Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Загджав: Авлига өгсөн нь тогтоогдвол манайх 34 хувиа 100 хувь болгох боломжтой

Д.Загджав: Авлига өгсөн нь тогтоогдвол манайх 34 хувиа 100 хувь болгох боломжтой

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджавтай ярилцлаа.
 
–Оюутолгойн гэрээг тойрсон олон асуудал ярилцаж байна. Та энэ талаар ямар байр суурьтай байна?
 
-Оюутолгойн  хөрөнгө  оруулалтын гэрээг тойрсон маргаан олон жилийн  турш үргэлжилж байна. Энэ төсөл Монгол Улс газрын баялаг нөөц ихтэй гэдгийг дэлхий дахинд таниулж ихээхэн хэмжээний гадаадын хөрөнгө оруулалтыг татсан нь маргаангүй үнэн. Энэ төслийг эхлэн хэрэгжүүлэгч "Айвенхоу Майнз” ХХК бас Монгол Улсын их өрийг дарахад чухал үүрэг гүйцэтгэсэн нь мартагдах ёсгүй гэж би хувьдаа боддог. Энэ дуусдаггүй, их маргаан нь Монголд орж ирэх гадаадын хөрөнгө оруулалтын үүд хаалгыг хааж, төрд итгэх ард түмний итгэлийг бууруулж байгаа нь тодорхой. Цаашлаад энэ асууд­лыг улс төрийн өшөө авалтандаа ашиглаж нэр бүхий улстөрчид нийгмийг хагаралдуулж байгаа нь ноцтой үр дагавартай болоод байна.
Энэ төслийн хууль эрх зүйн үндэслэлийг бүр­дүүлж байгаа Хөрөнгө  оруу­лалтын гэрээг  бай­гуул­сан асуудлаар Мон­гол Улсын Засгийн Газрыг  тэргүүлж байсан хоёр ч Ерөнхий сайдыг авлигын асуудалтай хол­боо­той байж магадгүй хэмээн хууль хяналтын байгууллагууд шалгаж бай­гаа тухай мэдээ ойр­могхон гарлаа. Оюутолгой компанийн зүгээс ч саяхан мэдэгдэл гаргаж энэ талаар шалгалт хийж буй тухай олон нийтэд зарласан байна билээ. Хөрөнгө оруулалтын гэрээг тойрсон хардлага сэрдлэгээс гадна төслөөс Монголд орж буй орлого ашгийн хуваарилалт ихээ­хэн маргаан да­гуулж байгаа. Өнөөдөр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний зарим үүрэг биелэгдэхгүй, Монгол Улсын эдийн засагт үзүүлэх өгөөж нь чамлалттай байгаа хэдий ч Оюутолгой  Монголын эдийн засгийн томоохон тоглогч, хамгийн том татвар төлөгч болоод зогсохгүй олон мянган ажлын байр бий болгож олон айл өрхийг тэжээж байгаа.
 
–Гэхдээ одоо Оюу­толгойн гэрээтэй хол­боотой авлигын хэрэгт зарим хүмүүсийг шалгаж эхэлсэн гэх юм?
 
-Энэ асуудлыг шуур­хай шийдвэрлэхгүй бол хоосон хардлага сэжиг нь Оюутолгой ХХК-ийн ажилд ч саадтай байгаа. Далд уурхайн бүтээн бай­гуулалтын ажил сунжирч хойшилсноос болоод тус компанийн ашиг орлого 2017 онд 22 хувь буурлаа гэсэн утгатай мэдэгдэл тэд хийсэн байна билээ. Тэгэхээр Монгол Улсын төр 34 хувийг нь эзэмшдэг Оюутолгой компанийн  үйл ажиллагааг  Мон­голын  эдийн  засагт өгөөж­тэйгөөр саадгүй үргэлж­лүүлэх, олон нийтийн дунд тархсан сөрөг ойлголт, хардлагыг цэгц­лэх шаардлагатай байна. Түүгээр ч барахгүй нэг үе жилдээ 1-2 тэрбум ам.доллар хүрч байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт 2012-2016 онд бараг тэг заахад хүрсэн нь Монгол оронд эдийн засгийн хөгжил саарч, ард түмний амьжиргаа доройтож, ажилгүйдэл нэмэгдэхэд нөлөөлсөн. Ийм ноцтой үр дагавар­тай байгаа учраас Хө­рөнгө оруулалтын  гэрээг  байгуулахтай хол­бог­дуулан авлигатай холбогдсон асуудлыг нэгмөсөн шийдвэрлээд урагшаа явах, мөн Оюу­толгойгоос Монголын ард түмэнд өгөх ашиг, үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр төр засгийн зүгээс хэд хэдэн чухал арга хэмжээ авах нь зүйтэй гэж салбарын дэд сайдын хувьд үзэж байгаа.
 
–Энэ авлигатай холбогдуулан холбогдох байгууллагууд нь хэрэг нээж мөрдөн байцаалт хийж байгаа юм биш үү?
 
-Миний ойлгож байгаагаар энэ асуудлаар Монгол Улсын хууль хяналтын байгууллагууд өмнө ч шалгаж байсан, одоо ч үргэлжлүүлэн шалгаж байгаа гэж ойлгож байна. Тэгэхдээ тэр ажлыг тойроод бас асуудал байна. Нэгдүгээрт,  өмнө нь шалгаад  илрүүлж чадаагүй болохоор ард түмний итгэл үнэмшил буурсан. Одоо илрүүлж чадахгүй бол олон ний­тийн зүгээс АТГ-ыг дахин хардана, шүүмжилнэ, төр засагт итгэх итгэл үнэм­шил нь буурна. Хоёр­дугаарт, үнэхээр авлига өгсөн эсэхийг тогтооход боломж, чадавхийн асуудал байгаа юм.
 
–Тэр  нь юу гэсэн үг билээ?
 
-Юу гэхээр авлига авсан нь Монгол хүн, улс­төрч байлаа гэхэд авлига өгсөн нь гадаадын компани, хөрөнгө оруулагч болж таарна. Гадаа­дын компанийг шалгах эрх зүйн үндэслэл, боломж чадавхи нь Мон­голын хууль хяналтын байгууллагуудад хомс бай­гаа нь хэнд ч ойлгомжтой. Хэрэв гадаадын хөрөнгө оруулагчид үнэхээр Оюутолгойн гэрээтэй холбогдуулан авлига өгсөн байгаад түүнийг  илрүүлвэл энэ нь туйлын эх оронч, баатарлаг үйлс болох юм.
 
–Яагаад эх оронч гэж?
 
-Өнөөдөр Монгол Улс Оюутолгой компанийн  34 хувийг эзэмшиж байгаа, үлдсэн 66 хувийг Канадын хөрөнгийн бир­жид бүртгэлтэй "Тюркойз Хилл” компани эзэмшдэг. Хэрэв үнэхээр Канадын хөрөнгө оруулагчид болон Рио Тинто компани нь олон нийтийн хардаад байгаа шиг С.Баяр, С.Баярцогт, Д.Зоригт, Л.Гансүх нарт цаашлаад Дубайн гэрээ гэгчийг байгуулсан Ч.Сайханбилэг, Б.Бямба­сайхан нарт авлига өгсөн бол Оюутолгойн эзэмшлийнхээ хэмжээг Монголын төр 34 хувиас 100 хувь болгож нэмэгдүүлэх, эзэмшилдээ авах боломжоор хангаг­дана гэж  бодож байна. Гэхдээ энэ хөрөнгө оруу­лалтын гэрээг хийсэн хүмүүсийг шууд буруутгаж бас болохгүй. Монгол Улсад хөрөнгө оруулалтыг татаж чадсан  гавьяа бас бий. Өнөөдөр Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй, Оюутолгой компанийн 66 хувийг эзэмшиж байгаа "Тюркойз Хилл” компанийн зах зээлийн үнэлгээ 6 тэрбум орчим ам долларын үнэлгээтэй байгаа. "Тюркойз Хилл” компанид Оюутолгойгоос өөр хөрөнгө байхгүй. Өөрөөр  хэлбэл, авлигад холбогдсон нь тухайн компанийн эзэмшлийг цуцлах үндэслэл бий болно гэсэн үг.
 
–Тэгэхээр авлига өгсөн эсэхийг яаж тогтооно гэж?
 
-Мөнгө угаалт болон Авлигын эсрэг олон улсын холбогдох гэрээ хэлэлцээрт Монгол Улс нэгдэн орсон бай­даг. Тэр хүрээнд Канад, АНУ болон Рио Тинто компанийн эзэмшил нь орш­дог Англи, Австра­лийн талд Монголын Засгийн газар хандаад авлига өгсөн эсэхийг тогтооход эрх зүйн туслалцаа үзүүлэх хүсэл­тийг тавих шаардлагатай байна. "Тюркойз Хилл” компани ч, Рио Тинто компани ч хөрөнгийн биржид хувьцаа гаргасан нээлттэй компаниуд. Тэгэхээрээ тэдний санхүүгийн үзүүлэлтүүд олон нийтэд нээлттэй гэсэн үг. Өөрөөр хэлвэл үнэхээр энэ компаниуд авлига өгсөн бол тэр авлигын зардал нь тэдний санхүүгийн бүртгэлд хаа нэг газар суусан л байгаа. Тэрийг л илрүүлэхийн тулд Канад, Америк, Англи, Австралийн хууль хяналт, санхүүгийн хяналтын байгуул­лагуудад албан ёсоор хандах шаардлагатай гэж бодож байна. Авлига өгсөн юм бол авлигын эх үүсвэрийг тогтоосноор гэмт үйлдлийг илрүүлэх боломжтой болно гэсэн үг. Энэ боломжийг ашиглах талаар Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам ажиллах шаардлагатай байх. Манай Сангийн яам, Татварын Ерөнхий газар, цаашлаад Мон­голын талын 34 хувийг хариуцаж байгаа Эрдэнэс-Оюутолгой ХХК ч бас Оюутолгойн бүртгэлээс ийм зардал гарсан эсэхийг тодруулах талаар санаачлагатай ажиллах ёстой.
 
–Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахын тулд УИХ-ын 40 гишүүнд Оюу­толгой компани авлига өгсөн гэсэн яриа байдаг, хэвлэлүүд ч бичсэн?
 
-Тэр гэрээг байгуулах үед би УИХ-ын гишүү­нээр ажиллаж байсан. Хэрэв авлига өгсөн бол мэдмээр юм. Лав л надад өгөөгүй. Хэрэв хэн нэг нь авсан бол зургаан тэрбум ам.долларын хөрөнгийг Монгол төрийн мэдэлд авахын тулд гарч ирээд авсан гэдгээ хүлээчих гэж уриалмаар байна. Тэгвэл ёстой эх оронч гэдгээ харуулна гэсэн үг. Ерөнхийлөгч ч гэсэн хэрэв аль нэг улстөрч авлига авснаа хүлээвэл уучлал үзүүлнэ гэдгээ зарлачих хэрэгтэй.
 
–Оюутолгойн төслийн ашиг орлогыг бага байна, "Зууны луйвар” болсон, ногдол ашгийг 2037 он хүртэл хүртэхгүй нь гээд шүүмжилдэг. Энэ байдлыг хэрхэн засах вэ?
 
-2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Монгол Улс 34 хувийнхаа ногдол ашгийг 2023 оноос эхэлж хүртэх ёстой байсан юм билээ. Дубайн гэрээний дагуу тэр хугацаа 2037 оныг хүртэл хойшилсон гэж ойлгож байгаа. Түү­гээр ч барахгүй Монгол Улсын дотоодын эх үүсвэрээс эрчим хүчний хэрэгцээгээ 2017 оноос хангах ёстой байсныг 2012-2016 оны Засгийн Газрын үед хойшлуулсан нь тодорхой болсон. Байдал тийм болсон учир Монголын талын оролцоо, хувийг нэмэг­дүү­лэх үүднээс дөрвөн төрлийн арга хэмжээ авах шаардлагатай ту­хай би урьд нь ч ярьж байсан. Тавантолгойн нүүр­сийг ашиглах Цахил­гаан станц барих, Тавантолгой, Оюутолгой, Гашуун сухайтын төмөр зам болон автозамын бүтээн байгуулалтанд оролцох, гуравдугаарт Зэс хайлуулах үйлдвэр б­арих, Ханбогдод хот бай­гуулах гэсэн чиглэлээр санаачлагатай ажиллахыг цаашид ч шаардах болно. Ер нь бол өвөг дээдэс, үе үеийн эх орончдын баатарлаг тэмцэл, алтан амиар  дархлан хамгаалагдаж үр хойчдоо үлдээсэн эх орон, эрх чөлөө, тусгаар тогтнол, газар шороогоо хайрлан хамгаалж, ирээдүй үедээ өвлүүлэх эрхэм үүргээ монгол хүн  бүр  ухамсарлан  ойлгож ажиллаж амьдрах ёстой юм.
 
–Тухайлбал?
 
-Оюу­толгойн тө­сөл болон Хөрөнгө оруу­лалтын гэрээг ямар үр өгөөжтэй болох, Олон улсын хэмжээнд харьцуулахад аль зэрэг шударга болсон талаар нухацтай судалж үзмээр байгаа юм. Манайхан өөрсдөө судлахаараа улстөржөөд, цээжний пянгаар, зөв­хөн "Эрдэнэт”-тэй харь­­цуу­лаад яриад бай­даг. Гэтэл зэсийн баялагтай, зэсийн уурхай, үйлдвэрлэлээр манайхаас хавьгүй илүү олон орон байгаа. Тэгэхээр энэ ашиг орлогын хуваарилалтын асуудлаар хөрш орнууд, Дэлхийн банк, Азийн Хөгжлийн банк, Герман, Япон, Швейцарын Хөгжлийн агентлагуудад хүсэлт та­виад хөндлөнгийн харь­цуулсан судалгаа хийлгэж дүгнэлт гаргуулж энэ талаар дуусахгүй байгаа маргааныг эцэслэмээр байгаа юм.
Саяхан Канадад уул уурхай, геологи хайгуу­лын асуудлаар олон ул­сын хуралд оролцсон хүмүүс Монголд хөрөнгө оруулалтын талаар таа­руу хандлагатай бай­гааг анхааруулсан бай­сан. Энэ маргааныг дуусгахгүйгээр, хандлагаа өөрчлөхгүйгээр энэ сөрөг хандлагыг эерэг болгох боломж маруухан. Тэгээд хөндлөнгийн шинжээч­дийн дүгнэлтийг өр­гө­нөөр хэлэлцэн шүүмж­лүүлсний үндсэн дээр бодитой дүгнэлтэд тул­гуур­лан  Монголын  төр ард түмэн нэгдмэл ойлголттой ажиллах шаард­лагатай байгаа  юм.
 
Ч.Зотол
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Д.Загджав: Авлига өгсөн нь тогтоогдвол манайх 34 хувиа 100 хувь болгох боломжтой
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

Өчигдөр, 17:39
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

Өчигдөр, 15:17
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

Өчигдөр, 11:59
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

Өчигдөр, 09:55
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани