Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Н.НАРАНБААТАР: УУЛ УУРХАЙГАА АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРТЭЙГЭЭ ХОЛБОЖ ХӨГЖҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ БАЙНА

Өмнөговь аймгийн засаг дарга Н.Наранбаатартай ярилцлаа.

-Аймгийн Засаг даргын хувьд та өнгөрсөн 600 хоногт хийсэн ажлаа тайлагналаа. Иргэд хэр хүлээж авч байна.

-Өмнөговь аймгийн засаг даргын ажлыг хүлээж авсныхаа дараа аймаг орон нутгаа хөгжүүлэх "Бид хамтдаа” төлөвлөгөөг боловсруулсан. Энэ төлөвлөгөөг боловсруулахын тулд иргэдийнхээ саналыг авсан, салбарт бүрийн төлөөлийн үгийг сонссон. Аймаг орон нутгаа хөгжүүлэх, иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд юу хэрэгтэй байна вэ гэдгийг судалж, энэ төлөвлөгөөгөө мөрийн хөтөлбөр болгон боловсруулж, батлуулсан. 

Мөрийн хөтөлбөрөө боловсруулж байх явцад уул уурхай, аялал жуучлалаа дагасан үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, баялаг бүтээгчдээ дэмжих, өрх гэр, хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэнд рүү нь чиглэсэн ажлуудад төсвийн мөнгийг түлхүү зарцуулах ёстой юм байна. Ирээдүйн хөгжлөө илүү өргөнөөр харж, бодлоготойгоор бүтээн байгуулалтын ажлуудыг хийх ёстой юм байна гэсэн бодол төрж байсан. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж эхлээд 600 хоног болж байна. Энэ хугацаанд мөрийн хөтөлбөрийнхөө 51 хувийг биелүүлээд байгаа. Иргэддээ өнгөрсөн 600 хоногийн хугацаанд хийж бүтээсэн зүйлээ тайлагнаж, тэдэнд мэдээлэл өглөө. Иргэд маань дэмжиж хүлээж авч байгаад талархаж байгаа. Гэхдээ хийх ажил их байна.

-600 хоног... Нэг талдаа их том тоо. Нөгөө талдаа хоёр жил хүрэхгүй хугацаа. Энэ хугацаанд хийсэн ажлуудаасаа та юуг онцлох вэ?

-Ер нь 600 хоногийн хугацаа гэдэг нүд ирмэхийн зуур л өнгөрдөг юм байна. Иргэд рүүгээ, нийгэм рүүгээ чиглэсэн ажлыг голлож хийе гэсэн зорилт тавиад ажилласан. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар 17 дэд хөтөлбөр батлуулсан. Боловсролын салбарт "Багш хөгжил”, "Оюуны хурд”, "Хөгжлийн ирээдүй-Оюунлаг хүүхдүүд” гэсэн хэд, хэдэн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд хүүхдүүдийн сурлагын амжилт эрс сайжирсан. Сүүлийн 10 гаруй жил Элсэлтийн ерөнхий шалгалтад оролцсон хүүхдүүдийн амжилтыг аймгаар нь эрэмбэлэхэд Өмнөговь аймгийн хүүхдүүд 18-20-р байранд ордог байсан бол өнгөрсөн жил 4-р байранд орсон. Мөн төрийн албан хаагчиддаа зориулан "Говийн дэмжлэг” гэдэг хөтөлбөр хэрэгжүүлсэн. 



Энэ хөтөлбөр хэрэгжснээр Өмнөговь аймагт ажиллаж байгаа төрийн албан хаагчид сар бүр цалин дээрээ 20 000 төгрөг, жилдээ 240 000 төгрөг авдаг боллоо. Мөн эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хандсан хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан анги, цэцэрлэг нээсэн. Өнгөрсөн хугацаанд хоёр сургууль, хоёр цэцэрлэг шинээр ашиглалтад орлоо. Мөн төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, шуурхай хүргэхийн тулд төрийн албан хаагчдыг чадавхижуулах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж, төрийн албаны "Е-Офисс” программыг нэвтрүүлээд байна. Энэ программ нэвтэрснээр төрийн албан хаагчид хаана ч явсан ирсэн албан бичиг, өргөдөл гомдол саналыг хүлээж авч, шийдвэрлэх боломжтой болсон. 

Өнгөрсөн 2017 онд бүтээн байгуулалтын ажил хийхэд нийтдээ 73 тэрбум төгрөг зарцуулсан. Нэг ээлжиндээ 1200 хүүхэд хичээллэх боломжтой Ерөнхий боловсролын сургууль, 3.3 км гэрэлтүүлэгтэй автозам, 11 км явган хүний зам, 7000 м.кв авто машины зогсоол, Даланзадгадын шинэ суурьшлын бүс гээд багагүй ажил хийгдсэн. Энэ жил бид 2018 оныг бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, нийтдээ 103.8 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөж, ажилдаа ороод байна.

Үүний 10 хувь буюу 11 тэрбум нь Улсын төсвөөс, аймаг, орон нутгийн төсвөөс 47.7 тэрбум төгрөг, төсөл хөтөлбөрөөс 34.6 тэрбум, орон нутгийн хөгжлийн сангаас 9.9 тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон байна. Даланзадгад суманд "Багш хөгжлийн ордон”, 100 хүүхдийн цэцэрлэг, Ханбогд суманд 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбор, 850 хүний суудалтай Хөгжимт жүжгийн театрын барилга, зориулалтын мал нядалгааны цех бүхий мах боловсруулах үйлдвэр гээд томоохон бүтээн байгуулалтын ажил хийнэ.

-Өмнөговь аймаг бол уул уурхайн асар их баялагтай аймаг. Уул уурхайн компаниуд аймаг орон нутгийн удирдлагуудтайгаа хэр хамтарч ажилладаг вэ?

-Уул уурхайн компаниудтайгаа хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай. Тиймээс байнга эргэх холбоотой ажиллаж, хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Аймаг орон нутгийн зүгээс ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр багагүй ажил зохион байгуулсан, сургалт, сурталчилгааны ажлууд хийсэн. 

Үүний үр дүнд өнгөрсөн 600 хоногийн хугацаанд 2200 хүн байнгын болон түр ажлын байртай болсон байна. Мөн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчдээ дэмжихэд онцгой анхаарч байгаа. Зөвхөн Оюутолгой ХХК-д гэхэд өнгөрсөн жил 83 сая ам долларын ханган нийлүүлэлтийг манай Өмнөговь аймгийн бизнес эрхлэгчид хийсэн байгаа. Энэ онд 100 гаруй сая ам.долларын ханган нийлүүлэлт хийхээр төлөвлөж, хамтарсан ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Сумд руугаа анхаарч, сумдыг төвлөрсөн дулааны хангамжид холбох ажлыг эхлүүлсэн. Худаг ус гаргах, малынхаа чанар, сүргийн бүтцийг сайжруулахад багагүй анхаарч, хөрөнгө мөнгө зарцуулсан байгаа. 



Мал сүрэг маань таван төрлөөрөө өсч байгаа. Тиймээс малаа эрүүлжүүлэхэд анхаарч байна. Өнгөрсөн жил Ханбогд суманд иж бүрэн лаборатори бүхий малын эрүүл мэндийн төвийг байгуулсан. Энэ жил "Говийн оюу” сантай хамтран мал нядалгааны зориулалтын цех бүхий мах боловсруулах үйлдвэрийг 975 сая төгрөгөөр барьж байгуулна. Ингэснээр уул уурхайн компаниуд болон БНХАУ-руу мах экспортлох боломж бүрдэж байгаа. Өмнөговьчууд өөрсдийнхөө хөрсөнд ургасан шинэ ногоог хүнсэндээ хэрэглэх зорилт тавиад БНСУ-д үйлдвэрлэсэн өвөл, зуны хүлэмжүүдийг байгуулж, ургацаа хураагаад эхэлсэн байгаа.

-Таагүй ч байж магадгүй нэг зүйл асууя. Өмнөгов аймаг бараг л "баялагын хараал” болсон. Аймгийн бүхий л газар нутаг нь уул уурхайн компаниудад эзлэгдсэн гэсэн мэдээлэл их тардаг. Бодит байдал дээр яг ямар байгаа вэ?

-Өнөөдөр аймгийн хэмжээнд 8 уул уурхайн компани үйл ажиллагаа явуулж байна. Энэ компаниуд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу л байгаль орчны төлөвлөгөөгөө батлуулаад, тайлангаа сум, аймгийн удирдлагуудадаар хянуулаад, яаман дээр очиж батлуулаад дараа жилд ажил хийх эрхээ аваад л явж байгаа. Ашиглалтын болон хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа комканиуд аймгийн нийт газар нутгийн 10 орчим хувь дээр үйл ажиллагаа явуулж байгаа. Өөрөөрхэлбэл нийт нутаг дэвсгэрийн 90 орчим хувь нь ямар нэг лицензгүй. 

Үүний 30 гаруй хувь нь тусгай хамгаалалттай газар нутаг бий. Нэг ч лиценз өгөхгүй, зөвхөн аялал жуулчлалын чиглэлээр сум орон нутгаа хөгжүүлнэ гэдэг зорилттой сумд ч бий. Жишээлбэл Сэврэй, Булган сумын иргэд өөрсдийн газар нутаг дээр ашигт малтмалын нэг ч лиценз олгохгүй гэсэн шийдвэр гаргасан. Уул уурхайн компаниуд манай аймагт үйл ажиллагаа явуулж байна. Үүний бодит үр дүн иргэдийн амьдралд эерэгээр нөлөөлдөг. Хэдхэн жишээ хэлэхэд Өмнөговь аймаг ажилгүйдэл, ядуурлын түвшин хамгийн багатай аймаг. Бидний хувьд уул уурхайгаа аялал жуулчлал, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэртэйгээ яаж холбож хөгжүүлэх вэ гэдэг дээр онцгой анхаарч ажилладаг.

-Нөхөн сэргээлт хэр хийгдэж байгаа вэ? Гар аргаар алт олборлогчид Өмнөговьд ихээрээ ирэх болсон гэж сонссон?

-Уул уурхайн компаниуд олсон орлогынхоо тодорхой хувийг нөхөн сэргээлтэд зарцуулаад, нөхөн сэргээлтээ хийдэг. Сүүлийн үед "нинжа” нар гэж нэрлэгддэг хүмүүс бусад аймгаас их ирж, гар аргаар алт олборлох үйл ажиллагаа явуулж байна. Хөөгөөд, туугаад явахгүй юм байна, хүч хэрэглэж болохгүй юм байна. Тиймээс хууль журмын дагуу яаж эмх цэгц, зохион байгуулалт хийх вэ гэдэг асуудал тулгарсан. 

Бичил уурхай эрхлэгчдийн "Дээвэр” холбоо, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран тодорхой ажлууд зохион байгуулж байгаа. Тодорхой газар зааж өгөөд татвар хураамжийг нь авах, нөхөн сэргээлтийг нь хийлгээд явж байгаа. Үүнээс гадна урьд өмнө олборлолт хийгээд орхисон, эвдэрсэн газрууд байгаа. Үүнийг нөхөн сэргээхэд сум, орон нутгийн удирдлагууд болон иргэдтэйгээ хамтран ажиллаж, өнгөрсөн жил 100 гаруй сая төгрөгийн нөхөн сэргээлтийн ажил хийсэн.

-Өмнөговь аймаг хамгийн олон тэмээтэй аймаг. Тэмээнийхээ ашиг шимийг хэр хүртэж байна вэ?

-Өмнөговь аймаг 146 мянган тэмээтэй. Тэмээгээ өсгөхөд зориулан орон нутгаас тодорхой бодлого барьж ажилласнаар жил бүр тэмээний тоо толгой өсч байна. Ботгоны тоогоор урамшуулал өгч, тэмээчдээ урамшуулж, тэмээний баярыг сум, баг бүр зохион байгуулж байна. Жил бүр "Ингэний айрагны байр”-ыг аймаг дээрээ зохион байгуулдаг уламжлалтай болоод байна. Ингэний айраг, буурын бохь, тэмээний чөмөгний тос, тэмээний ноос, арьс шир гээд дэлхийд үнэд хүрэх олон бүтээгдэхүүн бий. Үүнийг боловсруулах, зах зээлд гаргахаар судалж байна. Ингэний хуурай сүү үйлдвэрлэх, тэмээний чөмөгний тосыг эмчилгээнд хэрэглэхээр савлах гэх мэт судалгааны ажлууд хийж байгаа.

-Өмнөговь аймагт бүтээн байгуулалт өрнөж байна. Хөрөнгө оруулалтын ч асуудлууд шийдвэрлэгдэж байна. Тэгвэл хамгийн хүндрэлтэй асуудал юу байна вэ?

-Ер нь усны асуудал. Усны чанар, хүртээмж гээд тулгамдсан олон асуудал бий. Орхон гол, Хэрлэн гол гэсэн хоёр том төсөл яригддаг. Орхон, Хэрлэн гол дээр урсацын тохируулга бүхий усан сан барьж байгуулах төслийн байгаль орчны болон техникийн урьдчилсан судалгааг хийж дуусгаад байгаа ч хөрөнгө мөнгөний асуудал шийдвэрлэгдэхгүй хүлээгдэж байна. Уг нь энэ хоёр төсөл хэрэгжвэл зөвхөн "Оюу Толгой", "Таван толгой" болон бусад томоохон төслийг усаар хангаад зогсохгүй ус дамжуулах хоолойг даган байрласан сум суурингуудыг усаар тэтгэх боломж бүрдэнэ. Өмнийн говийн ард иргэд, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийг усаар хангах үүднээс уг төслийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Н.НАРАНБААТАР: УУЛ УУРХАЙГАА АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРТЭЙГЭЭ ХОЛБОЖ ХӨГЖҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ БАЙНА
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 18:13
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани