Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ус модоо дагадаг

Хандгайт, Хандгайтын богинын байгаль хамгаалагч Д.Ганбаатар "Малтай айлуудтай хэл амаа олно гэж ёстой байхгүй” гэсээр хар цай аягалж өгөв. Тэгээд "Эрээн хувцастайгаа явж байгаад сүү, тараг асуувал өгөхгүй маягтай шүү” гээд инээлээ. Нийслэлийн ногоон бүсэд малтай айл байх ёсгүй ч Шадивлан, Шарга морьт, Яргайт, Хандгайт зэрэгт 90-ээд өрх мал адгуулж байгаа аж. Харин "Улиастайн Бурхант хошуунд 2008 онд айл байгааагүй. Одоо 15 болчихсон. Нэг нь ч газрын зөвшөөрөлгүй. Шаардлага тавихаар би монгол хүн гэдэг” хэмээн Нийслэлийн ногоон хөгжил, байгаль орчны газрын Ойн мэргэжилтэн Ж.Амармаа ярилаа. 

Улаанбаатарын 1.3 сая хүнийг ундалдаг Туулын амьсгаа тасалдаж байна. Үүний шалтгааныг олж мэдэх тусам "Явж явж хүн л хамгийн хор хөнөөлтэй амьтан” гэж хэлсэн Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын дарга Б.Хашмаргадын үг орой руу орж байлаа.

Дарга, дарга бас дахин дарга

 

2012 онд шинэчлэн найруулсан Ойн тухай хуулиар ойн санд өрхийн хэрэгцээний газар эзэмшүүлэхийг хоригложээ. Гэтэл чухам энэ үеэс л нийслэлийн хамгаалалттай ойн бүсэд газар олгох явдал гаарсан байна. 2013 онд хийсэн судалгаагаар Ойн тухай хуулийг зөрчин 4 052 нэгж талбарт газар олгосныг тогтоожээ. Нийслэлийн Ойн мэргэжилтэн Ж.Амармаа тухай бүрд нь дүүргүүдийн засаг дарга нарт албан шаардлага хүргүүлдэг ч авч хэлэлцсэн тохиолдол үгүй. Гэхдээ 2014 онд нэг удаа хариу өгчээ. Уг бичигт "Буруу шийдвэр гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцов” гэснээс хууль зөрчсөн үйлдлийг засаж залруулсан тухай дурьдаагүй аж. Хэдхэн жилийн өмнө эзгүй байсан Хандгайтын аманд одоохондоо өвөлждөг 128, зусдаг 570 айл байгаа гэнэ. Энэ айлууд байшин саваа барьчихаад дараа нь газрын зөвшөөрөл авдаг шалгарсан аргыг хэрэглэжээ. Улаанбаатар хотын усны эх үүсвэр Туул голыг тэжээдэг Сэлбэ, Гачуурт, Улиастай голуудын эх, Туулын эхэнд байгаа ойг хамгаалахын тулд хотын ногоон бүсийг тогтоосон боловч хэрэгжсэн юм огт алга. 2009 оныг хүртэл ойн сан бүхий газарт газар олгохдоо Нийслэлийн Ногоон хөгжил, байгаль орчны газраар дүгнэлт гаргуулдаг байсныг болиулжээ. Бүх эрх мэдэл дүүрэгт очсноос хойш байдал бүр дордсон гэдгийг уулзсан хүн бүхэн дуу нэгтэй батлаж байлаа. Хууль дүрэм зөрчиж тусгай хамгаалалтын бүсэд байшин барьсан хүмүүс нь мөн л эрх мэдэлтэй дарга даамлууд гэнэ. 

 

Өнөөдрийн уушгиас маргаашийн ус

 

Зуслангийн бүсэд шинээр суурьшсан айлуудын газар ихэнхдээ торлог бургас бүхий талбай. Тохилог амьдрахын тулд хүмүүс аль чадлаараа орчноо өөрчилж байна. Үүнд нь торлог бургас хамгийн ихээр өртдөг. Сэлбийг тэжээдэг мөнх цэвдгийг нарнаас хамгаалдаг энэ бутлаг ургамлыг хядсаны улмаас цэвдэг мөнх бусыг үзэх болжээ. Цэвдгийн талбай багасах тусам Сэлбийн урсгал татарна. 2006-2010 оны хооронд торлог 12.5 хувиар багассан гэдэг дүгнэлт 2015 онд гарч. Харин Байгаль хамгаалагч Д.Ганбаатар "Яваад үзэхээр 38.5 хувь нь алга болчихсон байгаа” гэв. Нэг га газрын торлогийг хядвал 14 248 000 төгрөгөөр торгодог аж. Хүмүүс торгуулиа төлчихөөд хэсэг газрын чийгийг үгүй болгоод хаячихдаг. Дүнд нь гол ус ширгээд алга болно.

 

2014 онд хийсэн гадаргын усны тооллогоор нийслэлийн 22 гол горхи, 21 булаг шанд, хоёр нуур тойром, 10 рашаан ширгэснийг тогтоожээ.

 

Энэ тоо дэлхийн дулааралтай холбоотой боловч хүний хүчин зүйлийн дэргэд өчүүхэн гэмээр шалтгаан ажээ. Булаг шанд ширгэж байгаа бас нэг шалтгааныг гүний худаг гэж Д.Ганбаатар ярилаа. Зуслангийн бүсийн айл болгон шахам гүний худагтай. Зөвхөн Хандгайтын аманд 156 гүний худаг байна. Захаасаа зарим нь шавхагдаад эхлэж. Гүний усны нөөцийг зоргоороо зарцуулах хэрээр нийслэлийн голууд улам дундарсаар бүгд сайр болох нь. Маргаашийн өөхөөс өнөөдрийн уушгийг илүүд үздэг монгол ёс Улаанбаатарын ирээдүйг үгүй хийсээр. Энэ янзаараа 20-30 жилийн дараа нийслэлээ нүүлгэхдээ тулна гэж Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын дарга Б.Хашмаргад ярилаа.

 

Ус модоо дагадаг

Суурь
Мөнх цэвдэгтэй газар гүн нүх ухаж хийсэн байшингийн суурь нэг хэсэг газрыг сүйтгээд өнгөрдөг гэж бодвол эндүүрэл. Харин хүмүүс өөрийнхөө оршин амьдрах сууриа тэр чигээр нь үгүй хийж байгаа юм.

 

Зөвхөн өнөөдрийн хэрэгцээг хангах зорилгоор Туул голын савыг дагуулан ухсан гүний худгууд захаасаа нөөцгүй болж байна. Туул эх дээрээ өргөн урсацтай байдаг боловч Налайхын цаахан талаас нарийсаад Улаанбаатарт орж ирэхдээ гол нь тасардгийн шалтгаан ердөө л савыг нь дагуулж гаргасан гүний худгууд ажээ.

Байгаль орчин, ногоон хөгжлийн парадокс

Хот төлөвлөлт, нийслэлийн ногоон бүсийн менежмэнт хоёр авцалдахгүй байгаагаас энэ бүхэн үүдэлтэй гэж БОНХАЖЯ-ны Ой зохион байгуулалтын албаны дарга Б.Отгонсүрэн онцоллоо. Хууль, дүрэм журмууд ч хоорондоо огт уялдаагүй байгаа нь илт харагдана. Ухаан нь, дүүргүүдийн газрын албад мэргэжлийн байгууллагаас асуулгүйгээр зөвшөөрөл өгөх эрхтэй. Харин нэгэнт хууль ёсоор зөвшөөрлөө авчихсан, эдлэх эрхээ хэнээр ч заалгахгүй бардам иргэнтэй Нийслэлийн ногоон, хөгжил байгаль орчны газрын 38 байгаль хамгаалагч тулах жишээний. 2000-аад он хүртэл мод хулгайлах гол асуудал байсан бол өнөөдөр хууль бус газар олголт хэрээс хэтэрчээ.

Үүний цаана эрх бүхий байгууллага байгаа нь манай байгаль орчны парадокс болоод байна. Арван жил тутамд нийслэлийн ногоон бүсийн үзлэг тооллого хийдэг аж. БОНХАЖЯ энэ жил үүнийг хийхээр улсын төсөвт хөрөнгө тусгуулсан гэнэ. Энэ тооллогоор хэдий хэрийн хамгаалалттай талбайд газар олгосон, үүний уршгаар хичнээн хохирол учирсан нь тодорхой гарах биз. Ж.Амармаа "Би энэ ажлын хүрээнд газар эзэмшилтээс үүдэлтэй ойн сангийн өөрчлөлтийг нарийн гаргаж өгөөч гэдэг шаардлага тавьж байгаа” гэв. Мэргэжлийн хоёр байгууллагаас гаргаж өгсөн "Улаанбаатар хотын ногоон бүсийн ойн сан”-гийн тоо баримтууд хоорондоо дэндүү хол зөрлөө.

Ямартай ч энэ жил нарийн нямбай тооллого хийхийн дээр хотын ногоон бүсэд хичнээн хэмжээний хууль бус газар олгосон, түүний улмаас ямар хохирол учирсныг сайтар тогтоож авах хэрэгтэй байна. Харин дараа нь Үндсэн хуулиар хамгаалуулах ёстой ойг хэрхэн "хамгаалах”-аа мэргэжлийн байгууллагууд тодорхой болгоно биз.

Ойгүй хот ирээдүйгүй

Улаанбаатарыг хүрээлсэн ой ундны ус хуримтлуулах, цэвэршүүлэх гол үүрэгтэй учраас хүмүүсийн маргаашийн төлөө хүмүүсээс харамлах учиртай юм. Нийслэлийг чиглэсэн нүүдэл, хүн амын төвлөрөл ойн санд нөлөөлж, энэ нь өөрийн ээлжиндээ усыг хомстуулж байна. Гэхдээ хүн ам нэмэгдлээ гээд цэвэр усгүй болох ёстой юм бас биш. Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг "8.5 сая хүнтэй Нью-Йорк үнэтэй ус цэвэршүүлэх төхөөрөмжийн оронд байгаль дахь цэвэршүүлэгч ойгоо авч үлдсэн. Тиймээс одоо болтол цэвэр усаа уусаар байгаа” гэдгийг онцоллоо. Ерөөс 60 гаруй сая америк хүний ундны ус ойгоос хамаардаг. Энэ нь жилдээ 3.7 тэрбум ам.долларын үйлчилгээтэй тэнцдэг ажээ. Манайд одоохондоо ийм нарийн судалгаа үгүй, харин хүний үйл ажиллагааны дүнд ой эвдэрч сүйдэж "Туулын урсгал шөнөдөө тасрах” болжээ. Сүүлийн хэдэн хавар Туул голыг хармагцаа эрэг дагуу нь байгаа хэдэн байгууллагыг чичлэж байна, гэвч энэ нь байгаа оноогүй хэрэг. 

Б.Хашмаргад "Туул голын нөөц гэхээр энд байгаа хэдэн худгаа л ярьдаг. Бас Гачууртад шинэ үүсвэр оллоо гэх мэт түр зуурын хэрэгцээгээ хангахаа боддог. Гэтэл Туулын хотгор дотор ус бялхуулах ёстой. Өвөл, зунгүй Туулын бассейны гүний усыг соруулаад авчихаар хавартаа тасралгүй яахав” гэлээ. Арьс шир, ноосны үйлдвэрүүд голыг бохирдуулж байгаа ч ундаргатай нь хамаагүй. Бид цаад шалтгааныг олж харахын оронд нүдэнд ил байгаа зүйлийг буруутгахдаа гарамгай. Ундаргынх нь ойг өвөрхангайнхан өөрсдөө хяргаж Онги голыг ширгээчихээд уул уурхайн компани руу бурууг нь хялбархан тохсон явдал ч бий. Энэ удаа нийслэлийн ногоон бүсэд ул суурьтай хандахгүй бол Алтан тэвшийн хонхорт оруулсан хэдэн тэрбумаар хэмжигдэх хөрөнгө оруулалтууд хэрэггүй болчихож ч мэднэ.

Хамгаална гэдэг зохистой хэрэглээ

Хотоо орон сууцжуулна гэдэг, гэтэл байранд орсон нэг хүний усны хэрэглээ эрс нэмэгддэг. Улстөрчид энэ мэт наад захын тооцоогүй амлалт өгөхөө азнах хэрэгтэй. Улаанбаатар хотыг байгуулахдаа Туулын эхний модыг ихээр бэлдсэний горыг өнөөдөр бид амсаж сууна. Б.Хашмаргадын хэлснээр дарга нар ганц жийп авах мөнгөөрөө Туул голын эхийг хамгаалах нэг ойн аж ахуй байгуулах боломжтой. Сүүлийн жилүүдэд мод үрслүүлэх, ойжуулах ажил харьцангуй нэмэгджээ. Гэвч өөр газар оронд үрслүүлсэн мод шинэ нутагт дасахгүй үхэж үрэгдэх нь элбэг байна. Үүний шалтгааныг Б.Хашмаргад "Цус алдсан хүнд өөр бүлгийн цус хийж байгаагаас ялгаагүй” гэж тайлбарлав. 

Нэмж тарьж ургуулахын зэрэгцээ ойн шатсан хэсэг, унангийг нь цэвэрлэхгүй бол шинэ залуу мод ургахад садаа болдог. "Унанги ихтэй ой дарьтай торх шиг аюултай” гэж Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг ярилаа. Үүнээс гадна эрүүл модыг идэж сүйтгэдэг хортон шавжны үүр болдог гэнэ. Манай ой бүр сүйрэх гээд байгаа юм биш. Ойн менежмэнтийг зөв хийж чадвал уул уурхайгаас дутахгүй баялаг ч бэлэн байна. Германчуудын хийсэн тооцоогоор 240 сая шоо метр хатсан хуурай нөөц гарсан. Үүнийг Монголын зах зээлийн үнээр тооцоход 15 тэрбум евро болох юм. Энд байгаа илүүгээр, тэнд байгаа дутууг нөхөх ухаалаг менежмэнт хамгаас чухал байна. Хамгийн эхний ээлжинд зуслангийн бүсэд анхаарал хандуулбал ямар вэ?!

Хандгайтын сүүлчийн хандгайг харсан байгаль хамгаалагч Д.Ганбаатар "Хамгаалалттай бүсэд амьдрах журам гаргахад болохгүй нь юу байна. Тэр журмыг дагаж чадах нь үлдэнэ биз, чадахгүй бол явах хэрэгтэй” хэмээн хэлснийг бодож үзэхэд илүүдэхгүй санагдлаа.

Үйл үйлээ дагадаг, үнээ дагадгийг мэддэг монголчууд ус модоо дагадаг байгалийн бас нэг зүй тогтлыг мэдэж авах цаг хэдийнэ болжээ.

Нийтлэлч Д.Батбаяр

Ус модоо дагадаг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани