Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Н.Энхбаяр: Оюу толгойн гэрээг нэн даруй цуцлах хэрэгтэй

Н.Энхбаяр: Оюу толгойн гэрээг нэн даруй цуцлах хэрэгтэй

Оюутолгойн гэрээний талаар МАХН, ИЗНН, Ногоон нам, МҮАН-ын дарга нар өнөөдөр хамтарсан  хэвлэлийн бага хурал   хийлээ. 

 Хэвлэлийн бага хурлын эхэнд Ногоон намын дарга О.Бум-Ялагч, ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг, МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Батбаяр,  МАХН-ын дарга Н.Энхбаяр нар УИХ-д тулган шаардах бичиг гаргасныг хэлж, танилцууллаа. 

"Шаардлагыг үл тоомсорлох аваас өнөөдрийн УИХ-г ард түмний эрх ашгаас урвасан гэж үзэж, тараах тэмцлийг эхлүүлэх болно" гэдгийг МАХН-ын дарга Н.Энхбаяр хэлэв.

Мэдээллийн үеэр улс төрийн намын дарга нар ямар байр суурь илэрхийлснийг хүргэж байна.

МАХН-ын дарга Н.Энхбаяр "Монголын Засгийн газар Оюутолгойн 34 хувийг зээл тавьж авсан. Оюутолгойн баялаг монголынх юм уу эсвэл гадаадын нэг хувийн компанийнх юм уу. Монголын тавьсан зээлийг тухайн үед гэрээ байгуулсан Засгийн газар биш ард түмэн төлж байгаа. Оюутолгой олон мянган ажлын байр бий болголоо гээд байгаа. Гэтэл яг үнэндээ хамгийн өндөр цалинг гадаадын инженерүүд авч байна. Монголчууд тогооч, үйлчлэгч, жолооч, харуул гэх мэт цалин багатай ажлуудыг хийдэг.

Өнөөдөр Их хурал шиг адгийн нэр хүндтэй байгууллага монголд байхгүй. Их хурал Оюутолгойг өөртөө авах хэрэгтэй. Ингэж чадвал М.Энхболдын алдагдсан нэр хүнд сэргэнэ. М.Энхболдод үүнээс илүү сайхан боломж гэж байхгүй. М.Энхболд бурханд баярлах хэрэгтэй.Оюутолгойн гэрээний дагуу ногдол ашгийг 2036 оноос хуваарилна. Байгуулагдсанаасаа хойш 27 жилийн дараа ногдол ашгаа хуваарилдаг гэрээ өөр хаана ч байхгүй. Тиймээс нэн даруй өнөө маргаашгүй гэрээг цуцлах хэрэгтэй.

Оюутолгойн гэрээ цуцлагдахад бүх дэлхий ойлгоно. Хэн ч гайхахгүй. УИХ-ын гишүүдэд бид маш том боломж олгож байна. Та бүхэн Оюутолгойн гэрээг цуцалчихвал бид та бүхнийг дэмжих болно. Ард түмэн та бүхнийг дэмжинэ. Өнөөдрийн тулган шаардах бичгийг О.Бум-Ялагч, Ц.Ганхуяг, Д.Батбаяр, Н.Энхбаяр нар гаргаагүй. Ард түмэн гаргаж байгаа юм шүү"  гэж тодотголоо.

МҮАН-ын дэд дарга Д.Батбаяр "МҮАН Оюутолгойн гэрээг байгуулахаас нь эхлээд төр, засагт санал, санаачлага тавьж байсан. Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаас өмнө Оюутолгойг 2.8 тэрбум ам.долларт багтааж байгуулна гэж байсан. Гэтэл энэ нь 4.2 тэрбум болсон. Сүүлд Ч.Сайханбилэгийн Засгийн газар 6 тэрбум ам.доллар болсон. Оюутолгойн хөрөнгө оруулалт нэмгдэх хэрээр Монгол Улс өрөнд орж байгаа. Энэ гэрээ Монгол Улсын эрх ашгийг ноцтой хохироосон гэж МҮАН үзэж байгаа”

МНН-ын дарга н.Бум-Ялагч "Бидний 600 миллиард ам.долларын баялгийг 400 миллиард гэж худлаа хэлж авч байна вэ? Бид өөрсдийн баялгаа  яагаад зээл аваад байна. Ард иргэд бид хуулиа сайн мэдэхгүй учраас Монгол Улс хохирч байна”

ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг "Засаг барьж байгаа намууд хэн их өр тавьдагаараа уралдаж байна. Монгол даяар тарьсан лицензүүдийг яах вэ. Монголын ард түмэн баялагтаа эзэн суух цагийг наашуулахын эхлэл нь Оюутолгой юм” байр суурийг илэрхийллээ.

ТУЛГАН ШААРДАХ БИЧИГ 

МАН+АН-ын хамтарсан Засгийн газар болон"Рио Тинто”компаний хооронд 2009 онд байгуулсан "Оюу толгойн ХОГ”-нд гарын үсэг зурсан *албан тушаалтны нэг С.Баярцогтын оффшор дансаар их хэмжээний мөнгөн гүйлгээ хийгдсэн, энэ нь "Рио Тинто” компани "Оюу толгойн ХОГ” байгуулахтай холбоотой байж болзошгүй хэмээн үзэж Швейцарийн Прокурорын байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар Олон улсын Ройтэрс агентлаг мэдээллээ. Энэхүү ноцтой мэдээлэл нь Монгол Улсыг нөмрөөд байгаа гадаад, дотоодын олигархуудын оролцоотой буй болсон авлигын аварга том мөсөн уулын орой дөнгөж цухуйж байгаагийн илэрхийлэл мөн бөгөөд Монголчуудын зүй ёсны жигшил зэвүүцлийг төрүүлж байна.

МАН+АН-ын удаа дараагийн хууль бус үйлдлүүд Монголд бус хилийн чанадад илчлэгдэж байгаа нь манай улсад хууль, шүүхийн байгууллага олигархуудаас бүрэн хараат байдалд орсныг дахин нотлон харууллаа гэж Монголын Ногоон Нам, Иргэний Зориг Ногоон Нам, Монгол Үндэсний Ардчилсан Нам, Монгол Ардын Хувьсгалт Нам үзэж байна.

Энэхүү ноцтой мэдээлэлтэй холбогдуулан бид юуны түрүүн Монголын ард түмний эрх ашгийг хохироосон "Оюу толгойн ХОГ”-г байгуулах жигшүүрт үйл ажиллагаанд оролцсон, ялангуяа энэ ажиллагааг удирдан даалгавар өгсөн эрх бүхий албан тушаалтнуудыг нэг бүрчлэн шалгах, хариуцлага тооцох ёстой гэж үзэж,холбогдох албан тушаалтнуудад хандан дараах шаардлагыг хүргүүлж байна. Үүнд:

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Тэргүүн Х.Баттулгад:

"Оюу толгойн ХОГ”-г байгуулахадҮАБЗ-өөр урьдчилан хэлэлцсэн эсэхийг шалган тогтоож, тухайн үеийн ҮАБЗ-ийн тэргүүн Ц.Элбэгдорж, ҮАБЗийн гишүүн, Ерөнхий сайд С.Баяр, ҮАБЗ-ийн гишүүн, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл энэ асуудлаар ямар ямар байр суурь баримталж байсныг ил тод болгож, ҮАБЗ-ийн хуралдаануудын тэмдэглэлийг нууцын зэрэглэлээс гарган Үндсэн хуулийн 6-р зүйлийн 6.1. дэх заалтын дагуу баялгийн эзэн болох Монголын ард түмэнд мэдээлэх;

Улсын Их Хурлын дарга М. Энхболд болон УИХ-ын гишүүдэд:

Улсын Их Хурлаар Монгол Улс, Монголын ард түмний эрх ашгийг ноцтой хохироосон "Оюу толгойн ХОГ”-г нэн даруй цуцлан Үндсэн хуулийн 6-р зүйлийн 6.1. дэх заалтын дагуу Монголын ард түмний мэдэлд шилжүүлэх шийдвэр гаргахыг тус тус шаардаж байна.

Монгол Улс, Монголын ард түмний эрх ашгийг ноцтой зөрчсөн дээрх гэрээг цуцлах бидний шаардлагыг үл тоомсорлох аваас өнөөгийн УИХ Монголын ард түмний эрх ашгаас урвасан хэмээн үзэж түүнийг тараах тэмцлийгМонголын ард түмэнтэйгээ хамтран хийх болногэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Та бүхэн нэрээ түүхэнд бахархалын, эсхүл хараалын нэр болгон үлдээх сонголтын өмнө тулж ирлээ. Эх орон, өвөг дээдэс, үр хүүхдээ бодон амьдралдаа хамгийн чухал шийдвэрийг нам харгалзалгүй гагцхүү та бүхнийг сонгосон Монголын ард түмний эрх ашгийг дээдэлж, хөх толбот Монгол хүн гэдгээ гүнээ ухамсарлаж эр зоригийг үзүүлэн гаргахыг уриалж байна.

Монголын ард түмэн мандтугай.

Монгол Улс мандтугай.

Н.Энхбаяр: Оюу толгойн гэрээг нэн даруй цуцлах хэрэгтэй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

Өчигдөр, 17:01
Өчигдөр, 17:00
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани