз” компанийг түүний хүү Б.Баттулга удирддаг байснаа дүү Б.Баттөрдөө шилжүүлээд байгаа юм билээ.

А.ЧОЙЖГАВАА: БИ Л БУРУУТАЙ ЮМ ШИГ САНАГДАЖ, ДАРАЛТ ИХСЭЭД СУУЖ БАЙНА

Цагаан цахирын уурхайн ажилчид цианидад хордсон тухай мэдээллийг сонсоод хамгийн их санаа зовж, өөрийгөө буруутгасан хүн нь Баян-Овоо сумын I багийн өндөр настан А.Чойжгаваа гуай болов уу. "Спэйшл майнз” компани алт олборлохоор ирэхэд нутгийн иргэд багагүй эсэргүүцжээ. Компанийнхан малчдын толгойг эргүүлэхийн тулд улстөрч хүнээс л гарах уран сайхан, гэхдээ худлаа амлалт урсгасан байна.

Өвөл болоход өвс тэжээл бэлтгэж өгнө, оюутан хүүхдийн чинь сургалтын төлбөрийг төлнө, залуусыг сургалт, дамжаанд суулгаж мэргэжилтэй болгоод төсөл хэрэгжүүлж, ажлын байраар хангана, компанийн орлогоос хуримтлал үүсгэж, зайлшгүй хэрэгтэй хүнд нь тусална, өвөлжөө бууц, хашаа хороо засаж сэлбэнэ гэх мэтээр олон сайхан зүйл амалсныг нутгийнхан өнөө хүртэл мартаагүй. Ингээд зогсохгүй айл бүрээр явж, хэнд юу хэрэгтэй, ямар төрлийн тусламж дэмжлэг авах хүсэлтэй байгааг нь асуун, анкет бөглүүлж, юу юугүй алган дээрээ бөмбөрүүлэх гэж байгаа мэт жүжиглэжээ.

Нутгийн иргэд компанийнхны сайхан амлалтад автаж, химийн хорт бодис хэрэглэхээс нь болгоомжлон сэтгэл хоёрдож байтал сумын сургуулийн захирал Энхтуяа гэгч эмэгтэй Иргэдийн нийтийн хуралд ирээд "Би Баянхонгорт нэг номерын химич. Нутгийнхаа ард түмнийг хордуулахыг юу гэж хүсэх билээ. Цианид ямар ч хоргүй гэдгийг батлан тангараглая. Саармагжуулсан цианидыг уусан ч зүгээр. Энд байвал би ууж үзүүлмээр байна” гэсэн нь иргэдийн шийдвэрт ихээхэн нөлөөлжээ.

Ингээд иргэдийн тал нь уурхай ажиллуулахыг зөвшөөрч, үлдсэн нь тээнэгэлзэж байхад А.Чойжгаваа гуай "Үнэхээр цианид нь хүн, мал, байгаль орчинд хор хөнөөлгүй, уурхай нь орон нутгийнханд ашиг тустай бол ажиллуулчихвал яасан юм бэ. Нутгийн залуус ч ажилтай, орлоготой болог” гэж хэлсэн нь үлдсэн хэсгийн сэтгэлийг компани руу эргүүлсэн байна. Ийм юм болсон болохоор тэрбээр өөрийгөө энэ уурхайд ажиллах зөвшөөрөл өгсөн буруутан хэмээн тооцож шаналж суугаа юм байж. Нутаг усныхан нь ч "Биднийг эргэлзэж байхад та л ийш нь эргүүлсэн” хэмээн буруутгах маягтай байдаг бололтой.

Тэрбээр "Уурхайд хүн хордсон, Онцгой байдлын албаныхан гаднах хөрсийг нь саармагжуулсан гэж аймгийн телевизээр мэдээллээ. Би бүр сайн сонссон. Улсууд надаас болж уурхай ажилласан юм шиг яриад байгаа. Үнэхээр буруу юм хийчихэж үү дээ гэж өөрийгөө буруутгаад, даралт ихсээд л сууна. Би ямар боловсрол мэдлэгтэй хүн биш, цианид гэдэг нь ямар хор хөнөөлтэйг ч мэдсэнгүй. Хүмүүсийн ятгалгад орж, уусан ч болно гээд байхаар нь нээрэн хоргүй юм байж гэж итгэн, тархиа эргүүлсэн, түүнийгээ нутгийн олон түмэнд хэлж, уриалсан нь үнэн. Дам сонсоход тэнд ажиллаж байгаа хүмүүсийнх нь бие хаа ч мууддаг л дуулдах юм.

Гүн хордсон нь л илэрч байгаагаас бага сага хордлого, бие хаа эвгүйрхэхийг тоодгүй юм уу гэж би ойлгож суугаа” гэв. Хөөрхий өвгөн л бүх бурууг өөртөө үүрэн шаналж суугаагаас биш түүнийг тэгж хэлсэн, хэлээгүй алт олборлогчид яаж ийж байгаад иргэдийн зөвшөөрлийг авч, үйл ажиллагаагаа явуулах л байсан. Үүнд түүний буруу юу байх билээ.

СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД МАЛЫН УУШГИ "НО”-ТОЙ БАЙДАГ БОЛСОН

Баянхонгорынхон малын халдварт өвчингүй эрүүл бүс гэдгээрээ бахархдаг. Энэ өвөл л гэхэд улс даяар шүлхийд "дээрэлхүүлж” байхад тус аймаг аюулаас холуур өнгөрсөн хэмээн "онгирч” буй. Хонгор нутаг малын халдварт өвчингүй бүс гэдгийг Монголд төдийгүй хөрш орнууд ч мэддэг болсон. Өнгөрсөн жил урд хөршийнхөн Баянхонгор аймгаас мах авах хүсэлт ирүүлж, сая толгой мал экспортлох санамж бичиг байгуулсан юм. Энэ бол дарга, даамлын сайных биш, энэ нутгийн мал эрүүл, өвчингүй байдгийн гавьяа билээ. Гэтэл одоо малын өвчнөөс ч илүү аюултай химийн хорт бодис заналхийлж байна.

Цагаан цахир бол Баян-Овоо сумынхны малын гол бэлчээр нутаг. Сүүлийн жилүүдэд "Спэйшл майнз”-ын уурхайн ойр хавиар нутагладаг айлуудын мал зүгээр байж байгаад үхдэг, дотор гэдсийг нь үзэхэд уушги нь өвчилсөн байх тохиолдол олширч буй талаар иргэд олонтаа хэлж байв.

Баян-Овоо сумын I багийн өндөр настан Д.Дорж "Мал хуй хордож, уушги нь идээ бээр болоод хэцүүдсэн талаар нутгийнхан ойрын үед ярих болсон. Одоо хүн хордоод эхэлсэн бол хүнтэй, малтайгаа мажийх нь л дээ” гэсэн. Харин Г.Болд хэмээх дунд эргэм насны эр "Манай зээрд морь унаж эдлээгүй байхад турж, эцсээр үхсэн. Тэгтэл уушги нь хар цоохор болчихсон байна билээ.

Жамбал ахын эр шүдлэн ямаа үхэхээр нь хуулаад үзтэл цээжийг нь идээ бээр идээд, өмхийрчихсөн байсан гэсэн. Ер нь л малын уушги нь "но”-той байдаг болчихоод байгаа. Өвөл би нэг хонины уушги шинжлүүлэх гээд сум руу өгөөд явуулсан. Хариу алга. Юу болсон юм бүү мэд. Өмнө нь малын уушги ийм байгаагүй. Ойрын жилүүдэд л ингээд байна. Энэ янзаараа бол хор хөнөөл нь хугацаа өнгөрөх тусам бүр илүү мэдрэгдэх байх гэсэн айдастай л сууна” гэв.

НУТГИЙН ХЭВЛИЙД ҮР МОГОЙ ШУРГУУЛЖ БАЙНА

Нутгийн иргэдтэй уулзахад "Спэйшл майнз”-ын талаар олигтой үг амнаас нь гарахгүй юм билээ. Ган, зудын эрхээр газрын холд, хэдэн малынхаа аясыг харж яваа малчид үгсэн тохирч, зохион байгуулалттайгаар тийм зүйл яриагүй гэдэгт би хувьдаа итгэсэн. Зарим ноцтой зүйлийн талаарх яриа өөр өөр хүний амнаас гарч байсан тул энд оруулах нь зөв болов уу.

Иргэд уг компанийг хаа холоос химийн хорт бодистой шлам авчирч, нутагт нь булшилдаг хэмээн буруутгаж байна. Баян-Овоо сумын I багийн иргэн Мэндбаяр "Хэдэн жилийн өмнө, 2013-2014 онд санагдана, Архангай аймгийн Эрдэнэбулган сумаас гурван "HOWO” машинаар шлам авчирч булшилсан. Энэ нь ойролцоогоор 150 орчим тонн. Гэгээн цагаан өдрөөр Шар бүрдийн хөндийгөөр уруудаж ирээд энд буулгасан. Тухайн үед нутгийн иргэд мөнгөн устай шлам буулгалаа гэж ярилцаад өнгөрсөн.

Хаа холын Архангайгаас химийн хорт бодистой хаягдал авчирч булшилсан нь ямар учиртай юм, хорт бодис булшлах зөвшөөрөлтэй, эсэхийг бүү мэд” гэсэн. Түүнийг яриаг өндөр настан Г.Чимэдцэрэн баталж "Манайхыг уурхайн урд өвөлжиж байхад нэг орой цагаан манан татуулаад баахан шороо буулгасан. Би урд толгой дээр нь тугал эргүүлж яваад нүдээрээ харсан юм. Гэнэт оволзсон цагаан юм болчихоор нь "Юу болов, яаж байгаа юм бэ” гэтэл "Архангайгаас шлам авчирч дарж байгаа юм” гэсэн.

Юм авчирч дарах нь дардаг. Түүнээс гадна одоо өөрсдийнх нь хаягдлын далан дүүрээд, шламны нунтаг шороогоо нүхнээсээ дээш овоолчихсон шүү дээ. Зун тэр нь борооны усанд хальж урсдаг юм байна билээ. Гол горхигүй болохоор бид өвөл цас хайлж, амны ус гаргадаг байсан. Одоо бол цасны ус уултгүй болсон. Манай энд салхи шуурга ихтэй. Тэр хорт бодистой нунтаг цагаан шороо ил задгай байгаа юм чинь салхинд хийсэж л байгаа шүү дээ. Газрын хөрс, өвс ургамал юу ч болж байдаг юм бэ, мэдэхгүй. Сая 2-3 хүн хордлоо гэхээр нь айж л сууна” гэв.

Мөн иргэн Б.Долгор "Ноднин намар 4-5 урт шалаанз энд ирж шороо буулгасан. Хүмүүс "Тээрмийн шлам ачаад ирж байгаа юм” гэцгээсэн” гэлээ. Тээрэм гэдэг нь хууль бусаар алт олборлогчдын шороог угааж өгдөг, ингэхдээ мөнгөн ус зэрэг химийн хорт бодис ашигладаг, ихэнхдээ зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг үл бүтэх газар гэдгийг алттай нутгийнхан андахгүй.

Баян-Овоо сумын ИТХ-ын дарга асан Т.Хүрэлсүх "Эдний хаягдлын даланд энд тэндээс шлам авчирч булшилдаг байсан юм. Гэтэл мөнгөн ус, цианидтай шламыг эднийх буцаагаад ухаад гаргачихсан байсан. Түүнийгээ хааш нь хийсэн нь мэдэгдэхгүй алга болчихсон” гэж ярив.

Мөн нутгийн нэгэн иргэн "Би уурхайн уурын зууханд галчаар ажиллаж байсан. Тэд байсхийгээд л баахан цаасан хайрцаг авчирч буулгаад "Наадахаа бушуу шатаа” гэдэг. Тэр тун их хортой юм байсан байх. Тэнд ажиллаж байхдаа гараа угаагаад ойролцоо байсан алчуурт арччихсан чинь "Даргын нүүр гарын алчуурыг муухай болголоо. Угаа” гээд загнаад байхаар нь гэдэн хөдлөөд "Баян байгальдаа хэдэн малаа маллаад амьдраад ирсэн юм, болох л байлгүй” гээд гараад ирсэн” гэсэн бол өөр нэг нь "Эдний хамгаалалтын нохой жигтэйхэн үнэтэй юм гэнэ билээ.

Тэр нь ишиг барьчихаар нь хэлтэл ишгийг минь төлж өгөөд "Дахиж энэ нохойг сул тавихгүй” гэсэн юм. Гэтэл захирал нь ирээд "Нохойны хүзүү холгочихсон байна, мал барих ямар хамаатай юм бэ, нохой тавь” гэж загнасан дуулдсан. Сүүлд нохойгоо онгоцоор аваад явсан гэлцэхийг сонсоод "Биднээс үнэ хүндтэй нохой юм” гэж бодож байлаа. Саяхан түүгээр явж байтал нөгөө нохойных нь үс нь халцраад хамаг сүр сүлд нь зайлчихсан, тэндээ байж байна билээ. Уурхайн хорноос болж үс нь халцарсан байх” гэв.

Энэ мэтээр жижиг гэлтгүй анхаарал татсан мэдээллийг иргэд өгсөөр байгаа бөгөөд уулзсан хүн бүр амьдрах орчин, амьжиргаагаа залгуулах ганц эх үүсвэр мал сүрэгт нь сөрөг нөлөө илрээд эхэлснийг энэ уурхайтай холбоотой хэмээн үзэж буйгаа илэрхийлж байлаа.

Энэ талаар эргэн сурвалжлах болно.

Эх сурвалж: Unuudur.mn 

БАЯНХОНГОРТ АСГАРСАН ЦИАНИДЫН ТУХАЙ ЯАГААД ХЭН Ч ДУУГАРАХГҮЙ БАЙНА ВЭ II
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани